02/07/2026
👏👏Mongolian Green Label брэндийн дор Монгол Улс дахь анхны Shop-in-Shop буюу дэлгүүр доторх дэлгүүрийн нээлт өнөөдөр амжилттай боллоо.
Жижиг, дунд бизнесийхэн болон ХАН ХАРМАГ нэрийн бүтээгдэхүүн хотын төв, жуулчдын урсгал ихтэй Цагаан Алт дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ байршуулж, хамтын хүчээр зах зээлээ тэлэх шинэ боломжтой болж байна.
Арга хэмжээг хүндэтгэн хүрэлцэн ирж, ерөөл дэвшүүлсэн:
🔹 Европын Холбооноос Тайланд Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Бүс нутгийн хамтын ажиллагааны газрын дарга ноён Том Корри,
🔹 Европын Холбооны төлөөлөгч, ITDM төслийн менежер ноён М. Бямбарагчаа,
🔹 ХХААХҮЯ-ны Нэхмэл, сүлжмэлийн салбарын ахлах мэргэжилтэн ноён Б. Эрхэмбаяр,
🔹 МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Б. Саруул,
🔹 МЭКС-ийн Удирдах зөвлөлийн дарга хатагтай Н. Сарангуа,
🔹 Ноосон зангилаа дундын хоршооны Удирдах зөвлөлийн дарга хатагтай Л. Бүжин болон
🔹 ITDM төслийн эксперт ноён Карл Груг ба төслийн нийт хамт олондоо гүн талархал илэрхийлье.
📍 Эрхэм үйлчлүүлэгч та бүхнийг Улсын Их Дэлгүүрийн урд, Пантамын замын баруун талд байрлах Цагаан Алт дэлгүүрт өөрсдөө зочилохоос гадна гадаад, дотоодын зочдоо дагуулан ирж Монгол үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авахыг урьж байна.
Tsagaan alt Felt products
Mongolia Travel Hub
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ / MTO
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Монгол Улсын Их Сургууль Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк