25/08/2026
БЭРХШЭЭЛ ДОТОР ЕРӨӨЛ НУУГДАЖ БАЙДАГ 🦋- түүнийг даван туулж явахын дундуур,
таны дотор аажмаар нэг зүйл нээгддэг.
Энэ бол шинэ итгэл—-шинэ зам ☘️
Хүн өөрийгөө хамгийн гүнзгийгээр таньдаг цаг бол — яг л бүх зүйл эргэлзээтэй болсон, хүч дуусах шахсан, ганцаараа мэт санагдсан үе.
Бэрхшээлээс——тэвчээр, шинэ арга барил, дотоод хайлт, өөрийгөө өөрөөр харах чадвар, шинэ хүн төрдөг.Энэ бол сорилын дараах ӨСӨЛТ юм.
Хамгийн хэцүү туршлагыг туулсан хүмүүс,
бат бэх, илүү утга учиртай амьдрахыг,
мэдрэхийг, зөвлөхыг ойлгосон байдаг.
⸻
Буддын гүн ухаанд зовлон бол зайлсхийх зүйл биш, харин ойлгох ёстой үнэн — зовлонг гүнзгий ойлгосны эцэст л жинхэнэ тайван байдал ирдэг гэж заадаг.
Таны зүрхэнд гарсан цоорхойгоор л
гэрэл орж ирдэг. Тэр гэрлийг мэдрэх нь
Та хэдийн даван туулжээ гэсэн үг.
⸻
Өнөөдөр юу хийж болох вэ
Одоо бэрхшээлтэй байгаа бол,
шууд “энэ бол ерөөл” гэж өөрийгөө
итгүүлэхийг бүү оролд.
Харин зөөлнөөр өөрөөсөө асуугаарай:
Энэ бэрхшээл надаас юу шаардаж байна вэ?
Би одоо юу сурч байна вэ?
Ерөөл тайван цагт биш, харин бэрхшээл дундуур л олддог — учир нь яг тэр мөчид л
хүн жинхэнэ өөрийгөө олдог.
Гэхдээ танд тэнцвэр хэрэгтэй бэрхшээлд шантарч бүрэн өөрийгөө алдахгүй байхын тулд
танд ухамсар ухаарлын бодлууд хэрэгтэй.
БОРОО ОРОХ Л ЁСТОЙ ТҮҮНИЙ ДАРАА ҮЗЭСГЭЛЭНТ ЦЭЦЭГ УРГАНА.
Тийм биз.
Хүний сэтгэлийн шарх бол өөрийн дотоод ГЭРЭЛРҮҮ орох гэсэн санаа дотоод хүсэл.
Өвдөлт хүнийг сүйтгэхийн тулд биш,
харин дотор нь орон зайгаа нээхийн тулд ирдэг.
⋆.˚🦋༘⋆