01/09/2026
ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ
IYSM- International Yoga School of Mongolia нь төгсөгчидтэйгээ үргэлж холбоотой байж, хамтдаа суралцан хөгжиж, мэдлэг туршлагаа хуваалцдаг идэвхтэй, халуун дулаан community-г бий болгохыг зорьдог билээ.
Энэ удаад зуны дэлгэр сайхан цагийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрүүлж, төгсөгчид маань уулзан учирч, мэдлэг мэдээллээ солилцон, бие, сэтгэл, оюуны тэнцвэрээ сэргээх зорилгоор 3 өдрийн Тай Чи СЭВА сургалтыг зохион байгуулж байна.
ТАЙ ЧИ СЭВА — 3 ӨДӨР
9-р сарын 4
06:00–08:00
• Төгсөгчдийн уулзалт, мэдээлэл солилцох
• Тай Чи дасгал
• SOUND HEALING
Эхний өдөр хүрэлцэн ирсэн төгсөгч бүрт IYSM-ээс жижиг гарын бэлэгтэй.
9-р сарын 5
06:00–07:00
• Тай Чи дасгал
9-р сарын 6
06:00–07:00
• Тай Чи дасгал
River Garden хотхоны хөлбөмбөгийн талбай
Багш: Суман Бархас
3 өдрийн турш Инь ба Янгийн тэнцвэрт хөдөлгөөнөөр өглөөгөө эхлүүлж, биеийн алжаалаа тайлан, сэтгэл оюунаа төвлөрүүлж, эрч хүчээ хамтдаа сэргээцгээе.
IYSM-ИЙН НИЙТ ТӨГСӨГЧДӨД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Мөн энэ оны сүүлээр IYSM нь төгсөгчидтэйгээ хамтран ажиллах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, сургуулийнхаа community-г улам идэвхжүүлэх олон шинэ ажлыг тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ удаагийн ѳдѳрлѳгѳѳр манай сургуулийн тѳгсѳгч болох Khulan Odonchimeg маань СЭВА ѳдѳрлийн эхний ѳдѳр SOUND MEDITATION хүрэлцэн ирж буй хүмүүсдээ зориулан хийхээр болж байгааг мѳн дуулгахад таатай байна.
Энэхүү 3 өдрийн Тай Чи СЭВА сургалтад оролцох хүсэлтэй төгсөгчид маань коммент хэсэгт “ИРНЭ” гэж бичээрэй.
ХЭРЭВ ТАЙ ЧИ - ийн анхан шатны багшийн сургалт сонирхож байвал. "INFO" гэж бичээрэй. Бид 9 сарын 4-6 хүртэл зарлагдаж буй сургалтын талаархи мэдээлэл илгээх болно.
IYSM – Суралцана. Хөгжинө. Хуваалцана. Хамтдаа.