UyraMed clinic / УяраМед эмнэлэг

UyraMed clinic / УяраМед эмнэлэг Сэргээн засах физик эмчилгээ
(3)

🍑Үтрээ чангарна Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.💧Шээс задгайрахыг мартанаДураараа гадуур явж дуртай хувцасаа өмсөнө. Хөдөлг...
02/09/2026

🍑Үтрээ чангарна
Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
💧Шээс задгайрахыг мартана
Дураараа гадуур явж дуртай хувцасаа өмсөнө. Хөдөлгөөнөө хорихгүй гүйж хариана. Дураараа ханиалгана инээнэ.
♀️♂️Бэлгийн мэдрэмж эргэн ирнэ. Өөртөө ч ханьдаа ч тааламжтай байж. Гэр бүлийн харилцаа ч халуун дулаан болдог.
- Хуурайшилт
- Хярзан, үтрээний өвдөлт
- Сарын тэмдгийн өвдөлт
- Сарын тэмдэг хойшилдог, багасдаг, тогтворгүй болдог шинж тэмдэг
- Эрт үеийн цэвэршилт
Нэг туулай бус нэжгээд олон туулай буудаарай.
Манайд:
✔️Стандарт байна
✔️Туршлага байна
✔️Халдвар сэргийлэлт байна
✔️Тоног төхөөрөмжүүд төрөл төрлөөрөө байна
Хэрэглэгдэх материалын өргөн сонголтууд байна.
Мэдээж ISO-13485 IEC-60601-1 IEC-60601-1-2 эмнэлэгийн бүх стандартыг хангасан европ төхөөрөмжүүдтэй.
Цаг аваад ирж үзүүлээд асуудлаа шийдүүлээрэй.
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440
Muugii pelvic coach Medcare center Phenix Mongolia Official

Сколиоз гэж юу вэ?Сколиоз гэдэг нь сээр нуруу хэвийн тэнхлэгээсээ хажуу тийш муруйж, эргэлт үүсэх байдлаар өөрчлөгдөх эм...
02/09/2026

Сколиоз гэж юу вэ?

Сколиоз гэдэг нь сээр нуруу хэвийн тэнхлэгээсээ хажуу тийш муруйж, эргэлт үүсэх байдлаар өөрчлөгдөх эмгэг юм. Ихэвчлэн хүүхэд, өсвөр насанд өсөлтийн үед илэрдэг бөгөөд охидод илүү түгээмэл тохиолддог.

Сколиозын үед дараах шинжүүд илэрч болно:

• Нэг мөр нөгөөгөөсөө өндөр харагдах
• Далны нэг тал илүү товойх
• Бүсэлхийн хоёр талын хонхор тэгш бус болох
• Бие нэг тал руугаа хазайх
• Нэг хөл богино мэт харагдах
• Удаан хугацаанд зогсох, суух үед нуруу өвдөх

Яагаад эрт илрүүлэх хэрэгтэй вэ?

Хүүхдийн өсөлтийн үед нурууны муруйлт нэмэгдэх боломжтой байдаг. Эрт үед нь илрүүлж, зөв дасгал, хөдөлгөөн, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчилгээ хийснээр даамжрахаас сэргийлэх боломжтой.

Гэрийн нөхцөлд анзаарах энгийн арга:
Хүүхдийг эгц зогсоогоод мөр, дал, бүсэлхий, биеийн тэгш хэмийг ажиглаарай. Урагш бөхийлгөхөд нурууны хоёр тал ижил түвшинд байна уу гэдгийг анхаарч болно.

Хэрэв дээрх өөрчлөлтүүд ажиглагдвал мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай тохиолдолд нурууны үнэлгээ хийлгэх нь зөв.
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440

ҮТРЭЭНИЙ ХҮЧ ҮЗЭХ ҮЗЛЭГ 50К✔️Бодит дүрслэл эмчийн хяналт зөвөлгөөн дор хийгдэнэ.● POP-Q үнэлгээДавсаг умай, шулуун гэдэс...
02/09/2026

ҮТРЭЭНИЙ ХҮЧ ҮЗЭХ ҮЗЛЭГ 50К
✔️Бодит дүрслэл эмчийн хяналт зөвөлгөөн дор хийгдэнэ.
● POP-Q үнэлгээ
Давсаг умай, шулуун гэдэс унжсан эсэх, унжилтын зэрэг тогтоох
● Оксфордын үнэлгээ
ҮТРЭЭНИЙ ХҮЧЭЭ аппаратаар үзүүлнэ
● Үтрээний рефлекс
Үтрээгээ сулрахаас хамгаалдаг чадвартай эсэх
● Шээс задгайрлын шалтгаан
Шээсний сүв өргөсөж хөдөлгөөнд орсон эсэх гэх мэт
● Эмгэг өөрчлөлтүүд юунаас болж үүсч байгаагаа мэдэх
✅️Ямар хүмүүст хийгдэх вэ?
Нөхөн үржихүйн насны, бэлгийн харьцаанд орсон бүхий л эмэгтэйчүүд үзүүлээрэй.
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440
Muugii pelvic coach Medcare center

Охиддоо илүү их зөвлөөрэй.Турсикээ удаан хугацаагаар солихгүй байвал чийг, хөлс, үтрээний ялгадас, бактер хуримтлагдаж д...
02/09/2026

Охиддоо илүү их зөвлөөрэй.

Турсикээ удаан хугацаагаар солихгүй байвал чийг, хөлс, үтрээний ялгадас, бактер хуримтлагдаж дараах асуудлууд үүсэх эрсдэл нэмэгдэнэ:
😣 Эвгүй үнэр гарах
🦠 Бактерийн үржил нэмэгдэх, цочрол үүсэх
/e.coli бактери их тохиолддог бөгөөд цистит үүсгэдэг/
🔥 Гадна бэлэг эрхтэн загатнах, улайх, хорсох
🍄 Чийгтэй орчинд мөөгөнцрийн халдвар үүсэх эрсдэл нэмэгдэх
💧 Ялгадас ихсэх, эвгүй мэдрэмж төрөх
Ерөнхийдөө өдөр бүр цэвэр дотуур хувцас өмсөх нь зөв. Хөлрөх, дасгал хийх, сарын тэмдэгтэй байх, их ялгадастай үед илүү ойрхон солих хэрэгтэй.
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440

Үтрээний булчинг хагалгаагаар чангалж болдог гэдэг нь өрөөсгөл ойлголт бөгөөд булчингийн тонус хүч дасгал болон булчинг ...
26/08/2026

Үтрээний булчинг хагалгаагаар чангалж болдог гэдэг нь өрөөсгөл ойлголт бөгөөд булчингийн тонус хүч дасгал болон булчинг хүчээр ажлуулж ажиллагаанд оруулах үед нэмэгдэх боломжтой.
Бүтэн биеийн булчин дээр ч ялгаагүй тийм л байсаар ирсэн. Төсөөлөөд үзээрэй.

Булчинг чангалах гэж хагалгаанд орно гэж ярих биш пролапс буюу давсаг умай ил гарч ирсэн, төрсний дараа эдийн гэмтэлтэй, эмч нь үзээд бүтцийн өөрчлөлт эргэлт буцалтгүй байна. Хагалгаа хийлгэ гэсэн нөхцөлд хагалгаа яригдана.

Хагалгаа хийлгээд сойлгоод ирсэн ч үтрээний булчингийн тонус хүч муу байх тохиолдол элбэг байдаг шүү.
Ер нь бол эхлээд оношлуулж үзүүлэх хэрэгтэй.
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440
Muugii pelvic coach Medcare center Phenix Mongolia Official

Сарын тэмдэг ирсэн үед бэлгийн харьцаанд орох нь ерөнхийдөө хориотой зүйл биш, гэхдээ хэд хэдэн зүйл анхаарах хэрэгтэй.🩸...
26/08/2026

Сарын тэмдэг ирсэн үед бэлгийн харьцаанд орох нь ерөнхийдөө хориотой зүйл биш, гэхдээ хэд хэдэн зүйл анхаарах хэрэгтэй.
🩸 Жирэмслэх боломж бий. Сарын тэмдгийн үед эрсдэл бага байж болох ч 0 биш. Ялангуяа мөчлөг богино, овуляци эрт явагддаг бол жирэмслэх боломжтой.
🦠 Бэлгийн замын халдвар дамжих эрсдэл нэмэгдэж болно. Цус нь зарим халдвар дамжихад илүү тохиромжтой орчин болдог тул бэлгэвч хэрэглэх нь зөв.
😣 Зарим эмэгтэйд өвдөлт, базлалт нэмэгдэх, харин заримд нь дур тавилтын үед умай агшсанаар сарын тэмдгийн өвдөлт түр багасах тохиолдол байдаг.
🧼 Цэвэрлэгээ, тав тухын хувьд алчуур дэвсэх, дараа нь угааж цэвэрлэх зэрэгт анхаарна.
🚨 Хэрэв харьцааны дараа маш их цус гарах, хүчтэй хэвлийн өвдөлт, эвгүй үнэртэй ялгадас, халуурах зэрэг шинж илэрвэл эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй.
Хэрэв жирэмслэхээс сэргийлж байгаа бол сарын тэмдэгтэй байсан ч хамгаалалтгүй харьцааг найдвартай гэж үзэж болохгүй.
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440

Өөрөөрөө төрөөгүй байсан ч шээс задгайрал үүсч болноЯагаад гэж үү?- Тарган байхад хэвлийн даралт давсаг умай шулуун гэдс...
26/08/2026

Өөрөөрөө төрөөгүй байсан ч шээс задгайрал үүсч болно

Яагаад гэж үү?
- Тарган байхад хэвлийн даралт давсаг умай шулуун гэдсэн дээр ирнэ
- Ханиалга астма ханиалгах бүрт даралт доор ирнэ
- Өтгөн хатдаг дүлэлт өгөх бүрт даралт ирнэ
- Жирэмслэлт ураг устайгаа доор даралт болж ирнэ
- Төрөлт мэдээж дүлэлт өгөхөд даралт болж ирнэ
- Корсет байнга зүүх нарийн бүдүүн гэдсээ доош шахаж доор байгаа эрхтнүүдэд даралт ирнэ
- Удаан зогсоогоороо байх
- Удаан зөөлөн юм дээр суух

Тэгэхээр хэвлийн хөндийн даралт их байхад давсаг, умай шулуун гэдэс унжих шээс задгайрал үүсэх нөхцөл болдог байх нь ээ. Тэгэхээр жирэмсэн явсан л бол булчин дээр ачаалал ирж байсан байх нь...
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440
Muugii pelvic coach Medcare center Phenix Mongolia Official
#шээс #шээсзадгайрал

17/08/2026

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Эмэгтэй хүний шээсний сүв ердөө л 3,5-4 хөн см эрэгтэй хүнтэй харьцуулахад хамаагүй богино. Үүнээс шалтгаалаад шээс задгайралд илүү өртдөг. Дээрээс нь жирэмслэлт, төрөлт, таргалалт, өтгөн хаталт, харшил гээд нөлөөлөх шалтгаан олон байна.
Шээс задгайрлын төрөл ч хэд хэдэн төрөл байна.
1. Доод булчин суларснаас үүдсэн ханиах, найтаах, инээх гүйх үсрэхдээ шээсээ барьж чаддаггүй.
2. Давсаг унжилтаас үүдэлтэй. Давсганд шээс үлдээд, шээгээд босоход л дахиж шээмээр болоод байдаг.
3. Давсаг нь хэт мэдрэгшилтэй. Ойр ойрхон шээдэг. Шөнө шээдэг.
4. Тархи мэдрэлтэй холбоотой. 00 ойртонгуут шээс огцом хүрээд дусаачихдаг. Арай чүү 00 орж амждаг. Усны чимээ сонсонгуут шээчих гээд байдаг.
5. Дээрх бүгдээрээ хавсарчихдаг.

Шээс задгайралын физик эмчилгээ
Үтрээгээр хийгдэнэ. Үүнийг эмч, тусгай сургалттай мэргэжилтэн, эмнэлэгт хийдэг.

Эмчилгээ хэрхэн хийгдэх үү?
● Үтрээгээр дотуур үзлэг хийж аарцаг ёроолын булчингийн хүчийг үнэлж, давсагны унжилт зэргийг тогтоох, шээс задгайрлын шалтгааныг олох.
● Биофийдбэк- Biofeedback
Үтрээнд жижиг мэдрэгч байрлуулж доод булчинг зөв ажлуулж байгаа эсэхийг дэлгэцээр харуулан сургадаг.
● Цахилгаан эмчилгээ- Electrical stimulation
Үтрээнд тусгай хошуу байрлуулан цахилгаан импульс өгч булчинг чангалдаг. Давсаг, булчин, мэдрэл бүгд хамаарагдана.
● Гарын авлагын эмчилгээ- Manual therapy
Зөвлөмж мэдээлэл хөтлөх хуудас гэх мэт тогтмол хийгддэг.
БЕЛГИ АППАРАТ MYOFEEDBACK
ISO-13485 IEC-60601-1 IEC-60601-1-2 стандартад нийцсэн Монголд цор ганц байгаа шээс задгайралд зориулсан өргөн хөтөлбөртэй эмчилгээ хийгддэг.
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440
Medcare center Muugii pelvic coach Phenix Mongolia Official

17/08/2026

Үтрээний хуурайшилт наснаас тодорхой хэмжээгээр хамаардаг, гэхдээ зөвхөн наснаас биш, дааврын өөрчлөлттэй илүү холбоотой.
Яагаад нас нөлөөлдөг вэ?
Үтрээний чийгшил нь эмэгтэй хүний бие дэх эстроген даавар-аас шууд хамаардаг. Нас ахих тусам энэ дааврын хэмжээ буурдаг.
• 20–30 нас
Ихэнхдээ даавар тогтвортой хуурайшилт ховор
• Төрсний дараа, хөхүүл үед
Эстроген түр буурна хуурайшилт мэдрэгдэж болно
• 40+ нас
Цэвэршилтийн өмнөх үе шат эхэлж, даавар хэлбэлзэнэ. Хуурайшилт нэмэгдэнэ
• Цэвэршилтийн дараа
Эстроген эрс багасна, хуурайшилт маш түгээмэл болно
Гэхдээ зөвхөн нас биш!
Залуу эмэгтэйд ч үүсч болно. Үүнд:
▪︎ Стресс, ядаргаа
▪︎ Дааврын эм жирэмслэлтээс хамгаалах, шээс хөөх даралтны эм гэх мэт
▪︎ Хэт их саван, угаагчийн хэрэглээ
▪︎ Бэлгийн сэрэл дутмаг байх, бэлгийн харьцаанд ордоггүй
▪︎ Чихрийн шижин гэх мэт

■ Яагаад анхаарах хэрэгтэй вэ?
- Бэлгийн харьцаанд өвдөлт өгнө
- Давсаг, үтрээний халдвар давтамжтай болох эрсдэл нэмэгдэнэ
- Амьдралын чанарт нөлөөлнө
Яах ёстой вэ?
- Эмчийн заавраар эмчилгээ хийх
- Булчингийн сулралаас үүссэн бол физик эмчилгээ хийгдэх
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440
Muugii pelvic coach Phenix Mongolia Official Medcare center

Гэрийн нөхцөлдҮтрээ суларсныг илтгэдэг зүйлс:- Үтрээгээр хий хяналтгүй гарна- Бэлгийн харьцаанд ороход тулж өвдөнө- Сэрэ...
17/08/2026

Гэрийн нөхцөлд
Үтрээ суларсныг илтгэдэг зүйлс:
- Үтрээгээр хий хяналтгүй гарна
- Бэлгийн харьцаанд ороход тулж өвдөнө
- Сэрэл мэдрэмж буурна
- Шээсний асуудал гарна
- Тампон сарын тэмдгийн аяга шууд яваад орчихно
- Бэлгийн харьцааны үед сул өргөн болсон юм шиг санагдана
- Доор унжиж өвдөж, гадны биет байгаа мэт санагдана
- Хуурайшиж, хорсох шинж тэмдэг илэрнэ
- Өөртөө итгэх итгэл буурна
✅️Эмнэлэгийн нөхцөлд аппарат болон дотуур үзлэгээр үтрээний хүчээ тоон үзүүлэлттэй мэдэж аваад, сулраад байгаа шалтгаанаа олоод өөрт тохирсон зөвлөгөө авахад 50к л байдаг. Гадуур энэ үзлэг 150к-300к хийгдэж байгаа.
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440
Muugii pelvic coach Phenix Mongolia Official Medcare center

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00

Telephone

+97699813440

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when UyraMed clinic / УяраМед эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share