Minukhatun

Call Directions Website

Minukhatun Та энэ хуудаснаас мэдлэг, урам зориг авах болно. Тархи судлал, Сэтгэл судлал Мэдлэгээр цэнэглэгдэж маркетингаар хуяглацгаая

🔥 БАЯРТ МЭДЭЭ 🔥Нейропсихологийн олон улсын урьдчилсан хамгаалалтаа амжилттай хамгааллаа!Өнөөдөр миний хувьд энгийн нэг х...
18/10/2026

🔥 БАЯРТ МЭДЭЭ 🔥
Нейропсихологийн олон улсын урьдчилсан хамгаалалтаа амжилттай хамгааллаа!
Өнөөдөр миний хувьд энгийн нэг хамгаалалт байсангүй. Нейропсихологийн олон улсын урьдчилсан хамгаалалтын өмнө догдлол, хариуцлага, багахан айдас зэрэгцэж байлаа. Судалгаагаа танилцуулж, асуултад хариулах мөчид сонгосон зам минь надад хэчнээн үнэ цэнтэйг дахин мэдэрсэн юм.
Урьдчилсан хамгаалалтаа амжилттай хамгааллаа. Тэр үгийг сонсох мөчид баяр, тайвшрал, өөрөөрөө бахархах мэдрэмж зэрэг төрсөн. Энэ бол зөвхөн нэг шатны төгсгөл биш илүү ихийг сурч, цааш алхах шинэ эхлэл байлаа.

Энэ баяраа тантай хуваалцаж, “Ухамсрын шилжилт” Далд ухамсрын дахин програмчлалын шинжлэх ухааны аргачлал заадаг онлайн сургалтаа 99,000₮-оос 49,999₮ болгож хямдруулж байна.

21 хоног · 19 видео хичээл · 3 дасгалын ном

Баярын үнээр 2026.11.01-нээс өмнө элсээрэй.

Өөрчлөлтийн эхний алхмаа өнөөдөр эхлүүл!
ЭЛСЭХ → minukhatun.art/courses/mind-shift

Бүх зүрх сэтгэлээ зориулж бүтээв.

🥰🥰🥰
О.Минухатун
Нейропсихологич

Даваа гаригт амрах юм чинь Лайвдах уу хамтдаа. Та нарын асуултад хариулъя. Эхлээд санал болгох сэдвээ коммэнтэд бичээрэй...
17/10/2026

Даваа гаригт амрах юм чинь Лайвдах уу хамтдаа. Та нарын асуултад хариулъя. Эхлээд санал болгох сэдвээ коммэнтэд бичээрэй.

Манай энэ Энэтхэгчүүд ална аа. Ханиад хүрчихлээ гээд 2 хоног явсан чинь КО байж. Тэгэхээр нь “би ковид тусчихжээ” гээд лабораторынхондоо хэлтэл “маск зүүгээд ажиллаж болно шүү” гэж авсан.

Манайхан шиг ханиад тоодоггүй балай ч юм шиг.
Уг нь халдварт өвчин шд 😰 Хүйтэн хөлс цувж, үнэр амт мэдрэхгүй, чих бөглөрч, тархи толгой өвдөөд, ядарч сульдаад ажлын бүтээмж 50% буурч байна.

Аз болоход Даваа, Мягмар гаригт үндэсний баяр таараад 2 хоног амрах нь.

Гэхдээ Хагассайн өдөр болгон онлайнаар хичээлээ орж байгаа шүү.

Бороотой өдрийн мэнд ☔️

#ЕсөнБусынСэдэвНэгДорПост 😷🤒

Өвөө: Хэрэв чамд хүчгүй мэт санагдвал өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсохоо больжээ гэсэн үг... Хүч чадал тэндээс л гардаг ю...
16/10/2026

Өвөө: Хэрэв чамд хүчгүй мэт санагдвал өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсохоо больжээ гэсэн үг... Хүч чадал тэндээс л гардаг юм....

Энтони Меллогийн "Өөрийгөө засахаа боль" номноос. Энэ ёстой хөөрхөн ном байна аа. Өсвөр насны хүүхэдтэй хүмүүс үр хүүхдэ...
16/10/2026

Энтони Меллогийн "Өөрийгөө засахаа боль" номноос. Энэ ёстой хөөрхөн ном байна аа. Өсвөр насны хүүхэдтэй хүмүүс үр хүүхдэдээ илэрхийлэхийг хүссэн үг их байна.

Хичээл 1: Өөрийгөө өөрчлөх гэж оролдохоо боль.
Бидний хийж чадах хамгийн том алдаа бол өөрсдийгөө өөрчлөхийг оролдох явдал юм. Бид алдаа дутагдлаа засч, илүү төгс болж, бусдын хүлээлтийг хангахыг хичээдэг. Гэхдээ үнэн бол бид аль хэдийн байгаагаараа төгс болсон. Бид өөрсдийгөө өөрчлөх гэж оролдохдоо зөвхөн өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг үгүйсгэж, илүү их өвдөлт, зовлон зүдгүүрийг бий болгодог.

Хичээл 2: Алдаа дутагдлаа хүлээж ав.
Бид алдаа дутагдлаа засах гэж оролдохын оронд тэдгээрийг тэвэрч сурах хэрэгтэй. Бидний дутагдал бол биднийг өвөрмөц, онцгой болгодог зүйлийн нэг хэсэг юм. Тэд бас бидний бүтээлч байдал, энэрэн нигүүлсэхүйн ихэнх эх сурвалж болдог. Бид алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрвөл боломжуудын ертөнцөд өөрийгөө нээж өгдөг.

Хичээл 3: Хяналтын хэрэгцээгээ орхи.
Зовлонгийн хамгийн том эх үүсвэрүүдийн нэг бол бидний хяналтанд байх хэрэгцээ юм. Бид эргэн тойрныхоо бүх зүйлийг, тэр дундаа өөрийн бодол санаа, мэдрэмжийг хянахыг хүсдэг. Гэхдээ үнэн бол бид юуг ч хянаж чадахгүй. Бидний хянаж чадах зүйл бол бидний хариу үйлдэл юм. Бид хяналт тавих хэрэгцээгээ орхисноор амар амгалан, хүлээн зөвшөөрөгдсөн ертөнцөд өөрсдийгөө нээж өгдөг.

Хичээл 4: Одоогийн мөчийг хүлээн зөвшөөр.
Жинхэнэ байгаа цорын ганц мөч бол одоогийн мөч юм. Өнгөрсөн үе өнгөрсөн, ирээдүй хараахан болоогүй байна. Бид одоо цагтаа анхаарлаа төвлөрүүлбэл өнгөрсөн үеийн харамсал, ирээдүйн сэтгэлийн түгшүүрээс ангид байдаг.

Хичээл 5: Өөрийгөө өрөвдөөд үз.
Өөрийгөө энэрэн нигүүлсэхүй гэдэг нь өөрсдөдөө эелдэг хандаж, ойлгох дадал юм. Энэ нь өөрсдийгөө байгаагаар нь, алдаа дутагдал, бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх тухай юм. Өөрийгөө энэрэн нигүүлсэх сэтгэлийг дадлагажуулах үед бид хайр, хүлээн зөвшөөрлийн ертөнцөд өөрсдийгөө нээж өгдөг.

Хичээл 6: Хавсралтаа орхи.
Хавсаргах нь мөнх бус зүйлтэй зууралдах хүсэл юм. Бид өөрсдийн эд хөрөнгө, харилцаа холбоо, өөрийн эгодоо наалддаг. Гэвч бид зууралдсан сэтгэлээсээ салснаар эрх чөлөө, эрх чөлөөний ертөнцөд өөрийгөө нээж өгдөг.

Хичээл 7: Эргэн тойрон дахь ертөнцөд бай.
Өөрийгөө засахаа болих хамгийн сайн аргуудын нэг бол бидний эргэн тойрон дахь ертөнцөд байх явдал юм. Энэ нь бидний эргэн тойрон дахь ертөнцийн үзэмж, дуу чимээ, үнэр, амтыг анхаарч үзээрэй гэсэн үг юм. Энэ нь бас бидний амьдралд хүмүүстэй хамт байх гэсэн үг юм. Бид энд байх үедээ шинэ туршлага, боломжуудад нээлттэй байдаг.

14/10/2026

1. "Маргааш." Хойшлуулах бүрдээ тархинд түр зуурын тайвшрал өгдөг. Тэр тайвшрал өөрөө шагнал болж, хойшлуулах зуршил бэхждэг. Залхуурах нь нам давтамжийн долгионыг Орчлонд илгээж байдаг.
2. "Дараа нь." Тодорхойгүй хугацаа хэзээ ч ирдэггүй. Тархи тодорхойгүй зүйлийг бодит болгох гэж энергиэ зарцуулдаггүй. Энергийн давтамж тань Орчлонд хүрдэггүй.
3. "Тэгэх ёстой." Үүрэг мэдрэмж эсэргүүцэл төрүүлдэг. "Тэгэх ёстой" гэсэн бүр удаа дотоод татгалзал үүсч нам давтамжийн долгионыг ялгаруулдаг.

Тиймээс дээрх үгийг Маргааш биш, өнөөдөр 20:00 цагт. Дараа нь биш, дараагийн алхам. Тэгэх ёстой биш, тэгье гэж сонгож байгаарай.

Аль үгийг та өнөөдөр хэлэв?

Жинхэнэ манифест хийж сурахыг хүсвэл 369 гэж бичээрэй.

Цуврал нийтлэлийн Өдөр 39. Ижил дарс, өөр үнэСтэнфорд болон Калтехийн судлаачид нэгэн сонирхолтой туршилт бэлджээ. Тэд о...
13/10/2026

Цуврал нийтлэлийн Өдөр 39. Ижил дарс, өөр үнэ
Стэнфорд болон Калтехийн судлаачид нэгэн сонирхолтой туршилт бэлджээ. Тэд оролцогчдыг тархины сканнерт оруулаад, нарийн гуурсаар дамжуулан ам руу нь бага багаар дарс дуслуулав. Дарс амтлах бүрд нь дэлгэц дээр тухайн дарсны үнэ харагдаж байв. Арван доллар. Ерэн доллар. Дөчин таван доллар. Оролцогчид дарсны амтыг үнэлж, тэр үед тархины нь идэвхжил нарийн бүртгэгдэж байлаа. Гэвч тэдний мэдээгүй нэг зүйл нь туршилтад өгсөн зарим дарснууд яг ижилхэн, нэг төрлийн дарс байсан бөгөөд зөвхөн дэлгэц дээр гарч буй үнэ нь л өөр байжээ.

1. Тархи худлаа хэлээгүй
Хүмүүс үнэтэй гэж бодсон дарсаа илүү амттай байна гэж үнэлцгээжээ. Энэ бол хүлээгдэж байсан л үр дүн. Хүн болгон л үнэд автдаг гэдгийг бид мэднэ шүү дээ. Гэвч сканнерын аппаратын үр дүн түүнээс хамаагүй нарийн бодит үнэнийг харуулсан юм. Хүний тархины таашаал боловсруулдаг гол бүс нь үнэтэй гэж итгэсэн дарсанд бодитоор илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлж байв. Оролцогчид ямар нэгэн байдлаар дүр эсгээгүй байлаа. Тэдний тархи үнэхээр илүү таатай мэдрэмжийг өөрсдөө бодитоор бүтээж байсан хэрэг. Эндээс харахад үнэ гэдэг нь зүгээр нэг мэдээлэл биш аж. Үнэ бол тухайн хүний туршлага, итгэл үнэмшлийг өөрөө өөрчилдөг хүчин зүйл юм.

2. Хямд үнэ юу хэлдэг вэ?
Одоо энэ ойлголтыг өөрсдийн бизнес дээр буулгаж үзье. Шинээр эхэлж буй хүмүүсийн бараг гарцаагүй гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол "хэт хямд үнэ" тавих явдал байдаг. Үүний шалтгаан нь ямар нэгэн ухаалаг эдийн засгийн тооцоолол огт биш. Гол шалтгаан нь "Надаас хэн ийм их мөнгө өгөх юм дээ" гэсэн дотор оршдог далд айдас, өөрийгөө голсон мэдрэмж юм. Энэ бол бидний өмнө нь ярьж байсан хуучин итгэл үнэмшлийн шууд л илрэл байлаа. Гэвч хямд үнэ гэдэг зүйл бизнесийг гурван талаар хордуулдаг.
1. Дээд дохионы асуудал: Хэт хямд үнэ нь үйлчлүүлэгчийн тархинд "Энэ тийм ч сайн юм биш байх" гэсэн далд сөрөг мессежийг шууд илгээдэг.
2. Эдийн засгийн занга: Хямд үнэ бага орлого авчирна. Бага орлогоор зорилтод сарын орлогыг хийхийн тулд та маш олон үйлчлүүлэгчтэй болох шаардлагатай болно. Олон үйлчлүүлэгч таны бүх цагийг идэж, улмаар үйлчилгээний чинь чанар унана. Ингээд л хямд ажлын гамшигтай тойрогт ороод та гарахгүй гацарна.
3. Үйлчлүүлэгчийн чанар: Хамгийн хямдыг эрж хайдаг сегмент ихэвчлэн хамгийн өндөр шаардлага тавьдаг атлаа хамгийн бага талархдаг хүмүүс байдаг. Энэ бол ямар ч салбарт үйлчилдэг хатуу хууль юм.

3. Үнээ тогтоох гурван цэг
Ямар ч үйлчилгээ, бүтээгдэхүүний үнийг тогтоохын тулд үндсэн гурван цэгийг мэдэх шаардлагатай:
Доод шугам: Энэ бол өртөг дээрээ боломжийн ашгаа нэмсэн дүн юм. Үүнээс доош хэзээ ч зарж болохгүй.
Дунд цэг: Зах зээлийн дундаж үнэ. Таны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ижил төстэй зүйлс зах зээл дээр ямар үнээр зарагдаж байна вэ? Тэр үнээр зарах
Дээд шугам: Жинхэнэ үнэ цэн. Таны шийдэл үйлчлүүлэгчийн амьдралд сард хэдэн төгрөг хэмнэж, эсвэл хийж өгч байна вэ? Жишээ нь хэрэв таны сургалт хүнд сард 200,000 төгрөг хэмнэж өгдөг бол та сургалтаа 50,000 төгрөгаар зардаг бол дэндүү хямд үнэ юм. Энэ нь та 50,000 төгрөгөөр тухайн хүнд цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэлзүйн эдгэрэл, эрч хүч, баяр баясгалан өгдөг бол тухайн үйлчилгээг өөр газраас авах мөнгийг нь хэмнэж өгч байгаа хэрэг юм. Эхлэгчид бараг үргэлж л яг энэ доод шугам дээрээ тоглож алддаг. Гэтэл жинхэнэ санхүүгийн эрх чөлөө дээд шугам буюу үнэ цэн дээр л байдаг юм.

4. Эхний тоо бүх ярианы хүрээг тогтооно
Алдарт судлаачид болох Канеман, Тверски нар "бэхэлгээний эффект"-ийг олон удаа хэмжиж баталсан байдаг. Харилцан ярианд хамгийн түрүүнд хэлэгдсэн тоо нь тухайн хэлэлцээрийн бүх хүрээг тогтоож байдаг. Хүмүүс анх сонссон тэр тооноос хол холдож чаддаггүй. Тийм учраас өндөр үнэнээс эхлээд, шаардлагатай бол хямдрал эсвэл урамшуулал үзүүлэх нь доороос нь өсгөх гэж оролдосноос үргэлж хамаагүй дээр байдаг. Практик дээр хоёр үнийг хамт хэлэх нь маш сайн ажилладаг. "Ердийн үнэ нь ийм байна. Харин эхний хэдэн үйлчлүүлэгчид маань ийм хямдралтай үнээр авч болно" гэх мэтээр эхний тоог "бэхэлгээ" болгож ашиглаад, хоёр дахь нь хямдралын шалтгааныг тодорхой болгож өгдөг.

5. Хамгийн энгийн шалгуур
Өөрийнхөө үнийг зөв тогтоосон эсэхээ шалгах хамгийн хялбар бөгөөд бодит шалгуур гэж бий.
Хэлэх гэж байгаа үнээ дотроо бодоход цээжний цаана бага зэрэг эвгүй мэдрэмж төрөхгүй байвал тэр хэтэрхий хямд байна гэсэн үг. Тэр төрж буй эвгүй мэдрэмж бол ямар нэгэн сул тал биш харин та яг одоо өөрийнхөө бүтээж буй үнэ цэнийн хил хязгаар дээр алхаж байгаагийн цорын ганц шинж юм шүү.

Өдөөдөр
Өнөөдөр та дараах зүйлсийг хийж гүйцэтгэнэ.
1. Өөрийнхөө суурь 3 тоог гаргаж бичээд, эцэст нь 2 үнэ Ердийн үнэ болон танилцуулах үнээ тодорхойл.
2. Тогтоосон үнээ чанга дуугаар хэлж дадлага хий. Эхэндээ өөрт чинь инээдтэй, бас хачин санагдана. Гэхдээ жинхэнэ үйлчлүүлэгчтэйгээ ярих мөчид үг чинь чичрэхгүй, итгэлтэй байх нь яг энэ бэлтгэлээс л хамаарна.
3. Хэрэв дотор чинь эвгүй санагдаад байвал арван дөрөвдэх өдрийн процессийн "Би өөрийнхөө бүтээж буй үнэ цэнийн төлөө шударга үнэ авч сурч байна." гэсэн дотоод өгүүлбэрээ ажиллуул.

Амьдралыг чинь өөрчлөх 3 асуулт
1. Миний санал болгож буй шийдэл үйлчлүүлэгчид сард яг хэдэн төгрөг хэмнэж, эсвэл олж өгч байна вэ?
2. Өөрийнхөө бүтээгдэхүүний энгийн үнэ болон танилцуулах үнэ хоёрыг хэд гэж тогтоох вэ?
3. Үнээ чанга хэлэхэд дотор эвгүй байдаг тэр мэдрэмж яг хаанаас гарч ирээд байна вэ?

Харин маргааш бид 16.00 цагт бизнесийн хамгийн ширүүн бөгөөд аюултай тоо руу орох болно. Таны бизнес гаднаа маш идэвхтэй, амжилттай яваа мэт харагдаж байхдаа яаж яг үнэн хэрэгтээ мөнгө алдаж болдгийг тархины судалгаа болон бодит тоогоор харах болно.

Эх сурвалж:
Плассманн, Х., О'Дохерти, Ж., Шив, Б., Рангел, А. (2008). Маркетингийн үйлдэл нь таашаалын мэдрэмжийг тархинд хэрхэн өөрчилдөг вэ. АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн сэтгүүл, 105(3).
Тверски, А., Канеман, Д. (1974). Шийдвэр гаргалт дахь өрөөсгөл байдал, 185.

О.Минухатун
Нейропсихологич

13/10/2026

Амжилтын код суулгах далд урамсрын дахин програмчлах арга заах сургалт. Өөртөө хөрөнгө оруулалт хийж, насан туршдаа ашиглах шинжлэх ухааны аргачлалыг одоо л сурах цаг чинь шүү.

Шинэ он гарахаас өмнө амьдралынхаа дараагийн шатанд гараарай.

9 гэж коммэнт бичээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

12/10/2026

1. Тархи дүрсэлсэн зүйлийг хэсэгчлэн бодит мэт боловсруулдаг. Тиймээс оюундаа давтсан зүйлс бодит гүйцэтгэлийг сайжруулдаг. Алдартнууд үүнийг олон жил ашигладаг. Тиймээс тэдний манифест үргэлж биелдэг.

2. Тархи анхаарсан зүйлээ л хардаг. Шинэ машин авахыг хүсмэгц тэр загварыг хаа сайгүй харж эхэлдэг. Машин олширсон биш, тархины мэдээлэл шүүх систем солигдсон. Тиймээс юунд анхаарлаа төвлөрүүлнэ тэр зүйл бодит болдог.

3. Тархи шөнө эмхэлдэг. Өдөр сурсан зүйл нойрны үед эрэмбэлэгдэж бэхждэг. Тиймээс шийдэгдээгүй асуудал өглөө нь илүү тодорхой болдог. Орой унтахаасаа өмнө манифестийн афирмишныг уншиж байвал тархи ажиллаж, өндөр давтамжийн долгионыг ялгаруулж Орчлонд зөв долгион түгээдэг.

Гурвуулаа чиний талд ажиллаж чадна. Хэрхэн ашиглахыг мэдэх л үлдлээ. 33:33 гэж бичээрэй.

Цуврал нийтлэлийн Өдөр 38. Хааяа уулздаг танил1970 он. Бостон. Марк Грановеттер хэмээх залуу социологич энгийн судалгаа ...
12/10/2026

Цуврал нийтлэлийн Өдөр 38. Хааяа уулздаг танил
1970 он. Бостон. Марк Грановеттер хэмээх залуу социологич энгийн судалгаа хийж эхлэв. Тэрээр саяхан ажил сольсон хүмүүсээс "Энэ ажлын тухай хаанаас сонссон бэ?" гэсэн нэг зүйлийг асууж эхлэв. Түүний анхны таамаг тун ойлгомжтой байлаа. Хүмүүс хамгийн ойрын найзаасаа л мэдээлэл авсан байх ёстой. Учир нь ойрын хүмүүс илүү их тусалдаг, илүү их санаа тавьдаг шүү дээ. Гэтэл цугларсан дата үүний эсрэг бодит үнэнийг харуулжээ.

1. Сул холбоосын хүч
Ажил олсон хүмүүсийн дийлэнх нь ойрын найзаасаа биш, харин "хааяа уулздаг танилаасаа" тэрхүү мэдээллийг олж авсан байлаа. Хуучин ангийн нэг танил, өмнөх ажлын холбогдолгүй хамт олон, найзын найз, эсвэл жилдээ ганц хоёрхон удаа тааралддаг хүн байв. Грановеттер энэ үзэгдлийг "сул холбоосын хүч" гэж нэрлэжээ. Түүний бичсэн энэхүү өгүүлэл хожим социологийн түүхэн дэх хамгийн олон удаа иш татагдсан суурь бүтээлүүдийн нэг болсон юм.

2. Яагаад ийм зүйл болдог вэ?
Тайлбар нь хүний мэдээллийн урсгалын бүтэцтэй шууд холбоотой. Таны ойрын хүрээний хүмүүс тантай яг л ижилхэн ертөнцөд, ижил орчинд амьдардаг. Тэд ижил хүмүүсийг таньдаг, ижил мэдээлэл сонсдог, ижил боломж хардаг. Тийм учраас тэдний мэддэг зүйл ихэвчлэн таны аль хэдийн мэддэг зүйл л байдаг. Харин хааяа уулздаг танил чинь огт өөр ертөнцөд, өөр сүлжээнд амьдарч байдаг. Тиймээс түүний мэддэг зүйл таны хувьд цоо шинэ байх нь гарцаагүй. Жинхэнэ шинэ боломж бараг үргэлж алс холын сул холбоосуудаар дамжиж ирдэг жамтай.

3. Танилууд чинь худалдан авагч биш
Одоо энэ ойлголтыг өөрсдийн бизнест буулгаж үзье. Шинэхэн бизнесийнхээ эхний үйлчлүүлэгчийг хайж эхлэхэд ихэнх хүмүүс хамгийн түрүүнд өөрийнхөө ойрын тойрог буюу найз нөхөд, хамаатан саднаа онцолж "Надаас юм аваач" гэж гуйдаг. Энэ бол маш буруу стратеги юм. Үүнд хоёр үндсэн шалтгаан бий.
1. Ойрын хүмүүс тань танд хайртай учраас эелдэг байхыг хүсэж, худлаа магтаал өгөх магадлал маш өндөр. Тэднээс хэзээ ч бодит бизнесийн дата гарахгүй.
2. Тэд таны яг хэрэгтэй зорилтот үйлчлүүлэгч биш байх магадлалтай.
Тиймээс таних танилуудаасаа худалдаж авахыг гуйх биш, харин тэднээс "Танай хүрээлэл дунд энэ асуудалтай тулгарч байгаа хүн байна уу?" гэсэн өөр зүйл асуух ёстой. Танилууд чинь худалдан авагч биш, харин "холбогч" нар байдаг гэдгийг санаж яв,

4. Өргөжихгүй зүйл хий
Алдарт Y Combinator хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Пол Грэмийн стартапуудад хамгийн алдартай, парадокс сонсогддог "Өргөжихгүй зүйл хий" гэдэг зөвлөгөө өгдөг. Утга нь "Бизнесийн анхны үйлчлүүлэгчид хэзээ ч ямар нэгэн гоё зар сурталчилгаанаас болж ирдэггүй. Тэднийг гараараа, нэг нэгээр нь л олж авдаг" юм. Жишээ нь Airbnb-ийн үүсгэн байгуулагчид эхний хэрэглэгчдийнхээ гэрт өөрсдөө биечлэн очиж, байрных нь зургийг дарж өгч байв. Тэнд ямар ч масштаб, автоматжуулалт байгаагүй. Гэвч тэр гараараа хийсэн нямбай ажил нь тэдэнд хэрэглэгчийнхээ бодит асуудлыг яг ямархуу түвшинд байгааг нүдээр харах боломжийг олгосон юм.

5. Эхний үйлчлүүлэгчдийн 3 эх үүсвэр
Шинэхэн бизнесийн эхний арван үйлчлүүлэгч үндсэндээ гуравхан газраас л олдоно.
1. Таны сүлжээ: Гэхдээ дээр дурдсанчлан худалдан авагчийг гуйх биш, харин холбоос асуух аргаар.
2. Асуудлаа ярьж гомдоллодог газрууд: Олон нийтийн групп, форум, чатууд болон зарын сайтууд. Тэнд хүмүүс яг таны шийдэх гэж байгаа тэр асуудлаараа бухимдаж бичсэн байдаг. Гэхдээ шууд юм зарж эхлэхээсээ өмнө эхлээд "тусал". Тухайн хүний асуултад үнэ цэнэтэй, бодитой хариулт бичиж өг. Нэр тань тэнд танигдсаны дараа таны санал огт өөрөөр хүлээж авагдах болно.
3.Өрсөлдөгчийн сэтгэл дундуур үйлчлүүлэгчид: Аль хэдийн өөр тийшээ мөнгө төлж байгаа боловч үйлчилгээнд нь сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс. Эдгээр бол хамгийн хялбар бөгөөд хурдан хөрвөдөг хэрэглэгчид байдаг.

Өнөөдөр
Өнөөдөр та өөрийнхөө бодит сүлжээнээс 10 хүний нэрийн жагсаалт гаргана. Ямар нэгэн хийсвэр сегмент биш, яг бодит нэртэй хүмүүс байх ёстой шүү. Дараа нь тэдэнд зориулж эхний мессежээ бичнэ. Мессежний өнгө аяс нь борлуулах биш, харин тусламж эрхлэх, зөвлөгөө авах өнгөтэй байх ёстой. Аль болох богино байх тусмаа сайн.

Эцэст нь өнөөдөр дор хаяж 3 хүнд тэр мессежээ явуул.
Маргааш биш, яг өнөөдөр шүү. Дотор чинь айдас төрж байгаа бол энэ хэвийн үзэгдэл гэдгийг санаарай. Арван зургаадахь өдрийн нөхцөлт төлөвлөгөөгөө санаарай. Хэрэв илгээхээсээ өмнө айдас төрөөд эхэлбэл 5 секунд тоолоод л илгээх товчийг дар.

Амьдралыг чинь өөрчлөх 3 асуулт
1. Асуудлаа туулж байгаа 10 бодит хүний нэрийг би яг одоо бичиж чадах уу?
2. Эхний мессежээ борлуулалтын биш, тусламжийн өнгөөр яаж бичих вэ?
3. Өнөөдөр 3 хүнд мессеж илгээхээс намайг яг юу зогсоож байна вэ?

Харин маргааш бид 16.00 цагт бизнесийн хамгийн эмзэг бас чухал сэдэв болох "Үнэ" гэдэг сэдвээр ярилцах болно. Яагаад хямд үнэ гэдэг хамгийн хортой алдаа болдгийг тархины судалгаагаар харах болно.

Эх сурвалж:
Грановеттер, М. (1973). Сул холбоосуудын хүч. Америкийн социологийн сэтгүүл 78(6).
Грэм, П. (2013). Масштаб үл болох зүйлсийг хий

О.Минухатун
Нейропсихологич

12/10/2026

Та энэ видеотой санамсаргүй таараагүй. Амжилт руугаа урагшлах цаг чинь болсныг илтгэж байна. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг дээ.

Амжилтын код суулгах далд урамсрын дахин програмчлах арга заах сургалт. Өөртөө хөрөнгө оруулалт хийж, насан туршдаа ашиглах шинжлэх ухааны аргачлалыг одоо л сурах цаг чинь шүү.

Шинэ он гарахаас өмнө амьдралынхаа дараагийн шатанд гараарай.

9 гэж коммэнт бичээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Address

Frazer Town
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97690914441

Alerts

Be the first to know and let us send you an email when Minukhatun posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share