Froika Mongolia

Froika Mongolia Эмчилгээний арьс арчилгааны Фройка брэндийн Монгол дах албан ёсны дистрибьютер 8090 3069
(2)

Фройка дермокосметикс нь БАТГА, ҮРЧЛЭЭ, АРЬС ЦАЙЛТ, ПСОРИАЗ, ЭКЗЕМ ДИАТЕЗ, ҮС УНАЛТ, ХАГ зэрэг арьс харшлын өвчнүүдийн үед хэрэглэдэг эмчилгээний найрлагуудын өндөр агууламжтай тул үр дүн сайн байдаг. Арьсны эмч нарын туршилтаар батлагдсан...

Нүүрэнд гарсан улаан гүвдрүүт, идээт жижиг тууралт болгон заримдаа батга биш байдаг. Батгатай маш төстэй харагддаг хамги...
31/08/2026

Нүүрэнд гарсан улаан гүвдрүүт, идээт жижиг тууралт болгон заримдаа батга биш байдаг. Батгатай маш төстэй харагддаг хамгийн их андуурагддаг арьсны 5 өвчин бий.
1.Ам тойрсон дерматит
2.Розацеа буюу ягаан батга
3.Фунгал акне буюу мөөгөнцөрийн гаралтай үсний уутанцарын үрэвсэл
4.Бактерийн гаралтай үсний уутанцарын үрэвсэл
5.Демодекс хачигтай холбоотой арьсны үрэвсэл
Эдгээрийг БАТГА гэж андуураад буруу арчилбал ихэнхдээ арьсны асуудал улам дорддог.

Та өөрийн арьсны тууралтыг зөв ялган оношлож чадахгүй, эргэлзэж байвал 33 гэж коммент үлдээнэ үү. Арьсны асуудлаа Фройкад даатга...

Сэтгэгдэл хэсэгт дээрхи 5 арьсны асуудлын тухай дэлгэрэнгүйг уншиж танилцана уу.
Утас: 8090-3069
Www.nanopharm.mn

Милиа гэдэг нь арьсны гадаргуу доор кератин буюу арьсны уураг хуримтлагдан үүссэн жижиг цист юм.Онцлог: 1–2 мм хэмжээтэй...
28/08/2026

Милиа гэдэг нь арьсны гадаргуу доор кератин буюу арьсны уураг хуримтлагдан үүссэн жижиг цист юм.
Онцлог: 1–2 мм хэмжээтэй,өвдөхгүй гэхдээ хэдэн сар ч арилахгүй байж болно.Милиад нь зовхи, нүдний доод хэсэг, хацар орчим түгээмэл тохиолддог.Арьсны үхэжсэн эс гадагшлахгүй үлдэж, арьсан доор хуримтлагдах үед жижиг цагаан товруу үүсч болно.Энд гол асуудал нь тослог биш,арьсны эсийн шинэчлэлт юм.

Тиймээс жирийн батга шиг шахаж оролдох нь маш буруу.Иймд арьсны эмч нар зовхины ОРОЙН арчилгаанд ретинол 0,1% тосыг хэрэглэхийг зөвлөмж болгодог.Ретинол нь арьсны нөхөн төлжилтийг зохицуулж дахин милиа үүсэлтийг бууруулж хянадаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 25 гэж коммент үлдээнэ үү.
Онлайн захиалга: https://nanopharm.mn/products/190391/551315

Маго-фарм эмийн сангийн бүх салбарт
8090-3069

Фройкад итгэж арьсаа даатгадаг та бүхний хамгийн их асуудаг бүтээгдэхүүнүүд ирлээ. Удаан хүлээлгэсэнд уучлаарай 🥰Та өөри...
25/08/2026

Фройкад итгэж арьсаа даатгадаг та бүхний хамгийн их асуудаг бүтээгдэхүүнүүд ирлээ.
Удаан хүлээлгэсэнд уучлаарай 🥰

Та өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүний зөвлөгөө мэдээлэл эмчээс авах бол comment үлдээгээрэй.

Онлайн захилга https://nanopharm.mn/
Дэлгэрэнгүй мэдээллийг 8090-3069 дугаараас лавлана уу.
Арьсны асуудлаа Фройкад даатга...

Эрэгтэйчүүдийн батга нь эмэгтэйчүүдийнхээс өөр олон онцлогтой байдаг. 1. Батга гарахад гол нөлөөлдөг тестостерон эрчүүдэ...
29/07/2026

Эрэгтэйчүүдийн батга нь эмэгтэйчүүдийнхээс өөр олон онцлогтой байдаг.
1. Батга гарахад гол нөлөөлдөг тестостерон эрчүүдэд маш өндөр тул өсвөр наснаас эхэлсэн батга гэнэт гарч, амархан хүндрэх эсвэл олон жилийн турш үргэлжилж сорвижилт үүсгэдэг талтай.

2. Эрэгтэйчүүдийн арьс 25%-иар зузаан байдаг 👉 Тиймээс батга нь ихэвчлэн илүү том, гүн, өвдөлттэй байдаг.

3. Сахлаа буруу хусах нь батгыг улам дордуулдаг. Сахлын хутганы үрэлтээс болж: үсний уутанцар үрэвсэх, бактер тархах, батга сэдрэх эрсдэл нэмэгддэг.
Зөвлөгөө: Сахлаа бүлээн усанд зөөлрүүлсний дараа хус.
Сахлын машин хэрэглэх нь зөөлөн байдаг. Хуссаны дараа спиртгүй тайвшруулах бүтээгдэхүүн хэрэглэх.

4. Спортын дараа нүүрээ угаахгүй бол батга нэмэгддэг... Хөлс өөрөө батга үүсгэдэггүй. Харин: хөлс + тос + бактери + малгай, дуулганы үрэлт хамтдаа нүх бөглөснөөр батга гардаг.

Зөвлөгөө: Дасгалын дараа 30 минутын дотор нүүрээ угаах.
Хөлс шингэсэн малгай, алчуураа ойр ойрхон угаах.

5. Эрэгтэйчүүд батганы эмчилгээг хэтэрхий эрт орхидог бөгөөд туушгүй байдаг. Судалгаагаар ихэнх хүмүүс 2–3 долоо хоногийн дараа "үр дүн алга" гээд бүтээгдэхүүнээ сольдог. Гэтэл батганы эмчилгээний бодит үр дүн: 6–8 долоо хоногт эхэлдэг. Зарим хүнд 12 долоо хоног хүртэл шаардлагатай байдаг. Зөвлөгөө: Нэг эмчилгээний горимоо дор хаяж 8 долоо хоног тогтвортой баримтлах.

Та ямар арьс арчилгаа, дотроос ямар эмчилгээг яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол 33 гэж КОММЕНТ үлдээнэ үү. Фройка мэргэжилтнүүд танд зөвлөх болно.

Арьсны асуудлаа Фройкад даатга.
утас: 8090 3069
www.nanopharm.mn

Наранд арьс борлох болон түлэгдэх нь ижил асуудал биш. ✔️ Борлолт (Tanning) Нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд ар...
20/07/2026

Наранд арьс борлох болон түлэгдэх нь ижил асуудал биш. ✔️ Борлолт (Tanning) Нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд арьс меланин ихээр ялгаруулж, өнгө нь бараан болдог. Энэ үед цайруулах найрлагууд хэрэглэж эхэлнэ.

✔️ Нарны түлэгдэлт (Sunburn) UVB туяаны нөлөөгөөр арьсны эсүүд гэмтэж, улайх, өвдөх, хорсох, гуужих шинж илэрдэг. энэ ү?д тайвшруулах нөхөн сэргээх хэрэгтэй. Та манай чатаар зураг илгээгээд зөвлөгөө авах боломжтой. Эсвэл коммент хэсэгт НАР SUN гэж коммент үлдээнэ үү.

Борлосон ч, түлэгдсэн ч арьсыг хүчээр "цайруулах" биш, эхлээд арьсны хамгаалах давхаргыг сэргээж, дараа нь илүүдэл меланиныг аажмаар багасгах нь хамгийн зөв тактик юм.

🌿 Борлолт, нөсөө толбыг багасгахад түгээмэл хэрэглэгддэг 5 найрлага

1. Vitamin C (Аскорбины хүчил 15%) 🍊
Меланины үүсэлтийг сааруулна.
Арьсны өнгийг жигд болгож, антиоксидант хамгаалалт үзүүлнэ.
https://nanopharm.mn/products/252263/691806

2. Glycolic Acid (Гликолийн хүчил)
Үхэжсэн эсийг гуужуулж, шинэ эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ.
Борлосон өнгө аажмаар бүдгэрэхэд тусална. https://nanopharm.mn/products/252263/691805

3. Alpha Arbutin (Альфа Арбутин)
Тирозиназа ферментийг дарангуйлж, шинэ нөсөө үүсэхийг багасгана.
Мелазма, нарны толбонд өргөн хэрэглэгддэг. https://nanopharm.mn/products/252262/854213

4. Niacinamide (Витамин B3)
Меланины арьсны дээд давхарга руу шилжихийг бууруулдаг.
Арьсны хамгаалах давхаргыг сэргээж, үрэвслийн дараах бараан толбыг багасгахад тустай.
https://nanopharm.mn/products/252263/691810

5. Azelaic Acid (Азелаины хүчил)
Нөсөө толбо болон үрэвслийн дараах бараан толбыг багасгахад үр дүнтэй.
Мөн батгатай, эмзэг арьсанд давхар тохиромжтой.

⚠️ Нарны түлэгдэлттэй үед шууд хүчиллэг бүтээгдэхүүн (AHA, өндөр тунтай витамин C, ретиноид) хэрэглэх нь арьсыг цочроож болзошгүй. Эхлээд чийгшүүлж, арьсны хамгаалах давхаргыг сэргээсний дараа эдгээр идэвхтэй найрлагыг аажмаар хэрэглээрэй.
Чийгшүүлэх нөхөн сэргээх серум: https://nanopharm.mn/products/252263/691762

☀️ Хамгийн чухал нь: Шинэ нөсөө үүсэхээс сэргийлэхийн тулд өдөр бүр өргөн хүрээний SPF 50+ нарны хамгаалалт тогтмол хэрэглээрэй. Энэ нь ямар ч цайруулах найрлагаас илүү чухал алхам юм.
https://nanopharm.mn/products/252263/691768

Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаарай 🇲🇳🐎🏹 Үндэсний их баяр наадмаар МАГО ФАРМ эмийн сангийн салбарууд 11-12-ны ө...
11/07/2026

Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаарай 🇲🇳🐎🏹 Үндэсний их баяр наадмаар МАГО ФАРМ эмийн сангийн салбарууд 11-12-ны өдрүүдэд амарна. 13-ны өдрөөс эхлэн МАГО ФАРМ салбарууд 10:00-20:00 цагийн хооронд хэвийн ажиллана. 📱Www.nanopharm.mn онлайн захиалга хэвийх ажиллаж байгаа ч хүргэлт 07 сарын 20-ны өдрөөс гарч эхэлнэ. Хямдрал урамшууллууд зөвхөн онлайн захиалгаар үйлчилнэ. Утас: 80903069

Батга эмчилгээ, арьс арчилгаа хийж эхлэхэд зарим хүнд улам нэмэгдэж гарах шинж байдаг. Энэ нь арьсан доор аль хэдийн үүс...
08/07/2026

Батга эмчилгээ, арьс арчилгаа хийж эхлэхэд зарим хүнд улам нэмэгдэж гарах шинж байдаг. Энэ нь арьсан доор аль хэдийн үүссэн микрокомедон буюу бичил тосон бөглөөнүүд наашилж задарч байгаа хэлбэр байж болдог.

ХЭРЭВ батганы тос түрхэсний дараа арьс чимчигнэх, улайх шинж хавсарч байвал хэт эмзэг, эмзэгшсэн хуурайшилтай байгаа арьсыг
батганы тос улам хуурайшуулж тос ялгарлын бууруулснаас цочирч үрэвссэнээс батга нэмэгдэх тал мөн бий.

Үүнээс сэргийлэх арга нь эхлээд арьсны суурь дархлааг дэмжээд гүн чийгшүүлж тайвшруулах болон батганы идэвхтэй найрлагаа өнжөөд 1 удаа, нимгэн маш бага түрхээд дасгах байдаг.

Батганы эмчилгээний бүтээгдэхүүнүүд, ялангуяа:
✔️ ретиноидууд болох дипален гел
✔️ азелаины хүчил
✔️ салицилийн хүчил
✔️ Н2О2 нь арьсны гуужилтийг нэмэгдүүлж тосон бөглөөг задалдаг тул далд комедонуудыг илүү хурдан гадаргуу руу гаргадаг.

👉 шинээр батга үүсгээд байгаа биш, угаасаа гарах байсан батгануудыг түрүүлж гаргаж байгаа хэрэг. Үүнийг мөн skin purging гэж нэрлэдэг.

Гэхдээ дээрх найрлагуудад арьсаа аажим дасгаад, суурь арчилгааг зөөлөн сонгож, зөв дарааллаар арчилгаа хийх нь батга нэмэгдэхээс сэргийлдэг.

Та манай эмч, мэргэжилтнүүдээс өөрийн арьсанд тохирсон ЗӨВЛӨГӨӨ авахыг хүсвэл 33 гэж коммент үлдээнэ үү.

Арьсны асуудлаа Фройкад даатга...
www.nanopharm.mn | 8090 3069

Батга, батганы сорвитой тэмцэхэд энгийн гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү эмчилгээний дермокосметик богино хугацаанд үр дү...
07/07/2026

Батга, батганы сорвитой тэмцэхэд энгийн гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү эмчилгээний дермокосметик богино хугацаанд үр дүн үзүүлэхэд чухал нөлөөтэй байдаг.

✨ Яагаад Фройка үнэнч хэрэглэгчид болон арьсны эмч нар манай брэндийг сонгодог вэ?

✅ 75+ жилийн туршлага – Европын холбооны дермокосметикийн стандарт, ISO чанарын шаардлага хангасан үйлдвэрлэл.

✅ Эмчилгээний үр дүнтэй найрлага – Арьсны асуудал бүрт тохирсон идэвхт найрлага, хангалттай тунгаар агуулагддаг тул зөв хэрэглэвэл бодит үр дүнг богино хугацаанд үзүүлдэг.

✅ Үнэ цэнийн давуу тал – Үйлдвэрээс шууд тээвэр, хадгалалтыг стандартаар найдвартай нийлүүлэгддэг учраас өндөр чанарыг боломжийн үнээр таны гарт хүргэдэг.

💙 Зөвхөн БАТГА гэлтгүй батганы сорви, сэвх нөсөө, арьс цайруулах, псориаз, экзем, витилиго, үс хуйхны асуудал зэрэгт тохирох бүтээгдэхүүнээ сонгохыг хүсвэл "33" гэж коммент үлдээгээрэй.

Бид таны арьсны суурь онцлогт тохируулсан эмчилгээний арьс арчилгааг бүр дотроос ямар нэмэлтүүд уух, ямар дэглэм барих талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгье.

Онлайн захиалга: www.nanopharm.mn
Утас: 8090 3069 | МАГО ФАРМ эмийн сангийн бүх салбарт бэлэн худалдаалж байна.

Нүүрний нэг л хэсэгт БАТГА (эрүү, хамар, дух, хацрын нэг цэгт) ДАХИН ДАХИН ГАРАХ нь ихэнхдээ "арьсны суурь асуудал бүрэн...
26/06/2026

Нүүрний нэг л хэсэгт БАТГА (эрүү, хамар, дух, хацрын нэг цэгт) ДАХИН ДАХИН ГАРАХ нь ихэнхдээ "арьсны суурь асуудал бүрэн шийдэгдээгүй" илтгэдэг. Зөвхөн батгыг дарах бус, шалтгааныг олох маш чухал. Дараах 6 шалтгааныг шалгаад үзээрэй.

🍀 1. Тэр хэсгийн тосны булчирхай том, идэвхтэй байдаг.
➡️ Эмчилгээ: Ретиноид (адапален 0,1%, ретинол 0,1%), 2% салицилийн хүчил, Бензоил пероксид шаардлагатай. Алин таны арьсанд тохирохыг мэдэхийг хүсвэл манай чатаар холбогдоорой.

🍀 2. Дааврын нөлөө - Ялангуяа: эрүү, эрүүний шугам, хүзүү рүү сарын тэмдэгний мөчлөг бүрийн өмнө гардаг бол дааврын нөлөө өндөр магадлалтай. ➡️ Эмчилгээ:
* Дааврын үнэлгээ (PCOS, PMOS, PMS андроген илүүдэл гэх мэт)
* Жирэмслэлтээс хамгаалах эм (эмэгтэйчүүдийн эмчийн хяналт зөвлөгөөний дор)
* Мөчлөгийн дагуу прогестерон хэрэглэх эсэхийг эмчтэй ярилцах

🍀 3. Батганы "голомт" бүрэн арилаагүй, Арьсан дор жижиг комедон үлдсэн байдаг. Хэдэн долоо хоног үрэвсэл намжаад дараа нь дахин үрэвсэнэ. ➡️ Эмчилгээ: Комедон экстракт буюу эмнэлгийн нөхцөлд шахаж цэвэрлэх
* Ретиноидыг тогтмол урт хугацаанд хэрэглэх *Арьсыг зөөлөн гуужуулах

🍀 4. Үргэлжилсэн механик цочролыг арилгах: амны маск, утас, малгай, дэрний уут, гараараа байнга хүрэх рефлекс ➡️ Эмчилгээ: Цочроогчийг арилгах * Дэрний уутаа ойрхон солих
* Утсаа ариутгах

🍀 5. Батгаа буруу бохир орчинд шахах
Шахсан хэсэгт: үрэвсэл бүрэн арилахгүй дутуу үлдэх, сорвижилт
* дахин үрэвсэх эрсдэл нэмэгддэг.

🍀 6. Өөр хавсарсан өвчин байх боломжтой Хэрэв үргэлж яг нэг цэгт:
* том өвдөлттэй зангилаа
* идээтэй, олон сар давтагддаг бол
дараахыг бодолцоно.
* эпидермоид уйланхай
* үсний уутанцрын үрэвсэл
* hidradenitis (суга, цавь орчимд)
* ховор тохиолдолд арьсны хавдар

Иймд та өөрийн суурь арьсны онцлогт тохирсон курс эмчилгээний найрлагууд агуулсан арьс арчилгааг Фройка эмчээс онлайн зөвлөгөө авах бол 23 гэж коммент үлдээнэ үү.

Өдөр бүр анагаах ухааны нотолгоотой арьс арчилгааны зөвлөгөө мэдээлэл уншихыг хүсвэл манай хуудсыг дагаарай  FOLLOW - Арьсны асуудлаа Фройкад даатга.

www.nanopharm.mn | 8090 3069

25/06/2026

Батгаа архагшуулахгүй, сорвигүй эдгээж ЭНЭ ЗУНЫ АМРАЛТААРАА БАТГАА үр дүнтэй арилгахыг хүсвэл Фройка-д хандаарай. Дэлгэрэнгүй мэдээлэл, эмчийн зөвлөгөө авахыг хүсвэл 23 гэж коммент үлдээнэ үү.

Батганы дипален гел онлайн захиалга: https://nanopharm.mn/products/252262/510085
Фройка азелайк 15% онлайн захиалга: https://nanopharm.mn/products/252262/551310

Багцаараа илүү хэмнэлттэй ЗУНЫ УРАМШУУЛАЛТ БАГЦ: https://nanopharm.mn/products/252262/905646 багц зөвхөн онлайн захиалгаар цөөн тоотой тул та яараарай.

Арьсны асуудлаа Фройкад даатга. Утас: 80903069

Address

Маго фарм эмийн сангийн бүх салбаруудаар худалдаалж байна
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Froika Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Froika Mongolia:

Shortcuts

Share