30/07/2026
НАМРЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ 🥰
Нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалж зогсох дасгал нь энгийн мэт боловч олон талын ач тустай.
-Тэнцвэр сайжруулна – Биеийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, унах эрсдэлийг бууруулдаг.
-Хөлийн булчинг бэхжүүлнэ – Шагай, өвдөг, гуя, өгзөг болон хэвлийн гол булчингууд илүү идэвхтэй ажиллана.
-Үе мөчний тогтвортой байдлыг дэмжинэ – Ялангуяа шагай, өвдөгний гэмтлээс сэргийлэхэд тустай.
-Биеийн байрлал (posture)-ыг сайжруулна – -Нуруу, аарцгийн зөв байрлалыг хадгалахад тусалдаг.
-Мэдрэл-булчингийн зохицуулалтыг сайжруулна – Тархины болон булчингийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хөдөлгөөнийг илүү нарийн болгодог.
-Спортын гүйцэтгэлийг дэмжинэ – Гүйх, үсрэх, чиглэлээ өөрчлөх зэрэг хөдөлгөөнүүдийг илүү тогтвортой болгодог.
Хэрхэн хийх вэ?
-Нэг хөл дээрээ 20–30 секунд зогсоно.
-Хоёр хөлөөрөө 2–3 удаа давтана.
Хялбар санагдвал нүдээ аних, эсвэл зөөлөн гадаргуу дээр зогсож хүндрэлийг нэмэгдүүлж болно.
Хэрэв эхэндээ 10 секундээс дээш тогтож чадахгүй байвал тогтмол дасгал хийснээр богино хугацаанд мэдэгдэхүйц сайжрах боломжтой.
Ялангуяа 40-өөс дээш насныханд энэ дасгал нь тэнцвэрээ хадгалах чадварыг хамгаалахад маш үр дүнтэй байдаг.
Хүн хөгширдөггүй хөшдөг..
Ахмадууддаа тэнцвэрийн дасгал түлхүү ордог юм..
ШИНЭ ЭЛСЭЛТЭЭР УУЛЗАЦГААЯ 🥰
АХМАДУУД, ОЮУТНУУД 90К БАЙДАГ.