Мөнх-Үжин ӨЭМТ

Мөнх-Үжин ӨЭМТ Эрүүл мэндийн мэдээ мэдээлэл

26/08/2026

🐍 Могойд хатгуулсан үед анхны тусламжийг зөв үзүүлээрэй.

Могойд хатгуулсан тохиолдолд сандрахгүй тайван байж, хатгуулсан хэсгийг хөдөлгөөнгүй байлган, хорыг тарахаас сэргийлэн боолт хийх нь чухал. Мөн их хэмжээний ус, шингэн уулгаж, хатгуулсан цагийг тэмдэглэн, яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай.

❗️Шархыг зүсэх, хорыг сорох, хатгуулсан хэсгийг хүчтэй боох зэрэг буруу арга хэмжээ авахгүй байхыг анхаарна уу.

25/08/2026

🏠 АХМАД НАСТАН ТА ӨДӨР БҮР ХӨДӨЛЖ, ИДЭВХГҮЙ БАЙДЛААС СЭРГИЙЛЭЭРЭЙ

Нас ахих тусам удаан хугацаагаар суух, хэвтэх, хөдөлгөөн багасах нь булчингийн хүч болон биеийн үйл ажиллагааг сулруулах эрсдэлтэй. Харин гэртээ байхдаа ч өөрийн биеийн байдалд тохирсон энгийн дасгалыг тогтмол хийх боломжтой.

Японы National Center for Geriatrics and Gerontology-ийн Inactivity Prevention Pack* гарын авлагад өдөрт нийт 40–60 минутын хөдөлгөөнийг ойролцоогоор 3 хувааж, сунгалт, булчин чангалах, тэнцвэр болон бүх биеийн дасгалыг хослуулан хийхийг зөвлөжээ. Дасгалын хугацаа, давтамжийг тухайн хүний биеийн байдалд тохируулж болно.

Ямар дасгал хийж болох вэ?

• Өгзөг, гуяны арын булчин сунгах
• Гуяны урд хэсэг, ташааны булчин сунгах
• Мөрний хөдөлгөөний дасгал
• Их бие эргүүлэх
• Өвдөг тэнийлгэх, нугалах
• Гуя өргөх
• Шилбэний булчин сунгах
• Хөлөө хажуу болон арагш өргөх
• Өлмий дээрээ өргөгдөх
• Тэнцвэрийн дасгал
• Бүх биеийн сунгалт
• Суулт зэрэг дасгалыг өөрийн чадварт тохируулан сонгож болно.

Дасгал хийхдээ аюулгүй байдлаа нэгдүгээрт тавиарай. Өвдөлт, таагүй мэдрэмж гарвал дасгалаа зогсооно. Ядарвал завсарлаж, аажуухан хийнэ. Амьсгалаа түгжихгүй, хэвийн амьсгална. Бие тавгүй үед амарч, дасгал хийхгүй. Түшиж дасгал хийхдээ дугуйтай сандал бус, хөдөлгөөнгүй бат бөх сандал эсвэл ширээ ашиглаарай.

🌿 Хөдөлгөөн бол зөвхөн дасгал биш — бие даасан байдлаа хадгалах өдөр тутмын дадал юм.

Өдөр бүр тогтсон цагт дасгал хийж хэвшээрэй. Дуртай дуу, хөгжмөө сонсонгоо хөдөлбөл дасгалаа тогтмол хийхэд ч урамтай.

Өнөөдөр хөдөл — Маргаашийн эрүүл мэндийг бүтээ!

Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэг

25/08/2026

🫀 ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭС СЭРГИЙЛЬЕ

Цээжээр өвдөх, эрүү, хүзүү, нуруу, гар мөрөөр өвдөх, амьсгал давчдах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрвэл зүрхний шигдээс байж болзошгүй.

Ийм үед хийж буй үйлдлээ нэн даруй зогсоож, тайван сууж амран, 103 дугаарын утсаар яаралтай тусламж дуудаарай. Хажууд байгаа хүн өвчтөнийг ганцааранг нь үлдээлгүй, тайван байлгаж, шаардлагатай үед анхны тусламж үзүүлэхэд бэлэн байна.

🚨 Зүрхний шигдээсийн шинж тэмдгийг үл тоомсорлохгүй, цаг алдалгүй тусламж аваарай.

25/08/2026

🚸 ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ

🚗 Гудамж, замын хөдөлгөөний аюулгүй байдал

🔸 Гудамж талбайд явахдаа автомашинаас хол байх.
🔸 Зам хөндлөн гарахдаа гарцтай газраар гарахыг хүүхдэд зааж сургах.
🔸 Гадуур явахдаа хүүхдээ байнга хөтөлж явах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

👧 Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал чухал.

25/08/2026
18/08/2026

Насанд хүрсэн хүн хоногт авах нийт илчлэгийн 30%-иас илүүгүйг өөх тосноос авах нь зүйтэй.
- Ханасан тос: Амьтны гаралтай мах, сүү, цөцгийн тос /40гр/ ойролцоогоор 2 жижиг амны халбага
- Транс тос: Нийт илчлэгийн 1%-иас хэтрэхгүй байх шаардлагатай.

Address

Баянгол дүүрэг 6-р хороо 10 хороолол
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

+97670182275

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мөнх-Үжин ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Мөнх-Үжин ӨЭМТ:

Shortcuts

Share

Category