Эрэгтэйчүүдийн Эмнэлэг

Эрэгтэйчүүдийн Эмнэлэг Эрэгтэйчүүдийн оношлогоо, эмчилгээ, мэс заслын төв
(353)

Эрэгтэйчүүдийн бүх төрлийн үзлэг оношилгоо эмчилгээ:
- Мэс засалын өвчний үзлэг
- Оношлогоо
- Эмчилгээ
- Хэт авиа оношлогоо /хэвлийн ба үтрээний ЭХО/
- Циркумцизи /хөвч таслах, гадны биет авах/
- БЗХӨ-ийн оношилгоо эмчилгээ
- Түрүү булчирхайн оношилгоо эмчилгээ
- Бэлгийн үйл ажиллагааны хямралууд зөвлөгөө эмчилгээ
- Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан

Өдөржин хөдөлгөөнгүй суух нь биедээ хийж буй террорист ажиллагаа мөнХүн өглөө 09:00 цагт сандал дээр сууна. Өдөржин комп...
07/09/2026

Өдөржин хөдөлгөөнгүй суух нь биедээ хийж буй террорист ажиллагаа мөн
Хүн өглөө 09:00 цагт сандал дээр сууна. Өдөржин компьютер ширтэнэ. Орой машиндаа сууж харина. Гэртээ очоод буйдан дээр сууж утсаа ухна. Дараа нь “Би өнөөдөр ямар ч хүнд ажил хийгээгүй байхад яагаад ядарчихав?” гэж гайхна.

Та биеийнхээ эсрэг найман цагийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэдгийг шууд хэлье.

Хүний бие суух зориулалттай эд хогшил биш. Алхах, бөхийх, суниах, өргөх, эргэх зориулалттай амьд машин гэвэл зохино. Машинаа асаалттай нь гараашид найман цаг тавибал шатахуун зарцуулж, хөдөлгүүрээ муутгана. Хүнийг найман цаг хөдөлгөөнгүй суулгавал бодисын солилцоо нь хямарч, булчин нь унтарч, нуруу нь ачаалалд орж, судас нь зогсонги байдалд шилжинэ.

Гаднаасаа харахад тайван боловч дотроо бол төрийн эргэлт болж буй.

Эхний хохирогч: булчин
Хөл, өгзөгний булчин хүний биеийн хамгийн том glucose sink буюу глюкоз шингээгч агуулах юм. Алхахад булчин агшиж, цусан дахь сахарыг түлш болгон хэрэглэнэ.

Харин суухад энэ том хөдөлгүүр унтарна.

Хоол идсэний дараа цусанд орсон глюкозыг булчин ашиглахгүй болохоор нойр булчирхай илүү их инсулин ялгаруулж эхэлнэ. Үүнийг олон жил давтахаар эсүүд инсулины дохиог муу хүлээж авдаг insulin resistance буюу инсулины тэсвэржилт үүснэ. Энэ бол II хэлбэрийн чихрийн шижин үүслээ гэсэн үг.

Та амттан идээгүй байж болно. Гэхдээ идсэн будаагаа шатаах булчингаа өдөржин унтраачихсан бол бие тань тэр нүүрс усыг музейд хадгалахгүй. Цус, элэг, өөхөн эд рүү тараана. Ингээд бүгд таргална. Элэг өөхөлнө гэж сонссон уу, тэр чинь одоо ид явагдаж байна.

Судалгаагаар 30 минут тутамд тавхан минут алхахад хоолны дараах цусан дахь сахарын огцом өсөлт мэдэгдэхүйц буурчээ. Өөрөөр хэлбэл үнэтэй нэмэлт бүтээгдэхүүн авахын өмнө сандлаасаа бос. Хоёр хөл үнэгүй ирсэн атлаа ашигладаггүй хүн “метаболизм муу юм” гэж гомдоллох нь сонин бөгөөд тэнэг хэрэг юм.

Хоёр дахь хохирогч: судас
Хөлийн булчин агшихдаа венийн судсыг шахаж, цусыг зүрх рүү буцаадаг. Үүнийг muscle pump буюу булчингийн шахуурга гэдэг. Өөрөөр хэлбэл хөл дээрээ суугаад босоход л цусыг дээш нь шахчихаж байгаа юм.

Өдөржин суухад энэ шахуурга ажиллахгүй. Цус доод мөчдөд саатна. Шагай хавагнана. Венийн даралт нэмэгдэнэ. Судасны дотор ханыг эрүүл байлгадаг цусны урсгалын механик өдөөлт буурна.

Тэгээд орой оймсны мөрөө хараад “ус их уучихсан юм болов уу?” гэж бодно. Үгүй. Таны шилбэ найман цаг насосоо ажиллуулаагүй бөгөөд багахан хавагнасан байна. Энэ хэдэн арван жилийн дараа хэмжээлшгүй хохирол авчрахыг одоохондоо та мэдэхгүй.

Удаан нислэгийн үед хүмүүсийг үе үе босгож алхуулахын учир энэ юм. Онгоцонд суухаар л цус өтгөрдөг ид шид байхгүй. Хөдөлгөөнгүй удаан сууснаар venous stasis буюу венийн цусны зогсонги байдал үүсэж, эрсдэлтэй хүнд бүлэн бий болох нөхцөл бүрддэг.

Гурав дахь хохирогч: нуруу
Суух нь өөрөө хор биш боловч нэг байрлалаар хэдэн цаг хөшөө шиг суух нь маш том асуудал болж хувирна.

Толгой дунджаар 4–5 кг жинтэй. Дэлгэц рүү тонгойх тусам хүзүүний булчин тэр жинг улам урт хөшүүргээр барина. Яг 5 кг-ын туухайг цээжиндээ нааж барих, гараа сунгаад барих хоёрын ялгаа шиг том ялгаатай.

Мөр урагш унана. Цээжний булчин богиносно. Далны тогтворжуулагч булчин суларна. Түнх нугалдаг булчин байнга богино байрлалд үлдэнэ. Өгзөгний булчин ажлаас чөлөөлөгдөнө.

Тэгээд хүн босоход хөдөлгөөн хийх ёстой өгзөг нь унтаж, нөхөн ажиллах ёсгүй бүсэлхий нь илүү ачаалал авна. Үүнийг интернэтээр сүртэй харагдуулахын тулд gluteal amnesia буюу өгзөгний булчингийн “мартамхайрал” гэж нэрлэдэг. Өгзөг чинь үнэндээ ой санамжаа алдаагүй. Та зүгээр л хэрэглэхээ больсон.

Сандал дээр 8 цаг нуруугаа нугалчхаад орой 30 секунд хоёр тийшээ савчиж “сунгалтаа хийчихлээ” гэдэг нь найман цаг тамхи татчихаад нэг алим идээд уушгиа аргадсантай адил. Тийм биш ээ. Өгзгөө огт ажиллуулахгүй болохоор өгзөгний булчин маш муу болно, тэгээд хожим нурууны булчинд туслахгүй, тэгээд нурууны булчин бүх ачааллыг ганцаараа авсаар сүүлдээ хатуурч эхэлдэг. Ингээд нэг нуруу татчихлаа гэгдэх нурууны булчин гацаж, хатуурдаг. Шоконд орж гацсан гэсэн үг. Гурван өдөр хэвтэж тусгай тариа тарьж аргадаж нэг юм сулруулдаг шүү дээ. Энийг нуруу нь татсан хүн болгон мэдэж байгаа. Үүний чинь эхлэл нь өгзөг, тэрний эхлэл нь өдөржин суух явдал юм шүү дээ. Ядаж байхад эрчүүд маань өдөржин ялхайтал суучихаад арайчүү лифтээр буугаад дахиад л машиндаа суучих юм. Тэгээд яг орцныхоо үүдэнд зогсож лифтээр өгсөөд эргээд л буйдан дээрээ хэвтээд өгнө.

Дөрөв дэх хохирогч: зүрх ба бодисын солилцоо
Удаан суух тусам эрсдэл шугаман биш ч тодорхой түвшнээс хойш огцом нэмэгддэг. 720 мянга гаруй хүнийг хамруулсан судалгааны нэгтгэлээр өдөрт 10-аас дээш цаг хөдөлгөөнгүй байх үед зүрх судасны өвчний эрсдэл мэдэгдэхүйц өссөн байна.

Өөр нэг мета-анализад өдөрт 10 цаг суудаг хүмүүсийн бүх шалтгаант нас баралтын эрсдэл өдөрт нэг цаг суудаг хүмүүсээс ойролцоогоор 34% өндөр гэж тооцжээ. Хөдөлгөөний хэмжээг тооцоогүй загварт энэ зөрүү 52% хүрсэн.

Энэ нь “суусан хүн бүр үхнэ” гэхэд бас арай хатуу юм. Бүх хүн угаасаа үхнэ. Харин өдөржин суух нь тэр уулзалтыг хугацаанаас нь өмнө товлох тал руу ажилладаг гэсэн үг. Ер нь найдвартай бие муутай болно дөөөө.

“Би орой фитнест явдаг” гэдэг цагаатгахгүй
Өглөө нэг цаг дасгал хийсэн нь үлдсэн 10 цагийн хөдөлгөөнгүй байдлыг автоматаар устгахгүй. Дасгал болон удаан суулт бол нэг зүйлийн хоёр үзүүр биш, тусдаа эрсдэлт хүчин зүйл юм.

Мэдээж тогтмол дасгал хамгаална. Өдөрт ойролцоогоор 60–75 минут дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүсийн хувьд удаан суултын нас баралтын нэмэгдэлт эрсдэл ихээхэн саардаг. Гэхдээ ихэнх хүн өдөр бүр 75 минут хурдан алхдаггүй. Машинаасаа буугаад фитнесийн үүд хүртэл 40 алхчихаад өөрийгөө энэ ангилалд оруулахгүй.

ДЭМБ насанд хүрэгчдэд долоо хоногт 150–300 минутын дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн, дээр нь булчин хөгжүүлэх дасгалыг дор хаяж хоёр өдөр хийхийг зөвлөдөг. Мөн хөдөлгөөнгүй хугацааг багасгаж, ямар ч эрчимтэй байсан багахан ч хамаагүй байнгын хөдөлгөөнөөр солихыг зөвлөсөн.

Хамгийн аюултай нь сууж байгаагаа хөдөлмөр гэж андуурах
Тархи ажиллаж байгаа нь бие ажиллаж байна гэсэн үг биш.
Та найман цаг тайлан бичсэн байж болно. Харин тэр хугацаанд хөлийн булчин бараг ашиглагдаагүй, булчингийн шахуурга ажиллаагүй, үе мөч нэг өнцөгт хөшсөн, энергийн зарцуулалт 1.5 MET-ээс доош байвал физиологийн хувьд хөдөлгөөнгүй зан үйлд тооцогдоно. MET буюу бодисын солилцооны эквивалент гэдэг нь биеийн энерги зарцуулалтыг хэмжих нэгж юм.

Компьютерын ард сууж компани удирдсан ч таны шилбэ таны албан тушаалыг мэдэхгүй. Түүнд CEO, жолооч, нягтлан бүгд адилхан хөдөлгөөнгүй мах гэсэн үг.

Яах ёстой вэ?
Шийдэл нь өдөржин зогсох биш. Нэг хөдөлгөөнгүй байрлалыг нөгөөгөөр солиход бие хууртахгүй.

Хамгийн бодит дүрэм:
30–45 минут тутамд бос.
2–5 минут алх.
Утсаар ярихдаа яв.
Лифтний оронд шатаар өгс.
Ус, принтер, хогийн саваа босож очих зайд тавь.
Хоолны дараа 10 минут алх.
Долоо хоногт 150–300 минут идэвхтэй хөдөл.
Долоо хоногт дор хаяж хоёр удаа булчиндаа жинтэй ачаалал өг.
Танд заавал гүйлтийн замтай ширээ, ухаалаг цаг, сарын үнэтэй фитнес хэрэггүй. Цаг тутам босож алхахад технологийн шинэчлэл шаардлагагүй. Зөвхөн өгзгөө сандлаас салгах улс төрийн хүсэл хэрэгтэй.

2022 онд дэлхийн насанд хүрэгчдийн 31% буюу 1.8 тэрбум орчим хүн хөдөлгөөний наад захын зөвлөмжийг ч хангаагүй. Хүн төрөлхтөн хоол олохын тулд ан хийдэг байснаа хоол захиалахын тулд дэлгэц дардаг болж хөгжжээ. Харин бидний зүрх, судас, булчин энэ “хөгжил”-ийн мэдэгдлийг одоогоор хүлээж аваагүй байна.

Товчхондоо, өдөржин суух нь амралт биш. Биеийн олон системийг зэрэг сулруулдаг удаан ажиллагаатай хорлон сүйтгэл гэсэн үг. Өвдөлт мэдрэгдэх хүртэл нь бие чимээгүй тэвчдэг. Харин чимээгүй байна гэдэг эрүүл байна гэсэн үг биш.

Барилга нурахаасаа өмнө удаан хугацаанд ан цав гаргадаг. Хүний бие ч ялгаагүй.

03/09/2026

ШЭЭСНИЙ ХҮЧИЛ ТОГТМОЛ ӨНДӨР БАЙХ НЬ "ТУЛАЙ" ҮҮСГЭХЭЭС ГАДНА БӨӨРНИЙ ДУТАГДАЛ, ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛИЙН ШАЛТГААН БОЛДОГ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Хэрх, үе судлал, үе сэргээх төв”-ийн Ревматалогийн эмч Э.Хөлгөнтэй “Тулай” өвчний шалтгаан, эмчилгээ, хүндрэл, анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.

Тус эмнэлгийн “Хэрх, үе судлал, үе сэргээх төв” нь 2011 онд байгуулагдсан бөгөөд улсын хэмжээнд Ревматалогийн чиглэлээр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй ганц төв юм. Жилдээ 14 мянга орчим хүн ханддаг хамгийн ачаалал ихтэй тасаг аж. Нөгөөтээгүүр үе мөчний өвчлөл төдий хэмжээгээр ихсэж байгааг илтгэж байна.

Хэрх, үе судлалын талаар та эхлээд ерөнхий ойлголт өгөөч?

Монголчуудын дунд хэрх өвчин гэж яригдаж хэвшсэн нэг буруу ойлголт бий. Бүр зарим эмч нар ч буруу ойлголттой явдаг. Ревматалоги буюу үе мөчний төрлийн өвчинг монголоор "хэрх" гэж нэрлэдэг. Хэрхийн төрлийн үе мөчний эмгэгүүд гэхэд 200 гаруй төрлийн өвчин анагаах ухаанд бүртгэгдээд байна. Үүний нэг нь “тулай” өвчин. Тэгэхээр хэрх гэж нэг өвчин биш, маш том бүлэг өвчин. Дотроо олон төрлийн өвчинг ялган оношилдог гэсэн үг юм. Зүрхний өвчин, уушгины өвчин дотроо олон төрлийн байдагтай л адил. Хэрхийн өвчин нь дэлхийд ч хожуу нэрлэгдэн судлагдах болсон. Хэрхийн төрлийн нарийн мэргэжлийн эмч монголд цөөхөн. Саяхныг хүртэл ревматалогийн эмч улсын хэмжээнд 5,6- хан л байдаг байлаа. Сүүлийн жилүүдэд л харьцангуй нэмэгдэж байна.

Тархалтын тухайд дэлхийн нийт хүн амын 30-40 хувь нь ямар нэг үе мөчний зовуурьтай байдаг. Үүний 15-25 хувийг нь ямар нэг байдлаар эмчилгээ шаардлагатай, хүндэрсэн хүмүүс эзэлж байна. Монголд хэрхийн өвчний нарийвчилсан судалгаа байхгүй хэдий ч анхан шатны эрүүл мэндийн төвд хандаж буй 5-10 хүн тутмын нэг нь хэрхийн төрлийн өвчний зовуурьтай байна гэжээ. Чихрийн шижин, даралт ихсэх өвчнөөс илүү их тоогоор амбулаторид хэрхийн өвчнөөр хүмүүс ханддаг.

Үе мөчний өвчлөлөөс хүмүүсийн дунд түгээмэл тохиолдоод байна уу гэж харагдсан “тулай” өвчний эмгэг жам, шалтгаан нь юу вэ?

Үе мөчний өвчнийг дотор нь яс үений сөнөрөлт, элэгдлийн гаралтай эмгэгүүд болон үрэвсэлт эмгэгүүд гэж ангилдаг. Тулай өвчин нь талстын гаралтай үений үрэвсэлт эмгэг юм.

Хэвийн үед хүний биед хуримтлагдсан уратын давс шээсээр ялгарч байх ёстой. Гэтэл тулай өвчний үед шээсний хүчлийг задлах чадвар алдагдах болон ялгарч байгаа хэмжээнээс илүү их биед хуримтлагсанаас болж тулай өвчин үүсдэг.
Мөн бөөрний эмгэгтэй хүмүүс шээсний хүчлээ ялгаруулж чаддаггүйгээс хоёрдогчоор тулай үүсэж болно. Бас шээсний хүчил биед их хэмжээгээр хуримтлагдаж, байнга их хэмжээгээр шээсээр ялгарч байвал бөөрийг эргээд өвчлүүлнэ. Хоорондоо харилцан хамааралтай.
Өөр нэг шалтгаан нь төрөлхийн шээсний хүчил задлах чадвар муутай хүмүүс энэ өвчинд өртөх нь бий. Гэхдээ маш бага хувийг эзэлдэг.
Танай төвийн амбулаториор жилд хэчнээн хүн хандаж байна. Үүнээс тулай өвчний тохиолдол хэдэн хувийг эзэлж байна?

Дэлхий дээр сүүлийн 10 жилд тулай өвчний тохиолдол хоёр дахин нэмэгдсэн гэж үздэг.

УНТЭ-ийн Хэрх, үе судлал, үе сэргээх төвийн амбулаториор жилд 14 мянга орчим хүн үзүүлдэг бөгөөд 250-300 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Тулай өвчний хүндэрсэн тохиолдлууд нэлээдгүй хандаж байна.

Тулайг эрчүүдийн өвчин гэж яриад байдаг?

Эрэгтэй хүн шээсний хүчил задлах чадвар бага байдаг. Эрэгтэйчүүдийн тухайд аль ч насанд тохиолдож болох бөгөөд нас ахих тусам эрсдэл нэмэгддэг. Залуу насны эрчүүдийн бодисын солилцоо сайн байдаг тул тулайгаар өвдөх нь харьцангуй бага.

Зөвхөн эрэгтэй хүний өвчин гэж хэлж болохгүй. Тулай өвчнөөр нөхөн үржихүйн насны эмэгтэй хүн өвчилнө гэх ойлголт бараг байхгүй. Бөөрний дутагдал, бамбайн өөрчлөлт, хавдар гэх мэт ямар нэг хүнд суурь өвчингүй бол эмэгтэй хүн тулайгаар өвчлөхгүй. Харин цэвэршсэний дараа тулайгаар өвдөх эрсдэл нэмэгддэг.

Шээсний хүчил ихсэх, тулай өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс нь юу вэ?

Алкохолны төрлийн бүх ундаа сөрөг нөлөөтэй. Архи согтууруулах ундаа нь уратын давс хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн пурин ихтэй хоол хүнс буюу махны төрлийн бүтээгдэхүүн, уураглаг бүтээгдэхүүн, шош вандуй, дүпү, үзэм зэрэг нь биед шээсний хүчил хуримтлагдахад нөлөөлдөг.

Илүүдэл жин, таргалалт нөлөөлөх үү?

Таргалалт бол бодисын солилцооны хам шинж шүү дээ. Тиймээс илүүдэл жинтэй холбоотойгоор шээсний хүчил ихсэх боломжтой.

Тулай өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Хүндэрсэн тулай ханддаг гэхээр оношлогдчихоод арга хэмжээ авахгүй яваад байдаг юм уу?

Тулай өвчин эмнэл зүйн талаасаа маш хүчтэй өвдөлт өгдөг. Үүнийг тулайн хурц дайрлага гэх ба эхний өвдөлтөөр хүмүүс эмнэлэгт ханддаг.
90 хувьд нь хөлийн хурууны нэгдүгээр үед өвдөлт хавдалт үүсдэг. Маш хүчтэй, тэсвэрлэхийн аргагүй өвдөлттэй учир шууд л эмнэлэгт ирдэг. Гэхдээ хурц дайрлага нь хүндэрсэн үе гэсэн үг биш. Жилдээ хэд хэдэн удаа хурц дайрлагад өртвөл зовуурь нь улам нэмэгдэнэ.

Мөн дотоод шүүрэл, бөөрний шинжилгээгээр шээсний хүчил өндөр яваад байвал тулайгаар өвчлөх эрсдэл байна гэж үзнэ. Гэхдээ шээсний хүчил ихэдсэн болгон тулай биш.

Шээсний хүчил өндөр байвал юуг анхаарах хэрэгтэй вэ?

Цусанд шээсний хүчил их байгаад байх нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шээсний хүчил ихтэй 100 хүний долоо нь тулай өвчинтэй болдог байхад үлдсэн нь 10-15 жилийн дараа зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл илүү нэмэгддэг. Тулай өвчний оношилгооны шалгуурт артерийн даралт ихсэх, зүрх судасны эмгэгүүд ордог. Тиймээс тулайгаар өвчлөхөөс өмнө даралт ихэсдэг болох аюултай гэдэг үүднээс урьдчилан сэргийлэх нь чухал.

Яагаад зүрх судсанд нөлөөлж байна?

Тулай өвчний үед биеэс ялгарахгүй хуримтлагддаг уратын талст нь микроскопороор харах юм бол зүү шиг үзүүртэй хурц хэлбэртэй. Ийм зүү шиг зүйл цусаар эргэлдэж байгаа тул судасны дотор ханыг гэмтээх, сувганцаруудыг гэмтээснээр зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тулай өвчний оношилгоог хэрхэн тавьдаг вэ?

Оношилгоо нь нэлээн асуудалтай. Жишээлбэл, Хөлийн эрхий хуруу муруйх хам шинж гэж бий. Ихэвчлэн эмэгтэй хүнд илэрдэг. Гэмтэл, гишгэлт зэргээс шалтгаалан үүсдэг. Үүнийг хүмүүс тулайтай андуурч ханддаг. Ийм хам шинжтэй хүнд нэмээд шээсний хүчил нь ихэссэн байвал хэрхэн ялган оношлох вэ гэдэг асуудал яригдана. Эсвэл ямар нэгэн байдлаар хөлийнхөө 1-р үеийг цохиж гэмтээснээс болж хавдсан байвал тулай өвчинг мөн ялган оношлох шаардлагатай болно.

Тулай өвчний оношилгооны алтан стандарт нь үе рүү хатган үений шингэн соруулж микроскопоор зүү шиг талстууд цусанд байгаа эсэхээр нь оношилдог.
Мөн тулайн хурц дайрлагын үед зарим тохиолдолд /ховор биш/ шээсний хүчил хэвийн гэж гардаг. Тэгэхээр ганцхан цусан дахь шээсний хүчлийг хараад тулай гэж шууд оношлохгүй. Үений өвдөлт нь яаж, ямар байдалтай эхэлсэн, хурц байна уу, өглөө эсвэл шөнө өвдөж байна уу, халуурсан уу, хавдсан уу, даралт ихэссэн үү гээд олон шалгуурыг харж байж тулай өвчний оношийг тавьдаг.

Тулайг хэрхэн яаж эмчилж байгаа вэ. Бүрэн эдгэрэх үү?

Тулай бол архаг өвчин. Бүрэн эдгэрдэг гэж хэлэхгүй. Гам дэглэмээ сайн барьж, эмчийн хяналтад сайн яваад эмийн эмчилгээг таслахгүй хийлгэвэл дахин сэдрэхгүй байх боломжтой. Харин дэглэм, хяналтаа хийхгүй, буруу хэв маягаар амьдраад байвал дахиад л хурц дайрлагад өртөж сэдэрнэ.

Тулай нь шинж тэмдэггүй үе, хурц үе, завсарлах үе, байнгын тулай гэсэн дөрвөн үетэй.

Байнгын тулайн үед үрэвсэл байнга явагдсаар том том шээсний хүчил агуулсан зангилаа, тофус үүсдэг.
Үүнээс шалтгаалж эмчилгээ нь хоёр тактикаар явагдана. Эхлээд хурц үрэвслийг дарж, өвчнийг зовуурьгүй болгох эмийн эмчилгээ хийнэ. Дараа нь цусан дахь шээсний хүчлийг бууруулах эмчилгээ хийдэг. Тулайн хурц дайрлага, маш их өвдөлттэй үед шээсний хүчлийг бууруулах эмчилгээг шууд хийдэггүй. Учир нь шээсний хүчил бууруулах эмийг эхлээд хэрэглэхэд үрэвсэл, өвдөлт, хавдалт улам нэмэгддэг. Тиймээс үрэвслийг дарах нь нэн чухал.

Үрвэсэл намдаах эмийн сонголт одоо бол олон янз. Олон үе барьсан, олон газар хавдсан үед гормон эмчилгээг мөн хийнэ. Үрэвсэл намдахгүй бол эмийн эмчилгээг хавсарч хийнэ. Ингээд үрэвсэл дарагдсаны дараа шээсний хүчил бууруулах эмчилгээг хийдэг.

Хөлийн хуруунаас өөр газар үе хавдах боломжтой юу?

Ер нь бүх том үенүүдийг барьж болно. Өвдөг, шагай, тохой, бугуй, тэр бүү хэл гарын сарвууны үе дээр ч хавдана. Чихэн дээр гарах тохиолдол ч бий. Заавал үе биш зөөлөн эдтэй газрууд гуя, өгзөгний ар хэсэгт тофус үүссэн тохиолдол бий.

Үүссэн тофусыг шууд арилгах боломжгүй ч багасгаж болно. Маш сайн хяналттай эмчилгээнд яваад зөв эмээ сонгож уугаад, шээсний хүчлээ бага байлгаснаар хоёр жилийн хугацаанд тофусын хэмжээ багассан талаарх судалгаанууд бий.

Мэс заслын эмчилгээ хийдэг үү?

Мэс заслын эмчилгээ хийх тохиолдол бий. Тофус үүссэн үений далайц хөдөлгөөнд саад учирч байгаа тохиолдолд тофусыг авах мэс засал хийдэг. Гэхдээ тофусыг авлаа гэхэд шарх үлдэж эдгэрэл удаан явагддаг тул халдварын хүндрэл үүсэх эрсдэл эхтэй. Тиймээс аль болох олон газар үүссэн тофусыг авахгүй байхыг зөвлөнө.

Эмийн эмчилгээг хэр хугацаанд үргэлжлүүлдэг вэ?

Насан туршдаа л үргэлжилнэ. Шээсний хүчил бууруулах эмчилгээ нь сэдэрлээс хамгаалах учраас нэгэнт л тулайгаар оношлогдсон бол дахин сэдрэхээс сэргийлж шээсний хүчил бууруулах эмийг байнга уух шаардлагатай.

Үүний хажуугаар 3-6 сар тутамд хянуулж, хоолны дэглэм барьж, биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах, шингэн сайн уух зэргээр амьдралын хэв маягтаа анхаарч чадвал сэдрэхгүй яваад байх боломжтой.

Тулай өвчний үед эмийн эмчилгээ 50 хувь, үлдсэн 50 хувь нь тухайн хүнээс шууд шалтгаалдаг.
Хэчнээн эм уугаад, үрэвсэл дарж, шээсний хүчлийг буулгасан ч амьдралын хэв маяг, хооллолт буруу байвал тулай сэдэрсээр л байна гэдгийг анхаарах нь зүйтэй.

Эмийн эмчилгээний гаж нөлөө илрэх үү? Удаан хугацаанд уудаг гэхээр ходоонд сөрөг нөлөө үзүүлэх болов уу?

Тулайн шээсний хүчил бууруулах эмнүүд нь харшлын гаж нөлөө өгдөг. Тиймээс тунг нь шууд өндрөөр өгдөггүй. Бага тунгаас эхэлж эмчийн заавраар уухыг зөвлөдөг.

Цусан дахь шээсний хүчлийн дээд хэмжээнээс 11 хувь болон түүнээс дээш байвал эмийн эмчилгээ хийхийг зөвлөдөг.
Эсвэл тулайн сэдрэл жилд 1-2 удаа сэдэрсэн тохиолдолд эмийн эмчилгээ хийдэг. Үүнээс наана хооллолтын зөвлөгөө аваад шээсний хүчлээ ихэсгэхгүй яваад байж болно.

Амьдралын хэв маяг, хооллолт чухал гэж та хэд хэдэн удаа хэллээ. Тулай өвчний үед хориглох хүнс, анхаарах зүйлсийг нь хэлж өгөөч?

Хоолны дэглэмийн тухайд малын гаралтай махыг хориглодог. Зөвхөн үхрийн хар мах хэрэглэхийг зөвлөдөг. Эсвэл тахианы цээж мах, тослог багатай загасны мах зэргийг хэрэглэж болно.

Идэхдээ ууранд жигнэж болгож идвэл шээсний хүчил задлах үр дүнтэй. Өдөрт нэг удаа ингэж махан хоол идэж болно. Махнаас шөл гаргаж уух, шарж, хуурч идэж болохгүй. Шингэн буюу усыг маш сайн уух хэрэгтэй. Өдөрт 1.5 литрээс багагүй ус уух хэрэгтэй. Мөн С витамин зохих тунгаар хэрэглэхийг зөвлөдөг.

Архины төрлийн бүх зүйл хориотой. Цус шингэлэх эмийг бас хориглодог. Тулай өвчин дээр үүсдэг нэг төвөгтэй зүйл нь зүрх судасны тогтолцооны өвчнүүдтэй хавсрах гээд байдаг талтай. Зүрхний эмч цус шингэлэх эм, даралт бууруулах эм зөвлөдөг. Гэтэл тулай өвчин нь эсэргээрээ сэдэрчихдэг. Тиймээс голч дунджыг сайн барьж эмчлэх шаардлагатай. Эмч нартайгаа сайн зөвлөлдөнө. Ийм хавсарсан тохиолдол маш их байдаг.

Тулай өвчний эцсийн хүндрэл юу вэ? Ойр ойрхон сэдрээд, эмчилгээ хяналт муутай яваад байвал ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?

Тофусууд том том хэмжээгээр үүсэж, шархлаад, шарх нь задарч, хагарсан тохиолдолд халдварын хүндрэлээс болж үжил, үжлийн шоконд орох тохиолдол бий.

Мөн бөөрний үйл ажиллагааны гэмтэл нь явсаар байгаад бөөрний дутагдалд орох эрсдэлтэй. Эсвэл уратын давсны гаралтай бөөрний чулуу үүсэх, улмаар шээс дамжуулах замыг бөглөж бөөргүй болох төгсгөлтэй.

Зүрх судасны тогтолцооны хүндрэл буюу зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлтэйг дээр мөн хэлсэн. Ийм байдлаар хүндэрсэн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Оношлогдож байгаа байдлыг харахад залуу насны хүмүүс бас нэмэгдэж байна. Дөнгөж 2000- 2004 оны хорин хэдтэй залуус тулайгаар оношлогдож байгаа нь анхаарах шаардлагатай асуудал болоод байна.

Тэгэхээр эмгэг өвчин учраас, аль болох урьдчилан сэргийлэх нь чухал юм байна. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?

Амьдралын хэв маяг, хооллолт л байна. Аливаа хоол хүнс, архи дарсыг сайн муугаас үл хамааран хэмжээг нь тааруулж хэрэглэхгүй л бол бүгд хор уршигтай шүү дээ. Дэлхий нийтээрээ буруу хооллолтын хэв маягт өртөөд байгаа учраас түүнийг дагасан халдварт бус өвчлөл жил тутам нэмэгдсээр байна. Нөгөөтээгүүр иргэдийн эрүүл мэндийн ойлголт, мэдлэг муу хэвээр байна. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргын 90 хувь нь эрүүл мэндийн боловсролтой байх, амьдралын хэв маягтаа анхаарахаас л шалтгаална.
Эх сурвалж: Tusgal.mn

🎒📚 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🇲🇳Эх орны минь ирээдүй болсон дүү нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе....
01/09/2026

🎒📚 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🇲🇳

Эх орны минь ирээдүй болсон дүү нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. 💙

Шинэ хичээлийн жилдээ эрдэм мэдлэгээр дүүрэн, хүсэл мөрөөдөлдөө улам ойртож, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. 🌟

Эрдэм номын цагаан зам нь дардан байг! 📖✨

 # # # 🛡️ БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ 7 “SMART” АРГАБЗДХ-аас хамгаалах нь зөвхөн **“бэлгэвч хэрэглэ”** гэдгээр ду...
25/08/2026

# # # 🛡️ БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ 7 “SMART” АРГА

БЗДХ-аас хамгаалах нь зөвхөн **“бэлгэвч хэрэглэ”** гэдгээр дуусахгүй. 2026 оны зөвлөмж, судалгаанд тулгуурласан хамгийн үр дүнтэй стратеги бол **давхар хамгаалалт** юм. 👇

**1️⃣ Бэлгэвч — зөв + тогтмол**
бэлэг эрхтэнээр болон боломжтой үед аман харицааний үед ч зөв хэрэглэвэл хламиди, заг хүйтэн, тэмбүү, HIV зэрэг олон халдварын эрсдэлийг бууруулна.(70-80%)
Гэхдээ арьс-арьсны хавьтлаар дамждаг HPV, герпес, тэмбүүгийн зарим шархнаас 100% хамгаалахгүй.

**2️⃣ 💉 HPV + В гепатитын вакцин**
БЗДХ-аас урьдчилан сэргийлэх хамгийн хүчтэй аргуудын нэг. HPV буюу хүний хөхөнцөр вирусын вакцин нь бэлгийн замаар дамждаг HPV-ийн халдвар болон HPV-тэй холбоотой хавдрын эрсдэлийг бууруулна. В гепатитын вакцин ч мөн чухал.

**3️⃣ 🧪 “Шинж тэмдэггүй = эрүүл” биш**
Хламиди, заг хүйтэн, тэмбүү, HIV зэрэг олон халдвар эхний үедээ **ямар ч зовиургүй** байж болно. Тиймээс эрсдэлтэй хавьталтай бол шинжилгээ өгөх нь өөрийгөө болон хамтрагчаа хамгаалах арга.

**4️⃣ ❤️ “Нэг хамтрагч + хоёулаа шинжилгээтэй”**
Шинжилгээнд хамрагдсан, халдваргүй гэдэг нь тодорхой, харилцан үнэнч харилцаа нь БЗДХ-ын эрсдэлийг эрс бууруулдаг.

**5️⃣ 💊 HIV-ийн өндөр эрсдэлтэй хүмүүст — PrEP**
HIV-ийн халдвар авах эрсдэлтэй хүмүүст урьдчилан сэргийлэх эмчилгээ буюу **PrEP** нь орчин үеийн чухал хамгаалалтын арга. 2026 оны CDC зөвлөмжөөр PrEP-ийг хэрэгцээтэй хүмүүст санал болгохыг зөвлөж байна. ([CDC][5])

**6️⃣ 🧠 Doxy-PEP — гэхдээ хүн бүрт биш!**
Зарим өндөр эрсдэлтэй бүлэгт доксициклиныг бэлгийн хавьтлын дараа тодорхой хугацаанд хэрэглэх нь **тэмбүү, хламиди болон зарим тохиолдолд заг хүйтний** эрсдэлийг бууруулах боломжтой.
⚠️ Гэхдээ энэ нь **эмчийн зааваргүйгээр антибиотик уух арга биш**, мөн HIV, HPV, герпес зэрэг вирусийн халдвараас хамгаалахгүй. Антибиотикийн тэсвэржилтийн асуудлыг дагуулдаг тул эмчийн хяналтан дор хэргэлэх!

**7️⃣ 🔄 “Тест → эмчилгээ → хамтрагч → дахин тест”**
Халдвар илэрвэл зөв эмчилгээ хийлгэхээс гадна шаардлагатай үед бэлгийн хамтрагчийг шинжилгээ, эмчилгээнд хамруулах нь дахин халдварлах болон бусдад дамжуулах эрсдэлийг бууруулна.

# # # 🔥 ХАМГИЙН ЭНГИЙН ФОРМУЛ:

**БЭЛГЭВЧ + ВАКЦИН + ТОГТМОЛ ШИНЖИЛГЭЭ + ЗӨВ ХАМТРАГЧ + ШААРДЛАГАТАЙ БОЛ PrEP/PEP**

👉 БЗДХ-аас сэргийлэх хамгийн зөв хандлага бол **“халдвар авчихсан хойно эмчлэх” биш, “авахаас нь өмнө хамгаалах”** юм.

*Эрсдэлийн түвшин, нас, хүйс, хавьтлын хэлбэр болон өмнөх шинжилгээнээс хамаарч шинжилгээ, вакцин, PrEP/PEP зэрэг арга өөр байна. Эмийг өөрөө дур мэдэн эхлүүлэхгүй байх шүү.

#БЗДХ #БэлгийнЭрүүлМэнд #Бэлгэвч #ЭрүүлМэнд #УрьдчиланСэргийлэлт

[1]: https://www.who.int/news-room/fact-sheets/detail/sexually-transmitted-infections-%28stis%29?utm_source=chatgpt.com "Sexually transmitted infections (STIs)"
[2]: https://www.cdc.gov/std/treatment-guidelines/clinical-primary.htm?utm_source=chatgpt.com "Primary Prevention Methods"
[3]: https://www.who.int/health-topics/sexually-transmitted-infections?utm_source=chatgpt.com "Sexually transmitted infections (STIs)"
[4]: https://www.cdc.gov/sti/prevention/index.html?utm_source=chatgpt.com "How to Prevent STIs | STI"
[5]: https://www.cdc.gov/hivnexus/hcp/prep/index.html?utm_source=chatgpt.com "Clinical Guidance for PrEP | HIV Nexus"
[6]: https://www.cdc.gov/mmwr/volumes/73/rr/rr7302a1.htm?utm_source=chatgpt.com "CDC Clinical Guidelines on the Use of Doxycycline .. ..."

WHO fact sheet on sexually transmitted diseases (STIs), providing information on the scope of the problem, prevention, diagnosis, treatment, and WHO's work in this area.

30 НАС ХҮРЭЭГҮЙ МӨРТЛӨӨ БЭЛГИЙН СУЛРАЛТТАЙ? 🤔Бэлгийн сулрал зөвхөн нас ахисан эрчүүдэд тохиолддог асуудал биш.Залуу эрчү...
18/08/2026

30 НАС ХҮРЭЭГҮЙ МӨРТЛӨӨ БЭЛГИЙН СУЛРАЛТТАЙ? 🤔

Бэлгийн сулрал зөвхөн нас ахисан эрчүүдэд тохиолддог асуудал биш.

Залуу эрчүүдэд:
• стресс, сэтгэлзүйн дарамт
• нойр дутуу, хэт ядрах
• хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин
• тамхи, архины хэрэглээ
• дааврын өөрчлөлт
• чихрийн шижин болон бодисын солилцооны эмгэг
• зарим эмийн хэрэглээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлж болно.

⚠️ Хааяа нэг тохиолдох нь заавал өвчин гэсэн үг биш. Харин асуудал давтагдаж, бэлгийн харьцаанд ороход хүндрэл учруулж байгаа бол шалтгааныг нь тодруулах хэрэгтэй.

💡 Бэлгийн сулрал бол нуух асуудал биш — оношилж, шалтгаанд нь тохируулан эмчлэх боломжтой.

👨‍⚕️ Эрэгтэйчүүдийн эмчид хандаж, бодит шалтгаанаа тодруулаарай.

📍 Манай эмнэлгийн хаяг:
БЗД, 25-р хороо, Түмэн моллын хойно, Ногоон төгөл хотхон
⏰Ажиллах цагийн хуваарь:
Даваа - Баасан: (09:00-17:00)
Бямба: (10:00-15:00)
Ням: Амарна

10/08/2026

# ⚠️ Түрүү булчирхайн үрэвсэл юунаас болдог вэ?

**"Даарснаас болсон", "удаан бэлгийн харьцаанд ороогүй болохоор болсон" гэх мэт ойлголтууд түгээмэл байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ түрүү булчирхайн үрэвсэл олон шалтгаантай өвчин юм.**

# # 📌 Гол шалтгаанууд

# # # 1️⃣ Бактерийн халдвар

Гэдэс өтгөнд байдаг нян Шээсний замд түрүү булчирхайд орж үрэвсэл үүсгэдэг.

Хамгийн түгээмэл нян:

* **Escherichia coli (E. coli)**
* Klebsiella
* Proteus
* Enterococcus

Ихэнх хурц үрэвсэл энэ шалтгаантай байдаг.

Бэлгийн замын халдварууд түрүү булчирхайн үрэвсэл үүсгэдэг
* хламид
* Заг хүйтэн
* Трихомониаз
* Микоплазм
* Уреаплазм

---

# # # 2️⃣ Архаг аарцгийн өвдөлтийн хам шинж (CP/CPPS)

Судалгаагаар түрүү булчирхайн архаг зовиуртай эрэгтэйчүүдэд бактери илэрдэггүй хэлбэр байдаг.

Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлж болно.

* Аарцгийн ёроолын булчингийн хэт агшилт
* Архаг стресс
* Мэдрэлийн мэдрэгшил
* Дархлааны өөрчлөлт
* Архаг үрэвслийн урвал

Тиймээс ийм тохиолдолд антибиотик дангаар ихэнхдээ хангалтгүй байдаг.

---

# # # 3️⃣ Шээс буцаж түрүү булчирхайд орох (Intraprostatic urinary reflux)

Шээх үед бага хэмжээний шээс түрүү булчирхайн сувгаар буцаж орсноор химийн цочрол үүсгэж болно.

---

# # # 4️⃣ Аарцгийн ёроолын булчингийн хэт чангаралт

Удаан суух, архаг стресс, түгшүүр зэрэг нь булчинг байнга агшааж:

* аарцгийн өвдөлт
* шээсний зовиур
* бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт
үүсгэж болдог.

---

# # # 5️⃣ Амьдралын хэв маяг

Эдгээр нь эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.

* Удаан хугацаагаар суух
* Хөдөлгөөний дутагдал
* Архаг стресс
* Нойр дутуу байх
* Архи, тамхины хэт хэрэглээ

---

# # ❌ Буруу ойлголтууд

❌ Даарснаас шууд түрүү булчирхайн шууд үрэвсэл үүсдэггүй голчлон архаг үрэвсэлийг сэдрээдэг

❌ Удаан хугацаанд бэлгийн харьцаанд ороогүйгээс түрүү булчирхайн үрэвсэл үүсдэг нь нотлогдоогүй.

❌ Түрүү булчирхайн бүх үрэвслийг антибиотикоор эмчилдэггүй.

---

# # ✅ Хамгийн чухал нь

Түрүү булчирхайн үрэвсэл нь **нэг өвчин биш**, харин олон өөр шалтгаантай хам шинж юм.

Тиймээс зөв эмчилгээ хийхийн тулд:

* зөв онош тогтоох,
* бактерийн халдвар байгаа эсэхийг ялгах,
* тухайн хүний шалтгаанд тохирсон эмчилгээ сонгох нь хамгийн чухал.

📚 **Судалгааны үндэс**

* European Association of Urology (EAU) Guidelines on Chronic Pelvic Pain, 2025.
* American Urological Association (AUA) Guideline: Male Chronic Pelvic Pain, 2025.
* National Institutes of Health (NIH) Prostatitis Classification System.

Эрэгтэйчүүдийн оношлогоо, эмчилгээ, мэс заслын төв

10/08/2026

Үрийн суваг боох мэс ажилбар нь 1см зүслэгээр зөвхөн эр бэлэг эс дамждаг сувгийг таслаж боодог ба энэ нь эрэгтэй хүний нөхөн үржихүйд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байдаг. Олон жилийн өмнө иргэд мэдээ, мэдээлэл дутмаг байх үед бага хийгддэг байсан бол сүүлийн үед нэмэгдэж байна. Ховор тохиолдолд үрийн сувгийг буцааж залгах мэс засал хийж байгаа ч үр тогтох магадлал 20-50% орчим хувьтай байна.

📍 Манай эмнэлгийн хаяг:
БЗД, 25-р хороо, Түмэн моллын хойно, Ногоон төгөл хотхон
⏰Ажиллах цагийн хуваарь:
Даваа - Баасан: (09:00-17:00)
Бямба: (10:00-15:00)
Ням: Амарна
📞 Утас: 8901-5577, 8888-6789

Tserensambuu Sharav

07/08/2026

Бензинд очерлоод хэцүү байна уу? Яг одоо 92♾️ гэж бичээд бензиний блокоо гаргаарай...😉♾️😅

03/08/2026

# 🦠 E. coli гэж юу вэ? Яагаад шээсний замын халдварын хамгийн түгээмэл шалтгаан болдог вэ?

Ихэнх хүмүүс **E. coli**-г зөвхөн гэдэс хоол боловсруулах замд үрэвсэл үүсгэдэг нян гэж боддог.

Гэвч үнэндээ **Escherichia coli (E. coli)** нь шээсний замын халдварын **хамгийн түгээмэл шалтгаан** бөгөөд нийт тохиолдлын **70% орчим-ийг** эзэлдэг.

# # E. coli хэрхэн халдвар үүсгэдэг вэ?

E. coli нь гэдсэнд өтгөнд байдаг нян боловч олон хүчин зүйлийн нөлөөгөөр цус болон шээсний сүвээр дээш нэвтрэн:

➡️ Шээсний сүв (уретра)

➡️ Давсаг

➡️ Түрүү булчирхай

➡️ Зарим тохиолдолд бөөр

руу тархаж үрэвсэл үүсгэдэг.

# # Түрүү булчирхайд хүрвэл юу болдог вэ?

Нян түрүү булчирхайн сувгуудаар нэвтэрч:

🔸 Дархлааны урвал идэвхжинэ

🔸 Цагаан эсүүд олноор цугларна

🔸 Эд хавагнаж үрэвсэнэ

Үүний улмаас:

* Шээхэд хорсох
* Ойр ойрхон шээх
* Халуурах
* Аарцаг, хярзан, нуруугаар өвдөх
* Зарим тохиолдолд шээс хаагдах

шинж илэрч болно.

# # Давсагт ямар өөрчлөлт үүсгэдэг вэ?

E. coli нь давсагны салстад тусгай наалдах уургууд (fimbriae)-аараа бэхлэгдэн үржиж:

* Салстыг цочрооно
* Үрэвсэл үүсгэнэ
* Давсагийг хэт мэдрэмтгий болгоно

Ингэснээр:

✔️ Ойр ойрхон шээх

✔️ Яаралтай шээмээр болох

✔️ Шээх үед хорсох

✔️ Заримдаа шээсэнд цус гарах

шинж илэрдэг.

# # Урьдчилан сэргийлэх зөвлөмж

✅ Ус хангалттай уух

✅ Шээсээ удаан барихгүй байх

✅ Өөрөө дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх

✅ Шинж тэмдэг илэрвэл эмчид эрт үзүүлэх

# # # 📌 Санаж яваарай

**Шээсний замын халдварын ихэнхийг зөв оношилж, зөв антибиотикоор бүрэн эмчилбэл эдгэрэх боломжтой. Харин дутуу эсвэл буруу эмчилгээ нь халдвар дахих, антибиотикт тэсвэртэй нян үүсэх,архагших эрсдэлийг нэмэгдүүлдэг.**

📚 **Эх сурвалж**

• European Association of Urology (EAU) Guidelines on Urological Infections, 2025.

• American Urological Association (AUA).

• Infectious Diseases Society of America (IDSA) Guidelines.

• Flores-Mireles AL, Walker JN, Caparon M, Hultgren SJ. *Urinary tract infections: epidemiology, mechanisms of infection and treatment options.* Nat Rev Microbiol. 2015;13(5):269–284.

Address

Ногоон төгөл хотхон, 75-р байр, 2 давхарт, Баянзүрх дүүрэг 25-р хороо, Улаанбаатар хот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+97697015577

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрэгтэйчүүдийн Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эрэгтэйчүүдийн Эмнэлэг:

Shortcuts

Share

Category