Өмнөговь аймгийн Ноён сумын Эрүүл Мэндийн Төв

Өмнөговь аймгийн Ноён сумын Эрүүл Мэндийн Төв 97153335-��

28/09/2024

ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ.

**Антибиотик гэж юу вэ?**

Антибиотик гэдэг нь төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг, нянгийн өсөлтийг сааруулдаг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл юм.

**Антибиотикийн зохистой хэрэглээ**

Антибиотикийг нян буюу бактерийн гаралтай халдварын үед л хэрэглэнэ. Антибиотикийг сонгон хэрэглэхдээ вирусээр үүсгэгдсэн ханиад, томуу, бронхит зэрэгт хэрэглэхгүй. Харин бактерийн гаралтай хөхүүл ханиад, хоолойн стрептококкийн нянгийн халдвар, шээсний замын халдварын үед хэрэглэнэ.

Цөсний талаар таны мэдэхгүй баримтууд :1. Цөсний хүүдийг мэс залын аргаар авахуулсны дараа ЦӨС -гүй болдог уу?- ҮГҮЙ . Ц...
23/09/2024

Цөсний талаар таны мэдэхгүй баримтууд :

1. Цөсний хүүдийг мэс залын аргаар авахуулсны дараа ЦӨС -гүй болдог уу?

- ҮГҮЙ . Цөс нь цөсний хүүдийнээс үүсдэггүй. Харин элэгнээс хоногт 500-1000 мл цөс үүсч байдаг. Ийнхүү үүссэн цөс элгэн дундуур явах олон жижиг нарийн цөсний судлуудаар дамжин цөсний хүүдийд хуримтлагдана. Ходоодноос ходоодны хүчил, нойр булчирхайгаас фермент ялгарч мөн л хоол боловсруулахад оролцоно.

2. Цөсний хүүдийн үүрэг ба бүтэц
- Цөсний хүүдий нь цөсийг хадгалах үүрэгтэй ба ба элэгний доод гадаргууд байрладаг дунджаар 7-10 см урт, 3-5 см өргөн, 30-50 мл эзэлхүүнтэй лийр хэлбэртэй эрхтэн юм. Мөн цөс нь нарийн гэдсэнд байгаа хоолтой орж ирсэн бактерийг устгах үүрэгтэй.

3. Цөсний найрлага
- Цөсний найрлага : 80% нь цөсний хүчил , 16 % лицетин болон фосфолипид , 4% нь холестролын хольмог байдаг. Элгэнд үүсэх цөсний РН нь саармаг эсвэл шүлтлэг байдаг хэдий ч уураг ихтэй хоол хүнс буюу махан хоол хүнс их хэрэглэвэл илүү хүчиллэг болж өөрчлөгддөг.

4. Цөсний хүүдийн онцлог
- Өлөн үед ялгарсан цөсний 80% нь цөсний хүүдийд хадгалагдана. Цөсний хүүдий нь маш сайн шимэх чадвартай учир төдий хэмжээний нөөцлөлт хадгалалт хийх чадвартай юм. Нэгж тайлбайд оногдох шимэх чадвараараа цөснөөс илүү гарах эрхтэн хүний биед үгүй. Тиймээс цөсөнд агуулагдах натри , хлор , усыг маш хурдан хугацаанд шимэгдүүлж цөсийг 10 дахин өтгөрүүлж концентрацийг нь ч өөрчилдөг. Өглөө өлөн гарах нь эрүүл мэндэд муу байдаг нь ийм учиртай.

5. Цөсний хүүдийг мэс залын аргаар авснаар ЦӨС бусад эрхтэнд нөлөөлөх байдал.
- Гэдсэнд хоол орж ирснээр чацархайн мэдрэлийн үйл ажиллагааны нөлөөгөөр цөсний хүүдий нь тодорхой давтамжтайгаар агшин цөсөө нарийн гэдэс рүү ялгаруулна. Ийнхүү нэгэнт идэвхжсэн цөсний хүүдий 30-40 мин дотор нийт цөснийхөө 50-70% -г гадагшлуулна. Дараагийн 60-90 минутанд цөс хүүдийд дахин дүүрнэ. Ингээд дараагийн хоолыг боловсруулахад оролцотлоо хүүдийд хуримтлагдана. Иймээс монголчууд хоол идсэний дараа хэвтэх, суухыг цээрэлдэг байсан нь ийм учиртай ажээ.
Ийнхүү цөсийг хадгалах үүрэгтэй хүүдийг мэс заслын аргаар авсны дараа цөс байнга нарийн гэдэс рүү хаялдаг болох ба химийн найрлагаараа хүчил учир зэргэлдээх эрхтэн болох нойр булчирхайг гэмтээж байнга цочроодог болдог байна .

Цөс болон цөсний хүүдий нь хүний биед ямар чухал ач холбогдолтой болохыг та бүхэн дээрхи мэдээллээс харлаа. Тиймээс улиралд 1 удаа дотрын эмчид үзүүлэн ЭХО оношилгоо хийлгэж хоол болосруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа байнга хянаж байх нь ЦӨСний чулуу үүсэхээс цаашлаад цөсний хүүдийгээ авахуулахаас сэргийлнэ.

Мэдээллийг бэлтгэсэн эмч : Б.Энх-Анун 🩺

Мдээллийн эх сурвал : medwave.mn ;

📌Удахгүй дэлхийн Орчны эрүүл мэндийн өдөр тохиох гэж байна.👇Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах нь ямар ач холбогдолт...
23/09/2024

📌Удахгүй дэлхийн Орчны эрүүл мэндийн өдөр тохиох гэж байна.
👇Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах нь ямар ач холбогдолтой вэ?
#ОЭМНҮА

📌Удахгүй дэлхийн Орчны эрүүл мэндийн өдөр тохиох гэж байна.
👇Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах нь ямар ач холбогдолтой вэ?
#ОЭМНҮА

23/09/2024
Гэдэсний халдвараас сэргийлье!!!Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир үер усны аюулын үед хөрсний усаар дамжин гэдэс...
23/09/2024

Гэдэсний халдвараас сэргийлье!!!
Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир үер усны аюулын үед хөрсний усаар дамжин гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг‼

✅✅Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эр...
16/09/2024

✅✅Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эрүүл мэндэд зайлшгүй чухал юм.

✅✅Намрын улиралд тохирох идээ ундаа
👉Амтлаг, гашуун, эхүүн амтыг голлож хоормог, хатаасан өрөм, ногоо жимс голлон иднэ.
‼️Сонгино, архи хэрэглэхийг цээрлэнэ.
✅✅Намрын улиралд баримтлах явдал мөр:
👉Хэт халууцахгүй сэрүүн газар байх
👉Биеийн хүчний ачааллыг хэвийн байлгах
👉Уурлаж бухимдахаас зайлсхийн бие хийгээд сэтгэлээ тогтуун дөлгөөн байлгах хэрэгтэй.
✅✅Анагаах ухааны сурвалж бичигт “Амттай шимтэй идэш уушинд хэтэрхий шунахайран цээрлэлийг умартан үл тэвчвээс өвчин эмгэг нь үл мэдэгдэм нууц далдаар болох юм. Энэ нэгэн цагийн амттанд автагдаад зуу наслах биеэ бодолхийлсэнгүй явдал мөн тул юутай харамсалтай” гэсэн байдаг.

Тархинд байгаа сахарыг АЛЦХАЙМЕР гэнэ.Нүдэнд байгаа сахарыг НҮДНИЙ ДАРАЛТ гэнэ.Шүдэнд байгаа сахарыг ШҮДНИЙ ЦООРОЛ гэнэ....
16/09/2024

Тархинд байгаа сахарыг АЛЦХАЙМЕР гэнэ.
Нүдэнд байгаа сахарыг НҮДНИЙ ДАРАЛТ гэнэ.
Шүдэнд байгаа сахарыг ШҮДНИЙ ЦООРОЛ гэнэ.
Арьсанд байгаа сахарыг ХӨГШРӨЛТ гэнэ.
Нойронд байгаа сахарыг НОЙРГҮЙДЭЛ гэнэ.
Цусанд ихэдсэн сахарыг ЧИХРИЙН ШИЖИН гэнэ.
Биед хэт илүүдсэн сахарыг ХОРТ ХАВДАР гэнэ.

Биедээ юу оруулж буйгаа сайн мэдэж бай.
Боловсруулсан сахараас татгалзаж, биеээ
хоргүйжүүлэн, хамгийн эрүүлээрээ амьдрахыг хичээцгээе!🙏🏻

Ca❌ар=🚫вчин

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь аймгийн Ноён сумын Эрүүл Мэндийн Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category