СУБД ЭМИЙН САН

СУБД ЭМИЙН САН #12 цаг хүртэл ажилладаг цагийн Эмийн сан

 #БЯЦХАН  #ЗӨВЛӨГӨӨ
05/06/2026

#БЯЦХАН #ЗӨВЛӨГӨӨ

ЮУНД ЮУ САЙН БЭ? ТАРХИНД : нэрс, хушга, турмерик ЦУС: МАНЖИН,  АНАР, САРМИС ЭЛЭГ: ЦАГААН ГАА, АНАНАС,  САРМИС ГЭДЭС: АЛО...
03/05/2026

ЮУНД ЮУ САЙН БЭ?
ТАРХИНД : нэрс, хушга, турмерик
ЦУС: МАНЖИН, АНАР, САРМИС
ЭЛЭГ: ЦАГААН ГАА, АНАНАС, САРМИС
ГЭДЭС: АЛОЕ ВЕРА, ӨРГӨСТ ХЭМХ, НОГООН АЛИМ
УУШИГ: ДУРАЖИ, ЦАГААН ГАА,ЛИМОН
БӨӨР: ЦАНГИС, ӨРГӨСТ ХЭМХ
ХАРАА: ЧИХЭРЛЭГ ТӨМС, БАЙЦАА, ЛУУВАН

Нийт Эмч болон эмнэлгийн нийт ажилчиддаа баярын мэнд хүргэе
30/03/2026

Нийт Эмч болон эмнэлгийн нийт ажилчиддаа баярын мэнд хүргэе

2026 онд хангөлттэй үнээр үйлчлэх амралт, сувилалт  #ШэйрлээдАваарай Ахмад настан хөнгөлөлттэй үнээр амрах амралт, сувил...
18/03/2026

2026 онд хангөлттэй үнээр үйлчлэх амралт, сувилалт #ШэйрлээдАваарай

Ахмад настан хөнгөлөлттэй үнээр амрах амралт, сувиллын энэ оны жагсаалт нь ирсэн шүү. Амралтын газартайгаа холбогдоод мөнгө төлсөн банкны теллерийн эсвэл киоск машины QR-кодтой баримт , иргэний үнэмлэхтэй ирээд кодоо аваарай.

ЦУСНЫ ӨТГӨРӨЛ ГЭЖ ЮУ ВЭ? ЦУС ЯАГААД ӨТГӨРДӨГ ВЭ?         - Цус өтгөрөх нь         - Цусны зуурамтгай чанар ихсэх        ...
03/03/2026

ЦУСНЫ ӨТГӨРӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?
ЦУС ЯАГААД ӨТГӨРДӨГ ВЭ?

- Цус өтгөрөх нь
- Цусны зуурамтгай чанар ихсэх
- Цусны өөх, тос, холестерин ихсэх үйл явц юм.

🤔Цус өтгөрөх нь эрүүл мэндэд яагаад аюултай байдаг вэ?

Цус өтгөрөх нь судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно. Ингэснээр

🫀 Зүрхний шигдээс
🧠 Тархины цус харвалт
🫁 Уушгины эмболи
зэрэг амь насанд аюул учруулах, эсвэл хөдөлмөрийн чадвар алдалт үүсдэг.

🩸ЦУС ӨТГӨРӨЛТ ҮҮСЭХ НӨХЦӨЛ
- Таргалалт
- Чихрийн шижин
- Цусны зарим өвчний үед
- Хангалттай шингэн уухгүй байх
- Хөдөлгөөний дутагдал
- Буруу хооллолтоос цус өтгөрдөг.

Цусаа шингэлж зүрхний шигдээс, тархины харвалтаас урьдчилан сэргийлье!

🌿 Дархлаа сэргээх цэгэн иллэг 🌿Хүүхдийнхээ дархлааг дэмжих хамгийн энгийн, үр дүнтэй арга бол — өдөр бүрийн цэгэн иллэг ...
27/02/2026

🌿 Дархлаа сэргээх цэгэн иллэг 🌿
Хүүхдийнхээ дархлааг дэмжих хамгийн энгийн, үр дүнтэй арга бол — өдөр бүрийн цэгэн иллэг юм.
👶 5–10 минутын турш зөөлөн иллэг хийхэд:
✨ Цусны эргэлт сайжирна
✨ Ханиад, халдвараас хамгаална
✨ Тайвшруулж, сайн нойртой болгоно

📍 Иллэг хийх цэгүүд:
• Хөмсөгний дотор тал
• Доод уруулийн хонхор
• Хамрын угалзны гадна хэсэг
• Төвөнхийн 2 тал
• Эгэмний дээд хонхор
• Эрхий, долооворын дунд хэсэг
• Чихний арын товгор
• Шилний хонхорын хоёр тал

💆‍♀️ Иллэгийг өдөр бүр 1–2 удаа, 1 цэгт 10–20 секунд зөөлөн даралттай хийхэд хангалттай. Copy....

Элгэнд САЙН болон МУУ хүнсОвъёосЭслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн нь элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Овъёо...
05/02/2026

Элгэнд САЙН болон МУУ хүнс
Овъёос
Эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн нь элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Овъёос бол өглөөний цайнд хамгийн тохирох сонголт яах аргагүй мөн. Овъёос нь хэвлийн таргалалт, илүүдэл жинг бууруулах замаар элэгний өвчнөөс сэргийлдэг.

Өөх тостой, түргэн хоолноос татгалзъя
Шарсан төмс, гамбургер, пицца зэрэг түргэн хоолнууд нь элэгний эрүүл мэндэд хортой. Ханасан өөх тос ихээр агуулсан хоол хүнс хэрэглэх нь элэгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, элэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Урт хугацаанд энэ нь элэгний үрэвслийн шалтгаан болж, элэг хатуурах эмгэгт ч хүргэж болзошгүй. Иймд гадуур хооллох шаардлага гарсан үед эрүүл сонголт хийх талаар бодолцоорой.

Брокколи
Элгээ эрүүл байлгахыг хүсвэл олон төрлийн хүнсний ногоог хангалттай иддэг байх хэрэгтэй. Элэгний эрүүл мэндэд тустай хүнсний ногооны нэг нь брокколи юм. Зарим судалгаагаар брокколи нь согтууруулах ундааны бус шалтгаант элэг өөхлөх эмгэгээс сэргийлдэг гэж үзсэн. Жигнэсэн брокколи амт муутай санагдаж байвал жимс, жимсгэнэ, самар, сармис, алимны цуу зэргээр амтлаад идээрэй.

Кофе
Өглөөний аяга кофегүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болсон кофенд дурлагчдад зориулсан сайхан мэдээ дуулгая. Кофе нь элэгний эрүүл мэндэд ач тустай гэж үзэх болжээ. Өдөрт 2-3 аяга сайн чанарын кофе уух нь архи, согтууруулах ундаа, зохисгүй хооллолтоос үүдэлтэй элэгний гэмтлээс хамгаалах үйлчлэлтэй гэж зарим судалгаагаар тогтоожээ. Цаашилбал, кофе нь элэгний хавдрын эрсдэлийг бууруулдаг ч гэж үзэж байна.

Сахарын хэрэглээг бууруулах
Хэт их чихэрлэг хүнс идэх нь элэгний ачааллыг нэмэгдүүлдэг. Учир нь сахарыг өөх болгон хувиргах нь элэгний нэг үүрэг юм. Хэрэв хоол хүнсээр хэт их сахар авбал элэг их хэмжээний өөх хуримтлуулж, удаан хугацаанд элэг өөхлөх эмгэгт ч хүргэж болзошгүй. Сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах нь таны элгэндээ үзүүлж буй томоохон тус болно.

Ногоон цай
Ногоон цайнд катечин хэмээх антиоксидант агуулагддаг. Ногоон цай нь элэгний хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй гэдгийг судалгаагаар тогтоогоод байна. Ногоон цайг өөрөө хандлан халуунаар нь ууснаар катечины хэмжээ өндөр байна. Мөстэй болон сав, лаазтай бэлэн ногоон цайнд бага хэмжээтэй агуулагддаг.

Ус ус ус
Биеийн зохистой жинг хадгалах нь элэгний эрүүл мэндэд тун чухал. Хийжүүлсэн ундаа, чихэрлэг жүүс, содтой ус болон энергийн ундааны оронд ус ууж хэвшээрэй. Чихэрлэг ундааны хэрэглээг хязгаарласнаар хүнснээс авах илчлэгийн хэмжээ ихээхэн буурдаг.

Бүйлс
Самар тэр дундаа бүйлс нь Е амин дэмийн сайн эх үүсвэр бөгөөд уг амин дэм нь элэг өөхлөх эмгэгээс сэргийлдэг гэж судалгаагаар үзэж байна. Бүйлс нь зүрхний эрүүл мэндэд мөн тустай бөгөөд хоолны дундуур зууш идмээр санагдсан үедээ нэг атгыг идэж болно. Мөн салатанд хийснээр зажлууртай сайхан болно.

Давсаа багасгая
Хүний биед давс зайлшгүй хэрэгтэй. Гэвч шаардлагатай хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөөтэй. Давсны өндөр хэрэглээ нь элэгний хатуурлын эхний үе шат болох фиброз үүсгэдэг гэдгийг олон жилийн өмнөх судалгаагаар тогтоосон. Давсны хэрэглээгээ бууруулах энгийн аргууд бий. Үүнд, утсан гахайн мах болон лаазалсан, боловсруулсан хүнснээс татгалзах, лаазалсан биш органик ногоо идэх, ширээн дээрх цацдаг давсыг нүднээс далд тавих гэх мэт.

Бууцай
Ногоон өнгийн навчит ногоонд глютатион гэдэг хүчтэй антиоксидант агуулагдах бөгөөд элэгний үйл ажиллагааг дэмжих үйлчлэлтэй. Бууцайг хоол, зуушинд хэрэглэхэд хялбар бөгөөд сармис, оливийн тостой сайтар зохицдог.

Нэрс жимс
Нэрс жимсэнд полифенол гэх бодис агуулагдах бөгөөд согтууруулах ундааны бус шалтгаант элэг өөхлөх эмгэгээс хамгаалах үйлчлэлтэй гэж үзэж байна. Элэг өөхлөлт нь таргалалттай болон цусан дахь холестеролын түвшин өндөр хүмүүст түгээмэл тохиолддог. Полифенол нь нэрс жимснээс гадна хар шоколад, чидун жимс (олив), чавганд мөн агуулагддаг.

Архи, согтууруулах ундааг тохируулж хэрэглэх
Архи согтууруулах ундааг зохистой хэмжээнээс хэтрүүлж хэрэглэх нь элгэнд маш хортой. Удаан хугацаанд элэгний хатууралд ч хүргэх аюултай. Зөвхөн баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлын үеэр уудаг байсан ч, эмэгтэйчүүд нэг дор 4 нэгж, эрэгтэйчүүд 5 нэгж уух нь элгэнд хор хөнөөл учруулна. Зохистой хэрэглээ нь өдөрт эмэгтэйчүүд 1 нэгж (50мл цагаан архи, 330мл шар айраг, 125мл дарс гэх мэт), эрэгтэйчүүд 2 нэгж уухад хангалттай.

Амны зугаагаа зөв сонгох
Хоолны дундуур амны зугаа гаргадаг зуушиндаа мөн адил анхаарах хэрэгтэй. Аль болох эрүүл сонголт хийх нь таны элгэнд сайнаар нөлөөлнө. Ууттай чипс, нарийн боовыг идэхэд амттай боловч их хэмжээний далд давс, сахар, тос агуулдаг. Үүний оронд алим, лийр, гадил гэх мэт жимс болон самар, хатаасан жимс идэж болно.

🧄Сармистай шар тосны ач тус.Шар тосны агуу гайхамшигийн тухай бид их сайг мэднэ. САРМИСТАЙ ШАР ТОС ны 🛎️👍тухай та нартаа...
30/01/2026

🧄Сармистай шар тосны ач тус.

Шар тосны агуу гайхамшигийн тухай
бид их сайг мэднэ.

САРМИСТАЙ ШАР ТОС ны 🛎️👍
тухай та нартаа эрдэм түгээе.

Завханы монгол улаан сармисаа сонгоорой манайхаан.
Бусад сармиснаас эрдэм чадал нь үнэхээр илүү шүү.
Сармис цус шингэлэх тамир нөхөх дархлаа сэргээх талаар өрсөлдөх өөр зүйл үгүй.

1кг орчим шар тосонд 500гр сармис бэлдэнэ.
Мэдээж цэвэрлээд угаана.
Сармис бутлагчаар ширхэггүй болтол нь дахин дахин бутлан жижиглэнэ.
Дараа нь шар тосоо маш бага температурт хайлуулаад ширхэггүй сармисаа хийж хутгана.
⏰20-30 минут бага температурт халааж сармисаа тосондоо сайн уусган шингээнэ. Бэлэн болох үед сармисны нунтагны үлдэгдэлээ заавал шүүж авна.

Болж өгвөл бараан өнгийн шил буюу ногоон өнгийн шилэнд хадгалбал тун сайн.
Шагайн чинээ шар тос бэлдэхийн тулд мөс хөлдөөх жижиг хэлбэртэй саванд хөлдөөгөөд ногоон шилэнд хадгалаад хэрэглээрэй.

🌞Өглөө өлөн элгэн дээр шингэн юм уугаагүй үед, амаа угаагаагүй дөнгөж сэрсэн бие эд эс сэргэж байгаа үед хумсын толион чинээг хэлний хөх судалд шингээгээд хүртээрэй

Өдөр оройн хоолонд хэрэглэж болно. 🥟 Хуушуур хайрах гэрийн боорцогны
жоронд хийж болно. 👍

та өөрийнхөө биеийн байдал хүртэж чадах эсэхээсээ шалтгаалж тунгаа тааруулаарай. Хэтэрхий шунагтаж их хэмжээгээр хэрэглэж шараа хөөргөвөө.

Жор нь таарч байж
эм тан гэдгийг үргэлжид санаж
идээ ундаа явдал мөрөө тааруулаарай.

🧄САРМИСТАЙ 🧈ШАР ТОС биеийн гадуур хэсэгчлэн түрхэхэд маш сайн.
Хөлийн ул гарын алганд биеийн бүх эрхтний амин цэг байдаг.
Энэ цэгүүдэд эмнээс илүү чадалтай энэ тосоор цэгэн массаж хийгээрэй.
👶🏽👶🏽
Бага насны хүүхдүүдийн ууц нуруунд массаж хийж өгч дархлааг нь дэмжиж өгөөрэй.
Настангуудад ч маш сайн.
Өглөө өдөр орой аль ч үед хэрэглэхэд хориглох заалт үгүй.
Гэхдээ өдөрт нэг л удаа хүртэнэ.
Хэтэрхий ихэдвэл шар хөөргөнө.
‼️‼️
Дөнгөж эхэлж хэрэглэх бол маш багаар биеэ дасгаж байж эмчилгээний жороор хүртээрэй.

Манай Эмийн сан  #жирэмсэн  #эмэгтэйчүүд болон 10 хүртэлх насны хүүхдүүдэд ажлын өдрүүдэд 10:00 - 14:00 цагийн хооронд  ...
29/01/2026

Манай Эмийн сан #жирэмсэн #эмэгтэйчүүд болон 10 хүртэлх насны хүүхдүүдэд ажлын өдрүүдэд 10:00 - 14:00 цагийн хооронд #хүчилтөрөгчийн #коктейлоор үнэгүй үйлчлэхээр болсон шүү.

Address

Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when СУБД ЭМИЙН САН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share