Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн

Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн, Psychologist, СБД, 8-р хороо, 1-р байр, 256 тоот, Ulaanbaatar.

Бид мэргэжлийн ёс зүй, шинжлэх ухаанд тулгуурласан сэтгэл зүйн үнэлгээ, зөвлөгөө, сургалт, судалгааг 10 гаруй жил тасралтгүй явуулж, хэрэглээнд тулгуурласан сэтгэл зүйн цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Манай хүрээлэнгийн мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай хамт олон сэтгэл судлаачийн ёс зүйг баримтлан нууцыг хадгалж, дэлхийн стандартад нийцсэн сэтгэл зүйн өрөө танхимд үйл ажиллагаагаа явуулдаг. Бид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн практикт хэрэглэгддэг сонгодог арга аргачлал, оношлогооны багаж төхөөрөмж дээр шинжлэх ухааны үндэстэй оношлогоо явуулж, хүний бодит нөөц боломж, сэтгэл зүйн онцлог, авъяас чадвар зэргийг тодорхойлон, зөвлөгөө өгч хөгжүүлэхийн зэрэгцээ сургалт, тренинг зохион байгуулна.

05/07/2026

Ахмадын идэвхтэй насжилтыг дэмжиж, ногоон ирээдүйг хамтдаа бүтээлээ 🌳

Манай компани тус ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд хэрэгжиж буй “Ахмадын идэвхтэй насжилтыг дэмжих” хөтөлбөрт нэгдэн, мод тарих ажлыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь ахмад настнуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ирээдүй хойч үедээ илүү эрүүл, цэвэр орчныг өвлүүлэх зорилготой юм.

Бид хамтын оролцоо, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж, ахмад үеийнхний үнэт туршлага, идэвх санаачилгыг дэмжсэн энэхүү сайн үйлсэд оролцсондоо баяртай байна.

Өнөөдөр тарьсан мод бүхэн ирээдүйн амьдралын бат бөх үндэс болж ургана.
Хамтдаа ногоон ирээдүйг бүтээцгээе.

• 2069 сурагчийг хамруулсан мэргэжлийн чиг баримжааны сэтгэл зүйн үнэлгээ Увс аймагт амжилттай хэрэгжлээ Хэрэглээний сэт...
30/06/2026

• 2069 сурагчийг хамруулсан мэргэжлийн чиг баримжааны сэтгэл зүйн үнэлгээ Увс аймагт амжилттай хэрэгжлээ Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс хэрэгжүүлсэн "Мэргэжлийн сонирхол, карьерийн чиг баримжааг тодорхойлох" төсөл Увс аймагт амжилттай хэрэгжиж, 13 сумын 19 ерөнхий боловсролын сургуулийн 2069 ахлах ангийн сурагчийг, зорилтот бүлгийн 80 хувийг хамруулсан шинжлэх ухаанд суурилсан сэтгэл зүйн үнэлгээ, мэргэжлийн зөвлөгөөний үйлчилгээг амжилттай хүргэлээ. Хоёр сарын хугацаанд хэрэгжсэн төслийн хүрээнд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн 14 сэтгэл судлаач судалгаанд хамрагдсан аймаг суманд хүрэлцэн очиж 9–12 дугаар ангийн сурагчдын авьяас чадвар, сонирхол, зан төлөв, үнэт зүйл, ирээдүйн зорилгыг сэтгэл зүйн оношилгооны аргачлалаар үнэлэн, өөрийн онцлогт нийцсэн мэргэжил, карьерын чиглэлээ тодорхойлоход нь хувь хүний зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа.
• Төслийн үр дүнд сурагчдын мэргэжлийн сонирхол, карьерийн чиг баримжаа, хөгжлийн онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлохоос гадна орон нутгийн боловсролын бодлого, хүний нөөцийн хөгжлийн төлөвлөлтөд ашиглах боломжтой нотолгоонд суурилсан мэдээллийн сан бүрдсэн нь төслийн чухал үр дүн байв. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Увс аймгийн Боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, нийгмийн ажилтан, нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн хүүхэд, өсвөр үеийнхний боловсрол, зөв мэргэжил сонголтыг дэмжих энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, бодит дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Б.Заяабал Танд гүн талархал илэрхийлье. Таны дэмжлэгийн үр дүнд олон мянган сурагч өөрийн авьяас чадвар, сонирхолд нийцсэн ирээдүйн мэргэжлийн чиглэлээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох бодит боломжтой боллоо. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн цаашид ч хүүхэд, өсвөр үеийнхний өөрийгөө танин мэдэх, зөв мэргэжил сонголт хийх, ирээдүйн хөгжлөө төлөвлөхөд чиглэсэн шинжлэх ухаанд суурилсан сэтгэл зүйн үнэлгээ, зөвлөгөө, судалгааны үйл ажиллагааг орон нутагт тогтвортой хөгжүүлэхийн төлөө ажиллах болно. #ХэрэглээнийСэтгэлСудлалынХүрээлэн #АмжилтадХөтлөхАмьдралынСонголт #КарьерийнЧигБаримжаа #МэргэжилСонголт #СэтгэлЗүйнҮнэлгээ #УвсАймаг

29/06/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 2069 сурагчийг хамруулсан мэргэжлийн чиг баримжааны сэтгэл зүйн үнэлгээ Увс аймагт амжилттай хэрэгжлээ.
✅✅✅
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс хэрэгжүүлсэн "Мэргэжлийн сонирхол, карьерийн чиг баримжааг тодорхойлох" төсөл Увс аймагт амжилттай хэрэгжиж, 13 сумын 19 ерөнхий боловсролын сургуулийн 2069 ахлах ангийн сурагчийг, зорилтот бүлгийн 80 хувийг хамруулсан шинжлэх ухаанд суурилсан сэтгэл зүйн үнэлгээ, мэргэжлийн зөвлөгөөний үйлчилгээг амжилттай хүргэлээ.
✅✅✅
Хоёр сарын хугацаанд хэрэгжсэн төслийн хүрээнд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн 14 сэтгэл судлаач судалгаанд хамрагдсан аймаг суманд хүрэлцэн очиж 9–12 дугаар ангийн сурагчдын авьяас чадвар, сонирхол, зан төлөв, үнэт зүйл, ирээдүйн зорилгыг сэтгэл зүйн оношилгооны аргачлалаар үнэлэн, өөрийн онцлогт нийцсэн мэргэжил, карьерын чиглэлээ тодорхойлоход нь хувь хүний зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа.

Төслийн үр дүнд сурагчдын мэргэжлийн сонирхол, карьерийн чиг баримжаа, хөгжлийн онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлохоос гадна орон нутгийн боловсролын бодлого, хүний нөөцийн хөгжлийн төлөвлөлтөд ашиглах боломжтой нотолгоонд суурилсан мэдээллийн сан бүрдсэн нь төслийн чухал үр дүн байв.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Увс аймгийн Боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, нийгмийн ажилтан, нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн хүүхэд, өсвөр үеийнхний боловсрол, зөв мэргэжил сонголтыг дэмжих энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, бодит дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Б.Заяабал танд гүн талархал илэрхийлье. 👏👏👏
Таны дэмжлэгийн үр дүнд олон мянган сурагч өөрийн авьяас чадвар, сонирхолд нийцсэн ирээдүйн мэргэжлийн чиглэлээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох бодит боломжтой боллоо.

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн цаашид ч хүүхэд, өсвөр үеийнхний өөрийгөө танин мэдэх, зөв мэргэжил сонголт хийх, ирээдүйн хөгжлөө төлөвлөхөд чиглэсэн шинжлэх ухаанд суурилсан сэтгэл зүйн үнэлгээ, зөвлөгөө, судалгааны үйл ажиллагааг орон нутагт тогтвортой хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.
❤️❤️❤️
#ХэрэглээнийСэтгэлСудлалынХүрээлэн #АмжилтадХөтлөхАмьдралынСонголт #КарьерийнЧигБаримжаа #МэргэжилСонголт #СэтгэлЗүйнҮнэлгээ #УвсАймаг

✅✅✅ БАГАНУУР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДАД ЗОРИУЛСАН “СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД БА ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙ...
22/06/2026

✅✅✅ БАГАНУУР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДАД ЗОРИУЛСАН “СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД БА ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Багануур дүүрэгт амьдарч буй 3000–4000 орчим ахмад настан амьдардаг бөгөөд тэдгээрийн 300-400 ахмадууд тус төвөөр үйлчлүүлж байна.

Энэ удаагийн сургалтыг Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн Ерөнхий захирал, сэтгэл зүйч Б.Золзаяа, тус хүрээлэнгийн сэтгэл зүйч О.Дашням нар удирдан явуулж, ахмад настны сэтгэл зүйн онцлог, эерэг хандлага, стрессийн менежмент, ганцаардал болон түгшүүрээс урьдчилан сэргийлэх арга зам, өдөр тутам хэрэгжүүлж болох сэтгэл зүйн энгийн дасгалуудын талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн сургалтын зочин багшаар хоол зүйч С.Мөнхтуул уригдан оролцож, ахмад настанд тохирсон зөв хооллолт, шим тэжээл, чанартай нойр, дасгал хөдөлгөөний ач холбогдол болон архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл амьдралын дадлын талаар сонирхолтой хичээл орлоо.

Сургалтын үеэр ахмад настны эрүүл мэнд нь зөвхөн бие махбодын асуудал бус, сэтгэл зүйн тайван байдал, нийгмийн харилцаа, хөдөлгөөний идэвх, хооллолт, нойрны чанартай салшгүй холбоотой болохыг онцлов. Тогтмол хөдөлгөөн хийх, зөв хооллох, чанартай унтаж амрах, бусадтай идэвхтэй харилцах, өдөр тутмын жижиг зорилго тавих нь эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдрах чухал үндэс юм.

Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн нь цаашид ахмад настны сэтгэл зүйн боловсрол, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр орон нутагт чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол хэрэгжүүлэн ажиллах болно.

Нас ахих нь төгсгөл биш, харин туршлагаа үнэ цэн болгож, эрүүл, идэвхтэй амьдрах шинэ боломж юм.

11/06/2026

“Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ахмад настнуудын идэвхтэй насжилтыг дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ахмад настнууд байгаль орчинд ээлтэй орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, мод тарих, арчлах, услах, хамгаалах зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Ингэснээр тэдний нийгмийн оролцоо нэмэгдэхээс гадна эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

“Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ахмад настнуудын идэвхтэй насжилтыг дэмжих, нийгмийн...
11/06/2026

“Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ахмад настнуудын идэвхтэй насжилтыг дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ахмад настнууд байгаль орчинд ээлтэй орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, мод тарих, арчлах, услах, хамгаалах зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Ингэснээр тэдний нийгмийн оролцоо нэмэгдэхээс гадна эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.”

🇲🇳🇲🇳🇲🇳 Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх Ухааны Холбоо нь Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны холбоо нь сэтгэл судлаа...
05/06/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх Ухааны Холбоо нь Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны холбоо нь сэтгэл судлаачдад тулгамдаж буй асуудлуудыг хамтран хэлэлцэх, мэргэжлийн үйл ажиллагааны эрхзүйн орчныг бүрдүүлэх, шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Сэтгэл судлаачдын анхдугаар их хурлыг зохион байгууллаа.
Мөэ анхдугаар хурлаар сэтгэл судлалын салбар хоорондын уялдаа, мэргэжлийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, холбооны бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэлийн талаар авч хэлэлцсэн арга хэмжээнд бид амжилттай оролцлоо.
Баярлалаа.

APU Company ❤️❤️❤️ "Family DAY"Арга хэмжээнд Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн - ийн сэтгэл зүйчид "Инсайт 365 Сэтгэл...
01/06/2026

APU Company ❤️❤️❤️ "Family DAY"Арга хэмжээнд Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн - ийн сэтгэл зүйчид "Инсайт 365 Сэтгэл зүйд суурилсан гүйцэтгэлийн нэмэгдүүлэх" хөтөлбөрийн хүрээнд дунд, ахлах ангийн хүүхдүүдэд Мэргэжил сонголтын чиг баримжаа тодорхойлох цогц үнэлгээний хариуг таинлцуулж, тэдний мөрөөдөл, дотоод ертөнц, дуу хоолойг сонсож ярилцлаа.
Баярлалаа
Хүүхэд бүр өөр өөрийн замаар гэрэлтэнэ. ❤️

#хүүхэдхөгжил
#мэргэжилсонголт
#сэтгэлсудлал

01/06/2026

APU Company ❤️❤️❤️ Family DAY Арга хэмжээнд Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн -ийн сэтгэл зүйчид дунд, ахлах ангийн хүүхдүүдэд Мэргэжил сонголтын чиг баримжаа тодорхойлох цогц үнэлгээний хариуг таинлцуулж, тэдний мөрөөдөл, дотоод ертөнц, дуу хоолойг сонсож ярилцаж байна.
Хүүхэд бүр өөр өөрийн замаар гэрэлтэнэ. ❤️

#хүүхэдхөгжил
#мэргэжилсонголт

🔥🔥🔥 Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн нь APU Company-ийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан “Амжилтанд хөтлөх – Амьдралын ...
25/05/2026

🔥🔥🔥 Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн нь APU Company-ийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан “Амжилтанд хөтлөх – Амьдралын сонголт” онцгой хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

✅✅✅ Таны хүүхэд энэ жил ЭЕШ-аа өгч, амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийн босгон дээр ирж байна. “Ямар мэргэжил сонгох вэ?”, “Өөртөө тохирох мэргэжлээ хэрхэн олох вэ?” – эдгээр асуулт олон сурагч, эцэг эхчүүдийн санааг зовоодог. Ялангуяа 12-р ангийн хүүхдүүд ирээдүйнхээ мэргэжлийг тодорхойлоход мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлоогүй, байнга эргэлздэг, өөрийн жинхэнэ ур чадвар, давуу талаа бүрэн ойлгоогүй байх нь түгээмэл байдаг.💕❤️💕

Энэхүү бодит хэрэгцээнд хариулт өгөхийн тулд АПУ ХХК нь Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн-тэй хамтран тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ бол “Амжилтанд хөтлөх – Амьдралын сонголт” мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох үнэлгээний хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь байгууллагад зориулсан “ИНСАЙТ 365” сэтгэл зүйд суурилсан гүйцэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар 8-12-р @ангийн хүүхдүүд өөрийн зан төлөв, сонирхол, ур чадварт тулгуурлан өөрт хамгийн тохиромжтой мэргэжлийн чиг баримжааг олж авахаас гадна мэргэжлийн сэтгэл зүйчээс үнэлгээний үр дүнд суурилсан зөвлөгөө авах болно.

✅✅✅ Яагаад энэ хөтөлбөр чухал вэ?
@Олон хүүхэд мэргэжлээ сонгохдоо чиглэлээ олоогүй, эргэлзсэн, өөрийн давуу тал, нөөц чадвараа бүрэн дүүрэн таниагүй байдаг. Энэхүү хөтөлбөр нь тэдэнд тодорхой мэргэжлийн чиг баримжаа өгч, хүүхдийн санаа зовнилыг бууруулж, ирээдүйн карьерын суурийг тавихад бодит дэмжлэг үзүүлнэ.

АПУ ХХК-ийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрийн гол онцлогууд:
- Олон улсын стандартад нийцсэн, шинжлэх ухаанд суурилсан сэтгэл зүйн тест хийнэ.
- Мэргэжлийн сэтгэл зүйчийн үнэлгээний үр дүнд суурилсан тайлбар, ганцаарчилсан зөвлөгөө өгнө.
- Хувийн мэдээлэлийг 100% нууцална.
- Үр дүнг тодорхой зөвлөмжийн хамт гаргаж өгнө.

✅✅✅ Хөтөлбөр хэнд зориулагдсан вэ?
- 8-12-р ангийн сурагчид
- ЭЕШ өгсөн хүүхдүүд
- Мэргэжлээ тодорхойлоход бэрхшээлтэй байгаа залуус
- Өөрийн зан төлөв, сонирхлоо гүнзгийрүүлэн мэдэхийг хүссэн хүүхдүүд

✅✅✅ Хэрхэн хамрагдах вэ?
- Та АПУ ХХК-ийн ажилтан бол хүүхдийнхээ нэрийг сургалт хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлнэ.

Хэрэгжүүлэгч байгууллага: Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн
Холбогдох утас: 77208998
Хаяг: СБД, 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 256 тоот
❤️❤️❤️ Энэхүү гайхалтай боломж хүүхэд бүрт нээлттэй. ❤️❤️❤️

Таны хүүхдийн ухаалаг сонголт бол тэдний гэрэлтэй ирээдүйн эхлэл юм.

#АПУХХК
#ХэрэглээнийСэтгэлСудлалынХүрээлэн #АмьдралынСонголт #ЕЭШ2026
#Мэргэжилсонголт
#мэргэжлийнчигбаримжаа
#хүүхэдхөгжил

Address

СБД, 8-р хороо, 1-р байр, 256 тоот
Ulaanbaatar
14210

Opening Hours

Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+97677208998

Alerts

Be the first to know and let us send you an email when Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн:

Shortcuts

Share

Category