Titem zurkh Титэм зүрх

Titem zurkh Титэм зүрх “Титэм зүрх” зүрх, судасны оношилгоо шинжилгээний эмнэлэг үүд хаалгаа нээлээ.

22/07/2026

Үйлчлүүлэгчдийн анхааралд📍

Өнөөдөр буюу 2026 оны 7- р сарын 22 ны өдөр БГД 10:00-17:00 цагийн хооронд тогны хязгаарлалт хийгдсэнтэй холбоотой Титэм зүрх эмнэлэг ажиллахгүй.
Маргаашнаас хэвийн үйл ажиллагаа явагдах тул цаг авах бол 88173999, 91916661 дугаарт холбогдоно уу.

Хүлээцтэй хандсан танд баярлалаа 💛🤍🧡

09/07/2026
🎈140 кг хүртэлх жинтэй үйлчлүүлэгчдэд компьютерт томографи шинжилгээ хийж байна.Манай эмнэлэг ANKE Anatom Precision 128 ...
30/04/2026

🎈140 кг хүртэлх жинтэй үйлчлүүлэгчдэд компьютерт томографи шинжилгээ хийж байна.
Манай эмнэлэг ANKE Anatom Precision 128 зүслэгтэй өндөр нягтаршилтай компьютерт томографи аппаратаар хэвлийн хөндийн тодосгогчтой шинжилгээ хийж байна.
Энэ шинжилгээ нь хэвлийн хөндийн бүх эрхтний бүтэц, үрэвсэлт болон хавдрын өөрчлөлтүүдийг нарийвчлалтай илрүүлэх давуу талтай.
🩻 Шинжилгээгээр дараах эмгэгүүдийг оношлох боломжтой:
🎈Элэг: өөхлөлт, цирроз, уйланхай, бэтэг, гемангиом, аденом, FNH, хавдар, үсэрхийлэл, буглаа
🎈Цөс ба цөсний зам: үрэвсэл, чулуу, цөсний замын өргөсөл ба саатал (шарлалт)
🎈Нойр булчирхай: хурц/архаг үрэвсэл, уйланхай, хавдар
🎈Бөөр ба шээсний зам: чулуу, пиелонефрит, уйланхай, ангиомиолипома, бөөрний хавдар, бөөрний артерийн нарийсалт, давсагны үрэвсэл, түрүү булчирхайн томрол/хавдар
🎈Бөөрний дээд булчирхай: гиперплази, үүсгэвэр
🎈Дэлүү: томрол, уйланхай, урагдал, инфаркт
🎈Гэдэс: үрэвсэл, хавдар, түгжрэл, цоорол, цусан хангамжийн дутагдал
🎈Мухар олгой: цочмог үрэвсэл
🎈Тунгалгийн булчирхай: томрол, үсэрхийлэл
Хэвлийн хана ба орчим эдүүд: булчин, өөхөн эдийн өөрчлөлт, хэвлийн шингэн, нурууны дегенератив эмгэг, хугарал

Манай эмнэлэгт оношлогдсон зарим тохиолдлуудыг зургаар орууллаа.
📍 Титэм Зүрх эмнэлэг
Өндөр нягтаршилтай, найдвартай оношилгоог танд хүргэнэ.
#титэм #зүрх #хэвлий #ктг #компьютерттомографи #хавдар #элэг #бөөр #ходоод #уйланхай #бөөрний #чулуу #түрүүбулчирхай
Хаяг: Баянгол дүүрэг, 5-р хороо, III эмнэлгийн баруун хажууд Dental office Титэм зүрх эмнэлэг, Утас: 7766-3999, 88173999
Ажлын өдөр-08:30-17:00
Бямба гараг-09:00-15:00
Ням гараг- Амарна

🫀Зүрхний КТА шинжилгээний үндсэн зорилго нь титмийн артерийн ханын өөрчлөлт, нарийсал, бөглөрөл болон кальцийн товрууны ...
30/04/2026

🫀Зүрхний КТА шинжилгээний үндсэн зорилго нь титмийн артерийн ханын өөрчлөлт, нарийсал, бөглөрөл болон кальцийн товрууны хэмжээг үнэлэх явдал юм. Гэсэн хэдий ч энэхүү дүрс оношилгооны арга нь зөвхөн титмийн судас төдийгүй зүрхний бүтцийн өөрчлөлт болон зүрхний эргэн тойронд байрлах бусад эрхтэн тогтолцооны эмгэгүүдийг илрүүлэх боломж олгодог гэдгээрээ онцлогтой.
✨Зүрхний бүтцийн өөрчлөлтүүд
КТА нь зүрхний хөндийн хэмжээ, зүрхний булчингийн ханын зузаан, ховдлын агших чадвар (LVEF), хавхлагын бүтэц, аорт болон бусад том судасны хэмжээ, ханын өөрчлөлтийг үнэлэх боломжтой. Энэ нь зөвхөн судасны эмгэг төдийгүй зүрхний булчингийн болон хавхлагын өвчнийг илрүүлэхэд ач холбогдолтой.
✨ Зүрхний эргэн тойрон дахь өөрчлөлтүүд
Зүрхний КТА-г хийх үед цээжний эрхтнүүдийн тод дүрслэл гардаг тул титмийн гаднах олон төрлийн эмгэгийг давхар илрүүлэх боломжтой. Үүнд:
1️⃣Уушгины өөрчлөлтүүд: уушгины эмфизем, хатгаа, уушгины зангилаа, хавдар
2️⃣ Цээжний тунгалгийн булчирхай: томрол, хавдрын сэжиг
3️⃣ Улаан хоолой ба өрц өөрчлөлтүүд: улаан хоолойн тэлэгдэл, өрцний ивэрхий
4️⃣ Голтын эмгэгүүд: голтын үрэвсэл /медиастинит/, хавдар, уйланхай
Дээр дурдсан зүрх орчмын (extracardiac) өөрчлөлтүүд нь өвчтөний оношилгоо болон цаашдын эмчилгээний тактикт чухал ач холбогдолтой байж болохыг харуулж байна.
📍 Манай эмнэлэгт хийгдсэн нэгэн шинжилгээний үеэр титмийн олон судасны нарийсал илрэхийн зэрэгцээ цээжний хөндийн томорсон тунгалгийн булчирхай зүрхний зүүн тосгуурыг гаднаас шахсан, мөн баруун уушгины дээд дэлбэнгийн оройн сегментэд угийн холбоотой, шохойжилттой плеврийн наалдац илэрсэн бөгөөд түүнчлэн ходоодны 1/3 хэсэг өрцний нүхээр дамжин цээжний хөндий рүү бага зэрэг ивэрхийлсэн байв. Эдгээр өөрчлөлтүүд нь тухайн үйлчлүүлэгчийн цогц үнэлгээнд чухал нэмэлт мэдээлэл өгч, эмчлэгч эмч цаашдын эмчилгээний төлөвлөгөөг боловсруулахад чухал ач холбогдолтой байв.
Хаяг: Баянгол дүүрэг, 5-р хороо, III эмнэлгийн баруун хажууд Dental office Титэм зүрх эмнэлэг, Утас: 7766-3999, 88173999
Ажлын өдөр-08:30-17:00
Бямба гараг-09:00-15:00
Ням гараг- Амарна

10/03/2026

Шинжилгээний багцийн мэдээлэл

❤ БАГЦ-1 201,000 ТӨГРӨГ
1 Зүрхний өнгөт ЭХО
2 Зүрхны цахилгаан бичлэг
3 Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
4 Өөх тосны солилцоо /LDL, TG, HDL, CHOL/
5 Сахар / өлөн үеийн / кали

❤ БАГЦ-2 266,000 ТӨГРӨГ
1 Зүрхний өнгөт ЭХО
2 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг / холтер/
3 Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
4 Өөх тосны солилцоо LDL, TG, HDL, CHOL
5 Сахар / өлөн үеийн / кали

❤ БАГЦ-3 258,600 төгрөг
1 Зүрхний өнгөт ЭХО
2 Зүрхны цахилгаан бичлэг
3 Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
4 Өөх тосны солилцоо LDL, TG, HDL, CHOL
5 Сахар / өлөн үеийн / кали
6 Бамбайн дааврын шинжилгээ
/Т3, Т4, TSH/

31/01/2026

Титэм Зүрх эмнэлгээс хамгийн их асуудаг асуултад мэргэжлийн бус энгийн үгээр тайлбарлая 🙆‍♀
1. Зүрхний компьютерт томографи гэж юу вэ ?
2. Coronary CT гэж юу вэ ?
3. СТ Ангио гэж юу вэ гэж асуудаг ?
Энэ 3 асуулт яг ижилхэн 3 асуулт 3 янзаар асуугаад байгаа юм .
Монгол хэлээр Зүрхний компьютерт томографи шинжилгээ юм.
Зүрхний компьютерт томографи шинжилгээгээр та зүрхний 3 том титэм судасны нарийсал байна уу гэдгийг ?
Мөн зүрхний шигдээс болох эрсдэл байна уу биш байна уу ? болчихсон байна уу ? болох гэж байна уу гэдгийг 100% тодруулах боломжтой байдаг .
Олон хүмүүс оношоо тодруулаад эргэлзээгээ тайлаад явдаг даа ☺️
Бүх Зүрх эрүүл байгаасай ❤🙏
Жич: ( Мэргэжлийн хүмүүс нь мэргэжлийн нүдээр уншаад ойлгочихоорой ) Уг пост нь өдөрт 3 удаа 3 янзаар асуугаад байгаа Өвөө Эмээ нарт зориулав 🤗🙆‍♀️

30/12/2025

Титэм Зүрх эмнэлэг 12 сарын 31 ны өдөр буюу Лхагва гаригт амарна . 1 сарын 2 ны өдрөөс хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Address

Улаанбаатар Баянгол дүүрэг 5-р хороо 3-р эмнэлэгийн баруун талд ТИТЭМ ЗҮРХ эмнэлэг
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Titem zurkh Титэм зүрх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share