Баянзүрх дүүргийн 19-р хороо "Өнөр-Энхмэнд" ӨЭМТ

Баянзүрх дүүргийн 19-р хороо "Өнөр-Энхмэнд" ӨЭМТ ЭНЭХЭН БИЕ МИНЬ ГАНЦХАН БИЛЭЭ
ЭРҮҮЛ МЭНДЭЭ САХИН ХАМГААЛЦГААЯ Эмнэлэг

15/06/2026

Бидний үйл ажиллагааг дэмжээд like дараарай. Баярлалаа.☺️

12/06/2026

БЗД-ийн 19-р хороо, “Өнөр-Энхмэнд” ӨЭМТ-ийн эмчийн нэг өдөртэй танилцъя. (АШУҮИС-ийн ХИЭ 327 хэсгийн оюутнууд) Биднийг дэмжээд Like болон share хийгээрэй. 🥰

09/06/2026
📋 СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА - 2026Эрхэм үйлчлүүлэгч та,"Өнөр-Энхмэнд" Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн үйлчилгээний чанар, хү...
04/06/2026

📋 СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА - 2026

Эрхэм үйлчлүүлэгч та,

"Өнөр-Энхмэнд" Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2026 оны сэтгэл ханамжийн судалгааг явуулж байна.

Таны үнэт санал бодол бидний хөгжлийн гол тулгуур болох тул судалгаанд идэвхтэй оролцоно уу!

🔗 Судалгааны линк: https://shorturl.at/0yZTB

📞 Холбоо барих: 11462040, 88252395

Иргэдийн анхааралд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Ахмад настан, хүүхдийн нэгдсэн эмнэлэг” ашиглалтад орж...
29/04/2026

Иргэдийн анхааралд
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Ахмад настан, хүүхдийн нэгдсэн эмнэлэг” ашиглалтад орж, үйл ажиллагаа жигдэрсэнтэй холбогдуулан тусламж, үйлчилгээний зохицуулалтад шинэчлэл хийж байна.
Иймд 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн амбулаторийн тусламж, үйлчилгээг дараах хуваарийн дагуу үзүүлнэ.

🎈УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?Умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу ПАП шинжилгээ нь папиллома вирусийн халдва...
28/04/2026

🎈УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу ПАП шинжилгээ нь папиллома вирусийн халдварын шалтгаантай үүсдэг :
❗️Умайн хүзүүний хавдар
❗️Хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэх зорилготой хийгддэг шинжилгээ юм.
🎈🎈🎈 Иймээс 30 наснаас эхлэн 3 жилийн хугацаатайгаар умайн хүзүүний эсийн шинжилгээндээ идэвхитэй хамрагдаарай.
🎈🎈🎈Гадуур үнэ өртөг төлж шинжилгээнд хамрагдах гэж байхаар өөрийгөө болон гэр бүлийнхээ нэг гишүүнээ үзүүлэхээр өрхийн эмнэлэгтээ ирэхдээ л өгчихөж байгаарай.
✍️✍️✍️Хариу нь бага зэрэг удаж гарах боловч шинжилгээ өгөхөд ердөө 5 мин шаардлагатай.
Анхаарах зүйлс:
📌Сарын тэмдэг ирээгүй байх
📌48 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх
📌Эмэгтэйчүүдийн лаа эмчилгээ хийлгээгүй байх
Ажлын өдрүүдэд ӨЭМТ-д авна.
🏥🧑‍⚕️👩‍⚕️Бид таныг 2026 оны турш хүлээсээр л байна ....

09/01/2026

✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
✅Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

24/12/2024

‼️ЗАРЛАЛ‼️
Ажлын өдрүүдэд 08:00-21:00 цаг хүртэл
Амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл
Бүх нийтийн амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж байна.
Жич: Амралтын өдрийн эдгээр цагуудад хөнгөлттэй эм бичихгүй, дуудлага хүлээн авахгүй, вакцин, дусал, тариа хийхгүй болно.
Лавлах утас: 11462030
"ӨНӨР-ЭНХМЭНД" ӨЭМТ

Өдрийн мэнд та бүхэндээ "Өнөр Энхмэнд" ӨЭМТ өөс дараах зарыг хүргэж байна. 2024 оны 11 дүгээр сарын 02 ны өдөр буюу Бямб...
30/10/2024

Өдрийн мэнд та бүхэндээ "Өнөр Энхмэнд" ӨЭМТ өөс дараах зарыг хүргэж байна. 2024 оны 11 дүгээр сарын 02 ны өдөр буюу Бямба гарагт "Ахмад настны эрүүл мэндийг дэмжие", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах олон улсын өдөрт зориулсан" аяны хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвд өглөө 10.00 цагаас эхлэн өдөрлөг зохион байгуулагдана. Өдөрлөгийн хүрээнд Зүрхний их эмч, Бөөрний их эмч, Хоол зүйч их эмчийн нарийн мэргэжлийн үзлэг болон элэгний В,С вирус илрүүлэх, Д витамин, хавдрын маркери илрүүлэх илрүүлэг, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, сахарын 3 сарын дундаж, умайн хүзүүний эсийн шинжилгээ хийгдэх болно.
Хамгийн гол нь өдөрлөгт ирсэн иргэдийн жин, өндөр, биеийн жингийн индексийг тодорхойлон тайлбарлаж өгөх, цусны даралтыг хэрхэн үзэх, ахмад настны хооллолт болон дасгал хөдөлгөөний талаар хувь хүнд тохирсон зөвлөгөө мэдээллийг хүргэх болно. БЗД ийн 19 дүгээр хорооны ахмад настнууд минь идэвхтэй хамрагдаарай. Бид хамтдаа хэчээж Эрч хүчтэй, Эрүүл хооллолттой, Эрчимт хөдөлгөөнөөр хичээллэсэн иргэдийг буй болгоно.

БЗД ийн 19 дүгээр хорооны 168 дугаар цэцэрлэгт Томуу, томуу төст өвчин идэвхжиж байгаатай холбогдуулан "Дархлаа сайжруул...
22/10/2024

БЗД ийн 19 дүгээр хорооны 168 дугаар цэцэрлэгт Томуу, томуу төст өвчин идэвхжиж байгаатай холбогдуулан "Дархлаа сайжруулах цэгэн иллэг хийцгээе", "Гараа угаацгаая", "Шүдээ зөв угаая" сургалт сурталчилгааг бэлтгэл, ахлах, дунд бүлгийнхэнд хийлээ. Бяцхан хүүхдүүд маань сургалтад маш идэвх санаачлагатай, оролцоо ихтэй, бас томоотой оролцлоо. Бүр бидэнтэй хамт гар угаах талаар дуугаа дуулж, гараа угаах багшийн дүрд тоголж, сургалт дуусахад Баярлалаа хэмээн талархлаа илэрхийллээ. Хайр хүрэм үрсүүдийн төлөө хамтдаа хэчээцгээе.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянзүрх дүүргийн 19-р хороо "Өнөр-Энхмэнд" ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Баянзүрх дүүргийн 19-р хороо "Өнөр-Энхмэнд" ӨЭМТ:

Shortcuts

Share

Category