Ди-Эл сэтгэц, сэтгэл заслын эмнэлэг\ DL clinic

Ди-Эл сэтгэц, сэтгэл заслын эмнэлэг\ DL clinic Сэтгэцийн оношилгоо, зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээ

20/04/2026

🧠 “Уур бол — дохио”
Бид ихэвчлэн уурыг “муу зан”, “хяналтгүй байдал” гэж ойлгодог. Тэгээд өөрийгөө ч, бусдыг ч “уураа барь”, “тайвшир” гэж шахдаг. Гэвч уур гэдэг нь өөрөө асуудал биш — дотоодод ямар нэг зүйл зөрчигдөж байгааг илтгэх дохио юм.
🔥 Уурын цаана юу байдаг вэ?
Уур бол ихэнхдээ хоёрдогч мэдрэмж. Түүний доор:
• гомдол
• айдас
• үл ойлгогдсон мэдрэмж
• хүндлэгдэхгүй байна гэсэн бодол
• хяналтаа алдах айдас зэрэг мэдрэмжүүд нуугдаж байдаг.
👉 Жишээ:
“Чи надад хариу бичихгүй байна!” (уур)
→ “Би чамд чухал биш юм шиг санагдлаа” (гомдол)
⚠️ Зөвхөн уураа дарах нь шийдэл биш. Уураа дарж сурлаа гээд асуудал шийдэгдэхгүй.
Учир нь:
• Доторх гомдол хэвээр үлдэнэ
• Бие, сэтгэлд хуримтлагдана
• Нэг өдөр илүү хүчтэй “тэсэрдэг”
👉 Тиймээс: Уураа дарах биш — уурын шалтгааныг ойлгох хэрэгтэй
🧩 Уур хаанаас үүсдэг вэ?
Ихэнхдээ:
• Хүүхэд насны туршлага, сэтгэлийн гэмтэл
• Харилцааны шарх
• Үл сонсогдож, үл ойлгогдсон мэдрэмж
• Сэтгэл хөдлөлөө илэрхийлж сураагүй байдаг
👉 Энэ бүхэн “би аюулгүй биш”, “би чухал биш” гэх дотоод итгэл үнэмшлийг бий болгодог.
🔁 Уурын цикл
1. Нөхцөл байдал (trigger)
2. Дотоод тайлбар (“намайг үл тоолоо”)
3. Аюул мэдрэх
4. Биеийн хариу
5. Уур
➡️ Хэрэв бид зөвхөн сүүлийн шат дээр ажиллавал оройтсон байдаг.
💡 Жинхэнэ шийдэл хаана байна вэ?
Уураа багасгахын тулд:
• өөрийн мэдрэмжийг таних
• дотоод бодлоо ажиглах
• өнгөрсөн туршлагаа ойлгох
• харилцаандаа аюулгүй байдал бий болгох
👉 Өөрөөр хэлбэл:
Сэтгэл зүйн асуудлаа ойлгож, боловсруулахгүйгээр уураа бүрэн шийдэх боломжгүй
🤝 Зарим үед ганцаараа шийдэхэд хэцүү байдаг. Зарим уур нь зүгээр нэг зан ааш биш —
харин гүнзгий туршлага, мэдрэмжтэй холбоотой байдаг.
👉 Ийм үед
Сэтгэл зүйн эмчилгээ, мэргэжлийн дэмжлэг авах нь өөрийгөө ойлгох, илүү тайван амьдрах эхлэл болдог.
🌱 Өөртөө тавих асуултууд
Дараагийн удаа уурлах үедээ:
• “Би яг юу мэдэрч байна вэ?”
• “Энэ надад юуг сануулж байна вэ?”
• “Би юунаас айж байна вэ?” гэж асуугаарай.
✨ Эцэст нь
Уур бол таны дайсан биш. Тэр бол таныг хамгаалах гэж оролдож буй сигнал систем.
👉 Тиймээс:
Уураа дарах гэж бүү тэмц —Өөрийгөө ойлгохыг сонго.
Уур бол асуудал биш. Харин түүний цаад шалтгааныг ойлгохгүй байх нь асуудал болдог.
DL сэтгэц, сэтгэл заслын эмнэлэг
Утас: 7000 5960

💤 Нойр Нойр нь хүний бие махбодь, сэтгэцийн эрүүл мэндийг тэнцвэржүүлэх хамгийн чухал физиологийн хэрэгцээний нэг юм. Ча...
14/01/2026

💤 Нойр
Нойр нь хүний бие махбодь, сэтгэцийн эрүүл мэндийг тэнцвэржүүлэх хамгийн чухал физиологийн хэрэгцээний нэг юм. Чанартай, хангалттай нойр авах нь тархи, дархлаа, сэтгэл хөдлөл, ой санамж, анхаарал төвлөрөлд шууд нөлөөлдөг.
🌙 Нойр яагаад чухал вэ?
Унтаж байхад бидэнд:
• Тархи өдөр тутмын мэдээллийг боловсруулж, ой санамжид хадгалдаг
• Бие махбодь нөхөн сэргээгдэж, эсүүд шинэчлэгддэг
• Сэтгэл хөдлөлийн тэнцвэр хангагдаж, стресс буурдаг
• Дархлааны тогтолцоо бэхждэг
Нойр хангалтгүй байх нь ядаргаа, уур уцаар, анхаарал сулрах, сэтгэл гутрал, түгшүүр, архаг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
⚠️ Нойрны хямралын түгээмэл шинжүүд
• Унтаж эхлэхэд хүндрэлтэй байх (Унтах гэж удаан хугацаа шаардагдах)
• Шөнө олон дахин сэрэх
• Өглөө ядарсан, сульдсан, амраагүй мэдрэмжтэй сэрэх
• Өдрийн цагаар нойрмоглох, анхаарал төвлөрөхгүй байх
😴 Нойрны хямралын нийтлэг шалтгаанууд
• Сэтгэл санааны хямрал (стресс, түгшүүр, сэтгэл гутрал)
• Сэтгэл хөдлөлийн зохицуулалтын бэрхшээл
• Амьдралын буруу хэвшил
• Ажлын ачаалал, шөнийн ээлж
• Биеийн болон архаг өвчнүүд

🌙 Нойрны эмчилгээ
Нойрны эмчилгээ нь нойргүйдэл болон нойрны хямралын шалтгааныг тодорхойлж, эмийн болон эмийн бус (сэтгэл зүйн аргаар) нойрыг хэвийн болгох цогц үйл явц юм. Энэ эмчилгээ нь зөвхөн унтуулах бус, нойрны чанар, гүн, тогтвортой байдлыг сайжруулах зорилготой.

🧠 Нойрны эмчилгээний үндсэн хэлбэрүүд
Сэтгэл зүйн эмчилгээ-Нойргүйдлийг эмчлэх хамгийн үр дүнтэй, аюулгүй арга.
• Танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ (CBT-I)
• Стресс, түгшүүр бууруулах сэтгэл заслын уулзалт
• Сэтгэл хөдлөлийн зохицуулалт сайжруулах дасгал
👉 Сэтгэл зүйн эмчилгээ нь урт хугацаанд тогтвортой үр дүнтэй, донтох эрсдэлгүй
2. Нойрны дадал хэвшлийг засах
• Унтах, сэрэх тогтмол цаг
• Унтлагын орчныг тохируулах
• Унтахаас өмнөх тайвшруулах дадал
• Дэлгэцийн хэрэглээг багасгах
3. Амралт, бие махбодын аргууд
• Амьсгалын дасгал
• Булчин суллах техник
• Бясалгал, mindfulness
4. Эмийн эмчилгээ
Зөвхөн эмчийн заалтаар, богино хугацаанд хэрэглэнэ. Эмийн эмчилгээ нь шалтгааныг бус шинж тэмдгийг түр намжаадаг тул дангаар нь хэрэглэхийг зөвлөдөггүй. Удаан хугацаанд эмийн аргаар нойрыг зохицуулах нь эмийн хамаарал үүсгэх эрсдэлтэй.
⚠️ Хэзээ мэргэжлийн тусламж авах вэ?
• Нойргүйдэл 2–3 долоо хоногоос дээш үргэлжилбэл
• Өдрийн цагаар ажил, амьдралд нөлөөлж эхэлбэл
• Түгшүүр, сэтгэл гутрал хавсарвал
• Өөрөө оролдсон аргууд үр дүн өгөхгүй бол
✨ Нойр бол эмчилж болдог, сайжруулж болдог процесс юм. Зөв арга, мэргэжлийн дэмжлэгийн тусламжтайгаар чанартай нойр → эрүүл сэтгэл зүй → тэнцвэртэй амьдрал руу хүрэх боломжтой.
#Нойргүйдэл, #нойр, #Эмчилгээ

10/10/2025

🌍 Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийн мэнд хүргэе!
Өнөөдөр бид хүн бүрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна.
💝Манай "Ди-Эл" эмнэлэг сэтгэл зүйн сайн сайхан байдал, эерэг өөрчлөлтийн төлөө ажилласаар байна💝

✨ "Өдөр бүрийг бие сэтгэлийн хувьд эрүүл амгалан тайван, таатай өнгөрүүлцгээе"🌻

23/09/2025

Сэтгэл түгших эмгэг (Anxiety Disorder) эмчилгээ

Сэтгэл түгших эмгэг нь өдөр тутмын амьдралд хэт их санаа зовох, айх, тайван байж чадахгүй байх зэргээр илэрдэг стрессийн шалтгаант сэтгэцийн завсарын эмгэг юм. Түгээмэл тохиолддог сэтгэл зүйн шалтгаант эмгэг. Түгшүүрийн эмгэг нь хувь хүний амьдралын чанар, ажил, харилцаа зэрэгт ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг.
🧠Сэтгэл түгших эмгэгийн гол шинж тэмдгүүд
• Нойр хямрах (унтаж чадахгүй байх, унтаж байхад толгой ажиллах, олон сэрэх, амарсан мэдрэмж авахгүй байх)
• Байнга, хэт их санаа зовох
• Зүрх дэлсэх, амьсгаа давчдах
• Толгой эргэх, гар хөл чичрэх
• Амархан цочих (цочромтгой болох)
• Бодол ихсэх
• Булчин чангарах, ядрах

Эмчилгээ
Сэтгэл түгших хүрээний олон төрлийн эмгэгүүд байдаг бөгөөд та эхлээд оношлуулах нь чухал. Хэрэв таньд сэтгэл түгшилтийн шинжүүд илэрч эхэлсэн юм шиг санагдвал, мэргэжлийн байгуулагад хандан үйлчилгээ авах хэрэгтэйг зөвлөе. Түгшүүрийн эмгэг бүрэн эдгэрдэг.

🛠 Сэтгэл засал (Psychotherapy)

Сэтгэл түгших эмгэгт хамгийн үр дүнтэй арга бол сэтгэл заслын эмчилгээ юм. Сэтгэл засал эмчилгээгээр түгшүүрийн шинж тэмдэг , мэдрэмж, бодол, шалтгаантай ажиллан сэтгэл түгших эмгэгийг бүрэн эдгээх, хэвийн эрүүл амьдрах боломжыг олгодог.

💊 Эмийн эмчилгээ (Medication)

Зарим тохиолдолд эмчилгээний үр дүнг дэмжих зорилгоор эм хэрэглэнэ. Эмийг зөвхөн сэтгэцийн эмчийн заавраар хэрэглэнэ

#сэтгэлзүй #сэтгэлзасал, #түгшүүр, ,

Өнгөрсөнд юу ч тохиолдсон байсан бидэнд яг одоо шинээр эхлэх боломж үргэлж байдаг. Энэ боломжийг өнгөрсөн өөрсдийн алдаа...
09/12/2024

Өнгөрсөнд юу ч тохиолдсон байсан бидэнд яг одоо шинээр эхлэх боломж үргэлж байдаг. Энэ боломжийг өнгөрсөн өөрсдийн алдаандаа анхаарал хандуулахаас илүүтэй яг одоод өөрийгөө шинэ арга замаар дасгалжуулснаар бий болгоно.
Сэтгэл засал эмчилгээ үйлчлүүлэгчийн одоо цагт тулгуурлан явагддаг.

"ХЭТРҮҮЛЭН БОДОХ" НЬ АСУУДЛЫГ УЛАМ БҮР ХҮНДРҮҮЛДЭГ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ? Биднийг сэтгэлээр унах, гуниглах, таагүй мэдрэмж...
07/12/2024

"ХЭТРҮҮЛЭН БОДОХ" НЬ АСУУДЛЫГ УЛАМ БҮР ХҮНДРҮҮЛДЭГ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?
Биднийг сэтгэлээр унах, гуниглах, таагүй мэдрэмжийг мэдрэх үед бидний тархи маш сөрөг "бодлын хэв маягт"автдаг. Өөрөөр хэлбэл гунигтай мэдрэмж бидэнд төрөх үед түүний ард хуучин сөрөг бодлын хэв маягууд байж байдаг.
Энэ үед:
😶‍🌫️БИ ҮНЭ ЦЭНЭГҮЙ ГЭСЭН ИТГЭЛ ҮНЭМШИЛ
😶‍🌫️БУСДЫН ТАЛААРХ СӨРӨГ БОДЛУУД
😶‍🌫️АМЬДРАЛ ДААЖ ДАВШГҮЙ АСУУДЛААР ДҮҮРЭН,
😶‍🌫️ИРЭЭДҮЙД НАЙДАХ АРГАГҮЙ гэсэн бодлууд бий болно.

🧠Аливаа асуудлыг шийдэх бидний тархины арга нь "бодох" байдаг. Асуудлаа шийдэх гэж олон төрлийн таамаглал, санааг дэвшүүлж, тэмцэж, гутарч хийж буй эдгээр хэтрүүлэн бодох оролдлогууд нь асуудлыг шийдэх биш харин ч эсрэгээрээ:
🥲Энгийн гуниглах мэдрэмжийг👉 сэтгэл гутрал руу
😧Жирийн айдсын мэдрэмжийг 👉түгшүүр лүү
🤔Энгийн санаа зовнилыг 👉улигт бодлын хэв маягруу шилжүүлж асуудлыг улам хүндрүүлдэг.
🌪🌪🌪Бодлын энэ сөрөг хэв маяг болон сэтгэл гутрал, аз жаргалгүй байдал хоорондын холбоо нь дахин дахин давтагдсаар бодол, мэдрэмжийн байнгын давтамжтай циклийг үүсгэдэг.
😰Улмаар энэ цикл үргэлжилж хэрэв та өмнө нь гүнзгий депресст орж байсан бол дахиад сэтгэл гутралд орох нь амархан байх болно.
Тэгвэл яах хэрэгтэй вэ?
😇Тэгвэл би юу хийх вэ гэдгээс илүү би юуг мэдэрч болох вэ? гэдэг нь илүү чухал байдаг.
😇Юу ч хийх хэрэггүй гэвэл ямар байна вэ?
😲Болж байгааг анзаараад түүнд самгардан хариу үйлдэл үзүүлэхгүйгээр зүгээр л байгаагаар нь хүлээж авч сурах нь танд ямар их амар амгаланг авчирахыг төсөөлж байна уу?
🤩Энэ бол Майндфулнесс буюу одоо цагтаа амьдарч сурах ур чадвар юм. Одоо цагаа бүрэн ухамсарлаж чадсанаар энэ их бодлын хүчийг сулруулан урсгах боломжтой байдаг байна.
Зураг: Thomas Lerooy "Бодлын жин" нэртэй баримал

Хэрэв та удаан хугацааны туршид сэтгэл хөдлөлийн асуудлаас болж шаналж байгаа бол 🤔 санаа зовж🫣 нууж, дарах гэж оролдох ...
05/12/2024

Хэрэв та удаан хугацааны туршид сэтгэл хөдлөлийн асуудлаас болж шаналж байгаа бол
🤔 санаа зовж
🫣 нууж, дарах гэж оролдох нь тус болдоггүй гэдгийг олж харсан байх.
😖😥🤯 Харин ч санаа зовохоо зогсоох хүч чадалгүй байгаагаа мэдэрч байж магадгүй юм.
🫨 Асуудалтай байгаа оюун санаагаа намжаах гэж их хичээл зүтгэл гаргасан зүйлс маань түр зуурын тайвшрал өгөх боловч асуудлыг улам бүр муутгадаг.
😲😲😲Өөрөөр хэлбэл таны өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэх гэж ашиглаж ирсэн арга ажиллахгүй байнаа гэсэн үг юм.
🤗 Үүний оронд танд тохирох огт өөр хүлээн зөвшөөрөгдсөн шинэ ур чадваруудад суралцах боломжтой бол ямар байх вэ?
😇Энэ бол Майндулнесс буюу одоо цагтаа ухамсартайгаар
төвлөрөх чадвар юм.
Пэйж хуудастайгаа ойрхон байгаарай. ☺️
🥳🥳🥳Сэтгэлзүйн эрүүл мэндээ сайжруулахад зориулсан мэдээлэл, сургалт явагдах болноо. 🤩

Аз жаргалгүй байдалд үзүүлж буй бидний хариу үйлдэл тухайн мэдрэмжийг түр зуурынх байлгах уу? эсвэл тэрхүү гунигийн мэдр...
03/12/2024

Аз жаргалгүй байдалд үзүүлж буй бидний хариу үйлдэл тухайн мэдрэмжийг түр зуурынх байлгах уу? эсвэл тэрхүү гунигийн мэдрэмжийг байнгын сэтгэл ханамжгүй байдал, аз жаргалгүй мэдрэмжрүү шилжүүлэх үү гэдгийг шийддэг.
🥲🥲🥲🥲Таагүй мэдрэмжээ эсэргүүцэх нь тухайн мэдрэмжийг дараах 3 шатын тусламжтай улам хэцүү байдалд хүргэдэг байна.
1. Аз жаргалгүй мэдрэмж төрөх 🥹🥹🥹
2. Аз жаргалгүй байдал нь бидний өнгөрсөнөөс сөрөг бодлын хэв маягууд, мэдрэмжүүд, дурсамжуудыг сэргээн сануулснаар энэ нь биднийг бүр ихээр аз жаргалгүй болгодог. 😭😭😭
3. Бид энэхүү аз жаргалгүй төлвийг даван туулах гэсэн оролдлогоо дахин дахин үргэлжлүүлж хийсээр энгийн таагүй мэдрэмжийг айдас, сэтгэл гутрал, түгшүүр болгон хүндрүүлдэг.😱😱😱
Бүхнийг шийдэх гэж, засах гэж оролддог аргаар биш тухайн мэдрэмжийг байгаагаар нь мэдрээд хүлээн зөвшөөрөх үед тэд аяндаа чөлөөлөгддөг.
🧐Та ямар аргыг хэрэглэдэг вэ?
🤬Таагүй мэдрэмжээ байхгүй байлгах гэж бүх чадлаараа тэмцдэг үү?
😇Эсвэл энд одоодоо төвлөрч нөхцөл байдлаа бодитоор олж хараад хүлээн зөвшөөрдөг үү?

Address

UBH центр, 11 давхар, 1121
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97670005960

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ди-Эл сэтгэц, сэтгэл заслын эмнэлэг\ DL clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share