Amputee Strong Mongolia

Amputee Strong Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Amputee Strong Mongolia, Mental Health Service, Ulaanbaatar.

Осол гэмтэл, ясны хавдар, түлэгдэлт, хөлдөлт болон бусад шалтгааны улмаас мөч тайрагдах гэж байгаа бол эсвэл мөч тайрагдах хагалгаанд орсон бол, өөртөө болон ойр дотны хэн нэгэндээ хэрхэн яаж туслахаа мэдэхгүй байгаа бол бидэнтэй холбож өгөөрэй.

ДЭМЖИХ БҮЛГИЙН 39 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.Энэ удаагийн уулзалтыг "Даван туулагчийн сэтгэл зүй" сэдвийн хүрээн...
16/03/2026

ДЭМЖИХ БҮЛГИЙН 39 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Энэ удаагийн уулзалтыг "Даван туулагчийн сэтгэл зүй" сэдвийн хүрээнд чиглүүллээ. Тайрагдах хагалгаанаас өмнө ба хойш өөрийгөө хүлээн зөвшөөрөлт харилцан адилгүй хугацаанд явагддаг. Тайралтын дараах сэтгэл зүйн таатай, таагүй мэдрэмжүүдээ танин мэдэх, ойлгох, илэрхийлэх, гадагшлуулах гэдэг нь даван туулах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх үйл явцын хамгийн чухал явц юм.

Цаг гарган ирдэг та бүхэндээ баярлалаа.
Дараагийн улирал буюу 5 сард уулзацгаая.

Сэтгэл зүйч Пүжэнэ /Psychologist Pujene/

САЙН БАЙЦГААНА УУ. ТА БҮХЭН ЭНЭ ӨДРИЙН МЭНД.Бидний 2026 оны ээлжит I улирлын №39 дэх удаагийн дэмжих бүлгийн уулзалт бол...
27/02/2026

САЙН БАЙЦГААНА УУ. ТА БҮХЭН ЭНЭ ӨДРИЙН МЭНД.

Бидний 2026 оны ээлжит I улирлын №39 дэх удаагийн дэмжих бүлгийн уулзалт болох гэж байна.

Ямар нэг осол гэмтэл, ясны хавдар, чихрийн шижин болон бусад шалтгааны улмаас мөч тайрагдах хагалгаанд орох гэж байгаа?, эсвэл мөч тайрагдах хагалгаандаа орчихсон?, энэ төрлийн хагалгаанд орсон дээд эсвэл доод мөчний тайралт хийгдсэн хайртай дотны хэн нэгэнд хэрхэн? яаж? туслахаа мэдэхгүй байгаа бол энэхүү уулзалтад хамрагдах боломжтой.

Энэ удаагийн дэмжих бүлгийн уулзалт "Даван туулагчийн сэтгэл зүй" сэдвийн хүрээнд хийгдэх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99786999 дугаарт холбогдоно уу.


‍Отгоны Саранчулуун
Сэтгэл зүйч Пүжэнэ /Psychologist Pujene/

Хаяг: Google map дээрээс олоод ирээрэй.
https://maps.app.goo.gl/GzuaSRRVos4pep4P8

ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВД СЭТГЭЛ ЗҮЙН БҮЛГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА."Гэрээсээ ...
07/02/2026

ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВД СЭТГЭЛ ЗҮЙН БҮЛГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА.

"Гэрээсээ гарцгаая" аяны хүрээнд📍Дорнод аймагт 02 дугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарт зориулж дэмжих бүлэг зохион байгуулав.

Дорнод аймагт энэ төрлийн уулзалтыг хийхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахаар боллоо. Хамрагдсан бүх ээжүүддээ баярлалаа😌

😇Удахгүй УЛААНБААТАР хотод AMPUTEE STRONG уулзалтаар уулзацгаая😊

ХЭНТИЙ АЙМАГТ СЭТГЭЛ ЗҮЙН БҮЛГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА."Гэрээсээ гарцгаая" аяны хүрээнд📍Хэнтий аймагт 02 д...
05/02/2026

ХЭНТИЙ АЙМАГТ СЭТГЭЛ ЗҮЙН БҮЛГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА.

"Гэрээсээ гарцгаая" аяны хүрээнд📍Хэнтий аймагт 02 дугаар сарын 05-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны байранд төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд, тэдний асран хамгаалагчдад зориулж дэмжих бүлэг зохион байгууллаа.

Хэнтий аймагт энэ төрлийн уулзалтыг үргэлжлүүлэн хийх санал гаргасан ба бид бүхэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахаар боллоо.

😇Удахгүй Дорнод аймагт 02 дугаар сарын 07-ны өдөр уулзацгаая.

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД СЭТГЭЛ ЗҮЙН БҮЛГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.Бид бүхэн "Гэрээсээ гарцгаая" аяны хүрэ...
05/02/2026

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД СЭТГЭЛ ЗҮЙН БҮЛГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Бид бүхэн "Гэрээсээ гарцгаая" аяны хүрээнд📍Сүхбаатар аймагт 02 сарын 04-ний өдөр Аймгийн засаг даргын тамгын газрын байранд төрөлхийн болон олдмолоор хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд, тэдний асран хамгаалагчдад зориулж дэмжих бүлэг зохион байгууллаа.

😇Удахгүй Хэнтий аймагт уулзацгаая.

ДЭМЖИХ БҮЛГИЙН 35ДАХ УДААГИЙН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.Энэ удаагийн уулзалт нь "Туслах технологийн төв ба бодлого...
11/10/2025

ДЭМЖИХ БҮЛГИЙН 35ДАХ УДААГИЙН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Энэ удаагийн уулзалт нь "Туслах технологийн төв ба бодлого" сэдвийн хүрээнд яриа өрнөлөө. Хөл дээрээ босоход туслах хэрэгслүүд нь тайралтын дараа туйлийн хэрэгтэй байдаг.

Тайралтын дараах сэтгэл зүйн даван туулах үйл явцыг ойлгох гэдэг маш чухал процесс юм. Энэхүү уулзалтад ирж ганцаараа биш гэдгээ мэдэж, мэдэрч, мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг бол өөрөө сэтгэл засал юм.

Цаг гарган ирдэг та бүхэндээ баярлалаа.
Дараагийн улирлын уулзалтаар уулзацгаая.
Отгоны Саранчулуун
Сэтгэл зүйч Пүжэнэ /Psychologist Pujene/

САЙН БАЙЦГААНА УУ. ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД.Бид бүхний хүсэн хүлээдэг 2025 оны ээлжит IV улирлын №35 дах удаагийн дэмжи...
07/10/2025

САЙН БАЙЦГААНА УУ. ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД.

Бид бүхний хүсэн хүлээдэг 2025 оны ээлжит IV улирлын №35 дах удаагийн дэмжих бүлгийн уулзалт болох гэж байна.

Ямар нэг осол гэмтэл, ясны хавдар, чихрийн шижин болон бусад шалтгааны улмаас мөч тайрагдах хагалгаанд орох гэж байгаа?, эсвэл тайрагдах хагалгаанд орчихсон?, энэ төрлийн хагалгаанд орсон хайртай дотны хэн нэгэнд хэрхэн? яаж? туслахаа мэдэхгүй байгаа бол бид нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болно.

Бидний уулзалтад нээлттэй оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99786999 дугаарт холбогдоно уу.


Отгоны Саранчулуун
Сэтгэл зүйч Пүжэнэ /Psychologist Pujene/

Хаяг: Google map дээрээс олоод ирээрэй.
https://maps.app.goo.gl/GzuaSRRVos4pep4P8

07/10/2025
17/08/2025

Манай улирал бүр зохион байгуулагддаг Дэмжих бүлгийн уулзалтанд тавтай морил.

Отгоны Саранчулуун
Сэтгэл зүйч Пүжэнэ /Psychologist Pujene/

ДЭМЖИХ БҮЛГИЙН 34ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.Хаа холоос уулзалтаа хүлээн хүлээн зориод ирдэг хүмүүс бол...
16/08/2025

ДЭМЖИХ БҮЛГИЙН 34ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Хаа холоос уулзалтаа хүлээн хүлээн зориод ирдэг хүмүүс бол хайр юм. Мөч тайралт хийгдэж байгаа иргэдэд нийгэм болон сэтгэл зүйн хувьд тусламж авах хэрэгцээ шаардлага ихээхэн тулгардаг. Amputee Strong Mongolia-ийн дэмжих бүлгийн уулзалтыг энэ нийгмийнхээ сайн сайхны төлөө алдалгүй хийж байхыг зорьж байна.

Тайралтын дараах сэтгэл зүйн даван туулах үйл явцыг ойлгох гэдэг бол өөрөө их л чухал нарийн процесс. Гэр бүл, дотны хүмүүсийн дунд энэ төрлийн гэмтэлтэй хүн байхгүй ч энэхүү уулзалтад ирж ганцаараа биш гэдгээ мэдэж, мэдэрч, мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг бол өөрөө сэтгэл засал юм.

Энэ удаагийн уулзалтад Ой партнерс ХХКомпанийн гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэтэйгээ хамтран гутлын үйлдвэрлэлийн 200 гаран арьсан гутлаар уулзалтад ирсэн гишүүддээ бэлэг барилаа. Энэхүү ажил аль хэдэн сараас хойш яригдсаар биеллээ олсонд зохион байгуулагч бид бүхэн маш их баяртай байна.

Уулзалтын үеэр таарсан гутлаа гишүүд маань сонгон авч, 1 иргэний шархны байдлаас болж эмнэлгийн тусламж авахуулхаар явуулав.

Цаг гарган ирдэг та бүхэндээ баярлалаа.

Дараагийн улирлын уулзалтаар уулзацгаая.

Отгоны Саранчулуун
Сэтгэл зүйч Пүжэнэ /Psychologist Pujene/
Ой Партнерс OI Partners

16/08/2025

Amputee Strong Mongolia дэмжих бүлгийн уулзалтын эргэн тойронд 2025.08.16

Отгоны Саранчулуун
Сэтгэл зүйч Пүжэнэ /Psychologist Pujene/
Ой Партнерс OI Partners

Address

Ulaanbaatar

Telephone

+97699786999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Amputee Strong Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share