Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Нийслэлийн Эрүүл мэндийн газар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар

31/08/2026

🌬️ ТОМУУ, ХАНИАДЫГ ХЭРХЭН ЯЛГАХ ВЭ?

Томуу, ханиад нь ижил төстэй шинж тэмдэгтэй боловч эхлэл, халууралт, бие өвдөх, сульдах зэрэг шинжээрээ ялгаатай.

🤧 Томуу ихэвчлэн гэнэт эхэлж, өндөр халуурах, бие ихээр өвдөх, сульдах шинж илүү хүчтэй илэрдэг бол ханиад аажмаар эхэлж, хамар битүүрэх, нус гоожих зэрэг шинж давамгай байна.

Тиймээс шинж тэмдгээ зөв ажиглаж, өөртөө болон бусдад халдвар тараахаас сэргийлэн томуугийн вакциндаа хамрагдаарай. 💉

#ТомуугийнЭсрэгХамтдаа
#ТомууХаниад
#ТомуугаасСэргийлье
#ВакциндааХамрагдая

25/08/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 НҮБ-ын COP17 бага хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг нэгж дээр ханган ажиллаж байна. . . 🔍

✅Хурлын танхим, үзэсгэлэнгийн талбай болон 40 гаруй ариун цэврийн байгууламжийн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын менежмент.
✅Цэнхэр болон Ногоон бүс дэх нийт 76 хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа үйлчилгээний цэгийн хүнсний хангамж, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт
✅Хуралд оролцогчдын байрлаж буй 39 зочид буудлын цэвэрлэгээ үйлчилгээ, хоол үйлдвэрлэлд хүнсний чанар аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Бид аюулгүй, цэвэрхэн орчныг бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

#ХяналтШалгалт #АюулгүйБайдал

Осол гэмтлээс урьдчилан сэргийлье....
25/08/2026

Осол гэмтлээс урьдчилан сэргийлье....

НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ХҮНСНИЙ ЭРҮҮЛ АХУЙН ХЯНАЛТ ТАВЬЖ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖ...
23/08/2026

НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ХҮНСНИЙ ЭРҮҮЛ АХУЙН ХЯНАЛТ ТАВЬЖ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАЛАА
🔹Налайх дүүргийн 3 дугаар хороо, Тайж Хайрханы бэлд зохион байгуулагдсан тус арга хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр оролцсон аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран хяналт хийлээ.
🔹Арга хэмжээний үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулахаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, хүнсний гаралтай хордлого, хордлогот халдвар болон үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

20/08/2026

🌎Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD)

📢 “ЭХИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт сургалтын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд НҮБ-ын Хүүхдийн ...
19/08/2026

📢 “ЭХИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт сургалтын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарсан уулзалт зохион байгууллаа✨

🤝 НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэргэжилтнүүдтэй хамтран “Эхийн хоол тэжээлийн тусламж үйлчилгээ” сэдэвт дөрвөн өдрийн (2 багц цагтай) сургалтын хөтөлбөр, гарын авлагыг амжилттай боловсруулж, сургагч багш нарыг бэлтгэн тусламж үйлчилгээний мэргэжилтнүүддээ сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо. 📚👩‍🏫

🏥 Энэхүү сургалтын хөтөлбөр болон гарын авлагыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн 100 хувийн дэмжлэгтэйгээр салбарын мэргэжлийн байгууллагууд болох:
🔹 НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын алба 🥗
🔹 АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхим 🎓
🔹 Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны эмч, эрдэмтэн судлаачид, хоол тэжээлийн мэргэжилтнүүд хамтран боловсруулсан болно. ⚕️🔬

🗓 Сургалтыг 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл зохион байгуулах бөгөөд нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, Амаржих газрууд болон анхан шатны 150 эрүүл мэндийн төвийн нийт 231 мэргэжилтнийг хамруулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. 👥📍

🎯 Тус сургалтын гол зорилго нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ажиллаж буй мэргэжилтнүүдэд жирэмслэхээс өмнөх үеэс эхлэн жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед эхчүүд, эмэгтэйчүүдэд хоол тэжээлийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм. 🤰🤱💙

💐 Нийслэлийнхээ ээжүүд, хүүхдүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй UNICEF Mongolia НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олонд гүн талархал илэрхийлье! 🙏
UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага
...

18/08/2026

НҮБ-ын Хүүхдийн сан болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ) хамтран "Жирэмсний явцад цус багадалт, хоол тэжээлээс хамааралт эмгэгээс сэргийлэх цогц арга хэмжээ"-г хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаж, төлөвлөн, үйл ажиллагаагаа эхлүүллээ. 🤝🏥
Энэхүү ажлын хүрээнд дараах 4 чиглэлээр ажиллаж байна.
Үүнд:
1️⃣ 👩‍⚕️📚 НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр нийслэлийн анхан шатны 150 байгууллага, жирэмсний хяналт хийдэг 18 эрүүл мэндийн байгууллага, амаржих газруудын нийт 212 мэргэжилтнийг "Эрүүл, тэнцвэртэй хооллолтын зөвлөгөө өгөх" чиглэлээр арга зүй эзэмшүүлэх 4 хоногийн цогц сургалтад (08.31-ээс 10.01-ний хооронд) хамруулна.

2️⃣ ⚖️ Жирэмсэн үеийн биеийн жингийн хяналтыг тогтмолжуулж, зөвлөгөө өгнө.

3️⃣ 💊🤱 2 жилийн хугацаанд нийслэлийн 30,000 хүртэлх жирэмсэн ээжийг хяналтад орохоос эхлээд төрсний дараах 6 сар хүртэл "Олон найрлагат бичил тэжээл"-ээр бүрэн үнэ төлбөргүй хангах боломж бүрдлээ!

4️⃣ 🥗🩺 Хоол тэжээлийн дутагдлыг эрт илрүүлж, эмчилгээг сайжруулах тал дээр эрчимтэй хамтран ажиллана.

🎯 Энэхүү цогц арга хэмжээг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлснээр нийслэлийн хэмжээнд жилд төрдөг 15,000 орчим ээжүүдийн дунд өндөр байгаа цус багадалт (22.3%), төмөрийн дутагдал (38.3%), дутуу төрөлт (4.46%), бага жинтэй нярай (12%) төрөх эрсдэлийг бодитойгоор бууруулж, эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанар сайжрах болно. 📈👶

#ЖирэмсэнЭэж #ЭрүүлМэнд #НҮБХүүхдийнСан #НЭМГ #ЦусБагадалтаасСэргийлье #ЭрүүлХооллолт #ЭрүүлЭэжээсЭрүүлГэрБүл
UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага

Нийслэлийн хэмжээнд нийгмийн салбарын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах хэлэлцүүл...
18/08/2026

Нийслэлийн хэмжээнд нийгмийн салбарын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа 🏥

Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн салбарын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудлаар танилцуулга хийгдэж, санал солилцлоо.

Хэлэлцүүлгийг:
📍 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Ганболд,
📍 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат нар удирдан зохион байгууллаа. 👥

Тус уулзалтаар дараах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар санал солилцов. Үүнд:
✅ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл мэндийн салбар дахь хэрэгжилт, ажлын явц;
✅ "Эрүүл ээжээс – Эрүүл гэр бүл" төслийн хүрээнд хэрэгжиж буй 90-70-90 зорилтын хэрэгжилтийн явц;
✅ "Чөлөөлье" аяны хүрээнд цахим жор болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд;
✅ Эх, хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашдын зорилт;
✅ Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн ажлын явц, үр дүн.

Дээрх асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөлд тусгах талаар санал солилцлоо. 📊

🏛️ Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцлаа...🗓️ Нийслэл...
17/08/2026

🏛️ Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцлаа...

🗓️ Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
🗣️ Уулзалтын үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нийслэлийн хүн амын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

📋Үүнд:
👩‍👧‍👦Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүн, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
🎯 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл мэндийн салбар дахь хэрэгжилт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
💼 Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
⚙️ Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн ажлын явц, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
💻 "Чөлөөлье" аяны хүрээнд цахим жор болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
👨‍👩‍👧‍👦 "Эрүүл ээжээс – Эрүүл гэр бүл" төслийн хүрээнд хэрэгжиж буй 90-70-90 зорилтын хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
🛡️ Эх, хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар;
🦠 Улаанбурхан өвчний цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар.

✅ Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан нийслэлийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.

Address

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж. Самбуугийн гудамж-16, Нийслэлийн засаг захиргааны III байр
Ulaanbaatar
15170

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 05:00
Thursday 08:00 - 05:00
Friday 08:00 - 05:00

Telephone

+97677990101

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Эрүүл мэндийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Нийслэлийн Эрүүл мэндийн газар:

Share