Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ, Hospital, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Ulaanbaatar.
(203)

ИРГЭНД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ТАСАГ, НЭГЖҮҮДЭЭС ЭХЭЛЖ БАЙНАИргэн бүр эмнэлэгт хандахдаа чан...
11/09/2026

ИРГЭНД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ТАСАГ, НЭГЖҮҮДЭЭС ЭХЭЛЖ БАЙНА

Иргэн бүр эмнэлэгт хандахдаа чанартай, аюулгүй, стандартын шаардлага хангасан тусламж, үйлчилгээ авах нь хамгийн чухал. Үүнийг хангахын тулд эмнэлгийн тасаг, нэгж бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа чанар, аюулгүй байдлыг тогтмол сайжруулах шаардлагатай байдаг.

Энэ хүрээнд Уушги судлалын тасгаас “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн бэлтгэл хангах нь” сэдэвт чанарын өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтээр өөрийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх, Эрүүл мэндийн сайдын тушаал, Монгол Улсын стандартын хэрэгжилтийг сайжруулах, тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах, эмчилгээ, үйлчилгээний технологийг мөрдөж, иргэний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн тасагт хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцаж, эмч, сувилагчийн үйл ажиллагааг үнэлэх шинэ шалгуур хуудас боловсруулан хэрэгжүүлсэн туршлагаа танилцуулсан юм.

Чанарын өдөрлөгт нийт 80 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр туршлага солилцлоо.

Чанарын сайжруулалт бол зөвхөн магадлан итгэмжлэлийн шаардлага биш. Харин иргэн бүрт илүү аюулгүй, чанартай тусламж, үйлчилгээ хүргэхийн төлөөх өдөр тутмын ажил юм.

🧂 ИОД ЯАГААД ЧУХАЛ ВЭ? ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ЗӨВ ХАНГАХ ВЭ?Иод нь хүний биед маш бага хэмжээгээр шаардлагатай боловч бамбай...
10/09/2026

🧂 ИОД ЯАГААД ЧУХАЛ ВЭ? ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ЗӨВ ХАНГАХ ВЭ?

Иод нь хүний биед маш бага хэмжээгээр шаардлагатай боловч бамбай булчирхайн даавар үүсэх, бодисын солилцоо, өсөлт хөгжил, тархи мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй эрдэс бодис юм.

Иод дутагдсанаар ямар эрсдэлтэй вэ?

• Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах
• Бамбай булчирхай томрох
• Ядарч сульдах, анхаарал төвлөрөл буурах
• Хүүхдийн өсөлт, хөгжил болон суралцах чадварт сөргөөр нөлөөлөх
• Жирэмсэн эмэгтэй болон ургийн эрүүл хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

☑️ Иодын хэрэгцээгээ хэрхэн зөв хангах вэ?

• Иоджуулсан давсыг сонгож, тохирох хэмжээгээр хэрэглэх
• Иоджуулсан давсыг нарны гэрэл, чийгээс хамгаалж, битүү саванд хадгалах
• Хоол хийхдээ давсыг хэт эрт хийхээс зайлсхийх
• Загас, далайн гаралтай хүнс, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг иод агуулсан хүнсийг зохистой хэрэглэх
• Давсны хэрэглээг нэмэгдүүлэхгүйгээр иоджуулсан давсыг зөв хэмжээгээр хэрэглэх

Иодын хэрэгцээгээ зөв хангахын тулд давсыг их хэрэглэх шаардлагагүй. Харин өдөрт хэрэглэх давсны хэмжээг тохируулж, иоджуулсан давсыг зөв сонгон хэрэглэх нь чухал.

Өдөр тутмын зөв сонголт, зөв хэрэглээ нь иодын дутагдлаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Сайн байцгаана уу 🙌✅ УГТЭ-ээс  "ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГ" сэдвээр нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон  иргэдрү...
10/09/2026

Сайн байцгаана уу 🙌

✅ УГТЭ-ээс "ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГ" сэдвээр нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдрүү чиглэсэн цахим уулзалт, сургалтыг зохион байгуулах гэж байна.

✅Энэхүү цахим сургалт нь 2026 оны 09-р сарын 12-ны өдрийн 13:00 цагаас Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг-ийн цахим хуудсаар та бүхэнд хүрэх болно.

✅Та дараах QR кодыг уншуулснаар Уцахим хуудсанд нэвтрэх боломжтой.

https://www.shastinhospital.mn/4983.html
10/09/2026

https://www.shastinhospital.mn/4983.html

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: Улсын гуравдугаар төв эмнэлэг Мэдээлэл технологийн алба Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/ Холбоо барих ут...

https://www.shastinhospital.mn/4979.html
10/09/2026

https://www.shastinhospital.mn/4979.html

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: Улсын гуравдугаар төв эмнэлэг Мэдээлэл технологийн алба Албаны дарга Г.Энхболд /Нээлттэй мэдээлэл хариуцагч/ Холбоо барих ут...

08/09/2026

📌ХӨДӨЛГӨӨН ЗАСЛЫН АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

Жил бүрийн 9 дүгээр сарын 8-ны өдрийг “Дэлхийн хөдөлгөөн засалчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн өдрийг “Зүрх судасны эмгэг болон тархины харвалт” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Хөдөлгөөн засал нь өвчин эмгэг, осол гэмтэл, насжилтаас шалтгаалсан хөдөлгөөн болон үйл ажиллагааны алдагдлыг сэргээж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн тусламж үйлчилгээ юм.

Монгол Улсад хөдөлгөөн заслын мэргэжил 2011 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2012 оноос хөдөлгөөн засалч ажиллаж байна. Өнөөдөр тус эмнэлэгт 8 хөдөлгөөн засалч ажиллаж, 2026 оны эхний 8 сарын байдлаар давхардсан тоогоор 2,210 хүнд 10,999 удаагийн хөдөлгөөн заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Ялангуяа тархины харвалтын дараах сэргээн засах эмчилгээг эрт эхлүүлэх нь хөдөлгөөний үйл ажиллагааг сэргээж, өдөр тутмын амьдралдаа бие даан оролцох, нийгмийн харилцаанд эргэн ороход чухал ач холбогдолтой.

Өнөөдрөөс бага сууж, илүү идэвхтэй хөдөлж, эрүүл мэндээ дэмжье.

#Нийт хөдөлгөөн засалчдадаа
Дэлхийн хөдөлгөөн засалчдын өдрийн баярын мэнд хүргэе!

08/09/2026

📌ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ “ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ 7 ХОНОГ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаарх зөв мэдээллийг олон нийтэд хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой “Хүүхдийн зүрхний 7 хоног” аян эхэллээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгаас зохион байгуулж буй аяны хүрээнд хүүхдийн зүрхний эрүүл мэнд, төрөлхийн эмгэгийн эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулахаас гадна оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн ололт, мэс заслын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хүргэнэ.

Тухайлбал, 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд 13:00-16:00 цагийн хооронд Улсын гуравдугаар төв эмнэлгийн 322 тоотод “Эрт илрүүлэг ба оношилгоо” үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үеэр хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, зүрхний эхо шинжилгээ, оношилгоо хийж, эмчийн зөвлөгөө өгнө.

Мөн аяны үеэр хүүхдийн зүрхний мэс заслын эмчилгээний үр дүн, амжилттай хийгдсэн нарийн төвөгтэй мэс заслын тохиолдол, мэс заслын өмнөх болон дараах үеийн тусламж үйлчилгээ, олон улсын хамтын ажиллагааны талаар цуврал мэдээлэл хүргэх юм.

Монгол Улсад хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээ 60 гаруй жилийн түүхтэй. 1958 онд анхны мэс заслыг хийж эхэлсэн бол 1970 оноос цусны зохиомол эргэлтийн аппарат ашиглан зүрхний мэс засал хийх боломж бүрджээ. Улмаар 1972 оноос төрөлхийн зүрхний гажгийг засах мэс заслыг хийж эхэлсэн түүхтэй.

Өнгөрсөн хугацаанд эмчилгээний арга, технологи хөгжиж, олон улсын хамтын ажиллагаа өргөжсөнөөр өнөөдөр хүүхдийн зүрхний төрөлхийн болон олдмол эмгэгийн, тэр дундаа нарийн төвөгтэй зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг эх орондоо үзүүлэх боломж бүрдсэн байна. Сүүлийн жилүүдэд эмч, мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, дадлагад хамруулах, орчин үеийн тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх замаар оношилгоо, эмчилгээний чадавхыг улам нэмэгдүүлж байна.

✅Хүүхдийн зүрхний эмгэгийг эрт илрүүлж, цаг алдалгүй оношлох нь шаардлагатай эмчилгээг зөв хугацаанд эхлүүлэх, цаашдын эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой.

⏳“Хүүхдийн зүрхний 7 хоног” аян 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд үргэлжилнэ.

📌 ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ “ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ 7 ХОНОГ” АЯН ЭХЭЛЛЭЭХүүхдийн зүрхний...
07/09/2026

📌 ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ “ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ 7 ХОНОГ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх, зөв оношилгоо, эмчилгээний талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой “Хүүхдийн зүрхний 7 хоног” аян өнөөдөр эхэллээ.

Тус аяныг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасаг зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний үр дүн, эмчилгээний дэвшил, амжилттай хийгдсэн нарийн төвөгтэй мэс заслын тохиолдол, мэс заслын өмнөх болон дараах үеийн тусламж үйлчилгээний талаар олон нийтэд мэдээлэх юм.

Мөн аяны хүрээнд “Эрт илрүүлэг ба оношилгоо” үйл ажиллагааг 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд өдөр бүр 13:00-16:00 цагийн хооронд Улсын гуравдугаар төв эмнэлгийн 322 тоотод зохион байгуулна. Энэ үеэр хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, зүрхний эхо шинжилгээ, оношилгоо хийж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, мэдээллийг хүргэнэ.

Түүнчлэн хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний сүүлийн жилүүдийн үр дүн, эмчилгээний шинэ технологи, дэвшил болон олон улсын хамтын ажиллагааны талаар танилцуулж, зүрхний эмгэгийг эрт илрүүлэх, цаг алдалгүй оношлуулж, шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамрагдах нь хүүхдийн эрүүл мэнд, амьдралын чанарт чухал ач холбогдолтой болохыг олон нийтэд таниулах юм.

“Хүүхдийн зүрхний 7 хоног” аян 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд үргэлжилнэ.

07/09/2026
06/09/2026

🫀ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ 7 ХОНОГ
9 дүгээр сарын 7-13-нд

Хүүхдийн зүрхний эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээлэл авч, төрөлхийн зүрхний эмгэгийг эрт илрүүлэх, оношлохын ач холбогдлыг таниулах 7 хоногийн арга хэмжээ зохион байгуулагдана.

🩺 9 сарын 11 | 13:00-16:00
Эрт илрүүлэг, зүрхний эхо оношилгоо, эмчийн зөвлөгөө.

💙 9 сарын 12
Олон нийтэд зориулсан хүүхдийн зүрхний эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө.

Address

Улсын гуравдугаар төв эмнэлэг
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ:

Shortcuts

Share

Category