Хөхний клиник эмнэлэг нь хөхний эмгэгийн дэлхийн жишигт нийцсэн түвшний оношилгоо, эрт илрүүлэг, эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлж иргэддээ эрүүл амьдрах, үр дүнтэй эмчилгээнд хамрагдах боломжийг олгох зорилготойгоор
📍Хөхний дижитал рентген буюу маммографийн шинжилгээ
📍Хөхний хэт авиан оношилгоо буюу хөхний эхо
📍Хөхний хавдрын мэс заслын эмчийн үзлэг, оношилгоо
📍Хөхний хэт авиан хяналттай эд, эсийн
шинжилгээ
📍Хөхний мэс ажилбарууд
📍Хөхний хавдрын эмчилгээний дараах хяналт, үзлэг зөвлөгөө зэрэг эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
Бид хөхний дүрс оншилгооны шинжилгээнүүдэд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох, нэвтрүүлэх, хөхний хорт хавдрын талаар олон нийт, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хөхний хорт хавдрын урьчилан сэргийлэх үзлэг, эмчилгээний тусламж үйлчилгээг монгол улсын эмэгтэйчүүдэд хүртээмжтэй, тэгш үзүүлэх замаар хөхний хорт хавдрын нас баралтыг бууруулахад хувь нэмрээ оруулж алсдаа энэ чиглэлээр нарийн мэргэжлийн стандарт хөтөлбөрүүдийг олон улсын стандарт, эмнэл зүйн удирдамжийн дагуу нэвтрүүлэх зорилготой.