Дөл Буян

Дөл Буян "Дөл Буян" ХХК нь буяны цогц үйлчилгээ үзүүлдэг. https://facebook.com/Dulbuyn
(2)

29/07/2026

Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд бүх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, журам, стандартын дагуу, талийгаачдын гэгээн дурсгалыг хүндэтгэн, Буддын шашны зан үйл болон эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангаж зохион байгуулагдана. Лавлах утас 7727-1919

Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачдын хойдын буян хишгийг арвижуулах, а...
26/07/2026

Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачдын хойдын буян хишгийг арвижуулах, ар гэр, төрөл төрөгсдөд нь сайн сайхан, амар амгаланг ерөөх зорилгоор Зүүн хүрээ Дашчойлин хийдэд ном хурал айлдуулж, даатгал өргөн, буяны үйлсийг зохион байгуулж байна.
Энэхүү ном хурлыг хамаг амьтны энх амгалан, газар дэлхийн тэнцвэр, өлзий буян дэлгэрэхийн ерөөл болгон айлдуулж буй бөгөөд та бүхэн талийгаачдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн, буяны үйлсэд даган баясаж, ерөөл талбихыг хүндэтгэлтэйгээр хүсье.
Буян бүхэн дэлгэрч, амгалан бүхэн орших болтугай.

25/07/2026

Өнөөдөр Самбалхүндэв буюу Далан давхрын хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачдын гэгээн дурсгалыг хүндэтгэн, Буддын шашны зан үйлийн дагуу ном хурлыг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тарвилан хийдийн лам хуврагууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, энэхүү ажлыг хүндэтгэл, ёс заншил, хууль журмын хүрээнд хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Цаашид шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлан сац бүтээж Хүндэтгэлийн суваргад залах ажлыг Монгол Улсын хууль тогтоомж, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага болон уламжлалт зан үйлийг чанд мөрдөн үе шаттайгаар зохион байгуулах болно.
Энэхүү ажилд ойлголцож, дэмжлэг үзүүлж буй иргэд, талийгаачдын ар гэр, хамтран ажиллаж буй төрийн болон шашны байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

23/07/2026

Самбалхүндэвийн оршуулгын газрын 9.6 га талбайг чөлөөлөх ажлын хүрээнд
буяны ном хурал зохион байгуулагдана.
Нийслэл хотын хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлж буй Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд тус оршуулгын газарт оршуулсан бурхан болоочдын гарилыг нүүлгэн шилжүүлэж, Буддын шашны зан үйл, ном ёсны дагуу хүндэтгэлтэйгээр чандарлаж, сац бүтээн Хүндэтгэлийн суварганд залах буянт үйлийг зохион байгуулж байна.
Энэхүү ариун үйлсийг эхлүүлэхийн өмнө Тарвалин хийдийн лам хуврагууд бурхан болоочдын амгаланг ерөөж, газар орныг ариусган, саад барцадыг арилгах, ар гэр, төрөл төрөгсөд, хамаг амьтанд амар амгалан, өлзий буян, сайн сайхны ерөөл өргөх ном хурлыг айлдана.
Амирлангүй жинсрэг: Бурхан болоочдын амгаланг ерөөж, газар шороо хөндөхтэй холбоотой саад тотгор, үл зохилдох шалтгааныг номын хүчээр амирлуулах зан үйл.
Лүйжин: Хамаг амьтанд буяныг зориулж, сайн төрөлд төрөх, гэгээрлийн замд учрахын ерөөлийг өргөх номын үйл.
Газар, лусын тахилга: Газар орны эзэд, лус савдгийг аргадан тайтгаруулж, газар шорооны ажлыг ном ёсны дагуу саадгүй, өлзий дэмбэрэлтэй эхлүүлэх тахилга үйл.
Самбалхүндэвийн оршуулгын газрын чөлөөлөлтийн 9.6 га талбайд бүртгэлтэй бурхан болоочдын ар гэр, төрөл төрөгсөд та бүхнийг хүрэлцэн ирж, хамтдаа буян хурааж, бурхан болоочдынхоо гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэн, сайн сайхны ерөөл өргөхийг хүндэтгэлтэйгээр урьж байна.
Номын хурал 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11:40 минутаас
Самбалхүндэвийн оршуулгын газарт
Зохион байгуулагч: Дөл Буян компани
Албан ёсны хамтрагч: Жодын Их Багш Х. Лувсанбанзрын нэрэмжит Улааны ёсны "Тарвалин" хийд. Дэлгэрэнгүй мэдээллийг 7727-1919

Самбалхүндэв хаалттай оршуулгын газрын 9.6га газрыг чөлөөлөх ажлын хүрээнд.Бурхан болоочдын бүртгэлийг бүрэн цахимжуулах...
16/07/2026

Самбалхүндэв хаалттай оршуулгын газрын 9.6га газрыг чөлөөлөх ажлын хүрээнд.
Бурхан болоочдын бүртгэлийг бүрэн цахимжуулах ажил хийгдэж байна
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын бурхан болоочдын бүртгэлийг QR кодтой, нэгдсэн мэдээллийн сан бүхий дижитал бүртгэлийн карт хэлбэрээр боловсруулах ажил дуусах шатандаа орж байна.
Уг бүртгэл нь бурхан болооч тус бүрийн мэдээллийг 10 үе шаттайгаар, цаг минутын нарийвчлалтайгаар протоколчлон бүртгэх боломжтой бөгөөд оршуулгын байршлын уртраг, өргөргийн координат, хөшөөний зураг, бүртгэлийн дугаар болон холбогдох бусад мэдээллийг QR кодоор дамжуулан харах боломжтой юм.
Програм хангамжийг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор боловсруулж байгаа бөгөөд бүртгэлийн мэдээллийг “Дөл Буян” ХХК-ийн менежерүүд нэг бүрчлэн оруулж, нягтлан шалгаж, баталгаажуулан ажиллаж байна.
Энэхүү систем нь бүртгэлийн ил тод байдал, мэдээллийн үнэн зөв байдал, цаашдын хяналт, архивжуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх зорилготой болно.

07/07/2026
Лавлах утас 7727-1919
06/07/2026

Лавлах утас 7727-1919

МЭДЭЭЛЭЛСамбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд чөлөөлөхөөр төлөвлөсөн 9.6 га талбайд...
05/07/2026

МЭДЭЭЛЭЛ
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд чөлөөлөхөөр төлөвлөсөн 9.6 га талбайд хамаарах бурхан болоочдын бүртгэлжүүлэх, тооллого хийх ажил бүрэн дууслаа.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд та бүхэн холбогдон тухайн бурхан болооч газар чөлөөлөлтийн бүсэд хамаарч байгаа эсэхийг шалгуулж, байршлыг нь тогтоолгох боломжтой боллоо.
Шаардлагатай тохиолдолд оршуулгын газрын байршлыг уртраг, өргөргийн нарийвчилсан координатаар тодорхойлон мэдээлэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7727-1919 утсаар болон “Дөл Буян” ХХК-ийн салбаруудаас авна уу.

МЭДЭЭЛЭЛНийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын газар чөлөөлөлт, шарил нүүлг...
03/07/2026

МЭДЭЭЛЭЛ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын газар чөлөөлөлт, шарил нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ар гэрийг тогтоох, бүртгэлжүүлэх ажил явагдаж байна.
Хуульд заасан хугацаанд ар гэр нь тогтоогдоогүй болон холбогдоогүй бурхан болоочдыг холбогдох журам, стандартын дагуу чандарлаж, чандрыг Баргилт цэцэрлэгт хүрээлэнгийн “Хүндэтгэлийн суварга”-д зална.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7727-1919 утсаар болон “Дөл буян” ХХК ны салбаруудаас салбаруудаас авна уу. Хаяг байршил зураг

Address

Ulaanbaatar

Telephone

+97677271919

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дөл Буян posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Дөл Буян:

Shortcuts

Share