19/07/2026
Хүүхдийг соосогт заавал дасгах хэрэгтэй юу?!.
1. 🧠 Хүүхдэдээ соосог, угж өгөхийн өмнө “Хүүхэд хөхөө хөхөх үед хүүхдийн аманд юу болдгийг ээж, аавууд хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй байдаг.
- Хөх нь маш зөөлөн, хэлний хөдөлгөөнөөр хэлбэрээ өөрчилдөг, сунадаг, амны гүнд хүрдэг.
- Харин соосог болон угж нь хатуу, тогтмол хэлбэртэй, сунадаггүй, амны бүтэц бүрт өөрчлөгдөж чаддаггүй. Тиймээс ямар ч соосог, угжны толгой хөхийг бүрэн дуурайж чаддаггүй.
2. 🔍Ихэнх хүмүүс соосгийг хөөрхөн харагдаж байна уу, нэртэй брэндийнхүү гэж харж авдаг. Гэтэл соосог нь хүмүүсийн боддогоос ч илүү чухал зүйл байдаг.
Нярай хүүхэд сорох төрөлхийн хоёр хэрэгцээтэй байдаг. Нэг нь сүүгээ уух буюу хооллохын тулд нөгөө нь тайвшрах, унтах, өөрийгөө зохицуулах, өвдөлтийг багасгахын тулд. Соосогны үндсэн үүрэг нь тайвшрахын тулд сорох хэрэгцээг нь хангах байдаг.
3. 🤔Хөхүүл хөхний арчилгааны мэргэжилтэн болон хөхөөр хооллолтын сургагч багшийн өнцгөөс авч үзэхэд ээжийн бодлыг хүндэтгэх боловч ямар соосог авах вэ гэхээс илүү миний хүүхдэд соосог үнэхээр хэрэгтэй юу, хүүхдийг тайвшруулах өөр аргууд бий юу гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй гэж үздэг.
🇺🇳Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас соосгийг зөвлөхгүй байх уриалга гаргасан байдаг. Учир нь нярай хөхөө хөхөх дадалд суралцаж эхлэж байхад нь соосгийг хэт эрт буюу дөнгөж төрсний дараах эхний өдрүүдэд хөхүүлснээр хөхөө хөхөхгүй болох өндөр эрсдэлтэй гэж үзсэн байна. Угж мөн адил.