25/07/2026
ТАЙВАНИЙН ЦЭРГИЙН НЭГДСЭН ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН ЭМЧ ГССҮТ-Д АЖИЛЛАЖ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ...👨⚕️🩺🏥
🔰 Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Тайванийн “Tri-Service” эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологиос хуваалцах зорилгоор хамтран ажиллаж байна.
🔰 Тус хамтын ажиллагааны дагуу Тайванийн Цэргийн нэгдсэн гуравдугаар эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмч Hsu Yung-Chi ГССҮТ-ийн Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасаг болон салбар эмнэлгийн Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасагт нэг сарын хугацаанд зочин професороор ажиллаж, ажлын байран дээрх сургалт хийлээ.
🔰 Тэрбээр дээрх тасгуудын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээгүйжүүлэг, цочмог өвдөлт болон мэс заслын дараах өвдөлтийг намдаах тусламж үйлчилгээний чиглэлээр мэдлэг туршлагаа хуваалцан, харилцан мэдээлэл солилцлоо.
🔰 Тайванийн Цэргийн нэгдсэн гуравдугаар эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмч, зочин профессор Hsu Yung-Chi нь ГССҮТ-д ажиллах хугацаандаа мэдрэлийн багцад гуурс байрлуулах, улмаар гуурс байрлуулсан өвчтөнийг хянах, эмийн тун тохируулга хийх дадлага ажлаас гадна эмч мэргэжилтнүүдэд “Мэс заслын дараах цочмог өвдөлт намдаах зорилгоор мэдрэлийн багцад гуурс байрлуулах болон хориг хийх” сэдвээр сургалт хийсэн байна.
🔰 Dr. Hsu Yung-Chi, an esteemed anesthesiologist from Taiwan's Tri-Service General Hospital, working as visiting professorship at the National Center for Traumatology and Orthopedics (NCTO) in Mongolia for one month. During his tenure, Dr. Hsu significantly enhanced the professional development of NCTO's medical staff.
🔰 He imparted his extensive knowledge in anesthesiology, acute pain management, and postoperative pain management through hands-on training, covering continuous peripheral nerve block catheter placement, patient monitoring, and medication adjustment.
🔰 Furthermore, he delivered a lecture on the "Continuous Peripheral Nerve Catheter technique," providing valuable insights into this specialized medical procedure. 👏👏👏