Mongolia Health Technology Expo

Directions Website Contact the practice

Mongolia Health Technology Expo Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolia Health Technology Expo, Medical and health, M1 tower-1406, Khan-Uul district, Ulaanbaatar.

🇲🇳Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн том үзэсгэлэн, арга хэмжээ 27дахь жилдээ
🌏The 27th edition of the largest healthcare exhibition in Mongolia
📍 M bank arena
📅September 25-27 , 2026

30/09/2026

✨ ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ Перениал Тяньжин олон улсын эмнэлэг / Perennial General hospital Tianjin

🇲🇳 MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO-2026 олон улсын үзэсгэлэн, арга хэмжээ 27 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. 🎉
👏 Энэхүү томоохон арга хэмжээг дэмжин хамтран ажилласан Перениал Тяньжин олон улсын эмнэлэгт талархал илэрхийлье.

30/09/2026
30/09/2026
https://montsame.mn/en/read/410777
30/09/2026

https://montsame.mn/en/read/410777

Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын эрүүл мэндийн технологи олон улсын үзэсгэлэн-2026 “М банк арена”-д өнөөдөр эхэллээ.

29/09/2026

🇲🇳 MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO-2026 олон улсын үзэсгэлэн 27 дахь жилдээ “M Bank Arena”-д 2026 оны 09 дүгээр сарын 25–27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. 🎉

🏆 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДГҮҮДДЭЭ дахин баяр хүргэе! 👏🎉

Үзэсгэлэнд оролцож, дэмжин хамтран ажилласан нийт байгууллагууд, түншүүд, ивээн тэтгэгчид, мэргэжилтнүүд, зочид, хэрэглэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🤝

⸻
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

Эрүүл Мэндийн Яам
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар-ЭЭХХЗГ
ЭМ Холбоо ТББ
Mongolian Society of Biomedical Engineering
Сая Мөнх / Saya Munkh

✨ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ
Перениал Тяньжин олон улсын эмнэлэг / Perennial General hospital Tianjin

✨ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД
Ази Фарма Эмийн сан - Asia Pharma Pharmacy – “Эрүүл энхийг хамтдаа эрхэмлэе!”
Well Bee LLC – “Таны эрүүл амьдралын ухаалаг сонголт”

🌏 "𝗠𝗢𝗡𝗚𝗢𝗟𝗜𝗔 𝗛𝗘𝗔𝗟𝗧𝗛 𝗧𝗘𝗖𝗛𝗡𝗢𝗟𝗢𝗚𝗬 𝗘𝗫𝗣𝗢-𝟮𝟬𝟮𝟲" олон улсын үзэсгэлэн өнгө төрх, дизайн, чанар стандарт, зохион байгуулалтын өнд...
27/09/2026

🌏 "𝗠𝗢𝗡𝗚𝗢𝗟𝗜𝗔 𝗛𝗘𝗔𝗟𝗧𝗛 𝗧𝗘𝗖𝗛𝗡𝗢𝗟𝗢𝗚𝗬 𝗘𝗫𝗣𝗢-𝟮𝟬𝟮𝟲" олон улсын үзэсгэлэн өнгө төрх, дизайн, чанар стандарт, зохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Энэ удаагийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан нийт оролцогч байгууллагууд, хамтран ажилласан түншүүд, илтгэгчид, зочид төлөөлөгчид болон зохион байгуулагчдын баг хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🤝
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Зохион байгуулагч: "Сая Мөнх" ХХК
📸 saya_munkh
📩 [email protected]
☎️ 7711-7212
www.sayamunkh.mn

𝗠𝗢𝗡𝗚𝗢𝗟𝗜𝗔 𝗛𝗘𝗔𝗟𝗧𝗛 𝗧𝗘𝗖𝗛𝗡𝗢𝗟𝗢𝗚𝗬 𝗘𝗫𝗣𝗢-𝟮𝟬𝟮𝟲 олон улсын үзэсгэлэнгийн шилдгүүддээ дахин баяр хүргэе! 👏🎉🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟Ү͟Й͟Л͟Д͟В͟...
27/09/2026

𝗠𝗢𝗡𝗚𝗢𝗟𝗜𝗔 𝗛𝗘𝗔𝗟𝗧𝗛 𝗧𝗘𝗖𝗛𝗡𝗢𝗟𝗢𝗚𝗬 𝗘𝗫𝗣𝗢-𝟮𝟬𝟮𝟲 олон улсын үзэсгэлэнгийн шилдгүүддээ дахин баяр хүргэе! 👏🎉

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟Ү͟Й͟Л͟Д͟В͟Э͟Р͟Л͟Э͟Г͟Ч͟:̲ МДМ Тарилга эмийн үйлдвэр MDM ampoule pharma
Олон улсын эм үйлдвэрлэл, эмийн чанар, аюулгүй байдлын стандартыг хангасан 20 гаруй төрлийн тарилгын эм үйлдвэрлэж, бүтээгдэхүүний чанарыг олон улсад баталгаажуулан экспортлох зорилт тавин ажиллаж байна.

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟И͟М͟П͟О͟Р͟Т͟Л͟О͟Г͟Ч͟:̲ Инфантс тоддлерс ХХК NaturesPlus Mongolia
Хүүхэд, нялхсын эрүүл мэнд, дархлааг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн органик бүтээгдэхүүнийг импортлон нийлүүлдэг.

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟И͟Н͟Н͟О͟В͟А͟Ц͟ ͟Ш͟И͟Н͟Г͟Э͟Э͟С͟Э͟Н͟ ͟Б͟Ү͟Т͟Э͟Э͟Г͟Д͟Э͟Х͟Ү͟Ү͟Н͟:̲ Мексим Консалтинг ХХК MEXIM Consulting
Эрүүл мэнд, эм зүйн салбарт цахим платформ нэвтрүүлж, инновац шингэсэн дэвшилтэт программуудыг хөгжүүлэн, сургалт, судалгаа, шалгалт, мэргэжилтний хөгжлийг дижитал хэлбэрт шилжүүлсэн.

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟Б͟Ү͟Т͟Э͟Э͟Г͟Д͟Э͟Х͟Ү͟Ү͟Н͟:̲ Цомбо ХХК ЦОМБО ХХК
Фентанил агуулсан өвдөлт намдаах наалт эмчилгээ нь өндөр үр дүнтэй, хэсэг газрын үйлдэлтэй, гадуур хэрэглэх инновац шингэсэн бүтээгдэхүүнээрээ онцлог.

🏆Д͟Э͟В͟Ш͟И͟Л͟Т͟Э͟Т͟ ͟Э͟М͟Н͟Э͟Л͟Г͟И͟Й͟Н͟ ͟Т͟О͟Н͟О͟Г͟ ͟Т͟Ө͟Х͟Ө͟Ө͟Р͟Ө͟М͟Ж͟:̲ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Тандем масс-спектрометрийн тусламжтайгаар хүүхдийн бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлж, ацилкарнитин болон амин хүчлүүдийг шинжлэн, тархи, мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсгэж болзошгүй 30 гаруй төрлийн удамшлын бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэн оношлох технологийг нэвтрүүлсэн.

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟Т͟Е͟Х͟Н͟О͟Л͟О͟Г͟И͟:̲ Улсын гуравдугаар төв эмнэлэг Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ
Чихний лугшилтат шуугианы үед венийн синусын стент эмчилгээг нэвтрүүлж, нарийссан венийн синусыг тэлэх эмчилгээг нутагшуулсан. Уг технологи нь архаг нойргүйдэл, тархины даралт ихсэлт, сонсгол бууралт зэрэг эмгэгтэй олон өвчтөнд шаардлагатай бөгөөд нэг хүнд ойролцоогоор 15,000 ам.долларын өртөгтэй эмчилгээг Монгол Улсад 1 сая төгрөгийн өртгөөр хийх боломж бүрдүүлсэн.

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟Т͟Е͟Х͟Н͟О͟Л͟О͟Г͟И͟:̲ АШУҮИС-ийн Япон-Монголын эмнэлэг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг
“Уушгины цулцангийн протеинозын үед уушгийг бүхэлд нь угаах технологи”-ийг Монгол Улсад нутагшуулсан. Энэхүү технологи нь манай орны өвлийн цаг агаар, тоосжилт, утаа, тамхидалттай холбоотой өвчлөл бүхий олон өвчтөнд эмчилгээний шинэ боломжийг бүрдүүлж байна. Ази, Европын орнуудад 30–100 сая төгрөгийн өртөгтэй хийгддэг уг ажилбарыг Монголд нутагшуулсан.

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟О͟Р͟О͟Л͟Ц͟О͟Г͟Ч͟,͟ ͟Э͟М͟,͟ ͟Э͟М͟Н͟Э͟Л͟Г͟И͟Й͟Н͟ ͟Х͟Э͟Р͟Э͟Г͟С͟Э͟Л͟ ͟Х͟А͟Н͟Г͟А͟Н͟ ͟Н͟И͟Й͟Л͟Ү͟Ү͟Л͟Э͟Г͟Ч͟ ͟Б͟А͟Й͟Г͟У͟У͟Л͟Л͟А͟Г͟А͟:̲ Цахиур төмөр ЭХНБ @Цахиур Төмөр Групп
Уламжлалт Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэнд жил бүр идэвхтэй оролцож, байгалийн гаралтай олон төрлийн чанартай бүтээгдэхүүнийг танилцуулдаг.

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟О͟Р͟О͟Л͟Ц͟О͟Г͟Ч͟,͟ ͟Э͟Р͟Ү͟Ү͟Л͟ ͟М͟Э͟Н͟Д͟И͟Й͟Н͟ ͟Б͟А͟Й͟Г͟У͟У͟Л͟Л͟А͟Г͟А͟:̲ Гэмтэл согог судлалын үндэсний төв Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв
Үзэсгэлэнгийн үеэр үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн.

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟О͟Р͟О͟Л͟Ц͟О͟Г͟Ч͟,͟ ͟Х͟У͟В͟И͟Й͟Н͟ ͟Х͟Э͟В͟Ш͟Л͟И͟Й͟Н͟ ͟Э͟Р͟Ү͟Ү͟Л͟ ͟М͟Э͟Н͟Д͟И͟Й͟Н͟ ͟Б͟А͟Й͟Г͟У͟У͟Л͟Л͟А͟Г͟А͟:̲ Зеронеплас ХХК – Анар эмнэлэг Анар эмнэлэг

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟О͟Р͟О͟Л͟Ц͟О͟Г͟Ч͟,͟ ͟О͟Л͟О͟Н͟ ͟У͟Л͟С͟Ы͟Н͟ ͟Б͟А͟Й͟Г͟У͟У͟Л͟Л͟А͟Г͟А͟:̲ Nippon Ibex Co., Ltd.

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟О͟Р͟О͟Л͟Ц͟О͟Г͟Ч͟,͟ ͟Э͟М͟Н͟Э͟Л͟Г͟И͟Й͟Н͟ ͟Т͟О͟Н͟О͟Г͟ ͟Т͟Ө͟Х͟Ө͟Ө͟Р͟Ө͟М͟Ж͟И͟Й͟Н͟ ͟Б͟А͟Й͟Г͟У͟У͟Л͟Л͟А͟Г͟А͟:̲ Космостек Монгол ХХК Cosmos Tech Mongol LLC
Эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжлийг түүчээлэх сургалт, судалгааны симуляци, цус цуглуулах автоматжуулсан систем зэрэг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр ханган нийлүүлж, үзэсгэлэнгийн тохижилт, оролцоог өндөр түвшинд зохион байгуулсан.

🏆Ш͟И͟Л͟Д͟Э͟Г͟ ͟Т͟О͟Х͟И͟Ж͟И͟Л͟Т͟Т͟О͟Й͟ ͟Б͟А͟Й͟Г͟У͟У͟Л͟Л͟А͟Г͟А͟:̲ Монгол Эм Импекс Концерн ХХК Монгол Эм Импекс Концерн

🏆Е͟Р͟Ө͟Н͟Х͟И͟Й͟ ͟И͟В͟Э͟Э͟Н͟ ͟Т͟Э͟Т͟Г͟Э͟Г͟Ч͟:̲ Perennial General Hospital Tianjin Перениал Тяньжин олон улсын эмнэлэг / Perennial General hospital Tianjin

🏆Д͟Э͟М͟Ж͟И͟Г͟Ч͟:̲ Ази Фарма Мед ХХК Ази Фарма Эмийн сан - Asia Pharma Pharmacy

🏆Д͟Э͟М͟Ж͟И͟Г͟Ч͟:̲ Вэллбий ХХК Well Bee LLC

Та бүхний идэвхтэй оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа нь MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO-2026 олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр орууллаа.

Шилдгүүддээ дахин баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье! 👏🎉

ШИНЭ МЭДЛЭГ, ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЭ ИРЭЭДҮЙ

𝗠𝗢𝗡𝗚𝗢𝗟𝗜𝗔 𝗛𝗘𝗔𝗟𝗧𝗛 𝗧𝗘𝗖𝗛𝗡𝗢𝗟𝗢𝗚𝗬 𝗘𝗫𝗣𝗢-𝟮𝟬𝟮𝟲🩺Үзэсгэлэнгийн ДЭМЖИГЧ байгууллага; ✨КАШМИЯ ХХК✨  Таны эрүүл амьдралын ухаалаг сонго...
27/09/2026

𝗠𝗢𝗡𝗚𝗢𝗟𝗜𝗔 𝗛𝗘𝗔𝗟𝗧𝗛 𝗧𝗘𝗖𝗛𝗡𝗢𝗟𝗢𝗚𝗬 𝗘𝗫𝗣𝗢-𝟮𝟬𝟮𝟲🩺
Үзэсгэлэнгийн ДЭМЖИГЧ байгууллага;
✨КАШМИЯ ХХК✨ Таны эрүүл амьдралын ухаалаг сонголт Booth № C6
🇲🇳 Монгол улсын эрүүл мэндийн салбарын хамгийн том, 27 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн, арга хэмжээ
📅 9-р сарын 25, 26, 27-ны өдрүүдэд 10:00-19:00
📍 М БАНК АРЕНА (УРАНГАН-Хараагүйчүүдийн төвийн зүүн талд)
☎️ Утас: 7711-7212
🔗 https://www.mhtexpo.mn/

OCEAN MONGOLIA × MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO 🤝Эрүүл мэнд, зөв хэрэглээ, чанартай бүтээгдэхүүнийг нэг дороос. Booth C...
27/09/2026

OCEAN MONGOLIA × MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO 🤝

Эрүүл мэнд, зөв хэрэглээ, чанартай бүтээгдэхүүнийг нэг дороос. Booth C3

📍 Expo-ийн үеэр сонгогдсон бүтээгдэхүүнүүд 30–50% хямдарна.
🧪 Expo дээр эрдсийн шинжилгээ үнэгүй хийгдэнэ.

Өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнээ сонгож, эрүүл мэнддээ илүү зөв анхаарах боломжийг MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO дээрээс аваарай.

📅 2025.09.25-27ны өдрүүдэд
📍 М БАНК АРЕНА (УРАНГАН)-д

"Фанд ми бирж" ХХК нь нь Аж ахуй нэгжүүдэд зориулж FUNDME.MN платформоор дамжуулан “Богино хугацаат санхүүжилтийн зуучла...
27/09/2026

"Фанд ми бирж" ХХК нь нь Аж ахуй нэгжүүдэд зориулж FUNDME.MN платформоор дамжуулан “Богино хугацаат санхүүжилтийн зуучлал B2B зээлийн үйлчилгээ” үзүүлэгч байгууллага юм.

�📌Санхүүжилт өгөх�
Санхүүжилт өгөх үйлчилгээ нь илүүдэл мөнгөн хөрөнгөө богино хугацаанд үр ашигтайгаар эргэлтэд оруулж, өгөөж хүртэх боломжийг олгодог хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.

Үйлчилгээний нөхцөл
Хугацаа: 7, 14, 21, 28, 35, 42, 63, 91 хоног
Санхүүжилтийн хэмжээ: 1 сая – 5 тэрбум ₮
Өгөөж: 28 хоногт 1.4% (жилийн 18.25%)

📌Зээл авах�
Энэ нь нь байгууллагуудын богино хугацааны мөнгөн урсгалын хэрэгцээг шуурхай шийдвэрлэх зээлийн үйлчилгээ юм.

Үйлчилгээний нөхцөл
Хугацаа: 7, 14, 21, 28, 35, 42 хоног
Зээлийн хэмжээ: 1 сая – 5 тэрбум ₮
Хүү: 28 хоногт 1.4% (жилийн 18.25%)
Шимтгэл: 28 хоногт 0.8% (7 хоногийн 0.2%)
Барьцаа: Эдийн бус хөрөнгө

Address

M1 Tower-1406, Khan-Uul District
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolia Health Technology Expo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mongolia Health Technology Expo:

Shortcuts

Share