09/04/2025
ХАНИАД and ВИРУС❗️❗️❗️
* Хүүхэд ханиад хүрсэн үед хамгийн гол эмчилгээ бол шингэн сайн уулгах.
* Дөнгөж ханиад хүрээд нус нь гоожих зэрэг анхны шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц л хангалттай хэмжээний ус, жимсний шүүс уулгах хэрэгтэй.
* Мөн хөхөөрөө хооллодог бол хөхийг сайн хөхүүл. Тэгвэл ханиад хүндрэхгүйгээр хурдан эдгэхэд тустай.
* Өвдсөн бага насны хүүхдүүд шингэн зүйл уух дургүй байдаг. Тэгвэл та бага багаар ойр ойрхон амаар нь дусал хийж буй мэт шингэнийг нөхөн уулгаарай!
АМНЫ ХӨНДИЙН АРЧИЛГАА.
1. Давстай усаар хоолойгоо зайлах
( 4 дээш нас )
Энэ бол хоолойн өвчнийг анагаах уламжлалт арга юм. 1 цайны халбага давсыг бүлээн усанд уусгаж, мөн дээр нь хэдэн дусал нимбэгийн шүүс дусааж болно. Өдөрт 3-4 удаан зайлах хэрэгтэй. Хүүхэд хоолойгоо зайлж сайн сураагүй бол эхлээд давсгүй усаар дасгал хийж болно.
🍶🍶🍶
2. Хамрыг нусгүй цэвэрхэн байлгах.
Ихэнх хүүхдүүд 2 нас хүрээд өөрөө нусаа нийж сурдаг. Хүүхдийнхээ хамар салстыг цэвэрхэн, нусгүй байлгаснаар амьгалахад хялбар болж халдвар хүндрэхээс сэргийлдэг. Нялх хүүхдийн нусыг цэвэрлэхдээ хамар дээр нь вазелин түрхэн доош харуулан хэсэг хэвтүүлж байгаад соруулаар соруулж авах нь илүү үр дүнтэй байдаг.
3. Толгойн дор нь өндөр дэр тавьж өгөх. Энэ нь хүүхдийг унтаж байх үед чөлөөтэй амьгалах боломжтой болгоно. Нялх хүүхдийг машины хүүхдийн суудал эсвэл тэргэн дотор унтуулж болно. Мөн нялх хүүхдийн нус болон цэрний ялгарал их байвал доош нь харуулж унтуулах нь илүү аюулгүй байх болно.
4. Сайн унтаж амрах.
Ханиадтай үед хүүхдийн өдрийн унтлагын цагийг алгасаж ер болохгүй. Аль болох илүү цагаар унтуулахыг хичээ. Мөн хүүхдийг амархан ядраах тоглоомноос татгалзах хэрэгтэй. Орон дотроо тоглож болох тоглоомоор тоглуулж болно.
Жишээ нь: эвлүүлдэг тоглоом, зургийн ном гэх мэт.
🧸🎡🎯🏐🃏
5. Агаарыг чийгтэй байлгах.
Гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, агаар сайтай үед цонхоо ойлгож агаар сайн сэлгэх хэрэгтэй.
Хүүхэд халуураагүй бол ууртай угаалгын өрөөнд усанд оруулвал мөн сайн. Ваннтай усандаа эмчилгээний penaten фермийн хөөсийг хэрэглэвэл анхилам сайхан үнэртэй тул хүүхдэд илүү тааламжтай байх болно. Бас ханиад эдгэнэ. Усны гардусыг бага багаар нэмэх нь ханиадны халдварыг устгах талтай байдаг.
6. Хүүхдийн гарыг маш сайн угаах. Гар ариутгагч хэрэглэж байх.
🖐🏼🖐🏾👋🏻👋
7. Шим тэжээлт хоол хүнс аль болох витамин С - ын агууламжтай хүнс хэрэглэх.
8. Baby massage
👦🏼👦🏼👦🏼
- Хоол тэжээлийг сайн шингээж, өсөлт хөгжлийг дэмжинэ
- Бодисын солилцоог идэвхжүүлж, дархлаа дэмжинэ
- Цусан хангамж сайжруулж, амьсгалын багтаамжийг сайжруулна.
Оливка чийрэгжүүлэх төв. ☎️ 9902 - 7002
ЦАГ АВАХ УТАС:. ☎️ 9573 - 0000
Эрүүл мэндийн
Зөвлөх эмч нар: ☎️ 1900 - 1908