Увдист үнэрийн гайхамшиг

Увдист үнэрийн  гайхамшиг Эфирийн тосны тухай, хэрхэн өдөр тутамдаа хэрэглэх, тү?

Хүүхдэд зориулсан анхан хэрэглэгчийн багцаа танилцуулж байна 🤩Тус багцад :🦉 Өхөөрдөм хөөрхөн Шар шувуу ууршуулагч      🎈...
16/09/2020

Хүүхдэд зориулсан анхан хэрэглэгчийн багцаа танилцуулж байна 🤩

Тус багцад :
🦉 Өхөөрдөм хөөрхөн Шар шувуу ууршуулагч
🎈3 янзын ажиллах горимтой.
+ High mode - хүчтэйгээр зогсолтгүй 5 - 6 цаг ууршуулна.
+ Low mode – зөөлнөөр 8 цагийн турш ууршуулна.
+ Intermittent mode - 1 минут ажиллаж 1 минут амралттайгаар 10 цагийн турш ууршуулна.
🎈10 өнгийн LED гэрэлтэй.
🎈5 янзын дуу чимээ гаргана. Бороо, шувууны жиргээ, далайн давалгаа, сэнс, бүүвэйн дуу.
🎈30 мкв хүртэл талбайд үнэр гаргах хүчин чадалтай

🧸 Хүүхдэд тусгайлан зориулсан 5 төрлийн амин тос
💜Sleepyize - Цэцэрлэг сургуульдаа явсан бяцхануудыг бат бөх, тайван унтаж амрахад тустай
💙Sniffleease - Хүүхдийн амьсгалын замын системийн үйл ажиллагааг дэмжиж өгч, чөлөөтэй амьсгалахад тустай
💚Tummygize - Ходоод, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжиж өгнө.
💛Owie - Шалбархай, шарх сорвинд түрхэж өгсөнөөр эдгэрэлтийг түргэсгэнэ, сорвигүй эдгэхэд тустай
🧡Geneyus - Хичээл гэрийн даалгавар хийхэд хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулж, тархины үйл ажиллагааг дэмжиж өгнө

☘️ Шууд түрхэх зориулалттай 2ш өнхрүүлдэг толгой багтсан ба

🎁9 сард багтаж энэхүү анхан хэрэглэгчийн багцыг захиалсан хүмүүст хүүхдэд зориулсан цоо шинэхэн бүтээгдэхүүн болох 15 мл хэмжээтэй Kidpower хүүхдэд зориулсан зориг нэмэх, айдсаа даван туулахад тустай та бидний мэдэх Skittles чихэр шиг үнэртэй тос бэлгэнд авахнээ 🤩

Анхан хэрэглэгчийн багц учир
▪️1 жилийн гишүүнчлэл
▪️ гишүүдийн хаалттай группэд орох эрх дагалдана 😊

05/09/2020

Амин тосны танилцуулах эвент маань явагдаж бгаа шүү 🤗
Жич: үнэ төлбөргүй 😁

Lemon амин тосYoung living компань нь Lemon амин тосыг 1994  онд гаргаж авч байсан ба лимон жимсны хальснаас хүйтнээр ша...
22/08/2020

Lemon амин тос

Young living компань нь Lemon амин тосыг 1994 онд гаргаж авч байсан ба лимон жимсны хальснаас хүйтнээр шахах аргаар гарган авдаг. 15мл-н шилтэй Лимоны амин тос гаргаж авахад 75ш лимон шаардлагатай байдаг. Энэхүү тос нь бараг бүх зүйлд хэрэглэгдэх хамгийн хэрэгтэй 6н тосны 1 юм.

-Шөнө унтахдаа шөнийн тос болон шөнийн сэрүмдээ 1-2 дуслыг нэмж өгсөнөөр таны арьсыг өнгөлөг, залуу харагдуулна. Өглөө, өдөр болон наранд гарахын өмнө түрхэж болохгүй.

-Сэтгэл санаагаар унасан эрч хүч хэрэгтэй үедээ ууршуулах болон шингэлэгч тостой хольж түрхэж болно.
Хичээл болон ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлэх, өөрийгөө идэвхижүүлэх үедээ үедээ ууршуулах болон шингэлэгч тостой хольж түрхэж болно.

-Нойр хүрч, нозоорсон үедээ чихний ард түрхэх юмуу ууршуулж болно

-Таагүй үнэр дарна. Угаалтуур, угаалгын өрөө, шүүгээ сав, хогийн сав гэх мэт таагүй үнэр үнэртээд байгаа хэсэгт хөвөнд нэг дусал лимоны тос дусаагаад эвгүй үнэрээ дарж болно.

-Лимоны амин тос нь дархлааг маш сайн дэмжиж өгдөг. Thieves амин тостой хольж шингэлэгч тосоор шингэлэн дархлааны роллер хийх, ууршуулан дархлаагаа дэмжинэ.

-Шилэнд наалдсан цавуу, үсэнд наалдсан бохь зэргийг арилгахдаа 1-2 Лимоны тос дусаан хялбархан арилгаж болно.

-Жимс ногоогоо угаахдаа усандаа 1-2 дусал хийж жимс ногоогоо угаана.

Би Young living-н амин тос хэрэглээд 1 жил 4 сар болсон бна. Авахаасаа өмнө жил гаран амин тос гэж юу болох, хэрхэн яаж ...
20/08/2020

Би Young living-н амин тос хэрэглээд 1 жил 4 сар болсон бна. Авахаасаа өмнө жил гаран амин тос гэж юу болох, хэрхэн яаж хэрэглэдэг, ямар ямар төрлийн тос бдаг зэргийг судалж тэр хоорондоо мөнгөө цуглуулж цуглуулж авч байсан. Хүүхдүүдийнхээ дархлааг яаж дэмжихүү? Яавал эм уулгахгүй эрүүл саруул өсгөх үү? гэж хайж судалсаар амин тостой учирсан. Young living хэрэглэснээр манай өрхийн эмийн хэрэглээ 70%-р буурсан, гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн болон хүүхдийн саван шампунь тос, шүдний оо зэргийг дэлгүүрээс авдаггүй, ямар ч химийн орц найрлагагүй, амин тосны орцтой Young living-н бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг болсон. Хүүхдүүддээ байнга дархлаа дэмжих тос түрхэж, багахан нус гоожих зэрэгт л тосоо барьж авдаг болж. Дан ганц дархлаа дэмжихэд зориулж түрхэх, ууршуулах бус амин тосоо ашиглаад өөрийн арьс, үсний онцлогт тохируулан үсний цацлага, үсний тос хийх, нүүрний тос, шөнийн серум, хөмсөг сормуус ургуулагч, банны давс, саван лаа зэрэг маш олон бүтээгдэхүүнүүдийг өөрийн гараар хийдэг болж. Гаднаас орц найрлага нь мэдэгдэхгүй, арьсанд маань тохирох тохирохгүй нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн авахааргүй болсон гээд амин тосны маань ашиг тус маш их юм🤗

Саяхан гадаад тосчдын группт бүүм болсон зүйл бол Австралын алдарт жүжигчин, дуучин, продюсер та бидний мэдэх X-Men цувр...
20/08/2020

Саяхан гадаад тосчдын группт бүүм болсон зүйл бол Австралын алдарт жүжигчин, дуучин, продюсер та бидний мэдэх X-Men цувралын Wolverine/Logan болох Hugh Jackman Good morning America нэвтрүүлэгт онлайнаар оролцсон ба Hugh Jackman-c илүүтэйгээр түүний ард байгаа Young living-н амин тос болон нян бактер устгах цацлага байгаа нь тосчидод илүү сонин содон харагдаж гадаад тосчид шуугилдаж эхэлсэн ба хамгийн хөгжилтэй асуулт бол “хэн түүнийг амин тосонд урьж гишүүнээр элсүүлсэн бэ” гэдэг байлаа. Hugh Jackman-с гадна өөр гадаадын олон алдартанууд Young living-н амин тос болон бусад бүтээгдэхүүнийг гэр ахуйдаа хэрэглэдэг юм байналээ.

Хүйтэн сэрүүний улирал болж, хичээл эхлэх ч дөхчихлөө. Дэлхий нийтээрээ цар тахалтай байгаа энэ үед сургууль, цэцэрлэгтэ...
18/08/2020

Хүйтэн сэрүүний улирал болж, хичээл эхлэх ч дөхчихлөө. Дэлхий нийтээрээ цар тахалтай байгаа энэ үед сургууль, цэцэрлэгтээ явах болсон хүүхдүүдийнхээ дархлааг яаж дэмжих гэж байна? Нөгөө л өвдсөн хойно нь эм уулгах уу, эсвэл өвдөхөөс нь өмнө сэргийлж дархлааг нь дэмжих үү? 🤔

Амин тостой миний дархлаа дэмжих арга бол Thieves+Lemon ууршуулах, шингэлэгч тостой хольж роллер шилэнд хийж олон нийтийн газар явах үед байнга түрхэх, өглөө орой болгон хөлийн улыг нь тослох, тогтмол цагт унтуулж амраах, шим тэжээлтэй хоол өгөх, хөдөлгөөнтэй байлгах, мөн агаарт гаргах

Thieves амин тос

Энэхүү тос нь Lemon, Clove, Cinnamon Bark, Eucalyptus Radiata, болон Rosemary зэрэг 5 тосны холимог тос.

Биеийн дархлааг сайн дэмждэг, нян бактери, халдварын эсрэг үйлчилгээтэй.

Агаарыг цэвэрлэх, сайхан үнэртэй болгохдоо дангаар нь эсвэл өөр тостой хамт ууршуулж хэрэглэнэ. Ууршуулснаар
агаар дахь нян бактери устгана.

Бактери, нянгийн эсрэг үйлчилгээтэй тул ариутгах, цэвэрлэх зүйлд ашиглаж болдог.
Тоосоо арчих, шал, хивсээ угаахдаа усандаа дусааж гэрээ ариутгаж цэвэрлэнэ.

Дархлааг дэмжих үүднээс хөлийн уланд дуртай үедээ түрхэж хэрэглэнэ.

Мөн Thieves амин тосны найрлагатай Young Living-ийн цэвэр байгалийн органик гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд их олон янз байдаг. Жишээ нь: хүүхэд, томчуудын шүдний оо, гэр ахуйн цэвэрлээгээний бодис, угаалгын шингэн, аяга таваг угаагч шингэн, гар ариутгагч, ам зайлагч, жимс ногоо цэвэрлэх шингэн гэх мэт.

Харшил хөдлөөд ингээд нус, нулимсаа гоожуулаад суугаан биш биздээ 😂Цаана чинь чамайг ингэж сууж байх хооронд өрсөлдөгч ч...
18/08/2020

Харшил хөдлөөд ингээд нус, нулимсаа гоожуулаад суугаан биш биздээ 😂
Цаана чинь чамайг ингэж сууж байх хооронд өрсөлдөгч чинь аааль хэзээний амин тос захиалаад харшлын гурвал хэрэглэж байна 😂

🌱 ХАРШЛЫН ГУРВАЛ 🌱 гэж нэрлэгддэг 3-н тос буюу Lavender, Lemon, Peppermint амин тос

🌱 Lavender-амин тос нь тайвшруулах үйлчилгээтэй тоснуудын нэг. Арьс арчилгаа, үс арчилгаанд өргөн хэрэглэгддэг. Арьсыг хурдан нөхөн төлжүүлэхээс гадна, тархи толгойг гүн амрааж сэтгэл санааг амар амгалан болгох үйлчилгээтэй.

🌱 Lemon-амин тос нь биеэс хорт бодисыг гадагшлуулах, дархлаа болон ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих, сэтгэл санааг сэргээж цоглог эрч хүчтэй болоход тусална. Мөн бактер устгах, ариутгал гэр ахуйн цэвэрлэгээнд өргөн хэрэглэдэг тос юм. Өглөө бүр 1 аяга усанд 1 дусал lemon тос хийж ууснаар хаван хөөж бодисын солилцоог сайжруулна

🌱 Peppermint-амин тос нь сэнгэнэсэн сэрүү татсан таатай мэдрэмж өгнө. Хоолны шингэц сайжруулж, уушги ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих сэргээх үйлчилгээтэй. Чухал ажлын үед анхаарал төвлөрүүлэх, толгойн өвдөлтийг намдаах үйлчилгээтэй. Вирус бактер устгах чадвартай. Мөн хоолойн загатнаа сэрвэгнэх таагүй мэдрэмжийг арилгана, дотор муухайрлыг арилгана.

🌱 Энэ 3-н тосоор роллер түрхлэг хийж мөн ууршуулж хэрэглээд ургамлын харшлыг намдааж арьсыг тайвшруулах бөгөөд хүн бүрийн биеийн онцлог өөр учраас хүрч үйлчлэх хугацаа харилцан адилгүй байна ☘️☘️☘️

Peppermint тосны тухайPeppermint буюу гааны амин тос нь та бидний танил үнэр ба дан ганц танил үнэр байгаад зогсохгүй сэ...
02/08/2020

Peppermint тосны тухай
Peppermint буюу гааны амин тос нь та бидний танил үнэр ба дан ганц танил үнэр байгаад зогсохгүй сэнгэнэсэн таатай үнэртэй. Энэхүү тос нь Young living компанийн хамгийн алдартай тоснуудын 1 ба анх Европоос гаралтай байсан ч одоо дэлхийд байгаа нийт гааны тосны 75%-г Америкт ургуулдаг байна. Peppermint амин тосыг гааны навчнаас уураар нэрэх аргаар гаргаж авдаг.

Peppermint тосны хэрэглээ
Дасгал хөдөлгөөн хийхээс өмнө эрч хүч нэмэх зорилгоор үнэртэй цээжэнд түрхэнэ
Дасгал хөдөлгөөн хийсний дараа эцэж цуцсан булчинг амраах, тайвшруулах зорилгоор булчиндаа түрхэж массаж хийнэ.
Анхаарал төвлөрүүлэх, эрч хүч нэмэх зорилгоор ажлаа хийж байхдаа ажил дээрээ, гэртээ хүүхдүүдээ гэрийн даалгавар хийж байх үед ууршуулна.
Халуун өдөр сэнгэнэсэн сэрүү татсан тааламжтай байдалыг бий болгох зорилгоор үсээ угаахдаа шампуньдаа хийх мөн хүзүү, мөр, чихний ард шингэлэгч тостой хольж түрхэнэ.
Хүнд хоол идсэний дараа гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжих, хоолны шингэцийг сайжруулах зорилгоор гэдэс ходоод орчимд түрхэж хэрэглэнэ.
Ургамалын харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Lavender, Lemon, Peppermint 3г хольж ууршуулах, түрхэж хэрэглэнэ

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Увдист үнэрийн гайхамшиг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share