Хувь Хүний Хөгжлийн Институт

Хувь Хүний Хөгжлийн Институт Хувь Хүний Хөгжлийн "Амжилтын хөтөч" сургалт, байгууллагын хөгжлийн сургалт-зөвлөгөө, харилцаа, удирдлага, манлайллын сургалт

МЭРГЭН УХААН ГЭЖ ЮУ ВЭ?Хэлэхээсээ илүү сонсохыг хэлнэ гэж хэрсүү ухаан өгүүлэв...Бүхнийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрө...
02/08/2026

МЭРГЭН УХААН ГЭЖ ЮУ ВЭ?

Хэлэхээсээ илүү сонсохыг хэлнэ гэж хэрсүү ухаан өгүүлэв...

Бүхнийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хэлнэ гэж даруу зан өгүүлэв...

Дургүй хүнээсээ ч суралцахыг хэлнэ гэж төлөвшил өгүүлэв...

Зөв байхаас илүү амар амгаланг сонгохыг хэлнэ гэж тайван байдал өгүүлэв...

Мөн амьдралд үргэлж шинээр сурах зүйл байдгийг ойлгохыг хэлнэ гэж цаг хугацаа өгүүлэв...🙏
Sukhbaatar

Найзууд чинь чамд асуудлаа ярьдаг нь гомдоллох бус, харин чамд итгэл үзүүлж буй хэрэг.  🧚‍♀️🌱Тэд чамайг сонсож, ойлгож, ...
30/07/2026

Найзууд чинь чамд асуудлаа ярьдаг нь гомдоллох бус, харин чамд итгэл үзүүлж буй хэрэг. 🧚‍♀️🌱

Тэд чамайг сонсож, ойлгож, шүүхгүйгээр хүлээж авна гэж итгэдэг учраас сэтгэлээ нээдэг. Хүн өөрийн эмзэг, хэцүү мөчөө хүн бүртэй хуваалцдаггүй. Харин итгэлтэй, дэргэд нь тайван байж чаддаг хүндээ л ярьдаг.

Тиймээс хэн нэгэн чамд зовлон, бэрхшээлээ хуваалцаж байвал үүнийг ачаа гэж бус, чамд өгч буй итгэл, үнэ цэнийн илэрхийлэл гэж ойлгож болно. Заримдаа тэдэнд шийдэл биш, зүгээр л анхааралтай сонсох хүн хэрэгтэй байдаг. Чиний сонсож, ойлгох гэсэн тэр л хандлага тэдэнд хамгийн том дэмжлэг болж чаддаг.

Найз бол Хайр юм. ♥️
Амжилт хүсье. М.Алтанцэцэг

29/07/2026

Бүгд л өөрийгөө өөрчил, өөрийгөө хайрла, өөрийгөө сонго гэдэг. Гэвч энэ тийм амархан биш.
Өөрийгөө өөрчлөх гэж бүү яар. Эхлээд өөрийгөө хамгаалахын тулд бий болгосон хуучин хэв маягаа ойлго. Учир нь хүн өөрийгөө үзэн ядаж биш, өөрийгөө ойлгож байж жинхэнээсээ өөрчлөгддөг.
Нэгэн цагт чамайг хамгаалж байсан хэв маяг өнөөдөр чамайг хорьж, урагшлах замын саад болж байж болно. Өөрчлөгдөнө гэдэг өөр хүн болох биш, харин өөртөө хэрэггүй болсон бүхнийг талархалтайгаар тайлах зориг юм.

Дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй 🌱

🌱 Надад ямар айдас байгаа вэ?
🌱Миний ямар зан үйл намайг хамгаалж байгаа мэт боловч үнэндээ хязгаарлаж байна вэ?
🌱Би өөрийгөө хамгаалах гэж ямар дүр эсгэдэг вэ?
🌱Хэрэв айдасгүй байсан бол би юуг өөрөөр хийх байсан бэ?
Өөрөөсөө өсуулт асуух нь хамгийн шударга бөгөөд өөрчлөлт өсөлтийг хүсч буй хүмүүст тус дэм болдог. Тухтай орчин бүрдүүлээд бичиж тэмдэглээд, өөртөө цаг гаргаарай.

Амжилт хүсье. М.Алтанцэцэг

Амьдралынхаа аль нэг хэсэгт өөрчлөлт хийхийг хүсээд, тэрхүү өөрчлөлт хийх цаг болсон мэт мэдрэмж төрж байна уу? Үнэхээр ...
28/07/2026

Амьдралынхаа аль нэг хэсэгт өөрчлөлт хийхийг хүсээд, тэрхүү өөрчлөлт хийх цаг болсон мэт мэдрэмж төрж байна уу? Үнэхээр бэлэн болсон мэт, гэвч нэг л алхам хийж чадахгүй байгаа бол дараах зөвлөмжийг уншаад үзээрэй.

1. Амьд үлдэх горимд бүү үлд. Хэрэв та "амьд үлдэх горим" (survival mode)-д удаан хугацаанд байгаа мэт санагдаж байвал энэ нь бие, сэтгэл тань байнгын стрессэд дасан зохицож, зөвхөн өнөөдрийг даван туулахад төвлөрсөн байж болохыг илтгэнэ. Тиймээс төгс зүйл бүү бод, олон чухал зүйлс, том өөрчлөлт гэнэт ирэхгүйг санаж жижиг зүйлсээс эхлээрэй. Амьдралын үндсээ өөрчил, өргөсгө, томоор хар.

2. Хуучин хүнээ тайлж хая. Тэр хуучин хүн хийх юмаа хийсэн, дууссан. Одоо шинэ хүнийг сонго. Сонгох шийдвэр гарга. Хуучин хүнийг хөөж явуул, амбаардаад хөө. Орхих хаях зүйлсийн жагсаалт гарга.

3. Шинэ дүр төрх, шинэ хүнийг өөртөө тунхагла. Шинэ дүр төрхөө бүтээ. Ямар хүн болохыг хүсч байгаагаа тодорхойлон бич.

4. Ирээдүйгээ төсөөлж үз, ирээдүйд очсон байгаагаар төсөөл, мэдэр. Цаг хугацааг эвд. Өнгөрсөнд хэн нэгэнд гомдсон үедээ эсвэл баяр хөөрөөр дүүрсэн үедээ ямар мэдрэмж авч байсан бэ, яг тэр мэдрэмжийг идээдүйд мэдэр.

5. Мэдрэлийн системээ удирд. Айж байгаа зүйлээ хүн удирдаж, хянаж чаддаггүй. Тиймээс айж байгаа зүйлээ олж мэд, түүнийг тань, түүнтэй нөхөрлө, түүнээс ангижир.

6. Ямар нэгэн юмны хойноос бүү хөөцөлд. Өөрийгөө хөгжүүл. Тэгвэл чамд үнэхээр тохирох зүйлс чамайг өөрөө олж ирнэ. Хөөцөлдөх тусам дутуу мэт санагддаг. Харин өөрийгөө бүтээх тусам хэрэгтэй бүх зүйл аяндаа ойртдог. Араас нь хөөцөлдөх бус түүнийг өөртөө татах хангалттай хүчтэй бол.

7. Өвдөлтийг эрх мэдэл болгож хувирга. Хуучин муу зүйлсээсээ салах үед өвдөлттэй байдаг. Дассан сурсан муу зүйлс амархан явчихгүй. Энэхүү өвдөлтийн галын дөл чамайг цэвэршүүлнэ.

8. Ертөнцтэй, байгальтай харилцаж сур. Олж хар, мэдэр.

9. Учир утгагүй үйлдэл хийж үз. Өөрийгөө цоо шинээр сорь.

10. Шинэ хүнийхээ дүрээр алх. Хүсэн хүлээж байсан шинэ хүн аль хэдийн алхаж эхэлсэн. Та яг л тэр дүрээр алхаж, тэр дүрээр бодож, тэр дүрээр амьдраарай.

Амжилт хүсье. М.Алтанцэцэг

Эх хүн үрийнхээ духан дээр үнсэх мөчид энэ нь зөвхөн энхрийлэл төдий зүйл биш, харин биологийн түвшинд үл үзэгдэх гүн гү...
20/07/2026

Эх хүн үрийнхээ духан дээр үнсэх мөчид энэ нь зөвхөн энхрийлэл төдий зүйл биш, харин биологийн түвшинд үл үзэгдэх гүн гүнзгий холбоосыг хэлхэж байдаг хэрэг юм...

Энэхүү эгэлхэн үйлдлээр тархины гүнд ер бусын үйл явдлууд ар араасаа өрнөж, тэдний холбоог бэхжүүлэн, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг мэдрэл-химийн гайхалтай зохицлыг бий болгодог…

Мэдрэлийн дүрслэлийн (neuroimagen) судалгаанууд тархинд өрнөх энэхүү нарийн төвөгтэй бүжгийг илрүүлжээ…

✅Тархины таашаалын төв (nucleus accumbens) болон допамины замууд идэвхжиж, баяр баясгалангийн мэдрэмжийг төрүүлэхийн зэрэгцээ эх үрийн хоорондох хамгийн анхдагч, чухал холбоог улам бат бөх холбож өгдөг…

✅Амигдала (айдас, сэтгэл хөдлөлийг зохицуулагч) болон гипоталамус хэмээх сэтгэл хөдлөл, зохицуулалтын "архитекторууд" ажиллаж, аюулгүй байдал, харьяалагдах гүн гүнзгий мэдрэмжийг тэтгэдэг байна…

✅Харин олны мэдэх алдарт "хайрын даавар" буюу окситоцин нь эх үрийн аль алиных нь биеийг ундаалж, стрессийг бууруулан, итгэлцлийг бататгаж, харилцан бие биедээ дасах нандин холбоог гүнзгийрүүлдэг…

Хүүхдийн хувьд тэрхүү үнсэлт нь зөвхөн өнгөн хэсэгт тайвшруулахаас хавьгүй илүү зүйлийг хийдэг:

Энэ нь стрессийн эргүүлгийг номхотгож, кортизол (стрессийн даавар)-ын хэмжээг зохицуулан, айдсыг намжааж, сэтгэл зүйн тэсвэртэй байдлыг тэтгэдэг...

Энэ бол стрессийг хэрхэн удирдах, энэ хорвоо дээр хэрхэн аюулгүй амьдрах тухай хүүхдийн авч буй хамгийн анхны бөгөөд эртний хичээл юм…

Эхийн үнсэлт бол жирийн нэг үйлдэл биш…

Энэ бол эртний биологийн хувьслын илэрхийлэл бөгөөд ямар ч нөхцөлгүйгээр хамгаалж, үргэлж дэргэд нь байх болно гэсэн чимээгүй амлалт юм…

Тэрхүү хоромхон зуурын секундэд хүүхдийн тархинд сэтгэл зүйн жинхэнэ аюулгүй орогнох байр баригдаж, насан туршдаа үл ганхах өөртөө итгэлтэй байдлын үндэс суурь тавигдаж эхэлдэг байна…
sukhbaatar

Хайртай хүндээ гомдож шалансан хүмүүст найзуудаас, бусад хүмүүсээс "түүнээс юу ч битгий хүлээ, хүлээлтээ багасга ..." гэ...
16/07/2026

Хайртай хүндээ гомдож шалансан хүмүүст найзуудаас, бусад хүмүүсээс "түүнээс юу ч битгий хүлээ, хүлээлтээ багасга ..." гэсэн маягын зөвлөгөө их ирдэг.
Хүн ер нь яах гэж хамт амьдардаг вэ?
Ямар нэг сайн сайхан зүйлсийг хүсэн хүлээж хамт амьдардаг биш гэж үү?
Юу ч хүсэхгүй, юу ч хүлээхгүй юм бол хамаг муу муухай, новшийн занг нь тэвчээд юу ч хүлээхгүй, юунд ч гомдохгүй хамт байх нь ямар утга учиртай байх вэ? ☹️
Өөрийнхөө төлөө юу ч битгий хүлээ, өөрийгөө бүү өвтгө гэх боловч юу ч хүлээхгүй хүсэхгүй байх нь илүү ихээр өвтгөхгүй гэж үү?
Харин энэ асуудал 2 талтай.
〽️ Нэг тал нь эрүүл хандлага:
•Хэн нэгнийг өөрийн хүссэнээр заавал байх ёстой гэж шаардахгүй байх
•Хайрыг өр гэж үзэхгүй байх
•Нөгөө хүний бие даасан байдлыг хүндэтгэх
〽️ Нөгөө тал нь өөрийгөө хамгаалах арга:
•"Юу ч хүлээхгүй бол гомдохгүй" гэж бодох
•Хэрэгцээ, мэдрэмжээ дотроо дарах
•Сэтгэлээ шархлуулахгүйн тулд харилцаанаас зай барих

Эхнийх нь харилцаанд тустай байдаг бол хоёр дахь нь удаан хугацаанд ганцаардал, үл ойлголцол үүсгэдэг. Үнэндээ хайртай хүнээсээ юу ч хүлээхгүй байх нь бараг боломжгүй. Хүмүүс хайртай хүнээсээ ихэвчлэн:
•хүндлэл,
•үнэнч байдал,
•халамж,
•сонсож ойлгохыг,
•хэрэгтэй үед нь дэргэд байхыг хүсэн хүлээдэг. Эдгээр нь хэт өндөр шаардлага биш, харин эрүүл харилцааны үндсэн хэрэгцээнүүд юм.
Харин гомдол багатай байх нэг арга нь "юу ч бүү хүлээ" гэхээсээ илүү:
•Хүлээлтээ өөртөө тодорхой болгох
•Түүнийгээ нөгөө хүндээ илэн далангүй хэлэх
•Нөгөө хүн тэр хэрэгцээг тань хангаж чадах эсэхийг бодитоор харах
•Хэрэв дахин дахин үл тоомсорлож байвал "би яаж өөрийгөө хамгаалах вэ?" гэдэг дээр төвлөрөх хэрэгтэй болдог.
Өөрөөр хэлбэл, хүлээлтгүй хайр гэхээс илүү бодитой хүлээлттэй, нээлттэй харилцаа нь илүү тогтвортой байдаг.

Амралт гэдэг нь зөвхөн ажлаасаа завсарлага авах биш, харин өөртөө цаг гаргаж, сэтгэлээ амрааж, эрч хүчээ нөхөх мөч юм.Өн...
14/07/2026

Амралт гэдэг нь зөвхөн ажлаасаа завсарлага авах биш, харин өөртөө цаг гаргаж, сэтгэлээ амрааж, эрч хүчээ нөхөх мөч юм.

Өнгөрсөн өдрүүдийн ядаргаа, санаа зовнилоо түрхэн зуур мартан, гэр бүл, найз нөхөдтэйгөө аз жаргалтай дурсамж бүтээцгээе. Амралтын өдөр бүр шинэ эрч хүч, шинэ инээмсэглэл бэлэглэх болтугай. ✨

13/07/2026

Хортой харилцааг таних:
1-р шинж: Бүх зүйлийг үргэлж чи төлөвлөдөг.
Тэр чиний төлөвлөгөөг дагах дуртай байж болно.Гэхдээ өөрөө хэзээ ч санаачилга гаргаж
болзоо санал болгохгүй, гэнэтийн бэлэг барихгүй, хичээл зүтгэл бараг байхгүй
“Тэр хамт байгаа ч харилцаанд идэвхтэй оролцдоггүй.”Тэр хэзээ ч: “Өнөө орой энэ газрыг туршиж үзье.” “Энэ амралтын өдрөөр ингэе тэгье төлөвлөгөө гаргалаа гэж хэлдэггүй.
2-р шинж: Түүний хайрын хэл нь “өөрт нь ашигтай үед”
Тэр зөвхөн өөрт нь эвтэйхэн үед л сайхан харьцдаг. Дэлгүүрт явж байхдаа л чамд юм авч өгнө.Замдаа таарвал л хүргэж өгнө.Харин чиний төлөө нэмэлт хүч гаргах шаардлагатай болох үед гэнэт ядарчихлаа, мартчихжээ.”гэж эхэлнэ.Тэр амархан зүйлийг хийдэг болохоос чухал зүйлийг хийдэггүй.
3-р шинж: Чамайг явах гэж байхад л сэтгэлээ нээдэг
Чи шархалж, харилцаагаа дуусгах тухай ярьж эхлэхэд их ярьж, илүү халамжтай болж, эмзэг талаа харуулна.
Гэхдээ энэ нь хэдхэн хоног үргэлжилдэг.
Энэ бол хортой давтагддаг хэв маяг.Тэр сэтгэлээ нээж чаддаг гэдгийг чи харсан. Гэхдээ зөвхөн чамайг алдах гэж айсан үедээ л хийдэг.

4-р шинж: Шийдэл биш шалтаг хэлдэг
Асуудал гарах бүрт: “Сүүлийн үед их завгүй байсан.” “Чи хэт их бодоод байна.” “Бүх зүйл сайжирна аа.”гэж хэлдэг.Гэхдээ долоо хоног, сарууд өнгөрч шалтаг нь өөрчлөгдөнө.Харин үйлдэл нь өөрчлөгдөхгүй. Үг хэлж өөрчлөгдөхөө амлах амархан ч, үнэхээр үйлдлээрээ харуулж байна уу? Хүн чамайг үнэлдэг бол зөвхөн амлахгүй, үйлдлээрээ харуулдаг. Хичээл зүтгэл нэг удаагийн үйлдэл биш, тогтмол үйлдэл байдаг.
5-р шинж: Чи хамгийн наад захын зүйлсийг хүртэл гуйдаг.
Чи түүнд байнга:Хариу бичээч, надтай цаг өнгөрөөгөөч, амлалтаа биелүүлээч, хайраа илэрхийлээч гэж сануулах хэрэгтэй болдог.
Хэцүү үнэн нь:Хэрвээ чи хамгийн суурь хэрэгцээнүүдээ хүртэл байнга гуйж байгаа бол…Чи хангалттай авч чадахгүй байгаа байх магадлалтай.Хайр гэдэг бүтэн цагийн турш хэлэлцээр хийдэг ажил шиг санагдах ёсгүй.
Эрүүл харилцаанд:Хичээл зүтгэл, тогтвортой байдал, сэтгэл хөдлөлийн нээлттэй байдал,жинхэнэ халамж байдаг.Чамайг үнэлдэг хүн чамаар хүндлэл,хайр,анхаарал,амлалтаа биелүүлэхийг гуйлгахгүй.Жинхэнэ хайр үгээр биш, үйлдлээр харагддаг.
Dolgorsuren Ochirbat

🇲🇳 Тал нутгийн салхинд дэрвэх төрийн далбаа, түмэн олны бахархал болсон Үндэсний их баяр Наадамын мэнд хүргэе.Эрийн гурв...
10/07/2026

🇲🇳 Тал нутгийн салхинд дэрвэх төрийн далбаа, түмэн олны бахархал болсон Үндэсний их баяр Наадамын мэнд хүргэе.

Эрийн гурван наадмаараа эв нэгдлээ бэхжүүлж, өв соёлоороо бахархан, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн сайхан наадаарай.

🐎 Морь нь хурдан,
🏹 Сум нь мэргэн,
💪 Бөх нь хүчтэй,
✨ Сэтгэл нь өөдрөг байх болтугай.

Монгол түмэн минь дэлгэр сайхан наадаарай! 🇲🇳❤️

Олон жил хамт амьдарсан ханиа хэцүү үед нь засаад өөрчлөөд авъя гэж боддог бол нэг зүйлийг маш сайн анхаараарай.Хүн өөрө...
08/07/2026

Олон жил хамт амьдарсан ханиа хэцүү үед нь засаад өөрчлөөд авъя гэж боддог бол нэг зүйлийг маш сайн анхаараарай.
Хүн өөрөөсөө доор ЭНЕРГИТЭЙ хүнээс суралцдаггүй. Харин өөрөөсөө илүү өндөр энергитэй хүний үгийг л сонсоно.
Гэтэл ханиасаа болж сэтгэл зүйн хувьд энергиэ унагаж байгаа хүн яаж тэр хүнээ засах вэ... Энэ боломжгүй. Хоосон найдвар тээгээд олон жил хүлээж байгаа хүн ч бий. Яг л азандаа найдах мэт.
Харин мэргэн хүн өөрийн эрдэмдээ л итгэдэг. Тиймээс аз гэдэг сохор зүйл.
Хэрвээ хэн нэгнийг өөрчлөгдөөсэй гэж хүлээдэг бол та эхлээд өөрөөсөө цацрах эдгээр 7 долгионыг засаарай.

1. Соронзон долгион
2. Гэрлийн долгион
3. Дуу авиан долгион
4. Цахилгаан долгион
5. Дулааны долгион
6. Үнэрийн долгион
7. Нэмэх цэнэгтэй хөрсний долгион

Учир нь:
🌱Соронзон долгион бол бусдыг татах хүч.
🌱Гэрлийн долгион бол гоо үзэсгэлэн.
🌱Дуу авиан долгион бол ховс.
🌱Цахилгаан долгион бол хүч чадал.
🌱Дулааны долгион бол хамгаалалт.
🌱Үнэрийн долгион бол хүсэл тачаал.
🌱Нэмэх цэнэгтэй хөрсний долгион бол бат бөх хөдлөшгүй суурь.

@Хөдлөшгүй БясалгагчDaisy Cruise

Address

Pro One оффис 14 давхар 1408тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677001405

Alerts

Be the first to know and let us send you an email when Хувь Хүний Хөгжлийн Институт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хувь Хүний Хөгжлийн Институт:

Shortcuts

Share

Category