Чимэжүд Эмнэлэг Chimejud Hospital SBD 9R HOROO

Чимэжүд Эмнэлэг Chimejud Hospital SBD 9R HOROO Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Чимэжүд Эмнэлэг Chimejud Hospital SBD 9R HOROO, Hospital, СБД 9-р хороо алтайн гудамж Их тойруу худалдааны төвийн баруун талд "ТӨГС ЯЛГУУН МЕДИКАЛ" Эмнэлгийн 5 давхарт, Ulaanbaatar.
(1)

Манай эмнэлэг нь Дотор, Мэдрэл, Уламжлалтын чиглэлээр хэвтэн эмчлүүлэх тасаг, Өдрийн эмчилгээ, урьдчилсан сэргийлэх үзлэг, хоргүйжүүлэх эмчилгээ, Бүх төрлийн бариа заслыг хийж үйлчилж байна
Утас: 7000-2780, 9410-2780 Манай эмнэлэг 1998 онд уламжлалт анагаах ухааны үүдэн эмнэлэг хэлбэрээр нээгдэснээс хойш 2012 оноос хэвтэн эмчлүүлэх тасаг, лабораторийн оношилгоо шинжилгээ, эхо оношилгооны чиглэл

ээр өргөжин иргэдэд үйлчилж буй ууган хувийн эмнэлгүүдийн нэг юм. Европ эмийн эмчилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээг хавсран эмчилдэг онцлогтой.

25/07/2026

☀️ Наршилтаас хэрхэн сэргийлэх вэ?

🌡️ Хэт халуун үед дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

✅ Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, чихрийн шижин, даралт ихсэлт, зүрх судасны архаг өвчтэй хүмүүсийг аль болох наранд гаргахгүй байх.

✅ Малгай, нарны шил хэрэглэж, нимгэн сул хувцас өмсөн, нарны тос түрхэх.

✅ Өдөрт 2 литр орчим ус, хярам зэрэг шингэнээ ойр ойрхон багаар уух.

✅ Хүүхдийг автомашинд орхихгүй, халуун үед сэрүүн орчинд байлгах.

⚠️ Толгой өвдөх, эргэх, халуурах зэрэг шинж илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандаж, шаардлагатай бол 103 дугаарт дуудлага өгнө үү.

24/07/2026

Нэвт шархны үед үзүүлэх анхны тусламжийг мэдээд аваарай!

Та бусдын амийг аварч чадна ❤️‍🩹

22/07/2026

✅Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах , гэмтэж бэртэхээс сэргийлье‼️

22/07/2026

Бага насны хүүхэд ТАТАХ үед үзүүлэх анхны тусламжийг мэдээд аваарай!

ЧАГНУУР АКАДЕМИ

08/07/2026

ТАРВАГАН ТАХЛЫН ЭРСДЭЛИЙН ҮЕ ЭХЭЛЛЭЭ

Жил бүрийн 7–10 дугаар сар, ялангуяа 8–9 дүгээр сард тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгддэг. Энэ үед тарвага агнах, төхөөрөх, тээвэрлэх, мах, дотор эрхтнийг нь боловсруулах зэрэг хүний үйл ажиллагаа ихэсдэг тул халдвар авах эрсдэл өндөр байдаг.

Тарваган тахал нь Yersinia pestis нянгаар үүсгэгддэг, мэрэгч амьтад болон тэдгээрийн бөөс, бүүргээр дамжин хүнд халдварладаг аюултай зоонозын халдварт өвчин юм. Мөн өвчилсөн тарваганы цус, эд эрхтэнтэй шууд харьцах, махыг дутуу болгож хэрэглэх үед ч халдвар авах эрсдэлтэй. Хэрэв уушгины хэлбэрээр өвчилсөн хүнтэй ойр хавьтал болсон бол хүнээс хүнд агаар дуслын замаар халдварлах боломжтой.

Монгол Улс тарваган тахлын байгалийн голомттой орны нэг бөгөөд 17 аймгийн 137 сум эрсдэлт бүсэд хамаардаг. Иймээс эрсдэлт бүсэд зорчих, тарвага агнах, хэрэглэхээс татгалзаж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөх нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

✅ Тарвага болон бусад зэрлэг мэрэгч амьтдыг агнах, барих, төхөөрөхгүй байх.

✅ Тарваганы мах, дотор эрхтэн, арьс ширтэй хамгаалах хэрэгсэлгүй харьцахгүй байх.

✅ Тарваганы махыг худалдан авах, хэрэглэхгүй байх.

✅ Үхсэн болон өвчилсөн байж болзошгүй зэрлэг амьтанд хүрэхгүй, холбогдох байгууллагад мэдээлэх.

✅ Эрсдэлт бүсэд зорчихдоо бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж, хамгаалах хувцас, шавж үргээгч хэрэглэх.

✅ Гэнэт өндөр халуурах, тунгалгийн булчирхай томрох, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаж, тарвагатай харьцсан эсэхээ эмчид заавал мэдэгдэх.

Тарваган тахлаас сэргийлэх хамгийн найдвартай арга бол тарвага агнахгүй, хэрэглэхгүй, эрсдэлт зан үйлээс татгалзах юм.

03/07/2026

Үерийн сэрэмжлүүлгийг дагаж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалъя!
#ББҮ

02/07/2026

Амны хөндийн эрүүл мэндээ хамгаалж, электрон тамхины хэрэглээнээс татгалзъя.

Эх сурвалж:
Association between Regular Electronic Ni****ne Product Use and Self-reported Periodontal Disease Status: Population Assessment of To***co and Health Survey
Линк: https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/pmid/30970567/

#ТамхиныХяналтынТухайХууль #ЭлектронТамхи #АмныХөндийнЭрүүлМэнд #БуйлныҮрэвсэл #ЭрүүлМонгол #ТамхигүйИрээдүй

01/07/2026
01/07/2026

☀️ Хэт халалтын үед жирэмсэн эхчүүд өөрийгөө болон хэвлий дэх үрээ хамгаалаарай! 🤰💙

Address

СБД 9-р хороо алтайн гудамж Их тойруу худалдааны төвийн баруун талд "ТӨГС ЯЛГУУН МЕДИКАЛ" Эмнэлгийн 5 давхарт
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Чимэжүд Эмнэлэг Chimejud Hospital SBD 9R HOROO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Чимэжүд Эмнэлэг Chimejud Hospital SBD 9R HOROO:

Shortcuts

Share

Category