20/09/2026
🧠 Тархины уйланхай
Тархины аль нэг хэсэгт нугасны шингэнээр дүүрсэн хөндийт эзэлхүүнт өөрчөлт үүсэхийг (киста) уйланхай буюу усан хүүдий гэж нэрлэдэг.
Уйланхай нь төрөлхийн болон олдмол гэж байна.
Төрөлхийн уйланхай үүсэх шалтгаан нь:
1. Эхийн жирэмслэлтийн явцад ураг архаг хүчилтөрөгчийн дутагдалд орсон
2. Эх жирэмсний явцад ямар нэг халдвараар өвчилсөн
3. Жирэмсний явцад эх архи тамхи; урагт нөлөөлөх эм хэрэглэсэн
4. Төрөх үеийн тархины гэмтэл
Олдмол уйланхай нь:
1. Тархины гэмтэл
2. Тархины бүрхүүл болон эдийн үрэвсэл
3. Тархины цус харвалт
4. Эхинокок болон бусад паразитаар өвчилсөн
5. Тархины хагалгааны дараа үүсдэг.
Шинж тэмдэг:
Уйланхайн хэмжээ; хаана байрласан; шалтгаанаас хамаарна.
Оношилгоо:
Эхо; КТ; MRT шинжилгээ
Тавилан:
Жижиг хэмжээний уйланхай шинж тэмдэггүй; амь насанд аюулгүй.
Том хэмжээний уйланхай тархины эдийг дарах; томрох тохиолдолд шинж тэмдэг янз бүрээр илрэх ба өвчний явц; тавиланд нөлөөлнө!
Хүндрэл:
Тархи усжих; татах; тархины эдийг дарах; хараа сонсгол муудах; гар хөлд саа саажилт үүсэх; тэнцвэр алдагдах.
🩺🧑⚕️Бүүвэй ээж хүүхэд; хүүхдийн мэдрэлийн эмнэлэг; АУ-ны доктор; хүүхдийн мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч П.Отгонбаяр
#хүүхдийнмэдрэл #хүүхдийнэмнэлэг #мэдрэлийнэмнэлэг #хүүхэд #тархиныуйланхай #мэдрэлийнэмч #эмнэлэг