Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ) Зоонозын /мал, амьтнаас хүнд халдварлах/ халдварт өвчнүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

1931 оны 7-р сарын 10-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Тарваган тахал эсэргүүцэх лаборатори” нэртэйгээр анх байгуулагдаж,

- 1940 онд “Тарваган тахал эсэргүүцэх төв станц”
- 1961 онд “Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газар”
- 1990 онд “Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв”
- 2006 онд “Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв”
- 2012 онд “Зоонозын өвчин судлалын үндэсний төв” болон өргөжсөн.

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА📍Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1157 дугаар захи...
01/09/2026

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

📍Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1157 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд тарваган тахал болон зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

✅ Сургалтад нийслэлийн хэмжээнд автотээврийн хяналтын постод үүрэг гүйцэтгэх Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргийн холбогдох байгууллагын нийт 118 алба хаагч хамрагдлаа.

📝 Сургалтаар тарваган тахал өвчний тархалт, халдвар дамжих зам, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, автотээврийн хяналтын постод ажиллах алба хаагчдын анхаарах асуудлыг танилцуулсан юм. Түүнчлэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үед байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед холбогдох байгууллагад мэдээлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх талаар зөвлөмж өглөө.

🔖 Тус сургалтыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах, алба хаагчдыг болзошгүй халдварын эрсдэлээс хамгаалах, халдварын сэжигтэй тохиолдолд авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор зохион байгуулсан юм.

Шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе! 📚✨Эрдэм номын их үйлсэд нь өндөр амжилт хүсье! 🎓
01/09/2026

Шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе! 📚✨

Эрдэм номын их үйлсэд нь өндөр амжилт хүсье! 🎓

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЗоонозын өвчин судлалын үндэсний төвд сургалт хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.📌 Сонирхсон...
31/08/2026

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд сургалт хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

📌 Сонирхсон иргэд тавигдах шаардлагыг ханган, материалаа заасан хугацаанд ирүүлэхийг урьж байна.

📅 Материал хүлээн авах хугацаа: 2026.08.31–2026.09.06
📞 Холбоо барих утас: 99905388
📧 [email protected]

🌏 ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД САНАЛ СОЛИЛЦОВ🇨🇳 БНХАУ-ын Бээжин хотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн хянах тө...
27/08/2026

🌏 ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД САНАЛ СОЛИЛЦОВ

🇨🇳 БНХАУ-ын Бээжин хотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн хянах төвийн (China Beijing CDC) төлөөлөгчид Зоонозын өвчин судлалын үндэсний төвд зочилж, хамтын ажиллагааны цаашдын чиглэл, төлөвлөгөө, туршлага солилцох боломжийн талаар санал солилцлоо.

🤝 Уулзалтын үеэр хил дамнан халдварлах эрсдэлтэй шинээр болон сэргэн тархаж буй халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ, тандалт судалгааг хамтран хэрэгжүүлэх, зоонозын халдварын эрсдэлийн үнэлгээ болон молекул биологийн судалгааны чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар талууд санал нэгдэв.

🔬 Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА📍Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Зоонозын өвч...
26/08/2026

ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

📍Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран “Тарваган тахал өвчний өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний анхаарах асуудлууд” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа.

🖥️ Хуралд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэцэгсайхан, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Наранпүрэв, шинжээч А.Долгорханд, ЗӨСҮТ-ийн захирал Б.Амгаланбаяр нар мэдээлэл, танилцуулга хийж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, зоонозын өвчин судлалын төв зэрэг 57 байгууллагын 100 гаруй удирдлага, эмч, мэргэжилтэн оролцлоо.

🔖 Хурлаар тарваган тахал өвчний тандалт, судалгааны явц, сэжигтэй тохиолдлуудад хийсэн хяналт, үнэлгээний дүн, шуурхай удирдлагын нэгжийн бэлэн байдал, лабораторийн оношилгоо, баталгаажуулалтын талаар мэдээлэл солилцож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар албан даалгаврын хэрэгжилт, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлтгэл ажлын явцад дүн шинжилгээ хийлээ.

✅ Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор холбогдох заавар, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, тарваган тахал өвчний нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл, туршлага солилцох цахим уулзалтыг тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

🎊ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нийт хамт олон, үе үеийн ахмад...
14/08/2026

🎊ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нийт хамт олон, үе үеийн ахмад ажилтнууд, мөн бидэнтэй хамтран ажилладаг эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагч Та бүхэндээ Эрүүл мэндийн ажилтны өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 🎉

Эрүүл мэндийн төлөөх эрхэм үйлс тань үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай! 🤝💙

#ЭрүүлМэндийнАжилтныӨдөр #ЭрүүлМэндийнСалбар #ЗӨСҮТ

📍 УВС АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТЫН ТАНДАЛТ, СУДАЛГААГ ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ХИЙЛЭЭ🤝 Зоонозын өвчин судлалын үн...
05/08/2026

📍 УВС АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТЫН ТАНДАЛТ, СУДАЛГААГ ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ХИЙЛЭЭ

🤝 Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн-гийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг 2026 оны 07 дугаар сарын 15-наас эхлэн 15 хоногийн хугацаанд Ханхөхийн нурууны Цалуу–Баянголын өр голомтод тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг амжилттай зохион байгууллаа.

🧪 Судалгааны хүрээнд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил, хүн амд халдвар тархах эрсдэлийг үнэлэх зорилгоор хээрийн болон лабораторийн шинжилгээ, тандалтын ажлыг гүйцэтгэсэн байна. Энэхүү хамтарсан судалгаа нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй 10 дахь удаагийн судалгаа бөгөөд Увс аймагт зургаа дахь жилдээ зохион байгуулагдсанаараа онцлог юм.

👥 Судалгааны үр дүнг танилцуулах өргөтгөсөн уулзалтад Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр, холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, мөн Монгол, ОХУ-ын хамтарсан багийн төлөөлөл оролцлоо.

⚠️ Уулзалтын үеэр нутгийн иргэд, дотоодын аялагчид болон жуулчдад тарваган тахлын байгалийн голомтот бүсээр зорчихдоо сонор сэрэмжтэй байж, тарвага агнах, өвчих, махыг нь хэрэглэх, үхсэн болон өвчилсөн тарвагатай харьцах зэрэг халдвар авах эрсдэлтэй үйлдлээс татгалзахыг онцгойлон зөвлөлөө.

💬 Мөн тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, байгалийн голомтын тандалт, хяналтыг бэхжүүлэх, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд санал солилцов.

✅ Монгол, ОХУ-ын хамтарсан энэхүү судалгаа нь тарваган тахлын байгалийн голомтын идэвхжлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

📢 ЗАРЛАЛ | АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЗоонозын өвчин судлалын үндэсний төв нь дараах ажлын байруудад мэргэ...
05/08/2026

📢 ЗАРЛАЛ | АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь дараах ажлын байруудад мэргэжлийн, хариуцлагатай, идэвх санаачилгатай таныг урьж байна.

🔹Бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн
🔹 Амьтан судлаач
🔹 Цахилгаанчин-мужаан
🔹 Лаборант
🔹 Биостатистикч
🔹 Үйлчлэгч

📍 Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 03–14-ний өдөр

📍 Холбогдох:
📞 99905388
📧 [email protected]

👉 Дэлгэрэнгүй шаардлага, ажлын байрны мэдээллийг хавсаргасан постеруудаас авна уу.

Таны мэдлэг, ур чадвар ЗӨСҮТ-ийн багийн нэг хэсэг болох боломжийг нээж байна. Бид таныг урьж байна!

🦟 ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ📍 Зоонозын өвчин судлалын...
04/08/2026

🦟 ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

📍 Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 8 суманд шумуулаар дамжих халдварын тандалт судалгааг зохион байгууллаа. Судалгааны хүрээнд шумуулаар дамжих халдварын эрсдэлийн асуумжид нийт 193 иргэнийг хамруулж, эрсдэлт бүлгийн 100 гаруй хүнээс цусны ийлдэсний сорьц цуглууллаа.

📃Мөн орон нутгийн иргэд болон аялагчдад 300 гаруй сэрэмжлүүлэх зурагт хуудас, гарын авлага тараан мэдээлэл хүргэж, эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

🦟 Түүнчлэн шумуулын тархалт, тоошил, зүйлийн бүрдэлийг тогтоох зорилгоор Хяргас, Увс, Ачит, Хар, Толбо нуурууд болон Ховд, Булган голын ай сав орчмоос нийт 3,163 шумуул цуглууллаа.

📢 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙЭрүүл мэндийн салбарын 2027 онд хэрэгжүүлэх бодлого, арг...
03/08/2026

📢 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙ

Эрүүл мэндийн салбарын 2027 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна.

Иргэн таны санал, санаачилга эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бодлого, төсөвт үнэтэй хувь нэмэр оруулах болно.

📢 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙ

Эрүүл мэндийн салбарын 2027 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна.

Иргэн таны санал, санаачилга эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бодлого, төсөвт үнэтэй хувь нэмэр оруулах болно.

📱 Доорх линкээр орж, QR кодыг уншуулан 2027 оны эрүүл мэндийн салбарын бодлого, арга хэмжээ, төсвийн төсөлд саналаа ирүүлнэ үү
https://moh.gov.mn/sanal

👉Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу.
https://moh.gov.mn/news/7589

Address

20-р хороо, Сонгино-Хайрхан дүүрэг
Ulaanbaatar
ШУУДАНГИЙНИНДЕКС:18131УЛААБААТАР

Alerts

Be the first to know and let us send you an email when Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ):

Shortcuts

Share