АДАМ эрэгтэйчүүд, бөөрний эмнэлэг

АДАМ эрэгтэйчүүд, бөөрний эмнэлэг Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй, бэлгийн үйл ажиллгааны болон эрэгтэй, эмэгтэй шээсний замын эмгэгүүдийг оношилж, өдрөөр эмчилнэ.

Адам эмнэлэг нь 2010 оноос хойш урологи, андрологийн асуудлыг мэргэшсэн нарийн мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр цогцоор шийдэхийн төлөө зорин ажиллаж байна.

28/07/2026

Зүгээр л мөөгөнцөртсөн үү? ...
Эрчүүд ихэнхдээ өөртөө онош тавьчаад эмч дээр ирдэг.
* Эмчээ би мөөгөнцөртчихсөн байх_ бэлэг эрхтний толгойд цагаан өнгөр тогтоод байна ...
* Арьс нь хуулраад байгаа мэт бөмбөрсөн зүйл гарааад ...
* Тээрхийн арьсан дороос таагүй үнэр гарах, муудсан загас шиг эвгүй үнэртэж байна. гм өгүүлэмжтэй эмчид ирнэ.
Эрчүүдийн шодойн толгойн хэсэг, тээрхийний арьс өөрийн гэсэн арьсны орчин, ашигтай нянгийн тогтоц гэж ялгаагүй байдаг.
Шалтгаан нь:
--хэт их савандаж угаадаг.
--бэлгийн хамтрагч хөхүүл, жирэмсэн байх,
-- үтрээний ашигт нян буюу сүүний хүчлийн савханцарын харьцаа алдагдах
-- нянгийн вагиноз буюу Микоплазм, Уреаплазм, Гарднерелл, Мобилинкус... зэрэг үтрээний нянгууд ихэссэн байж болно.
Эдгээр асуудлыг хамтдаа эмчилж байж эмчилнэ.

Танд дээрх асуудлууд байвал 2 цагаас дээш шээлгүйгээр эмнэлэгт ирж наацын болон PCR шинжилгээ өгөх шаардлагатай.
АДАМ ЭМНЭЛЭГ
#Мөөгөнцөр



#ЭРЭГТЭЙЧҮҮДИЙНасуудал

  Та 17, 18-ны өдрүүдэд үйлчлүүлэх бол "АДАМ эрэгтэйчүүд бөөрний эмнэлэг" манай facebook хуудас руу чат бичиж урьдчилан ...
06/07/2026


Та 17, 18-ны өдрүүдэд үйлчлүүлэх бол "АДАМ эрэгтэйчүүд бөөрний эмнэлэг" манай facebook хуудас руу чат бичиж урьдчилан цаг авч ирнэ үү.

02/07/2026

Зун хөдөө аялахад анхаарах зүйлс:

Түрүү булчирхайн томролтой хүмүүс архи уух, доороос даарах үед шээс хаагдах эрсдэлтэй тул та эмчдээ үзүүлж зөвлөгөөгөө шинэчилж эмээ бэлдэн авч явах.

Бөөрний чулууны өвчлөл зун цагт ихэсдэг тул ус сайн ууж, шингэнээ хангалттай хэрэглээрэй.

Мах, шарсан хуурсан хүнд хоолтой хамт архи, дарсыг хэтрүүлэн хэрэглэж элэг, цөс, нойр булчирхайг өвчлүүлэхээс сэргийлээрэй

Түрүү булчирхайн томролт болон шээс хаагдах асуудал баяр наадам, олон хоног эмнэлэг үйлчилгээ амарсан үед тохиолдож болз...
02/07/2026

Түрүү булчирхайн томролт болон шээс хаагдах асуудал баяр наадам, олон хоног эмнэлэг үйлчилгээ амарсан үед тохиолдож болзошгүй нөхцөл тул та анхааран уншаархй.

1. Түрүү булчирхайн томролт гэж юу вэ?
Түрүү булчирхай нь зөвхөн эрэгтэй хүнд байдаг, хушганы хэмжээтэй булчирхай юм. Энэ нь шээсний сүвийг ороон байрладаг.

Нас ахих тусам энэ булчирхай байгалийн жамаар томорч эхэлдэг бөгөөд үүнийг
“Түрүү булчирхайн хоргүй томролт" гэж нэрлэдэг.
Булчирхай томрох үедээ түүний дундуур дайран өнгөрдөг шээсний сүвийг шахсанаар шээс гадагшлахад хүндрэл үүснэ.

2. “Шээс хаагдах “ юунаас болдог вэ?
Шээс хаагдалт гэдэг нь шээс гадагшлуулахыг хүсэвч огт гарахгүй, эсвэл маш багаар дусагнахыг хэлнэ. Шалтгаан нь:

-Шээсний суваг дарагдах: Томросон булчирхай шээсний сүвийг бүрэн хаах.
-Давсагны булчин сулрах: Шээсний сүв нарийссанаас болоод давсаг шээсээ түлхэж гаргахын тулд хэт их ажиллаж ядардаг.

-Үрэвсэл, хаван: Түрүү булчирхайд үрэвсэл үүсэж хавагнах нь шээсний замыг гэнэт бөглөхөд хүргэдэг. Архи хэтрүүлэн хэрэглэх, даарах зэрэг үед үрэвсэл сэдрэнэ.

3. Анхаарах шинж тэмдгүүд:
Хэрэв танд дараах шинжүүд илэрвэл эмчид хандах хэрэгтэй:
-Шээж эхлэхийн тулд дүлдэг, уддаг, хүчлэх шаардлагатай болдог.
- Шээсний урсгал сул, тасалдаж эсвэл дусал дуслаар гарах.
-Шээсний дараа давсаг хоосорсон мэдрэмж төрөхгүй байх.
-Шөнө олон дахин шээхээр босох.

4. Юуг анхаарах вэ? (Зөвлөмж)
Хэрэв танд эдгээр асуудал илэрч байгаа бол амьдралын хэв маягтаа дараах өөрчлөлтийг хийгээрэй:
Шингэний хэрэглээний цаг чухал.
Уух шингэнээ өдрийн цагаар түлхүү ууж, унтахаасаа 2-3 цагийн өмнөөс шингэн багасгаарай (шөнө босох тоог багасгана).

-Хориглох зүйлс:
Кофейн (кофе, кола, ногоон цай) болон спиртийн төрлийн ундаа нь шээс хөөх үйлчилгээтэй тул давсгийг цочроож, шээс хаагдалтыг хүндрүүлдэг. Аль болох тэдгээрийг хязгаарлаарай.
-Даарахгүй байх: Хүйтэн орчинд удаан байх, хөлөө дааруулах нь түрүү булчирхайн хаванг ихэсгэж, шээс гэнэт хаагдахад хүргэдэг.
-Эмийн хэрэглээ: Ханиад томууны зарим эм (ялангуяа хамрын битүү арилгах эмүүд) нь шээс хаагдалтыг сэдрээж болзошгүй тул эмчээс асууж хэрэглээрэй.
-Шээсээ удаан барих: Шээс хүрсэн үед удаан тэвчиж болохгүй.

Чухал санамж!

Хэрэв та огт шээж чадахгүй болсон бол (давсаг дүүрээд өвдөж байвал) 103 яаралтай эмнэлгийн тусламж аваарай.
Энэ нь яаралтай эмчилгээ (шээсний гуурс тавих г.м) шаардлагатай нөхцөл юм.
Танд энэ асуудал байгаа бол баяр наадмын амраалтаас өмнө амжиж үзүүлээрэй!

#АдамЭмнэлэг 7755-9596

Эрчүүддээ дуулгах мэдээ:АДАМ эмнэлэг Гялс Анагаах Ухааны Төвтэй хамтран  БЗДХ -ийн ПСР шинжилгээг шээснээс шинжилж байна...
25/06/2026

Эрчүүддээ дуулгах мэдээ:

АДАМ эмнэлэг Гялс Анагаах Ухааны Төвтэй хамтран БЗДХ -ийн
ПСР шинжилгээг шээснээс шинжилж байна.

Хламиди (Chlamydia trachomatis), заг хүйтэн (Neisseria gonorrhoeae), микоплазм гениталиум (Mycoplasma genitalium) зэрэг бэлгийн замаар дамжих халдваруудыг (БЗДХ) Полимеразын гинжин урвалын (ПГУ) аргаар оношлоно. Шээсний эхний хэсгийн сорьц эрэгтэй үйлчлүүлэгчдийн хувьд өвдөлт, зовиургүй.

Хариу зөв гарахад сорьц цуглуулах зааврыг хатуу мөрдөх шаардлагатай.

Сорьц цуглуулахад анхаарах:
Багадаа 3-4 цаг шээлгүй гээр шинжилгээ өгнө.
Саванд шээхдээ шээсний урсгалын хамгийн эхний хэсэг 10-30мл шээсийг зориулалтын ариун саванд авсан байх ёстой.

Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ өгдөгтэй андууран шээсний дунд хэсгээс өгөх тохиолдол түгээмэл байдаг бөгөөд энэ нь зорилтот хучуур эдүүдийг (epithelial cells) угааж урсгах, алдаатай хариу гархад хүргэдэг.

Эмэгтэйчүүдийн хувьд мэдрэг чанар бага: Эмэгтэйчүүдийн хувьд шээсний сүв дэх бактерийн тоо умайн хүзүү эсвэл үтрээнийхээс бага байдаг тул шээсний ПГУ нь үтрээний эсвэл умайн хүзүүний (эндоцервикаль) арчдастай харьцуулахад мэдрэг чанараар дутуу байдаг.

Шинжилгээ авах цаг
Давааг-Баасан 08:30-14:00
Бямба 09:00-12:30

Хүний хөхөнцөр вирүсээс сэргийлэх, вакцин хийлгэх нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал ч биш.Учир нь АНУ-д  хийгдсэн судалга...
24/06/2026

Хүний хөхөнцөр вирүсээс сэргийлэх, вакцин хийлгэх нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал ч биш.

Учир нь АНУ-д хийгдсэн судалгаанд эрэгтэйчүүдийн шулуун гэдэсний амсарын хэсгийн (аналь) хавдрын 90%, хоолой залгиурын хавдарын 70% HPV вирүсийн шалтгаантай гэж гарсан байна.

БНСУлсад 45 хүртэл насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийг вакцинд хамрагдахыг зөвлөдөг юм байна.

Эрчүүд бас үзлэгт хамрагдаж үү ургацаг байвал бага дээр нь авуухалах, халдваргүй бол вакцин хийлгэж байх нь зүйтэй.
Үрийн шингэнээс, сүвний арчдаснаас ПСР аргаар #ХХВ хүний хөхөнцөр вирүсийн 28 хэв шинжийн илрүүлэг шинжилгээ хийлгэх боломжтой.

Сүүлийн 2 хоногт бэлгийн харьцаанд оролгүй ирэрвх, шээсний сүвнээс өгөх бол 4 цагаас дээш шээлгүй ирээрэй.

#АдамЭмнэлэг

12/06/2026

Давсагны хэт идэвхжил (Overactive Bladder - OAB)

Давсагны хэт идэвхжил (ДХИ) нь бие даасан өвчин биш бөгөөд гэнэт, өөрийн эрхгүй шээс хүрч, шээмээр санагдах шинж тэмдгээр илэрдэг.

Эрүүл давсагны хувьд давсаг шингэнээр дүүрэх явцад тархинаас давсагны гол булчин болох детрузор булчинд сулрах дохио ирж шээс гадагшилдаг. Тэгвэл давсагны хэт идэвхжил өвчтэй хүмүүст давсаг нь бүрэн дүүрээгүй байхад ч энэ булчин өөрийн эрхгүй агшиж, улмаар гэнэт маш хүчтэй шээс хүрэх мэдрэмжийг төрүүлдэг байна.

Үндсэн шинж тэмдгүүд:

- Шээс бачимдан гарах (Urgency): Энэ бол хамгийн гол, шийдвэрлэх шинж тэмдэг юм. Шээс гэнэт, маш хүчтэй хүрэх бөгөөд үүнийг тэвчих эсвэл үл тоомсорлох нь туйлын хэцүү байдаг.
- Олон шээх (Frequency): Өдрийн турш ойр ойрхон шээх шаардлага гарах. Эмнэл зүйн хувьд үүнийг 24 цагийн хугацаанд 8 буюу түүнээс дээш удаа бие засах.
- Шөнө шээх (Nocturia): Шөнийн цагаар 2 буюу түүнээс дээш удаа сэрж шээх бөгөөд энэ нь унтах хэмнэлийг ноцтой алдагдуулдаг.
-Шээс яаран задгайрах (Urge Incontinence). Гэнэт хүчтэй шээс хүрсний дараа шууд, өөрийн эрхгүй шээс алдах (дусах).

ДХИ-тэй хүн бүрт шээс задгайрах шинж тэмдэг илрэх албагүй.

- Шалтгаан ба нөлөөлөх хүчин зүйлс:

Тархи болон давсагны хоорондох мэдрэлийн хооронд мэдээлэл дамжуулалт алдагдах, эсвэл детрузор булчин өөрөө хэт мэдрэг болсон үед.

-Тодорхой шалтгааныг тогтоох боломжгүй тохиолдол (идиопатик) байдаг ч дараах хүчин зүйлүүд уг эмгэгийг улам дордуулдаг.

1. Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд

Давсагны үйл ажиллагаа нь мэдрэлийн системийн зохицуулалтаас шууд хамаардаг тул тархи, нугасны гэмтэл нь эдгээр мэдээлэл дамжуулалтыг алдагдуулдаг:

* Тархинд цус харвах
* Тархмал хатуурал (Multiple Sclerosis)
* Паркинсоны өвчин
* Нугасны гэмтэл эсвэл нурууны дискний ивэрхий

2. Давсаг болон аарцгийн хөндийн хэсэг газрын хүчин зүйлс

Аарцгийн ёроол булчин болон шээсний замын бүтцийн өөрчлөлт, цочроогч хүчин зүйлс нь давсагны булчинг өөрийн эрхгүй агшихад хүргэдэг:

Шээсний замын халдвар. Цочмог халдваруудад бэлгинй замын халдварч орж болоно. Нян, вирүс нь үрэвсэл үүсгэж, улмаар ДХИ-ийн шинж тэмдгүүд гарна.
-Давсагны чулуу эсвэл хавдар:
Давсагны хөндий доторх механик саад буюу цочроогчид.

Түрүү булчирхайн томролт. Эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн хоргүй томрол нь шээсний урсгалыг хааж, давсагны булчинг илүү хүчтэй ажиллахад хүргэдэг бөгөөд энэ нь яваандаа давсагны тогтворгүй, хэт идэвхтэй байдлыг үүсгэдэг.
-Аарцгийн ёроолын булчингийн сулрал: Голдуу төрөлт, мэс засал эсвэл цэвэршилтийн дараа үүсдэг ба суларсан булчингууд нь давсагны үйл ажиллагааг зохих ёсоор дэмжиж чаддаггүй.

3. Амьдралын хэв маяг ба бусад гадны хүчин зүйлс :
- Шээс хөөх эм болон бусад бэлдмэлүүд
- Хэт их кофейн, согтууруулах ундаа, сахар орлуулагч, маш их халуун ногоотой хоолны хэрэглээ нь дхвсагны салст давхаргыг цочроодог.
- Артерийн даралт ихсэх эсвэл зүрхний эмгэгийг эмчлэхэд ашигладаг зарим эмүүд
салст бүрхэвчийг цочроодог.
- Эстроген дааврын хэмжээ буурах: Эмэгтэйчүүдэд цэвэршилтийн дараа эстроген дааврын түвшин буурснаар шээсний сүв болон давсагны эдүүд нимгэрч, цочромтгой болдог.
- Давсагны буруу зуршил:** Давсаг бүрэн дүүрээгүй байхад "яахав, бэлтгэлтэй байя" гэж байнга бие засах нь детрузор булчинг харьцангуй бага шингэний хэмжээнд ч хариу үйлдэл үзүүлж агшдаг болоход хүргэдэг (буруу дасалд оруулдаг).

Давсагны хэт идэвхжил нь стрессийн буюу ачаалалтай үед шээс задгайрах (Stress Urinary Incontinence - SUI) эмгэгээс ялгаатай. Ачааллын улмаас шээс задгайрах нь шээс яарах мэдрэмж төрөхөөс илүүтэйгээр, давсагны булчингийн өөрийн эрхгүй агшилтаар бус, харин ханиах, найтах, хүнд юм өргөх зэрэг давсагны хананд механик даралт шахалт ирэх үед шээс дусах механик шинжтэй асуудал юм.

Давсагны хэт иддэвхжил эдгээр асуудлаар танд зовуурьтай бол 7755-9596 утсаар цаг авч үзүүлээрэй. #АДАМэмнэлэг

Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй, бэлгийн үйл ажиллгааны болон эрэгтэй, эмэгтэй шээсний замын эмгэгүүдийг оношилж, өдрөөр эмчилнэ.

Хэрвээ танд бэлгийн амьдралд өөрчлөлтүүд үүсгэдэг дараах шинж тэмдгүүд байгаа бол та заавал эмчид хандаарай.👉 Түргэн дур...
08/06/2026

Хэрвээ танд бэлгийн амьдралд өөрчлөлтүүд үүсгэдэг дараах шинж тэмдгүүд байгаа бол та заавал эмчид хандаарай.
👉 Түргэн дур тавих
👉 Бэлгийн дур хүсэлгүй болох
👉 Хөвчрөлт муудах
👉 Бэлгийн харилцаанд орох үед өвдөх, таагүй мэдрэмж төрөх
👉 Үрийн шингэн гадагшлахгүй байх
👉 Шодойд хатуу зангилаа үүсэх
👉 Бэлэг эрхтэн хөвчирсөн үедээ мурийх

Мөн та
1️⃣ Нөхөн үржихүйн эрхтний мэс засалд орсон
2️⃣ Нуруу нугасны гэмтэлтэй
3️⃣ Хими болон туяа эмчилгээ хийлгэдэг бол эмчид үзүүлээрэй.

🩺 Танд эрүүл энхийг хүсье.
-------------------------------------------------
☎️ Холбоо барих утас: 7755-9596

Address

Салбар-1: БЗД, 26-р хороо, Park Side үйлчилгээний төв, 4 давхар, 402 тоот
Ulaanbaatar
13312

Opening Hours

Monday 08:30 - 04:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 16:30
Saturday 09:00 - 14:00

Telephone

+97677559596

Alerts

Be the first to know and let us send you an email when АДАМ эрэгтэйчүүд, бөөрний эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to АДАМ эрэгтэйчүүд, бөөрний эмнэлэг:

Shortcuts

Share

Category