15/09/2026
Ургийн оношилгооны эмч Л.Хүүхэнгаа зөвлөж байна:
Жирэмсний хугацаанд ургийн ЭХО оношлогоо нь зөвхөн ургийн хөгжил, гаж хөгжлийг харахаас гадна эх болон ургийн эрүүл мэндтэй холбоотой олон чухал мэдээллийг хянаж, эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой.
ЭХО оношлогоогоор хянагдах чухал үзүүлэлтүүд:
Ургийн эрхтэн тогтолцоо: Ургийн эрхтэн бүрийн хөгжил болон өсөлтийн явцыг нарийвчлан үнэлэх
Ургийн усны хэмжээ: Ус ихсэх эсвэл багасах хам шинжийг илрүүлж, шаардлагатай арга хэмжээ авах
Жин ба өсөлт: Жирэмсний долоо хоногтой харьцуулсан жингийн дутагдал, өсөлтийн саатлыг эрт үед нь оношлох
Эхэс ба эрсдэл: Эхэсийн байрлал болон жирэмсний үеийн эрсдэлт хүчин зүйлсийг цаг алдалгүй илрүүлэх
Ялангуяа төрөх дөхөж буй жирэмсний 7,8,9 сартай ээжүүд маань хойш суулгүй, ургийнхаа болон өөрийнхөө эрүүл мэндийг заавал ирж хянуулан оношлуулж байхыг зөвлөж байна.
Та манай эмнэлгийг зорин ирж, туршлагатай эмчийн нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөөнд хамрагдаарай. 🌸
📞 9604-0470 | 7771-0404
📍 Хаяг: 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын замын эсрэг талд "Төгс ялгуун" эмнэлгийн 3 давхарт