Neuroscience club

Neuroscience club Нейросайнсийн клуб АШУҮИС, Эрүүл физиологийн тэнхимийн дэргэдэх "NEUROSCIENCE Клуб"

Монгол Улсын Гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батмөнхийн нэрэмжит Физиологийн Улсын IX олимпиадад оролцсон нийт о...
22/05/2026

Монгол Улсын Гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батмөнхийн нэрэмжит Физиологийн Улсын IX олимпиадад оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж амжилт хүсье!
Та бүхэн олимпиадад оролцсон тухай батламжаа доорх холбоосоор орж бүртгэлтэй утасны дугаараараа хайж татаж авна уу.
https://script.google.com/macros/s/AKfycbyjCU7iWMOwXaS9ntCXnfhWwfcQwJl8FZ07genprd99vWViqVFA_I-9xOzqQkPyvVxF/exec

АШУҮИС-ийн БАС-ийн дэргэдэх Нейросайнс клубын 2026 оны төгсөгчид болох хүний их эмч М. Халиун, Д.Намуунцэцэг, Био-анагаа...
21/05/2026

АШУҮИС-ийн БАС-ийн дэргэдэх Нейросайнс клубын 2026 оны төгсөгчид болох хүний их эмч М. Халиун, Д.Намуунцэцэг, Био-анагаах судлаач Ж. Алтаннаран, Б. Хонгорзул, Б. Хүслэн та бүхэнд төгсөлтийн баярын гал халуун мэндийг хүргэе. 🥳✨️

Төгсөгч танд цаашдын сурлага, бүтээл, ажил үйлсэд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!🥳🥰

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Г.БАТМӨНХИЙН НЭРЭМЖИТ ФИЗИОЛОГИЙН УЛСЫН ЕСДҮГЭЭР ОЛИМПИАД “Th...
17/05/2026

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Г.БАТМӨНХИЙН НЭРЭМЖИТ ФИЗИОЛОГИЙН УЛСЫН ЕСДҮГЭЭР ОЛИМПИАД “The 9th INTERMEDICAL SCHOOL PHYSIOLOGY QUIZ- MONGOLIA” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Физиологийн тэнхим, Нейросайнс оюутны клуб хамтран “Г.Батмөнх” сангийн болон “Денкфарм”-ийн дэмжлэгтэйгээр Монгол улсын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батмөнхийн нэрэмжит физиологийн улсын есдүгээр олимпиад “The 9th Inter-Medical School Physiology Quiz- Mongolia’’-г 2026 оны 5 дугаар сарын 15-16 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиад нь Монгол улсад Анагаахын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын 1-5 дугаар дамжааны оюутнуудыг хамардаг бөгөөд энэ удаагийн олимпиадад АШУҮИС, Дархан АШУҮИС, Ач АУИС, сургуулиудаас 135 багийн нийт 405 оюутан оролцож физиологийн шинжлэх ухааны мэдлэг чадвараа сорилоо.
Олимпиадын үйл ажиллагааг АШУҮИС-ийн физиологийн тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор Э.Мөнхсоёл нээж, Монгол улсын гавьяат багш АУ-ны доктор профессор Г.Сүхбат, АУ-ны доктор Н.Мэнтэвдорж нар хүндэт зочидоор оролцов.
Энэ удаагийн зочин илтгэгчээр Анагаах ухааны сургуулийн ”Гэмтэл согогийн тэнхим”-ийн багш АУ-ны доктор Х.Баттулга “Хүний фибробласт эсийн кальцийн ионы дохиололд K2P TREK-1 ионы сувгийн оролцоо” сэдвээр сонирхолтой лекцийг ирсэн зочид болон оролцож буй оюутнуудад танилцууллаа.
II шатны шүүгчдээр Монгол улсын гавьяат багш АУ-ны доктор профессор Г.Сүхбат, АУ-ны доктор Д.Сарангэрэл, АУ-ны магистр Б.Бүрэнжаргал, III шатны шүүгчээр АУ-ны доктор, профессор Б.Цацралт-Од, АУ-ны магистр Э.Сарнай, Desmond W.Delk, Phd, MHP, Associate professor, Chair, Department of health, Physical education, and Recreation нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг оюутнуудын мэдлэг чадварыг үнэлэн дэнсэллээ.
Уламжлал ёсоор олимпиад 3 шаттай явагдсан бөгөөд 3-р шат англи хэл дээр зохион байгуулагдлаа.
Уг олимпиадын:
Тэргүүн байранд “Манай” баг
(Б.Тэлмүүнбилэг АУС-ийн 3-р дамжаа, Э.Хаштөгөлдөр АУС-ийн 3-р дамжаа, Х.Мөнхбаяр АУС-ийн 3-р дамжаа),
Дэд тэргүүн байранд “Z-Medics” баг
(Х.Ариунхишиг АУС-ийн 3-р дамжаа, Г.Хонгорзул АУС-ийн 3-р дамжаа, О.Саруул УАС-ийн 3-р дамжаа)
Гутгаар байранд “Scalped squad” баг
(М.Мөнхжин AУС-ийн 3-р дамжаа, Д.Хажидмаа БАС-ийн 2-р дамжаа, Э.Санжаа БАС-ийн 2-р дамжаа)
Тусгай байранд "Сүүлт Од" баг
(Д.Зөвлхам БАС-ийн 2-р дамжаа, Х. Ууганзаяа БАС-ийн 2-р дамжаа, Н. Энхжин БАС-ийн 2-р дамжаа)
тус тус шалгарлаа.
Түүнчлэн Тэргүүн байр эзэлсэн “Манай” баг 2026 оны 9 сарын 9-10 өдрүүдэд Малайз улсад зохион байгуулагдах олон улсын IMSPQ-21 олимпиадад оролцох эрхээр шагнагдлаа.

Монгол Улсын Гавьяат багш, Анагаах ухааны доктор, профессор Г. Батмөнхийн нэрэмжит“Физиологийн Улсын IX Олимпиад”The 9th...
15/05/2026

Монгол Улсын Гавьяат багш, Анагаах ухааны доктор, профессор Г. Батмөнхийн нэрэмжит
“Физиологийн Улсын IX Олимпиад”
The 9th INTERMEDICAL SCHOOL PHYSIOLOGY QUIZ – MONGOLIA
Энэ удаагийн олимпиадад нийт 135 баг, 405 оюутан бүртгүүлээд байна.
АШУҮИС – 131 баг
• I дамжаа – 3 баг
• II дамжаа – 124 баг
• III дамжаа – 4 баг
Ач АУИС – 3 баг
• II дамжаа – 1 баг
• V дамжаа – 2 баг
Дархан АШУҮИС – 1 баг
• II дамжаа – 1 баг
Олимпиадад оролцож буй нийт баг, оюутнууддаа өндөр амжилт хүсье.

🧠✨ Brain Awareness Day 2026 амжилттай зохион байгуулагдлаа ✨🧠Neuroscience Club-ээс хоёр дахь жилдээ зохион байгуулсан “B...
15/05/2026

🧠✨ Brain Awareness Day 2026 амжилттай зохион байгуулагдлаа ✨🧠

Neuroscience Club-ээс хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Brain Awareness Day 2026” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн үйл ажиллагаагаар бид тархи, мэдрэл судлалын орчин үеийн ойлголт, шинжлэх ухааны шинэ чиг хандлагыг оролцогчдод хүргэхийн зэрэгцээ интерактив лекц, workshop хэлбэрээр мэдлэгээ хамтдаа хуваалцлаа. 🤝

Арга хэмжээний хүрээнд:
🧠 Тархи ба сэтгэцийн эрүүл мэнд
🤖 Нейросайнс ба хиймэл оюун
🚀 Ирээдүйн мэргэжил ба шинэ боломжууд

сэдвүүдийн хүрээнд сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг, идэвхтэй оролцоог өрнүүлсэн нь онцлог байлаа.
Илтгэгчид:
1. АУ-ны доктор, АШУҮИС, ШУТИГ мэргэжилтэн Т.Энхнаран,
Илтгэлтийн сэдэв: Стресс ба тархи судлал
2. Эрхлэгч, Академик сургалтын төв, Ахисан
түвшний сургууль, АШУҮИС Э. Сарантуяа АУ-ны доктор
Илтгэлийн сэдэв:
“Тархины шийдвэр гаргалт ба Хиймэл оюун ухаан: AI бидний бодол, мэдрэмж, нийгмийн дүгнэлтийг хэрхэн
өөрчилж байна вэ?
3. Г. Магван-Эрдэнэ ШУТИС Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн хиймэл оюун ухааны инженерчлэл хөтөлбөрийн төгсөгч, компьютерын ухааны тэнхимийн сургалтын мастер
Илтгэлийн сэдэв:
How the brain Inspired CNNs

Бидний үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон нийт оюутан залуус, илтгэгчид, хамтран ажилласан байгууллагууд болон дэмжин ажилласан ивээн тэтгэгч Sos Medica Mongolia-д гүн талархал илэрхийлье. ✨

Тархины гайхамшгийг хамтдаа нээх аялал цаашид ч үргэлжилнэ. 🧠💫

BrainScienc

БҮРТГЭЛ ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ!🎓Монгол Улсын Гавьяат Багш Анагаах Ухааны Доктор, Профессор Г.Батмөнхийн нэрэмжит Физиол...
13/05/2026

БҮРТГЭЛ ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ!

🎓Монгол Улсын Гавьяат Багш Анагаах Ухааны Доктор, Профессор Г.Батмөнхийн нэрэмжит Физиологийн Улсын IX Олимпиад The “9th INTERMEDICAL SCHOOL PHYSIOLOGY QUIZ- MONGOLIA” оролцохыг урьж байна.

Ивээн тэтгэгч: “Г.Батмөнх сан” “DenkPharma”

Хэзээ: 🕗
I шат: 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 19:00 цагаас
II шат: 2026 оны 5 дугаар сарын 16-ний өдөр 09:00 цагаас

Хаана: 🏢
АШУҮИС-ийн төв байр 111, 140, 139 тоот танхимууд болон ОСТ

👉Оролцогчдод тавих шаардлага, хамрах хүрээ:
•Анагаах ухаан, биологийн чиглэлээр суралцаж буй 2-5-р дамжааны оюутан байх
•Баг 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байх
•Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх, III шат англи хэл дээр асуулт хариултын байдлаар зохион байгуулагдана.
Бүртгэлийн хураамж: Баг тус бүр 39,000₮

Шагналын сан:
🥇Тэргүүн байр - 1,000,000₮, “IMSPQ”-д оролцох эрх, ивээн тэтгэгчийн шагнал
🥈Дэд байр - 800,000₮, ивээн тэтгэгчийн шагнал
🥉Гутгаар байр - 500,000₮, ивээн тэтгэгчийн шагнал

Бүртгэл үргэлжлэх хугацаа: 5-р сарын 14-ны 17:00 цаг хүртэл
Бүртгэлийн линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScbok-KkzjYXlVv9jwwgzaL7UC1

ТА АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ😊🎓Монгол Улсын Гавьяат Багш Анагаах Ухааны Доктор, Профессор Г.Батмөнхийн нэрэмжит Физиологийн Улс...
13/05/2026

ТА АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ😊

08/05/2026

02/05/2026

🚀 NeuroSync Summit 2026 болоход ердөө 5 хоног үлдлээ!

Хиймэл оюун, технологи, инновацын салбарын шилдэгүүд нэг дор цуглах гэж байна. Та энэ боломжийг бүү алдаарай!

⏳ Цаг улам ойртсоор…
📍 Шинэ мэдлэг, шинэ холбоо, шинэ боломжууд таныг хүлээж байна!

📋 Бүртгүүлэх линк:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd9rQ2wJzN2TcZYmxarGmVF61ScTCVHId_NLs8iKbjGhvO-3Q/viewform?pli=1&fbclid=IwY2xjawRVACVleHRuA2FlbQIxMABicmlkETFJSHVVbFRwU2hyYlFGak80c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHn66EfeN9LZAX8MDb5ICzRuCihqmOviBdgESzmhvu-ixHmDHPuZMW6ePSZDr_aem_WVigyJ-CiucNYKGlKukG7w
Мөн доорх QR кодыг уншуулж бүртгэлээ хийлгэх боломжтой ✅

📍 Хэзээ, хаана болох вэ?
🗓 Огноо: 2026 оны 5-р сарын 7
⏰ Цаг: 09:00 – 15:00
📌 Байршил: ШУТИС, 1-р байр, 3-р давхар, Хурлын танхим

🔥 Та эвентээс:
✔ AI болон шинэ технологийн трендүүд
✔ Салбарын мэргэжилтнүүдтэй networking
✔ Шинэлэг санаа, урам зориг авах боломжтой

⏳ Бүртгэл удахгүй хаагдана — амжиж бүртгүүлээрэй!
💪🏻 Бид бэлэн — Та бүхэн бэлэн үү?

29/04/2026

Уг үйл ажиллагаа нь ҮНЭГҮЙ өрнөх ба бүртгэлээ доорх формоор хийлгээрэй.
https://forms.gle/bEy85Z1nitAQaDrWA
📍: 2026 оны 5-р сарын 1-ны өдөр
🕗: 10:30-14:00 хооронд
🏫: АШУҮИС-ийн Төв байр “ЭКО” цогцолбор
Зохион байгуулагч: Нейросайнс клуб
Ивээн тэтгэгч: Sos Medica Mongolia
Тархины гайхамшгийг хамтдаа нээцгээе 🧠✨

Address

WW8C+8Q2 С. Жамъян Гүнгийн Гудамж 3, SBD/1 Khoroo
Ulaanbaatar
14210

Telephone

+97688711320

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Neuroscience club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Neuroscience club:

Shortcuts

Share

Category