02/06/2026
🧠 “Хүүхэд хүмүүждэггүй, харин дуурайж өсдөг” гэдэг үг бий.
Сэтгэл зүйчдийн судалгаагаар хүүхдийн зан төлөвийн суурь хэв маяг 0–7 насанд бүрэлдэж эхэлдэг гэж үздэг.
Өөрөөр хэлбэл хүүхэд
❌ “юу гэж хэлснийг” биш
✅ “яаж амьдарч байгааг” харж хүн болдог.
⚠️ Ууртай орчинд өссөн хүүхэд
→ өөрийгөө хамгаалж сурдаг.
⚠️ Хайр дутмаг орчинд өссөн хүүхэд
→ бусдад таалагдах гэж хичээдэг.
⚠️ Байнга шүүмжлэл сонссон хүүхэд
→ өөрийгөө хангалтгүй гэж мэдэрдэг.
💛 Харин ойлголцол, хүндлэл, аюулгүй мэдрэмж дунд өссөн хүүхэд
→ өөрийгөө үнэ цэнтэй хүн гэж итгэж өсдөг.
⠀Өнөөдрийн бидний
🗣️ ааш
🗣️ үг
🗣️ харилцаа
…маргаашийн нэг хүний дотоод ертөнцийг бүтээж байдаг.
⠀🏠 Тиймээс гэр бүл бол зүгээр нэг хамт амьдардаг орчин биш юм
✨ Хүн үйлдвэрлэдэг хамгийн том нөлөөтэй “ҮЙЛДВЭР” билээ.
#ГэрБүл
#Хүүхэд
#СэтгэлЗүйн
#АюулгүйОрчин