07/07/2026
🦷 Шүд авхуулсны дараах зайг заавал нөхөн сэргээх хэрэгтэй юу?
Ихэнх хүмүүс өвдөлтгүй болсон бол эмчилгээ дууссан гэж боддог. Гэвч шүдгүй үлдсэн зайг удаан хугацаанд шүдэлбэр болон бусад аргаар сэргээхгүй орхивол дараах өөрчлөлтүүд үүсэх эрсдэлтэй.
✔️ Хажуугийн шүднүүд шүдгүй хоосон зай руу хазайх
✔️ Эсрэг талын шүд сунаж ургах
✔️ Хоол зажлах үйл ажиллагаа алдагдах
✔️ Хазалт өөрчлөгдөх
✔️ Шүд цэвэрлэхэд хүндрэлтэй болж, цоорол болон буйлны өвчний эрсдэл нэмэгдэх
Энэ тохиолдолд композит нөхөн сэргээлт болон Ribbond (шилэн мяндас)-ын технологи ашиглан шүдгүйдлээс үүссэн зайг нөхөн сэргээж, гоо зүй болон үйл ажиллагааг сэргээх боломжтой байлаа.
💡 Шүд авхуулсан бол зайг нөхөх хамгийн тохиромжтой аргыг шүдний эмчтэйгээ зөвлөлдөн сонгоорой. Өвчтөн бүрийн эмнэлзүйн нөхцөл байдал өөр тул эмчилгээний төлөвлөгөө хувь хүн бүрт өөр байдаг.
📍 NaraDent Family Dental Office
📞 76112742