28/08/2026
"ДЭЗЭРЭТ ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГА"-ААС ТӨВ АЙМАГТ 30 ТЭРГЭНЦЭР ХАНДИВЛАЛАА
Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулан "Тэргэнцэр" төслийг Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага амжилттай хэрэгжүүлж, олон мянган тэргэнцрийг эмнэлэг болон холбогдох байгууллагуудад хандивлан тусламж үзүүлж иржээ. Тус байгууллага Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр олон талт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснээс манай аймагт энэхүү 30 тэргэнцэр гардуулснаар хамтын ажиллагаа эхэлж байгаа юм.