09/07/2026
Элэгний эмгэгийн тухай
Элэгний эмгэг гэдэг нь олон шалтгааны улмаас тодорхой өдөөгч хүчин зүйлийн нөлөөгөөр элэг өөрийн үндсэн үүрэг болох хоргүйжүүлэх ,бодисын солилцоонд оролцох, өөх тосны солилцоо,цөс үүсгэх,цусны бүлэгнэлт, билирубины солилцоо, витамины солилцоо гэх мэт хэвийн үйл ажиллагааг алдаглахыг хэлнэ.
Элэг нь1,5 кг орчим жинтэй, хүний хамгийн том дотоод эрхтэн юм. Элэг нь бодисын солилцооны төв учраас өөх тос,сахар , уураг үүсгэх, хадгалах,хэрглэх, мөн хордуулагч бодис спирт болон бусад хорт бодисыг шүүж, өөх тосыг боловсруулахад чухал үүрэгтэй цөсний хүчил, холестрин ялгаруулж, олон даавар үүсгэдэг
Элэгний өвчин шинж тэмдэг:
1. Ядрах: бие сулрах ядрах
2. Шарлах. Арьс нүд шарлах
3. Дотор муухайрах бөөлжих
4. Хэвлий болон хөл хавагнах
5. Шээсний өнгө өтгөрч хар цай шиг өнгөтэй болох
6. Баас цайвар өнгөтэй болох
Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхийг анхааруулах дохио:(Хүндрэл элэгний цирроз, элэгний хавдар)
-Хэвлийн баруун дээд хэсэгт хүчтэй өвдөх
-Цус алдалт : хамар буйнаас цус алдах , цустай бөөлжих, цустай баах
-Бие суларч, баримжаа алдагдах, ухаан санаа бүдгэрэх
Оношилгоо:Цусний дэлгэрэнгүй шинжилгээ,биохими, вирусын шинжилгээ,хэвлийн эхо, ходоодны дуран, шаардлагатай бол хэвлийн тодосгогчтой компъютер томограмма,маркер
Эмчилгээ:
-Гепатит В ба С вирусын эсрэг эмүүд эмчийн хягалтанд дор ууна
-Элэгний аутоиммун өвчний эсрэг дархлаа дарангуйлах эмчилгээ
-Элэгний хатуурал эсвэл элэгний дутагдлын үед шингэний хуримтлалыг зохицуулах шээс хөөх эм
-Элэгний өвчний улмаас хоол тэжээлийн дутагдал орсон тохиолдолд хоол тэжээлийн дэмжлэг
Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх:
1. А гепатитын хувьд: Хоол идэхийн өмнө болон бие зассаны дараа гар сайтар угаах, түүхий ус уухгүй байх. дадал зуршилтай болох
2. В,С вирусын хувьд бохир зүү тариар хэрглэхээс болгоомжлох , хумсны хутга, шүдний сойз,сахлын хутга хүн тус бүр тусдаа хэрэглэх, санамсаргүй бэлгийн харьталд орохгүй байх/шаардлагатай тохиолдол бэлгэвч хэрэглэх./, шинжилгээгээр элэгний В вирусгүй тогтоогдсон тохиолдолд ХӨСҮТ-д 15000 төгрөг төлөөд вакцин хийлгэх ( В вирусын вакцин 3 тун хийлгэснээр 15 жилийн дархлаа тогтоно.)
3. Элэгний вирус илэрсэн тохиолдол эмчилд хандах.
4. Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
5. Эрүүл хоололт, дасгал хөдөлгөөн