Orkhon beauty salon

Orkhon beauty salon Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Orkhon beauty salon, Khan-Uul district, 11th khoroo, Zaisan Vista Residence 14A/101, Ulaanbaatar.

✨ IANCELL, Aga 31 брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер

✨ Бид чанарыг эрхэмлэн 🇩🇪🇰🇷 Герман, Солонгосын GMP сертификаттай, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнээр үйлчилдэг.

✨ Бид таны арьсны эрүүл мэнд, гоо үзэсгэлэнг тодотгоно 💆‍♀️ Манай салон нь 2017 оны 3 сарын 5-нд албан ёсоор үйл ажиллагаагаа нээж өнөөдрийг хүртэл VIP зэрэглэлийн гоо сайхны үйлчилгээг эрхэлж, салбартаа амжилттайгаар

үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ хамгийн итгэлт сонголт нь болсоор ирсэн.

Манай давуу тал:

1.Бид үйлчлүүлэгчдэдээ дээд зэргийн тав тухыг бүрдүүлэх зорилгоор бүх үйлчилгээгээ тусгай ВИП өрөөнд явуулдгаас гадна цай кофегоор үйлчилж яг л гэртээ амарч байгаа мэт тайван, сэтгэл хангалуун үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж ажилладаг.

2. Германы DR.SPILLER, Солонгос улсын зөвхөн клиникийн түвшинд хэрэглэгддэг мэргэжлийн эмчилгээний бүтээгдэхүүн болох Iancell , Aga31 зэрэг дэлхийд чанараа таниулан хүлээн зөвшөөрөгдсөн брэндүүдийг ашигладаг. Эдгээрийг сонгох болсон шалтгаан нь уг бүтээгдэхүүнүүд нь хүний биеийн эсийн түвшинд хүрч үйлчилдэг учир хүссэн үр дүн хамгийн өндөр байдаг бөгөөд нярай хүүхдийн арьсанд ч хэрэглэж болох учир ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд эмзэг, хуурай, тослог гээд бүх арьсанд гайхалтай тохирдог.

3.Хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийн хувьд хамгийн найдвартай бүтээгдэхүүнийг сонгох зорилгынхоо хүрээнд бүх аппарат, хэрэглэгдэхүүнүүдийг өөрсдийн бие дээр туршин үр дүнг нь үзсэний дараагаар үйлчилгээндээ нэвтрүүлдэг.

ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:

ГОО САЙХАН арьс арчилгаа, тэр дундаа ӨСВӨР НАС болон НАСАНД ХҮРЭГСДЭД зориулсан БАТГАНЫ ЭМЧИЛГЭЭ нь хамгийн өндөр түвшинд үр дүнг үзүүлдгээрээ бидний нэрийн хуудас, бахархал болсон.

Мөн:
-Мэргэжлийн бариа засал,
-Алжаал тайлах массаж,
-Вакс зэрэг үйлчилгээнүүд үзүүлдэг.

ХАМТ ОЛНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

Монголдоо маш цөөхөн байдаг Мэргэжлийн Хяналтаар баталгаажсан 1-р зэрэгтэй гоо сайханчид болон Мастер гоо сайханч мөн Хятад улсад суралцаж төгссөн мэргэжлийн бариа заслын эмч танд дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг өгч ажиллах болно.

09/08/2026
08/08/2026

Борис эмч хүнээ аваад эхэлсэн шүү
77115854.

Дууссан байсан маск ирсэн шүү.Хүргэлт өдөр бүр гарна 77115854
07/08/2026

Дууссан байсан маск ирсэн шүү.
Хүргэлт өдөр бүр гарна 77115854

03/08/2026

Залуу сайхан байхыг хүсдэггүй хүн гэж байхгүй байхаа арьсаа зөв цэвэрлэж байж түрхэж байгаа бүтээгдэхүүний үр дүн гарна шүү.

Олон хүний итгэл сэтгэл шингэсэн сайхан ажил минь.  Үнэхээр таны арьсны асуудлыг шийдэх эмчилгээний бүтээгдэхүүн шүү🌹🌹🌹7...
01/08/2026

Олон хүний итгэл сэтгэл шингэсэн сайхан ажил минь.
Үнэхээр таны арьсны асуудлыг шийдэх эмчилгээний бүтээгдэхүүн шүү🌹🌹🌹
77115854.

29/07/2026

Энэ онлайн дэлгүүрүүд арьсны бүх асуудал шийддэг нүүрний саван авчирлаа үнэ 3000 гэхийн үнэхээр хэлэх үг алгаа тэр чигтээ хор шүү дэ
Эрүүл мэнддээ хайртай байгаарай .

27/07/2026

Нарны тос түрхсэн л бол арьсаа заавал цэвэрлэж унтаарай.

23/07/2026

Уламжлалтын эмч
Гоо засалч ажилд авна.
88881356
Манайхан хэрэгтэй хүнд нь хүргээд өгөөч.

23/07/2026

Мандуулын подкастын зочин клиникийн профессор, их эмч А.Буяндэлгэрийн ярилцлагыг харлаа. Хуваалцмаар мэдээлэл их байна аа. Буяндэлгэр эмч ингэж хэлж байна.
🎈 Би 2015 онд нэлээд жинтэй болсон, сахар ч их өссөн. Интернэт ухсаар байгаад Бернштэйн эмчийг олсон. 90 гаруй насандаа өөд болсон энэ хүн чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрээр 12 насандаа өвдсөн байдаг юм. Тухайн үед ийм оноштой хүн 30 жилээс дээш амьдардаггүй байсан. Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийг бүрэн эмчилж болох ёстойг баталсан эмч. Би тэр эмчийн аргаар өөрийгөө эмчилсэн. Эрүүл хооллосон. Хоёрхон сарын дотор миний сахар 7 байснаа 4 болсон. 93 кг-аас 73 кг болсон. Ер нь гурил хор гэдгийг хатуу ойлгочих ёстой юм. Эрүүл хүүхэд арван өдөрт нэг удаа гурил идээд явахад ямар ч асуудалгүй. Байнгын хэрэглээ болгож л болохгүй.
🎈Сахаргүй ундаа гэж байдаг даа. Дотор нь фруктоз хийчихсэн бдг юм. Фруктоз бол зөвхөн элгэнд очиж задардаг сахар. Элгийг өөхлүүлдэг. Элэг гэмтээдэг. Бүр хортой гэсэн үг. Фруктозын сиропыг ресторанууд их хэрэглэдэг. Рестораны хоол гоё амттай байдгийн учир энэ. Дэлгүүрт зардаг кимчи гоё амттай байгаа нь фруктозтай холбоотой. Кимчинд дуртай бол өөрөө хийж ид. Кетчуп, цуунд ч фруктоз бий. Хүн гэдэг биологийн төрөл зүйл өөрсдөд нь байгалиас заяасан хүнсээ идээд эв эрүүл явж байх ёстой юу, эсвэл арилжааны хүнс бүтээгдэхүүнд зориулж өөрийнхөө биед мэс засал хийлгэх ёстой юу гэж Бэрнштейн эмч хэлсэн байдаг. Ид шид чиний биед л бий, эм тарианд байхгүй.
🎈Дөрвөн нас хүртэл хүүхдэд нэг ч грамм чихэр өгч болохгүй гэж АНУ шим тэжээлийн зөвлөмждөө сая онцолчихлоо. Өмнө нь хоёр хүртэл нас гэж байсан юм. Монголчууд хүүхдэдээ бантан өгч хоолонд оруулдаг. Энэ буруу. Бага насны хүүхдэд цардуул, сахар огт өгөх хэрэггүй. Цардуул биед ороод шууд сахар болдог. Хар шөл, шар будаа, хөц будааны зутан гэх мэт олон сонголт бий.
🎈Бэлчээрийн малын маханд бүх төрлийн витамин, хүний биед үйлдвэрлэгддэггүй арван амино хүчил, ер хэрэгтэй бүгд бий.
🎈Байцааны төрлийн бүх ногоо эслэгийн эх үүсвэртэй. Цардуул агуулдаггүй учраас хамгийн бага сахар агуулагддаг. Тийм учраас хоолондоо байцаа хийж байх хэрэгтэй.
🎈Хиймэл хүнснээс татгалз. Нөөшилсөн, даршилсан, боловсруулсан хүнс тэр чигтээ химийн бодис.
🎈Өглөө талх, кофе, өдөр, орой гурил цардуултай хоол идээд тавь жаран жил болчихоор яаж эрүүл байх вэ дээ. Гурилны тухайд бүхэл үрийн байсан ч дотор нь цардуул бий. Цардуулыг нэг зажлаад л сахар болчихдог. Бууз идмээр бол гүзээн бууз байна. Энэ мэтээр гурилыг орлуулах өчнөөн боломж бий.
🎈Хүний биед архи ороод ирэхээр 10 хувь нь амьсгалаар, тодорхой хувь нь шээсээр шүлсээр гадагшилдаг. Үлдсэн 70, 80 хувь нь элгэнд очно. Архи орж ирсэн нь мэдэгддэг хор бол цардуул сахар мэдэгддэггүй хор. Өвчилж байж л хорыг нь мэдэрнэ.
🎈 Чихрийн шижинтэй хүнд илрэх нэг тод шинж нь ойрын ой санамжгүй болдог.
🎈Шведийн ЗГ 2014 онд ард түмэндээ уриалга гаргасан. Уламжлалт загасны мах, амьтны гаралтай өөх тос, цөцгийн тосоо түлхүү хэрэглээч гэсэн. Дараа нь өвчлөл арав дахин багассан. Ковидын үеэр карантилаагүй цор ганц улс шүү дээ, Швед. Бэрнштэйн эмчийн эмчилгээний аргыг Шведээс гадна Австрали гэх мэт хэд хэдэн улс нэвтрүүлсэн.
🎈Үр тариа идэхээр хүчилтөрөгчийн чөлөөт радикал үүсдэг. Тэр нь бидний биеийг гэмтээдэг. Жимс идвэл хүчилтөрөгчийн чөлөөт радикалын аюулыг арилгана гэдэг. Үнэн хэрэгтээ жимс бүр сахартай. Лимонд хүртэл сахарын агууламж бий.
🎈Оземпик айхтар гаж нөлөөтэй. Үүнийг хэрэглэсэн 500 хүн тутмын нэг нь нойр булчирхайн хурц үрэвсэлтэй болсон гэх статистик бий. Үүнээс ч илүү асуудал босч ирэх эрсдэлтэй. Тийм учраас оземпик байгалийн эсрэг, арилжааны бүтээгдэхүүн.
/хуулбар/
Эх сурвалж:

22/07/2026

Address

Khan-Uul District, 11th Khoroo, Zaisan Vista Residence 14A/101
Ulaanbaatar
17023

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+97677115854

Alerts

Be the first to know and let us send you an email when Orkhon beauty salon posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Orkhon beauty salon:

Shortcuts

Share