03/09/2026
БАЯНГОЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтнүүд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр дэмжлэгт хяналт хийлээ.
Үүнд:
👉 Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, хэрэгжилт;
👉 “Хэнийг ч орхигдуулахгүй” аяны үйл ажиллагаа;
👉 Ахмад настны цогц үнэлгээ, үзлэг, үйлчилгээ;
👉 Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент;
👉 Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, явц
👉 Тэмдэглэлт өдөр, аяны хүрээнд зохион байгуулж буй эрүүл мэндийн нөлөөллийн ажил;
👉 АА бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилт;
👉 Зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил
зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдсан асуудлыг тодорхойлон газар дээр нь зөвлөмж, арга зүйн дэмжлэг үзүүлэв.
✅ Дэмжлэгт хяналтын хүрээнд илэрсэн асуудалд зөвлөмж өгч, хэрэгжилтийг эргэн хянах, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллалаа.
✅ Мөн Баянгол сумын ЗДТГ-ын хамт олонд “Эрүүл ажилтан-Эрүүл ажлын байр” сургалтыг зохион байгуулж халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэлээ.