Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв National Center for Maternal and Child Health of Mongolia-
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Н.Гэндэнжамцын нэрэмжит, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Хүүхдийн хараа хамгаалах өдөр - Хүүхдийн нүдийг гэмтлээс хамгаалъя!Нүдний гэмтэл нь хүүхэд, өсвөр үеийн хараа муудах, су...
16/09/2026

Хүүхдийн хараа хамгаалах өдөр - Хүүхдийн нүдийг гэмтлээс хамгаалъя!

Нүдний гэмтэл нь хүүхэд, өсвөр үеийн хараа муудах, сул хараа үүсэх, сохролд хүргэх шалтгааны нэг юм. 2021–2025 онд ЭХЭМҮТ-ийн Нүдний Мэс Заслын Тасагт нүдний гэмтэл оношоор хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 52.7% нь 8-16 насныхан, хүйсийн хувьд 74% нь эрэгтэй хүүхэд байна.

Гэмтлийн төрлөөр авч үзвэл нэвт гэмтэл 52.3%, битүү гэмтэл 28.3%, ухархайн гэмтэл 19.5%-ийг тус тус эзэлж байна. Битүү гэмтлийн шалтгаанаас дурдвал тоглоомон чавх, үрлэн сумтай буу, моринд өшиглүүлэх, цохиулах, спортын тоглоом болон тэсэрч, дэлбэрэх бодистой холбоотой гэмтлүүд орж байна. Харин нэвт гэмтэлд зүү, шөвөг, хадаас, нум сум, хайч, хутга, бал, хагарсан шил, халбага, сэрээ зэрэг хурц үзүүртэй болон иртэй зүйлс шалтгаан болж байна. Нүд рүү ахуйн цэвэрлэгээний химийн бодис, шавж, өт, элс, шороо зэрэг гадны биет орсноос нүд гэмтэх тохиолдол бүртгэгдэж байна.

Нүдний гэмтэл нь хот, орон нутгийн харьяаллаас үл хамааран тохиолдож байгаа бөгөөд нийт гэмтлийн 41.98% нь гудамж, талбайд, 26.3% нь сургууль, гэрийн орчинд тус тус бүртгэгдсэн байна. Иймд хүүхдийн харааг хамгаалахын тулд гэр, гудамж, талбайн орчны аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал, хяналтыг нэмэгдүүлэх нь чухал юм.

Нүдээ хамгаалъя, хараагаа хайрлая!

💊 ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ🌍 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сард зохио...
16/09/2026

💊 ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

🌍 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сард зохион байгуулахыг уриалдаг “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ жил 2025 оны 9 дүгээр сарын 16–27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус аяныг “Safe care for life!” буюу “Насан туршийн аюулгүй тусламж!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

ЦУВРАЛ ЗӨВЛӨМЖ
№1 "Хүүхдэд эм уулгахад анхаарах зүйлс"

ОРОН НУТГИЙН ХҮҮХДҮҮДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОЖ БУЙ “ХЯЗГААР НУТГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” ТӨСӨЛ 28 Д...
15/09/2026

ОРОН НУТГИЙН ХҮҮХДҮҮДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОЖ БУЙ “ХЯЗГААР НУТГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” ТӨСӨЛ 28 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хүүхэд бүр шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах боломжтой байх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн чухал хэсэг юм. Энэ зорилгын хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) болон Тайванийн Хүүхэд, Гэр бүлийг Дэмжих Сан хамтран “Хязгаар нутгийн инээмсэглэл” хүмүүнлэгийн төслийг хэрэгжүүлж байна.

Энэ жилийн хувьд тус төсөл Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймагт хэрэгжиж, төрөлжсөн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан багууд ажиллан нийт 762 хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүллээ.

Үүнд:

* 279 хүүхдэд үзлэг, оношилгоо
* 126 хүүхдэд мэс заслын тусламж
* 49 хүүхдэд шүдний гажиг заслын эмчилгээ
* 183 хүүхдэд хэл яриа заслын эмчилгээ
* 250 хүүхдэд шүдний эмчилгээ хийв.

Мөн Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгтэй өвчтөний эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй болгох нь” сэдэвт 1.5 багц цагийн сургалт зохион байгуулж, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа.

1998 оноос эхлэлтэй тус төсөл 2026 онд 28 дахь жилдээ үргэлжилж байна. Төслийн хүрээнд алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж ирсэн юм.

Энэ жилийн 762 хүүхдэд хүрсэн тусламж, үйлчилгээ нь төслийн зорилго, үр дүнг бодитоор харуулж байна.

Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласан Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, БОЭТ болон Нэгдсэн эмнэлгийн хамт олон, мөн Өмнөговь аймгийн “Манал-говь” шүдний эмнэлгийн хамт олонд ЭХЭМҮТ-ийн зүгээс талархал илэрхийлье.

ЭХЭМҮТ-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО САЛБАРЫНХАА ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА👏Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2026 оны “...
14/09/2026

ЭХЭМҮТ-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО САЛБАРЫНХАА ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА👏

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2026 оны “Эрүүл мэндийн салбарын Шилдэг Үйлдвэрчний эвлэлийн хороо”-г шалгаруулахад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Д.Чулуунхүү даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороо шалгарлаа

Энэхүү нэр хүндтэй шагнал нь ЭХЭМҮТ-ийн нийт ажилтан, албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн баталгааг хангах, ажилтан бүрийн дуу хоолойг сонсох, хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, санаачилга, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлсэн чухал амжилт юм.

ЭХЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажилтан, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ ажиллах орчин, хөдөлмөрийн харилцаа, хамтын оролцоо, ажилтны хөгжил, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү амжилт нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанаас гадна нийт ажилтан, албан хаагчдын хамтын оролцоо, итгэлцэл, эв нэгдлийн үр дүн билээ.

Салбарынхаа шилдгээр шалгарсан ЭХЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нийт хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцын мэдээлэл:✅ Дунд бүлэг (36 сар) ✅ 1 дүгээр анги✅ 6 дугаар анги✅ 10 дуга...
14/09/2026

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцын мэдээлэл:
✅ Дунд бүлэг (36 сар)
✅ 1 дүгээр анги
✅ 6 дугаар анги
✅ 10 дугаар анги

“Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй”

11/09/2026

Хүүхдийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд

Хамтдаа түүхийг бүтээлцсэн эрхэм хүмүүсээ угтан хүндэтгэж, хөдөлмөр зүтгэлийг нь алдаршуулан, дурсамж түүхээ хуваалцсан “ХӨДӨЛМӨР – АЛДАР” хүндэтгэлийн арга хэмжээний дурсамжит агшнуудаас хүргэж байна.

ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛААМонгол Улсад Х...
10/09/2026

ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад Хүүхдийн мэс заслын алба үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүүхдийн эрүүл мэндийн төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажилласан үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Төрийн шагналт, Ардын эмч, Хүний гавьяат эмч, Клиникийн профессор, зөвлөх эмч Д.Авирмэд багшийн шүлгээр бүтсэн “Мэс засалчийн дуу” шинэ уран бүтээлийг хүргэлээ. Уг бүтээл нь Хүүхдийн мэс заслын албаны 70 жилийн түүх, үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөр, зүтгэлийг бэлгэдсэн бүтээл юм.

Мөн хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээг чанартай, тасралтгүй хүргэж, салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад мэргэжлийн нийгэмлэг, сан, төрийн бус байгууллагуудын нэрэмжит шагналыг гардууллаа.

Өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээний бас нэг чухал хэсэг нь Монголын Үндэсний Бөхийн Холбооны дэмжлэгээр тохижуулсан сургалтын танхимын нээлт байлаа. Тус танхимд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинар, мэргэжил арга зүйн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байна. Ингэснээр хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээний хөгжилд шаардлагатай сургалт, мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулах орчин сайжирч байна.

Сургалтын танхимыг тохижуулахад дэмжлэг үзүүлсэн Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон хамтран ажилласан нийт байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.

Хүүхдийн мэс заслын албаны 70 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан та бүхэндээ тун удахгүй болох түүхт 70 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 #ЭХЭМҮТ Ажлын байр Дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалаа👇
10/09/2026

#ЭХЭМҮТ Ажлын байр
Дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалаа👇

09/09/2026

ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН АЛБА ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛ

Хүүхдийн эрүүл мэндийн төлөөх 70 жилийн түүх, хөдөлмөр, зүтгэл…

Энэ түүхийг бүтээлцсэн үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, өдөр тутмын хөдөлмөрийг олон нийтэд хүргэх зорилгоор 70 жилийн ойн хүрээнд цуврал контентуудыг хүргэж байна.

Энэ удаад:
🔹 “Эмчийн нэг өдөр”
🔹 “Мэс заслын тасгуудын танилцуулга”
🔹 Төрийн соёрхолт баг хамт олны тухай бүтээлийн онцлох бичлэг, дурсамж, бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Address

ЭХЭМҮТ/Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг, 16060 Улаанбаатар, Монгол улс
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

362205

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв:

Shortcuts

Share

Category