04/09/2026
👉👉“2” гэж #коммэнт үлдээгээд Хүүхдийн эмчийн талаар мэдээлэл аваарай.
Яагаад хүүхдийн ам мөөгөнцөртдөг вэ?
Кандида хэмээх мөөнгөнцөр эрүүл хүний арьс, амны хөндий, хоол боловсруулах зам, үтрээнд цөөн тоогоор ямар нэг шинж тэмдэг үүсгэхгүйгээр амьдарч байдаг. Харин энэхүү мөөгөнцрийн тоо хэмжээ ихсэхэд мөөгөнцрийн халдвар үүснэ.
Яагаад хүүхдийн ам мөөгөнцөртдөг вэ?
Нярай болон 2-оос доош насны хүүхдэд амны мөөгөнцөр элбэг тохиолддог. Нярай хүүхдийн хувьд ихэвчлэн төрөх замаар эхээсээ мөөгөнцрийн халдвар авах бөгөөд харин хөхүүл хүүхдийн хувьд амны хөндийн ариун цэвэр муу, угж соосгыг сайн ариутгаж халдваргүйжүүлэхгүй байх мөн антибиотик, гормон (преднизолон, дексаметазон) эмчилгээний хүндрэл хэлбэрээр тохиолдож болно. Түүнчлэн эхийн хөхний толгой хагарч үрэвсэх нэг шалтгаан нь арьсны мөөгөнцөр байдаг бөгөөд ийм тохиолдолд хүүхэд халдвар авч болно.
Ам мөөгөнцөртөх өвчний үндсэн шинж тэмдэг нь хэл, уруулын дотор тал, тагнай, буйл, жавьжаар ЦАГААН өнгөр үүсэх явдал мөн.
Ам мөөгөнцөртөх нь хүнд өвчин эмгэг биш бөгөөд хүүхдийн биеийн байдалд ямар нэгэн өөрчлөлт ихэвчлэн үүсэхгүй боловч дахилт өндөртэй.
Дэглэм;
1. Ээж нь хөхний Толгойг 2 цаг тутам угаах хэрэгтэй. ( Сая хөхөөд 2 цагийн дараа 10 ширхэг байсан мөөгөнцөр даруй 100 дахин өсөж хөхний толгой дээр үржинэ)
2. Ээж нь мөөгөнцөртсөн тохиолдолд хүүхдэд халддаг учраас ээж нь бэлгийн замын мөөгөнцөр байгаа эсэхээ эмчид шалгуулна.
3. Гэрийн шал, тааз, хана хэсэгт мөөгөнцөр байгааг шалгана. Мөөгөнцөртсөн хэсгийг хлорамин уусмалаар шүршиж маш сайн ариутгаж арилгана.
4. Хүүхэд угж соск хэрэглэдэг бол угж соскыг буцалгаж ариутгана. Аяга халбага хэрэглэдэг бол аяга халбагыг буцалгаж ариутгана.
5. Ээж болон хүүхэд асарч байгаа хүмүүс гараа ойр ойрхон угаах шаардлагатай.
Амны салст гэмтэн шархлаад мах нь гарсан тохиолдолд эмчид заавал хандаж үзүүлнэ. Энэ нь мөөгөнцрөөс үүссэн амны гэмтэл үүсэж байгааг илтгэж байгаа юм аа.
Амыг хүчлэн цэвэрлэснээр амны салст гэмтэж цус гаргах, ам гэмтэх аюултай тул зөгийн бал, чихэртэй усаар цэвэрлэхийг хориглоно.
Тэдгээр мөөгөнцөр нь зөвхөн амны гадаргууд гарсан зүйл биш цаашаа улаан хоолой, гэдэс, эмэгтэй хүүхэд бол бэлгэ эрхтэнд гарсан байдаг тул гаднаас нь амыг нь олон нь цэвэрлээд хэрэггүй ээ. Энэ нь салстыг гэмтээхээс илүү үр дүнг үзүүлэхгүй ээ.
Ихэвчлэн ариун цэврийн дэгдэм барихад багасах боловч эдгэрэхгүй олон хонох, хүүхэд хөхөндөө муудах, тайван биш өвдөлттэй байж болзошгүй тохиолдол, өвчин дахих, бусад эрхтэн тогтолцоонд халдвар тархаж байна гэж үзвэл мөөгөнцрийн эсрэг эмийн эмчилгээг эмч зөвөлнө. Эмчилгээний үр дүнд ойролцоогоор 7 хоногийн дотор амны мөөгөнцөр эдгэрнэ
#Мөөгөнцөр #нярай See less