Резидент эмчийн өрөө

Резидент эмчийн өрөө Резидент эмч нарын өдөр тутмын амьдралыг харуулж мэргэжил сонголтонд танд туслах болно.

Үндсэн мэргэшлийн (РЕЗИДЕНСИЙН) сургалтын бүртгэл маргааш буюу 09 сарын 10-нд хаагдах юм байна.
09/09/2026

Үндсэн мэргэшлийн (РЕЗИДЕНСИЙН) сургалтын бүртгэл маргааш буюу 09 сарын 10-нд хаагдах юм байна.

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН (РЕЗИДЕНСИЙН) СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургуулийн Төгсөлтийн дараах сургалтын төвийн 2026–2027 оны хичээлийн жилийн төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН (РЕЗИДЕНСИЙН) сургалтад дараах мэргэшлийн чиглэлээр элсэлт авна. (Элсэлтийн шалгалтын өрөөний хуваарийг бүртгэл дууссаны дараа веб хуудсаар мэдэгдэнэ)

Уг бүртгэл нь хүний их эмч, уламжлалтын их эмч, шүдний их эмчийн ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН буюу РЕЗИДЕНСИЙН сургалтын бүртгэл болно. Мэргэжил дээшлүүлэх болон Төрөлжсөн мэргэшлийн сургалтын бүртгэл 08 сарын 25-нд нээгдэнэ.

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
1. Бүртгүүлэхдээ https://admission.mnums.edu.mn/ сайтаар хандаж Төгсөлтийн дараах хэсэгт дарж бүртгүүлнэ.
2. Бүртгэл: 2026.09.10 өдрийн 15:30 цагт хаагдана.
3. Бүртгэлийн хураамж 50,000 төг (Бүртгүүлэхдээ системээр дамжуулан QR-р төлөх)
4. Бүртгүүлэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (лиценз)-ийн мэдээллийг бүртгэлийн систем автоматаар ХУР системээс татаж бүртгэнэ. Хэрэв лицензийн хугацаа дууссан, эрх аваагүй бол бүртгүүлэх боломжгүй.
5. Бүртгүүлэгчийн мэргэжил хүний их эмч, шүдний их эмч, уламжлалтын их эмч эсэх мэдээллийг бүртгэлийн систем автоматаар ХУР системээс татаж бүртгэнэ (хэрэв гадаадад төгсөн, дипломын мэдээллээ ХУР систем бүртгүүлээгүй эсвэл ХУР системд дипломын мэдээлэл ороогүй бол дипломыг баталгаат орчуулгын хамт .pdf файл болгож системд оруулах шаардлагатай).
6. Бүртгэл үүсгэсний дараа https://admission.mnums.edu.mn/ системийн баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ. (Нэвтрэх нэр: бүртгүүлсэн мэйл хаяг, Нууц үг: Таны регистрийн дугаарын 8 оронтой тоо байна). Хэрэв бүртгэлийн хураамж төлөөгүй бол дээрх зааврын дагуу системд нэвтэрч орсны дараа дахин QR код үүсгэж хураамжаа төлнө.
7. Мэргэшлийн чиглэлээ зөв сонгож бүртгүүлэхийг анхааруулж байна. Бүртгүүлсний дараа мэргэшлийн чиглэл солих, мэдээлэл өөрчлөх боломжгүй болно.
8. Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвтэй нэгдсэн байдлаар нэг өдөр буюу 2026 оны 09 сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
9. ЭМХТ болон АШУҮИС-ийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт нэг өдөр, ижил цагт зэрэг эхлэх тул та бүртгүүлэх байгууллагыг анхааралтай сонгож давхар бүртгүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доор веб сайтаас авна уу.
https://graduate.mnums.edu.mn/mn/news/admission-registration-for-the-20262027-academic-year-1785747096470

Манай мэсийнхэн сайн олйгоно доо 🤣
02/09/2026

Манай мэсийнхэн сайн олйгоно доо 🤣

01/09/2026

Дүү нартаа зөвлөгөө өгтөл 🤫🤣

29/08/2026

Ингэчих гээд байдаг шүү 🤫😅

23/08/2026

Эмчээр сурвал яах вэ гэсэн доор нь 10 жил өлсөнө шдээ гэсэн байна 🤣 бид нар өлсөх ч завгүй ажилладаг байгаа шүү 🫡🤭

21/08/2026

Ээдээ энэ охидыг уу 😱🤣

10/08/2026

Ревматологийн үзлэг ДЭЭД МӨЧ Part #1

Address

Sukhbaatar
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97677757575

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Резидент эмчийн өрөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Резидент эмчийн өрөө:

Shortcuts

Share

Category