17/08/2026
🎫 Мэргэжлийн гишүүдэд зориулсан онцгой боломж
Улаанбаатар-Бээжин чиглэлийн үнэгүй нислэгийн тийзний сугалаа
MHIDA нь энэ жил нийгэмлэгийнхээ 4 мэргэжлийн гишүүнийг Бээжин–Улаанбаатар чиглэлийн ирэх-очих (хоёр талын) нислэгийн үнэгүй тийзээр дэмжиж байна.
Онгоцны буудлын татвар багтаагүй болно.
Дөрвөн тийзийг мэргэжлийн гишүүдийн (professional membership) дундаас онлайн сугалаагаар, ил тод шударгаар шалгаруулна. Шалгарсан гишүүд тийзээ доорх олон улсын сургалтад оролцох аялалдаа, эсвэл өөрт тохиромжтой бусад хугацаанд ашиглаж болно.
📚 Санал болгож буй сургалт
Healthcare Management & National Health Insurance Project Training
📍 October 12–23, 2026 · Taipei, Taiwan
🗓 Application deadline / Өргөдлийн эцсийн хугацаа: September 10, 2026
Тайлбар: Тийз нь Улаанбаатар–Бээжин–Улаанбаатар чиглэлд хүчинтэй. Бээжингээс Тайпэй хүрэх үлдсэн чиглэлийг гишүүн өөрөө зохицуулна.
✅ Хэрхэн оролцох вэ?
Мэргэжлийн гишүүнчлэлд (professional membership) шилжсэн байх шаардлагатай.
Гишүүнчлэлийн статусаа 2026 оны 8 дугаар сарын 28-ны дотор шинэчилнэ үү.
Бүртгэлтэй мэргэжлийн гишүүд автоматаар сугалаанд оролцоно.
🎯 Сугалаа
2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр онлайнаар, ил тод, шударга байдлаар явагдана.
Энэхүү боломж нь мэргэжлийн гишүүддээ олон улсын туршлага судлах, мэдлэгээ дээшлүүлэх, мэргэжлийн харилцаагаа өргөжүүлэх үнэ цэнэтэй боломж юм. Өнөөдөр л мэргэжлийн гишүүнчлэлдээ шилжиж, сугалаанд оролцоорой!