Амгалан амаржих газар

Амгалан амаржих газар Нийслэлийн Амгалан Амаржих Газар

Анх 1966 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Гуравдугаар амаржих газар нэртэйгээр төрөхийн 155 ор, 135 эмч, ажилтантай 1966 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс үүд хаалгаа нээн ажиллаж эхэлжээ.

Байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 50 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 1990-ээд оны зах зээлийн шуурганд өртсөн гашуун түүх бий.

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн улс орны нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлд төрөлт эрс багассан бөгөөд үүнтэй холбогдуулан. Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 1998 оны А/56, А/34 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 1998 оны хоёрдугаар сарын 28-ний өдрийн 28 дугаар тушаалаар тус амаржих газрыг татан буулгаж, орон тоо болон төсвийг одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсий төвд шилжүүлж байлаа.

Хэдийгээр амаржих газар татан буугдсан ч тухайн үеийн хэрэгцээ шаардлагын дагуу нэг жилийн дараа дахин байгуулагдсан билээ. Тухайлбал, нийслэлийн хүн амын өсөлт өдрөөс өдөрт нэмэгдэж, ялангуяа хүн ам олноор суурьшсан Баянзүрх дүүрэгт төрөлт эрс нэмэгдсэн тул Монгол Улсын Засгийн Газрын 1999 оны 114 дүгээр тогтоолын дагуу тухайн үед Зэвсэгт хүчний төв эмнэлгийн поликлиник байрлаж байсан барилгыг чөлөөлж, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 1999 оны А/289, А/233 дугаар тушаалаар Нийслэлийн гуравдугаар амаржих газрыг дахин байгууллаа. 1999 оны арваннэгдүгээр сарын 01-ээс эхлэн амаржих газрын бүтэц, зохион байгуулалтыг дахин эмхлэн байгуулж, 2000 оны наймдугаар сарын 14-ний өдрөөс нийт 45 ортойгоор үйл ажиллагаа нь албан ёсоор эхэлсэн түүхтэй.

Улмаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2014 оны есдүгээр сарын 22-ний өдрийн "Харъяа эрүүл мэндийн байгууллагуудын нэршил, бүтэц үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/97 тоот тушаалаар “НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР” нэртэй болсон.

Тус амаржих газрын 150 ортой, төрөх эмнэлгийн зориулалттай “А”, “Б" гэсэн 2 блокоос бүрдсэн, зоорийн давхартай, 422 өрөө бүхий нийт 9926.64 мкв ашигтай талбайтай таван давхар шинэ байранд Нийслэлийн өдрөөр буюу 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр шилжин орж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Өдгөө эх барих, нярай, эмэгтэйчүүдийн 200 ор, 241 эмч, ажилтантайгаар нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эх, нярай, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Улмаар 2016 оны наймдугаар сараас эхлэн эмэгтэйчүүдийн 30 ортой тасаг нээж, цахим бүртгэл болон нэг цэгийн үйлчилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо бүхий амбулаторийг нээснээр үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлсэн.

05/09/2026

💚ХАМТДАА АЛХЪЯ💚

04/09/2026

📣 ЭНХЭЭ & МЭНДЭЭ хоёрын мэдээ
👧🧒 Томуу болон энгийн ханиад хоёр юугаараа ялгаатай вэ?
Томуу болон энгийн ханиад нь илрэх шинж тэмдэг нь ойролцоо боловч өвчний хүндрэл, үргэлжлэх хугацаа зэргээрээ ялгаатай байдаг.
🔹 Томуугийн үед эмнэлзүйн шинж тэмдэг цочмог эхэлж, өндөр халуурах, толгой болон булчингаар хүчтэй өвдөх, ядрах, сульдах шинж давмгай илэрч, хурдан хугацаанд уушгины хатгаа болон хүндрэх ба өвчин 2 долоо хоног хүртэлх хугацаанд үргэлжилж болдог.
🔹 Энгийн ханиадны шинж тэмдэг нь ихэвчлэн аажим эхэлж, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, хоолой хөндүүрлэх, бага зэрэг ханиалгах шинж давамгай илэрч, богино хугацаанд илааршдаг.
🔹 Эмнэлзүйншинж тэмдэг эхэн үедээ төстэй байдаг учраас өөрийгөө болон гэр бүлийн бусад гишүүдээ таамгаар эмчилж цаг алдахгүйн тулд эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж зөв оношлуулж, зөв эмчлүүлэх нь нэн чухал.
💙 ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА!

📣Дараах ажлын байранд урьж байна...
04/09/2026

📣Дараах ажлын байранд урьж байна...

04/09/2026

😇😇😇

📱 ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАЯ!🌙 Унтахын өмнө болон унтлагын өрөөндөө дэлгэц болон гар утас ашиглах нь хүүхдийн нойр, сэ...
03/09/2026

📱 ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАЯ!
🌙 Унтахын өмнө болон унтлагын өрөөндөө дэлгэц болон гар утас ашиглах нь хүүхдийн нойр, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
💤📵Тиймээс хүүхдээ унтахын өмнө дэлгэцээс холдуулж, тайван амарч, чанартай унтах зөв дадлыг хэвшүүлээрэй.

📱 ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАЯ!

🌙 Унтахын өмнө болон унтлагын өрөөндөө дэлгэц болон гар утас ашиглах нь хүүхдийн нойр, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

💤📵Тиймээс хүүхдээ унтахын өмнө дэлгэцээс холдуулж, тайван амарч, чанартай унтах зөв дадлыг хэвшүүлээрэй.

#ЗөвДадалЗөвСурагч #ДэлгэцийнХэрэглээ #ХүүхдийнЭрүүлМэнд

02/09/2026

📣 ЭНХЭЭ & МЭНДЭЭ хоёрын мэдээ
👧🧒 Бага насны хүүхэд яагаад томуунд илүү өртөмхий байдаг вэ?
ЯАГААД гэвэл:
🔹 Дархлаа харьцангуй сул
🔹Хүүхэд бохирдсон гараа ам, хамар, нүдэндээ ойр ойрхон хүргэдэг
🔹Ханиаж, найтаах зөв дадлыг бүрэн хэвшүүлээгүй
🔹Цэцэрлэг, сургууль гэх мэт хүн ихтэй орчинд удаан хугацаанд байдаг.

🎒СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ХООЛОНД ХОРИГЛОХ ХҮНСХүүхдийнхээ эрүүл мэнд, зөв хооллолтод анхаарч, өдөр тутмын хүнсний сонголтыг ...
02/09/2026

🎒СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ХООЛОНД ХОРИГЛОХ ХҮНС
Хүүхдийнхээ эрүүл мэнд, зөв хооллолтод анхаарч, өдөр тутмын хүнсний сонголтыг зөв хэвшүүлье. 👨‍👩‍👧‍👦
Дараах хүнс нь өөх тос, давс, сахар ихтэй тул сургуулийн хүүхдийн хоолонд хориглох хүнсний бүтээгдэхүүнд хамаарна:
❌ Чихэр, шоколад, жигнэмэг, бялуу
❌ Хийжүүлсэн ундаа, кофе, какао
❌ Давсалсан, утсан, нөөшилсөн бүтээгдэхүүн
❌ Хуурч хайрсан (транс тос агуулсан) бүтээгдэхүүн
Эрүүл дадал бол зөв сурагчийн эхлэл! 💪📚
#ЗөвДадалЗөвСурагч #ЭрүүлХооллолт #ХүүхдийнЭрүүлМэнд

🎒СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ХООЛОНД ХОРИГЛОХ ХҮНС

Хүүхдийнхээ эрүүл мэнд, зөв хооллолтод анхаарч, өдөр тутмын хүнсний сонголтыг зөв хэвшүүлье. 👨‍👩‍👧‍👦

Дараах хүнс нь өөх тос, давс, сахар ихтэй тул сургуулийн хүүхдийн хоолонд хориглох хүнсний бүтээгдэхүүнд хамаарна:

❌ Чихэр, шоколад, жигнэмэг, бялуу
❌ Хийжүүлсэн ундаа, кофе, какао
❌ Давсалсан, утсан, нөөшилсөн бүтээгдэхүүн
❌ Хуурч хайрсан (транс тос агуулсан) бүтээгдэхүүн
Эрүүл дадал бол зөв сурагчийн эхлэл! 💪📚

#ЗөвДадалЗөвСурагч #ЭрүүлХооллолт #ХүүхдийнЭрүүлМэнд

02/09/2026

👧🏻🧒🏻 ХҮҮХДҮҮД ЭЭ!

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах хүнснээс татгалзаарай.

💚 Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, зөв хүнсний сонголтыг хэвшүүлцгээе!
#ЗөвДадалЗөвСурагч #ХүүхдийнЭрүүлМэнд

28/08/2026

✨"Үр минь тавтай морил" цахим сургалтын энэ удаагийн зочноор АУ-ы магистр, ЭБЭ-ийн тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Түвшин-Эрдэнэ "Төрсний дараах үед эхэд өгөх зөвлөгөө, гэр бүл төлөвлөлт" сэдвээр оролцож байна.

Address

БЗД 13-р хороо 14-р хороолол Татварын хэлтэсийн урд
Ulaanbaatar
13330

Alerts

Be the first to know and let us send you an email when Амгалан амаржих газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Амгалан амаржих газар:

Shortcuts

Share

Category