Сетунари ХХК

Сетунари ХХК Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сетунари ХХК, Medical Equipment Supplier, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чагдаржав ХД #24, Ulaanbaatar.

Sta Satellite Max✅ Зуурамтгай шинж чанарт суурилсан (механик) илрүүлгийн системтэй учраас шинжилгээний хариу үнэн зөв на...
06/03/2026

Sta Satellite Max

✅ Зуурамтгай шинж чанарт суурилсан (механик) илрүүлгийн системтэй учраас шинжилгээний хариу үнэн зөв найдвартай гардаг
✅ Карусель дээр үргэлжлүүлэн ачааллах боломжтой: 20 сорьц, 16 урвалж, 220 кувейт
✅ Яаралтай шинжилгээний сорьцыг уншуулах боломж бүхий STAT менежменттэй учраас шинжилгээний хариу хурдан гардаг
✅ Урвалжийг ялган таньдаг
✅ Сорьцыг автоматаар шингэлэх, шинжилгээг дахин уншуулах үйлдлийг автоматжуулсан
✅ Сайжруулсан эргономик загвартай

Бүтээгдэхүүн үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг
www.setunari.com болон ☎️70177015 дугаарт холбогдон аваарай

📍Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чагдаржав ХД #24

БИД ЧАНАРААР ТЭРГҮҮЛНЭ

cobas e 411 анализатор Патентлагдсан электрохимилюминесцентийн (ECL) технологийг ашигладаг иммунологийн бүрэн автомат ан...
23/02/2026

cobas e 411 анализатор

Патентлагдсан электрохимилюминесцентийн (ECL) технологийг ашигладаг иммунологийн бүрэн автомат анализатор бөгөөд цус багадалт, яс үе мөч, хавдрын маркерууд, яаралтай тусламжийн үеийн маркерууд, эмэгтэйчүүд/ нөхөн үржихүй/ даавар, эрчимт эмчилгээ, халдварт өвчин зэрэг олон төрлийн ин витро оношилгооны тоон болон чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлдог. Анализатор нь рак болон диск систем гэсэн хоёр төрөлтэй.

✅ Шинжилгээний хамрах хүрээ:
Иммунологийн шинжилгээнд ECL технологийг ашигладаг
✅ Хүчин чадал: Цагт 86 тест
✅ Сорьцын төрөл: Ийлдэс, сийвэн, шээс
✅ Шинжилгээний найдвартай байдал:
Нэг удаагийн хошуу (tip) болон хундага (cups) ашигладаг учраас сорох үед сорьц холилдох эрсдэлээс бүрэн сэргийлдэг бөгөөд бохирдол үүсэхгүй. Сорьцын шингэний түвшин болон бүлэн мэдрэгчтэй (LLD)
✅ Урвалж: 18 урвалжийн байрлалтай

Бүтээгдэхүүн үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг
www.setunari.com болон ☎️70177015 дугаарт холбогдон аваарай
📍Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чагдаржав ХД #24

БИД ЧАНАРААР ТЭРГҮҮЛНЭ

"Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүльеТа бүхэн элгээрээ энх амгаланТөрлөөрөө түвшин ...
17/02/2026

"Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн
Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье

Та бүхэн элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин амгалан
Сайхан шинэлээрэй

📌 7 САРЫН ОНЦЛОХ ТӨСЛҮҮДЭЭС...Rotem Delta тромбоэластометрийн аппаратыг УХТЭ-д суурилуулж, хүлээлгэн өглөө. Энэхүү төхөө...
25/08/2025

📌 7 САРЫН ОНЦЛОХ ТӨСЛҮҮДЭЭС...
Rotem Delta тромбоэластометрийн аппаратыг УХТЭ-д суурилуулж, хүлээлгэн өглөө. Энэхүү төхөөрөмжийг суурьлуулсанаар оношлогооны нарийвчлалыг сайжруулах чухал ач холбогдолтойюм.

#ОнцлохТөсөл

📌 7 САРЫН ОНЦЛОХ ТӨСЛҮҮДЭЭС...Нийслэлийн Хүрээ амаржих газрын лабораторид✅ Биохимийн бүрэн автомат анализатор✅ Иммунолог...
06/08/2025

📌 7 САРЫН ОНЦЛОХ ТӨСЛҮҮДЭЭС...
Нийслэлийн Хүрээ амаржих газрын лабораторид
✅ Биохимийн бүрэн автомат анализатор
✅ Иммунологийн бүрэн автомат анализатор
✅ Шээсний бүрэн автомат анализаторуудыг
амжилттай суурилуулж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Энэхүү шинэчлэл нь оношилгооны нарийвчлал, хурд, чанарыг шинэ шатанд гаргаж, эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Хүрээ амаржих газар

#ОнцлохТөсөл

Сетунари ХХК нь Монголын Радиологийн Нийгэмлэгээс 6 сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж буй "Mongolian Congress of ...
20/06/2025

Сетунари ХХК нь Монголын Радиологийн Нийгэмлэгээс 6 сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж буй "Mongolian Congress of Radiology - 2025" арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцож байна.

🔹Энэ удаагийн чуулган нь Монголын Радиологийн Нийгэмлэгийн 30 жилийн түүхэн ойтой давхцаж буйгаараа онцлог бөгөөд радиологийн салбарын тэргүүлэгчид, эмч мэргэжилтнүүд нэг дор цугларч, ирээдүйн оношилгооны шийдлүүдийг хэлэлцэж буй чухал үйл явдал юм.

🔹Эрүүл мэндийн салбарт 17 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ''Чанараар тэргүүлэгч'' Сетунари ХХК нь Mongolian Congress of Radiology – 2025 арга хэмжээнд оролцож, Хос рентген үүсгүүр компьютерт томографийн аппарат (Dual source CT), Хэт авиан оношилгооны аппарат (Ultrasound machine), Соронзон резонанст томографийн аппарат (MRI), Рентген аппарат (X-Ray apparatus) зэрэг дүрс оношилгооны цогц технологиудыг нэг дор танилцуулж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж, эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

🎈 Хүүхэд бол ирээдүй!Өнөөдөр бол хүүхэд бүрийн инээмсэглэл хамгийн тод гэрэлтэх өдөр — Хүүхдийн эрхийг хамгаалах олон ул...
01/06/2025

🎈 Хүүхэд бол ирээдүй!
Өнөөдөр бол хүүхэд бүрийн инээмсэглэл хамгийн тод гэрэлтэх өдөр — Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр.

"Сетунари ХХК" нь ирээдүй болсон бяцхан зүрх бүрийн аз жаргалтай, эрх чөлөөтэй өсч хүмүүжих орчныг бүрдүүлэхэд хичээн зүтгэсээр байх болно.
Томчууд бидний өнөөдрийн хайр, хамгаалалт л маргаашийн гэрэлт ирээдүйг бүтээнэ.

👧🧒 Хүүхэд бүр жаргалтай байх эрхтэй!
Хамтдаа хүүхдэд ээлтэй, аюулгүй, хөгжлийн дэмжлэгтэй орчинг бүтээцгээе.

#СетунариГрупп #ХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр #ИрээдүйгээХайрлая

26/04/2025

Монголын Эрүүл Мэндийн Лабораторийн Ажилтны 7 хоног буюу арга хэмжээ 2025 оны 4 сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сетунари ХХК нь салбарын мэргэжилтнүүдээ дэмжих зорилгоор "Платиниум"спонсороор оролцож, хамтран ажилдаг Roche брэндийн 2024 оны хамгийн сүүлийн үеийн технологиудыг танилцууллаа.

23/04/2025

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД MRI АППАРАТ СУУРИЛУУЛЛАА...

Эрүүл мэндийн салбарт 17 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа СЕТУНАРИ ХХК нь Герман улсын SIEMENS HEALTHINEERS брэндийн албан ёсны дистрибьютер бөгөөд Монгол улсад Дүрс оношилгооны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээгээр мэргэшсэн АНХНЫ монгол инженерийн багийг бэлтгэж, ГССҮТ-д 1.5Т хүчин чадал бүхий MRI аппаратыг угсарч, суурилуулан ашиглахад бэлэн болгож, хүлээлгэн өглөө.
MRI аппарат нь ямар нэгэн цацраг туяаны хордолтгүйгээр соронзон орны нөлөөллөөр эсийн түвшинд хүний биеийн соронзон чанарын өөрчлөлтийг дүрс болгох оношилгоо, шинжилгээний арга бөгөөд энэхүү аппарат ашиглалтад орсноор ард иргэд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх MRI шинжилгээний хариуг хүлээн авах боломжтой болж байна.

''ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР''-ийн мэнд хүргэе!👩‍🔬👏💙Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл ...
28/03/2025

''ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР''-ийн мэнд хүргэе!👩‍🔬👏💙

Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй эрүүл мэндийн салбарын нийт АЖИЛТНУУД, ХАРИЛЦАГЧ, ХАМТРАН ажиллагсаддаа баярын мэнд хүргэе!🤩

Анх АНУ-д 1990 оны гуравдугаар сарын 30-нд “Үндэсний эмч нарын өдөр" болгон тэмдэглэж байжээ. Үүнээс хойш Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн 3 сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг болсон билээ.

𝐈𝐊𝐀 компани таны лабораторид тохирсон хамгийн сайн холигч, сэгсрэгч багажуудыг санал болгож байна. 𝐈𝐊𝐀 үйлдвэрлэгчийн со...
25/03/2025

𝐈𝐊𝐀 компани таны лабораторид тохирсон хамгийн сайн холигч, сэгсрэгч багажуудыг санал болгож байна.

𝐈𝐊𝐀 үйлдвэрлэгчийн соронзон холигч нь төрөл бүрийн хэмжээтэй лабораторын шил саванд тохирох бөгөөд халаагууртай, халаагуургүй зэрэг өргөн сонголттой.
Давуу талуудыг дурьдвал:
✅Хамгийн ихдээ 20 л хүртэлх эзлэхүүнтэй шингэнийг 50-1500 эргэлтийн хурдтайгаар холих хүчин чадалтай.
✅IKA халаагууртай соронзон холигч нь бусад ижил төрлийнх холигч төхөөрөмжтэй харьцуулахад эрчим хүчийг 25%-иар бууруулсанаараа байгаль орчинд ээлтэй юм.
✅𝐀𝐥𝐧𝐢𝐜𝐨 соронзон технологийг ашигласнаар 𝐈𝐊𝐀 𝐏𝐥𝐚𝐭𝐞 (𝐑𝐂𝐓 𝐝𝐢𝐠𝐢𝐭𝐚𝐥) нь маш сайн температурын тогтвортой байдал болон өндөр индукцтэй болдог. Бүрэн интеграцчилсан цаг хэмжигч болон тоолуурын функц нь кинетик болон мэдрэмтгий урвалуудыг хянахад дэмжлэг үзүүлдэг.
✅𝐈𝐊𝐀 𝐒𝐦𝐚𝐫𝐭𝐓𝐞𝐦𝐩® функц нь хэрэглэгчдийг ухаалгаар, урьдчилан тооцоолсон байдлаар лабораторийн аюулгүй байдлыг хангаж өгөх болно.

Бүтээгдэхүүн үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг
www.setunari.com болон ☎️70177015, 89028920 дугаарт холбогдон аваарай
📍Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чагдаржав ХД #24

БИД ЧАНАРААР ТЭРГҮҮЛНЭ

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чагдаржав ХД#24
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670177015

Alerts

Be the first to know and let us send you an email when Сетунари ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сетунари ХХК:

Shortcuts

Share