Анхны Тусламжийн Сургалт - МУЗН

Анхны Тусламжийн Сургалт - МУЗН Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Анхны Тусламжийн Сургалт - МУЗН, First Aid Class, MRCS building, Peace Street, Sukhbaatar district, Ulaanbaatar.

МУЗН-ийн Анхны тусламжийн сургалт болон анхны тусламжийн ач холбогдлын талаар энэхүү ФБ хуудас мэдээлэх болно.
Холбогдох утас: 7777-0508/4
Ажлын цагаар-80077114

АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАГЧ БАГШ НАР ЧАДВАРАА БАТАТГАВМонголын улаан загалмай нийгэмлэг нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих үй...
24/06/2026

АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАГЧ БАГШ НАР ЧАДВАРАА БАТАТГАВ
Монголын улаан загалмай нийгэмлэг нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл болгон анхны тусламжийн мэдлэг, ур чадварыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, гамшиг, онцгой байдал, гэнэтийн ослын үед иргэд өөр хоорондоо шуурхай тусламж үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж ирсэн. Энэ хүрээнд сургагч багш нарыг бэлтгэх, чадавхжуулах, мэдлэгийг тогтмол бататгах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулдаг.
Үүний нэг нь Дунд шатны хороодын Анхны тусламжийн чиглэлээр ажилладаг сургагч багш нарын мэдлэг, дадлагыг бататган, яаралтай тусламжийн үндсэн ур чадварыг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилготой Японы улаан загалмай нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Анхны тусламжийн сургагч багш нарын мэдлэгийг бататгах” сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа.
Сургалтыг Японы улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч Millie, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхны тусламжийн мастер сурагч багш Б.Гантулга, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ажилтнууд чиглүүлэн ажиллав. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны анхны тусламжийн сургагч багш нар хамрагдав.

🌏 Өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголыг хүмүүнлэгийн өдөр тохиож байна 🫶🏻🇲🇳 М...
08/05/2026

🌏 Өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголыг хүмүүнлэгийн өдөр тохиож байна 🫶🏻

🇲🇳 Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг "Монголын Хүмүүнлэгийн өдөр" болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын улаан загалмай нийгэмлэг олон нийтэд, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн Монголын хүмүүнлэгийн өдрийг "ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Улаан загалмайн үе үеийн ахмад ажилтан, албан хаагч, сайн дурын идэвхтнүүд, гишүүд дэмжигчид, хандивлагч, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй, сэтгэлтэй, зүтгэлтэй оролцдог Та бүхэнд Монголын Хүмүүнлэгийн өдрийн мэнд дэвшүүлье. 🎊


Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Анхны тусламжийн төвөөс гаргасан зөвлөмж, стандартын дагуу Анхны тусламж...
02/04/2026

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Анхны тусламжийн төвөөс гаргасан зөвлөмж, стандартын дагуу Анхны тусламжийн мэдлэг, ойлголт, чадвар олгох сургалтыг албан байгууллага, хувь хүмүүст тогтмол зохион байгуулж байна.

🫀Анхны тусламж үзүүлэх сургалтыг 12-25 хүнд хүрч ажиллах хүчин чадал бүхий сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, аруул, тохилог анги танхимд бэлтгэгдсэн, туршлагатай мастер багш, үндэсний сургагч багш нарын бүрэлдэхүүнтэйгээр таны хэрэгцээ,
шаардлагад нийцүүлэн зохион байгуулна.

🩸Сургалтын үеэр тоног төхөөрөмж, маникен болон анхны тусламжийн багц ашиглан дадлага хийнэ.

.

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ⚠️⚠️⚠️• Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн у...
02/04/2026

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ⚠️⚠️⚠️
• Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах
• Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
• Машин техникийн утааны яндан, оч баригчтай болгох
• Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худагны эргэн тойронд цурав татах, шороон зурвас гаргах
• Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
• Түймрийн аюултай үед хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
• Иргэн, айл өрх бүр гал унтраах багаж хэрэгсэл, галын хортой байх
ИРГЭН ТА, ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ⚠️⚠️⚠️

• Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах
• Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
• Машин техникийн утааны яндан, оч баригчтай болгох
• Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худагны эргэн тойронд цурав татах, шороон зурвас гаргах
• Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
• Түймрийн аюултай үед хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
• Иргэн, айл өрх бүр гал унтраах багаж хэрэгсэл, галын хортой байх

ИРГЭН ТА, ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Анхны тусламжийн төвөөс гаргасан зөвлөмж, стандартын дагуу Анхны тусламж...
31/03/2026

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Анхны тусламжийн төвөөс гаргасан зөвлөмж, стандартын дагуу Анхны тусламжийн мэдлэг, ойлголт, чадвар олгох сургалтыг албан байгууллага, хувь хүмүүст тогтмол зохион байгуулж байна.

Анхны тусламжийн сургалтад хамрагдсанаар:

✔️ Хүний биеийн анатомийн мэдлэг болон Анхны тусламжийн суурь зарчмууд;
✔️ Зүрх уушгины сэхээн амьдруулалт (CPR);
✔️ Цус алдалт болон шархадсан үед авах арга хэмжээ;
✔️ Ясны хугарал болон бусад гэмтлүүдийн үед авах арга хэмжээ зэргийг орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж ашиглан дадлага хийж, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмших боломжтой юм.

☎️ Холбоо барих утас: 7777-0508/4
Ажлын өдрүүдэд ажлын цагаан 80077114 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.

📍 Хаяг: МУЗН-ийн төв байр Анхны тусламжийн сургалтын төвийн 2 давхарт /Улсын нэгдүгээр төв эмнэлэг чанх урд талд/
АМЬ_НАС_АВАРНА.

“ХӨГЖЛИЙН 7 ХОНОГ” ХӨТӨЛБӨР АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАМонголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залу...
16/01/2026

“ХӨГЖЛИЙН 7 ХОНОГ” ХӨТӨЛБӨР АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих багийн хэрэгжүүлж буй “Хөгжлийн 7 хоног” хөтөлбөр 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтыг Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн онцгой гишүүн Г.Дөлгөөн “Анхны тусламж амь нас аварна” сэдвээр чиглүүлэн ажилласан юм.
Сургалтаар анхны тусламж гэж юу вэ, түүний ач холбогдол, хүний биеийн эрхтэн тогтолцоо, тусламж үзүүлэхэд анхаарах зүйлс, хахах, түлэгдэх үед авах арга хэмжээний талаар мэдвэл зохих мэдлэг, ойлголтыг оролцогчдод өглөө.

ИРГЭН БҮР ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ АНХНЫ ТУСЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
06/01/2026

ИРГЭН БҮР ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ АНХНЫ ТУСЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2025 оны үйл ажиллагааны тайлан нэвтрүүлэг хүлээн авч үзнэ үү.
06/01/2026

Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2025 оны үйл ажиллагааны тайлан нэвтрүүлэг хүлээн авч үзнэ үү.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2025 оны үйл ажиллагааны тайлан нэвтрүүлэг.

Address

MRCS Building, Peace Street, Sukhbaatar District
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699997716

Alerts

Be the first to know and let us send you an email when Анхны Тусламжийн Сургалт - МУЗН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Анхны Тусламжийн Сургалт - МУЗН:

Shortcuts

Share