Sports Medicine Mongolia

Sports Medicine Mongolia спортын гэмтэл
сэргээн засал
массаж
хөдөлгөөн засал
тейп боолт
бүтээгдэхүүн, үйлчилгээ

29/09/2021

Уураг – бидний бие махбодийн шатахуун л гэж ойлгоно, эд эсийг бий болгох үндэс. Хүний булчин, эрхтэн, эд эс бүгд уургаас бүрдэнэ. Шарх эдгэрэх, цусан дахь сахарын хэм...

31/08/2021

10-р зуунд Түвдэд ирсэн Жову Атиша Энэтхэгийн дулаан сайхан нутгаа санан мөрөөдөж байсан ч Дарь эхийн зөгнөсөн шавьтайгаа уулзаагүй л байлаа.Ингээд нэлээд хэдэн жил өнгөрч нутаг буцая гэж хатуу шийдээд байтал алс нутгаас ерөөлт шавь Бромдомбо арайхийн явж ирснээр нутаг буцах бодлоосоо бүрмөсөн буцаж нас бартлаа хамтдаа байцгаажээ.Асар олон бурхад ядамыг эрхшээсэн авшигтай боловч Атиша түвд нутагт нэг ч удаа эрх авшиг хөтөлбөр айлдаагүй бөгөөд цаг ямагт зөвхөн Дарь эх бурханд л сүжиглэн суудаг байсан байна.Нэгэн удаа хүнд өвчтөн аврал айлтгаж ирэхэд нар шингэхээс өмнө 10,000 дарь эх уншиж чадвал аврагдах боловч одоо наран шингэх цаг болсон амжих аргагүйд туллаа гэхэд Бромдомбо яаравчлан нэгэн аргыг бүтээхийг Атишад айлтган сөгдөхөд Дарь эх өөрөө заларч энэхүү хураангуйг гэнэтээр айлдан соёрхсоноор хоромхон зуур дарь эхийн тарнийг нэг түмээр уншсан мэт болох гайхамшгийг үзүүлсэн нь Жову ёсны Дарь эх хэмээгдэн үлдэн дэлгэрсэн байна.Дэлхий даяар түгсэн халдварт өвчнийг Дарь эх бурханы тарни уншиж илааршуулах ёстой гэж Дээрхийн гэгээн Далай ламтан айлдсан нь дээрхи түүхийг сануулан ашдын аврал нь нэн их гэж болгоосных буйзаа.Та бидэнд Дарь эх бурханы аврал адистид орших болтугай.

Ум жомдан дайма лха мо долма ла чагцал ло
Чагцал долма дарэ баамо. Дүда ра ий жиггүн сэл ма
Дүрэ доннам тамжад дэрма. Суха ий гэр жайла рав дүд
Ум дарэ дүдарэ дүрэ суха. Ум дарэ дүдарэ дүрэ суха. Ум дарэ дүдарэ дүрэ суха.
Гэва ди ий нюрдү даг. Жэвзүн долма дүв жүрнай.
Дова жигжан малүй ба. Дэ ий сала годбар шог.
Copy
#ИХ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААД САН #

Спортын анагаах ухааны салбарт бас нэгэн үнэлж барашгүй том гарз учирлаа. Хөрст дэлхийдээ тайван нойрсдоо.
21/04/2021

Спортын анагаах ухааны салбарт бас нэгэн үнэлж барашгүй том гарз учирлаа. Хөрст дэлхийдээ тайван нойрсдоо.

ЭМГЭНЭЛ
Дэмчигжавын ЗАГДСҮРЭН
(1958-2021)

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, анагаахын ухааны доктор /PhD/, спортын эмч Дэмчигжавын Загдсүрэн нь 2021 оны 04 дүгээр сарын 21-нд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын Спорт-Олимпизмийн хөдөлгөөн, анагаах ухаан, нийгмийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Загдсүрэн Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 1978 онд АУДуС, 1990 онд Анагаах Ухааны Их Сургууль төгсөж Хүүхдийн халдвартын эмнэлгээс ажлын гараагаа эхэлж, улмаар Эмнэлэг, биеийн тамирын диспансерт эмч, Спортын эмнэлэг, эрдэм шинжилгээний төвийн дарга, БТСҮТ-ийн дэд дарга, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч даргаар ажиллаж, 1995 онд Словак улсад анагаах ухааны дээд курс, 1996 онд БНХАУ-ын Бээжин хотод олон улсын допингийн шинжилгээний курс, 2003 онд ХБНГУ-ын Франкфурт хотод Спортын удирдлагын курсийг тус тус дүүргэсэн спортын анагаах ухааны мэргэшсэн эмч нарын нэг байсан юм.

Тэрээр 1999 оноос Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, 2001-2020 он хүртэл Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа Монгол Улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, спортын анагаах ухааныг шинжлэх ухааны түвшинд хөгжүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан бөгөөд “Барселон-1992” олимпийн наадамд багийн эмчээр, “Сидней-2000” олимпод Монголын багийн ахлагч, “Афин-2004”, “Турин-2006”, “Бээжин-2008”, “Ванкувер-2010”, “Лондон-2012”, “Сочи-2014”, “Рио-2016” олимпийн наадамд Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж байв.

Мөн 1996-2005 онд Спортын эмнэлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1997-2001 онд Зүүн Азийн наадмын холбооны эмнэлгийн комиссын гишүүн, 2001-2012 онд Монголын үндэсний олимпийн академийн Ерөнхийлөгч, 2004-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн спортын бодлогын зөвлөх, 2002-2008 онд Азийн Олимпийн зөвлөлийн эмнэлгийн комиссын гишүүн, 2015-2021 онд Азийн Олимпийн зөвлөлийн Мэдээлэл статистикийн байнгын хорооны дарга, 2015 оноос ҮОХХ-ны Шинэчлэл ба хэрэгжилтийг хянах комиссын гишүүн, 2012-2020 онд Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлуудыг гүйцэтгэж байлаа.

МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа спортын төв ордонд түрээсийн өрөөнд ажиллаж байсан МҮОХ-г өөрийн байртай болгох зорилт тавьж, эрдэм шинжилгээний лаборатори, номын сан, сургалтын танхим, интернет төв, олимпийн музей бүхий “Olympic house”-ийг 2002 онд ашиглалтад оруулж, Булган аймгийн Хангал суманд олон улсын жишигт нийцсэн Олимпийн бэлтгэлийн төвийг бариулж, “Буянт-Ухаа” цогцолбор байгуулах санаачилга гарган зураг төслийг нь боловсруулан БТСГ-т хүлээлгэн өгч, “Олимпийн боловсрол сургалт сурталчилгаа” хөтөлбөр боловсруулан Монгол Улсын бүх аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдэд Олимп судлалын төв, ерөнхий боловсролын 700 гаруй сургуульд Олимп судлалын танхим, МҮОХ-ны дэргэд Спортын анагаах ухааны төв байгуулж, олимпийн наадамд бэлтгэх “Спортын төрөлжсөн сургууль”, “Олимпийн алтан медаль”, “Аваргыг аймагтаа бэлтгэе”, “Шинэ сонголт-шинэ амжилт”, “Өвлийн спортыг дэмжих”, “Залуу тамирчдыг дэмжих” зэрэг олон хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, “Бөртэ Чоно” хөшөө дурсгалын цогцолбор, МҮОХ-ны дээд шагнал “Бөртэ Чоно” шагналыг бий болгон 2002 оноос жил бүр спортын оны шилдгүүдийг шалгаруулан “Бөртэ чоно” цом гардуулж, Үндэсний олимпийн хорооныхоо үйл ажиллагааг тогтворжуулж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй байгууллага болгосон түүхэн гавьяатан билээ.

Тэрээр спортын анагаах ухаан, Монгол дахь олимпизмийн үйл хэргийн талаар “Спортын анагаах ухаан” /1996, 2008/, “Спортын анагаах ухааны судалгаа, анализ” /2021/, “Олимпийн хөдөлгөөнд түрлэг нэмсэн он жилүүд” /2021/ зэрэг бүтээл туурвисан ном эрдмийн хүн байлаа.

Д.Загдсүрэнгийн спортын анагаах ухаан, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд оруулсан нөр их хөдөлмөр, гавьяа зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж, 2008 онд Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасан билээ.

Олимпийн хөдөлгөөний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүтгэлтний хувьд түүнийг 2003 онд Азийн олимпийн зөвлөл (OCA) нь өөрийн тэргүүн дээд шагнал “Merit order” одон,Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC) нь 2006 онд өөрийн дээд шагнал “ANOC Merit order” одонгоороо тус тус энгэрийг нь мялаасан юм.

Монголын Спорт-Олимпизмийн хөдөлгөөн, анагаах ухаан, нийгмийн гарамгай зүтгэлтэн, шилдэг удирдагч Д.Загдсүрэнгийн төлөв даруу, хүнлэг, нөхөрсөг зан, ухаалаг, бүтээлч, хөдөлмөрч чанар, хийж бүтээсэн гэгээн үйлс нь Спорт-Олимийн их гэр бүлийн гишүүдийн зүрх сэтгэлд үүрд мөнхөрч үлдэх болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

05/07/2019

Дахин 50.000 хаштаг ашиглах үлдсэн гэж байна.
Хүн бүр дахин нэг удаа
чадах чинээгээрэй соммент бичээд шээрлээд байгаарай🙏

14/11/2018
https://www.physio-pedia.com/%27Q%27_Angle
02/05/2018

https://www.physio-pedia.com/%27Q%27_Angle

The direction and magnitude of force produced by the quadriceps muscle has great influence on patellofemoral joint biomechanics. The line of force exerted by the quadriceps is lateral to the joint line mainly due to large cross-sectional area and force potential of the vastus lateralis. Since there....

Iim emnelegtei bolloo.
06/10/2016

Iim emnelegtei bolloo.

Gariinhaa buguig gemteegeed kinesio tape-iig ingej naagaad 2 honohod havdar n ovoo buuchlaa.
14/12/2015

Gariinhaa buguig gemteegeed kinesio tape-iig ingej naagaad 2 honohod havdar n ovoo buuchlaa.

HLA untsug todorhoiloh. https://prezi.com/ogglvvihj7q8/copy-of/ #
02/12/2015

HLA untsug todorhoiloh. https://prezi.com/ogglvvihj7q8/copy-of/ #

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline. You can change this under Settings & Account at any time.

18/11/2015
18/11/2015

Address

Bayanzurh Duureg Time Toeer Hothon 216r Bair
Ulaanbaatar
97Y

Telephone

89979999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sports Medicine Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category