16/06/2026
(Нитритын давс) Натрийн нитрит (NaNO_2 буюу E250) гэж юу вэ?
Натрийн нитрит нь химийн урвалаар исэлээс гаргаж авсан азотын хүчлийн давс юм. Цэвэр хэлбэрээрээ цагаан эсвэл үл ялиг шаргал өнгөтэй, усанд сайн уусдаг талст нунтаг бодис байдаг.
Натрийн нитрит нь хиам, зайдас, утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнд хадгалалтын хугацааг уртасгах, өнгө оруулах зорилгоор өргөн ашигладаг хүнсний нэмэлт юм.
Махны үйлдвэрлэлд хэрэглэх үндсэн 3 шалтгаан Хордлогоос хамгаалах:
Агааргүй орчинд хадгалсан маханд Clostridium botulinum хэмээх бактер үржиж, үхлийн аюултай "ботулизм" гэх хордлого үүсгэдэг.
Натрийн нитрит нь энэ аюултай нян үржихийг бүрэн зогсоодог.
2. Махыг чанаж боловсруулах үед цусан дахь миоглобин уураг задарч, мах саарал өнгөтэй болдог.
Натрийн нитрит нь энэ уурагтай урвалд орж, хиамыг дуршил төрүүлэхүйц гоё ягаан өнгөтэй хэвээр байлгадаг.
3. Махны өөх тос исэлдэж, гашилсан үнэр орохоос сэргийлэн, утсан махны өвөрмөц амтыг тогтвортой хадгалдаг.
Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө (Аюултай тал) нь Натрийн нитрит нь хүнсний аюулгүй байдлыг хангадаг ч хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой "хоёр талтай" бодис юм.
Хавдрын эрсдэл (Нитрозамин): Нитрит агуулсан махыг хайруулын тавган дээр шарах, гриллдэх зэргээр өндөр хэмд боловсруулах үед махны уурагтай урвалд орж нитрозамин хэмээх бодис үүсдэг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нитрозаминыг ходоод, бүдүүн гэдэсний хавдар үүсгэх эрсдэлтэйг албан ёсоор тогтоосон.
Цэвэр натрийн нитритийг их хэмжээгээр хэрэглэвэл цусан дахь хүчилтөрөгчийн тээвэрлэлтийг зогсоодог (метгемоглобинеми) хүчтэй хор болдог. Тиймээс үйлдвэрүүд үүнийг хэзээ ч цэврээр нь хэрэглэдэггүй, энгийн давстай маш бага хэмжээгээр (0.5% - 0.6%-ийн харьцаатай) хольж, "Нитритийн давс" хэлбэрээр ашигладаг.
Эрүүл мэндээ хамгаалах хэрэглээний зөвлөмж:
Олон улсын стандартаар хиаманд орох нитритийн хэмжээг хүний биед хор хөнөөл учруулахгүй маш бага тунгаар (миллиграммаар) зааж өгсөн байдаг тул дэлгүүрийн хиамны шошго дээрээс найрлаг болон тухайн бодис хэр хэмжээгээр байгааг заавал хараарай. Стандартад нийцсэн хиам идлээ гээд шууд хордоно гэсэн үг биш юм.
Гэхдээ урт хугацаандаа эрүүл байхын тулд дараах дүрмийг баримтлаарай:
Хиам, зайдас, бэлэн утсан махны өдөр тутмын хэрэглээгээ хязгаарлах.
Нитрит агуулсан бүтээгдэхүүнийг өндөр хэмд удаан шарахгүй, гриллдэхгүй байх.
Нитритийн сөрөг нөлөөг саармагжуулах үйлчилгээтэй Витамин С-гээр баялаг хүнс (зелень, навчит ногоо, жүрж, нимбэг гэх мэт)-ийг хиамтай хамт хэрэглэж занших. #НАТРИЙН #нитрит GREEN IRIS