Мон-Эмаль ХХК-ны “Глобал” шүдний эмнэлэг 2007 онд байгуулагдсан.
Монголын томоохон шүдний хувийн эмнэлгүүдийн нэг юм.
Манайд Монгол, БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг нүүр амны эмчилгээ, сургалт өндөр хөгжсөн орнуудад боловсрол эзэмшсэн өндөр мэдлэг, ур чадвар бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн үйлчлүүлэгч бүрийн төлөө гэсэн зарчим баримтлан ажилладаг.
Тоног төхөөрөмж
ийн хувьд БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн СТ, рентген, зөөврийн дижитал рентген аппарат, өндөр хүчин чадал бүхий эмчилгээний сандалууд, бүрэн автомат ариутгалын аппарат зэргээр аппарат тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Эмчилгээний материалын хувьд АНУ, Герман, Япон, Солонгос зэрэг шүдний эмчилгээний материал өндөр хөгжсөн улсуудын дэлхийн шилдэг брэндийн бүтээгдэхүүнүүдийг импортлон эмчилгээндээ хэрэглэж байна.
Мөн бид 2015 оноос Дэлхийн №1 борлуулалттай шүдний имплант болох АНУ-ын Zimmer Biomet брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж Монголчууддаа чанартай, сайн имплантыг хийж байна.
Та бүхэн манайхаар үйлчлүүлээрэй.
Бид та бүхэнд тав тух, найрсаг чанартай үйлчилгээг үзүүлэх болно.
Эрүүл шүд - Итгэл дүүрэн амьдрал