21/08/2026
Эндометриоз гэж юу вэ? 🌸
Эндометриоз гэдэг нь умайн салстын эдтэй төстэй эд умайн гадна байрлан ургаж, үрэвсэл, өвдөлт болон наалдац үүсгэдэг архаг эмгэг юм.
🔸 Яагаад үүсдэг вэ?
Яг нэг шалтгаан бүрэн тогтоогдоогүй ч удамшил, дааврын хүчин зүйл, дархлааны тогтолцооны өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой гэж үздэг.
🔸 Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
• Сарын тэмдгийн үед хүчтэй өвдөх
• Аарцаг, хэвлийн доод хэсгээр архаг өвдөлттэй байх
• Бэлгийн хавьтлын үед өвдөх
• Сарын тэмдэг их хэмжээгээр эсвэл тогтворгүй ирэх
• Бие засах, шээх үед сарын тэмдэгтэй холбоотой өвдөх
• Зарим тохиолдолд ямар ч тод шинж тэмдэггүй байж болно.
🤰 Үргүйдэлд хэрхэн нөлөөлдөг вэ?
Эндометриоз нь аарцгийн үрэвсэл, наалдац, өндгөвч болон умайн гуурсан хоолойн үйл ажиллагааны өөрчлөлт үүсгэж, жирэмслэхэд хүндрэл учруулж болно. Гэхдээ эндометриозтой байна гэдэг нь жирэмслэх боломжгүй гэсэн үг биш.
💊 Эмчилгээ
Эмчилгээ нь өвдөлтийн хэмжээ, өвчний үе шат, өндгөвчний байдал, жирэмслэх хүсэл зэрэгт үндэслэн хувь хүнд тохируулна. Үүнд эмийн дааврын эмчилгээ, өвдөлтийн эмчилгээ, шаардлагатай тохиолдолд дурангийн мэс засал, үр шилжүүлэн суулгах эмчилгээ зэрэг багтаж болно.
🌷 Эндометриозыг эрт оношилж, зөв эмчилгээний арга сонгох нь чухал.
Манай эмч нар эндометриозын оношилгоо, эмчилгээний чиглэлээр олон жилийн туршлагатай. Танд тохирсон зөвлөгөө, эмчилгээний төлөвлөгөөг гаргаж, хамтдаа шийдлийг олоход тань тусална. 🤍
Шинэ мэдээ мэдээлэл
✅ Эрүүл мэндийн зөвлөгөө
✅ Урамшууллын мэдээлэл авах боломжтой.
👉 Группт нэгдэх https://www.facebook.com/groups/1521403339029429
Бидний хичээл зүтгэл
. ❤️❤️❤️❤️❤️
ЦАГИЙН ХУВААРЬ:
Даваа – Баасан 𝟎𝟖:𝟎𝟎 – 𝟏𝟕:𝟎𝟎
Бямба, Ням 𝟎𝟗:𝟎𝟎 – 𝟏𝟓:𝟎𝟎
ХАЯГ: БГД, 𝟑,𝟒 хороололд Эх Нялхсын баруун урд Билэг их дэлгүүрийн замын эсрэг талд
УТАС: 𝟕𝟕𝟎𝟎-𝟎𝟎𝟎𝟎