08/07/2026
🖇️Only Moms Tips 4
Хүүхдээ дулаан хувцаслачихсан байхад л амархан даардаг юм шиг санагддаг уу?
Даарвал өвдөнө гэж айсаар бид хүүхдийнхээ дасан зохицох чадварыг хөгжүүлэх боломжийг хязгаарлаад байж магадгүй.
🍀Ихэнх ээж, аав хүүхдээ дааруулах вий гэж санаа зовдог. Гэхдээ хүүхдийн бие орчны температурын өөрчлөлтөд аажмаар дасан зохицож сурах нь эрүүл өсөлт, хөгжлийн нэг хэсэг юм.
🍀Зуны улирал бол усаар чийрэгжүүлж эхлэхэд хамгийн тохиромжтой үе. Усны температурыг аажмаар өөрчилж дасгах нь биеийн дулаан зохицуулалтын тогтолцоог идэвхжүүлж, халуун-хүйтний өөрчлөлтөд илүү үр дүнтэй хариу үзүүлэх чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болдог.
🍀Усаар чийрэгжүүлэх гэдэг нь хүүхдийг гэнэт хүйтэн усанд дүрэхийг хэлдэггүй.
🍀Харин насанд нь тохирсон, тухтай бүлээн уснаас эхэлж, усны температурыг (-) аажмаар өөрчилөн дасгах үйл явц юм.
🍀Халуун өдрүүдэд нарны илчинд бүлээссэн усаар тоглуулах, усанд аюулгүйгээр тоглуулах нь чийрэгжүүлэлтийг эхлүүлэх энгийн аргуудын нэг.
🍀Дулаан зохицуулалт сайн хөгжсөн хүүхэд орчны температурын өөрчлөлтөд илүү сайн дасан зохицдог. Харин энэ нь ханиад томуунаас бүрэн хамгаална гэсэн үг биш.
🍀Хүүхдийг дааруулах биш, биеийг нь зөв дасгах нь чийрэгжүүлэлтийн үндсэн зарчим юм.
➡️Усаар чийрэгжүүлэлтийг хэрхэн зөв эхлүүлэх талаар эргэлзэж байна уу “Зөвлөгөө” гэж 📩 илгээгээрэй.
#ЭмчЭэж
#ХүүхдийнЭрүүлМэнд
#ХүүхдийнЧийрэгжилт
#УсаарЧийрэгжүүлэх
#Дархлаа
#ХүүхэдАсаргаа
#ЭэжүүдэдЗориулж
Эмч ээжийн зөвлөгөө